Е.Касперский 1997 онд антивирусны программ бичдэг Kaspersky Lab компаниа байгуулжээ. Тус компанийн антивирусны программ дэлхий даяар тархаж найдвартай, чанартай байдлаараа олны талархлыг хvлээсэн про¬грамм болж чадсан байна. Калашниковыг март! Оросын шинэ Брэнд бол Касперский, Касперский бол оросын Билл Гэйтс хэмээн шуугилдах болов. Энэ программ манайд ч их тархсан байгаа. Тус компанийн захирал Е. Касперскийтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
- Ноён Касперский, энэ онд ямар аюул биднийг хvлээж байна даа?- Хоёр зvйл байна. Нэг талаар компьютерийн гэмт хэрэг єсч байна. Маш олон зvйлийг автоматчилсан болохоор довтолгоон математикийн прогрессоор єсдєг болсон. Trojan-программууд, вирус нь хагас эсвэл бvр бvрэн автоматаар хийгдэн янз бvрийн довтолгооны асар том давалгааг vvсгэдэг боллоо. АНУ-д хакерууд хулгайлсан мэдээллээ ашиглан маш их кредит карт хуурамчаар гаргажээ. Ердєє хагас цагийн дотор 9 миллиард доллар АТМ-аас хулгайлчихаж. Бидний тооцоолсноор кибер гэмт хэргийн хохирол дэлхий даяар 100 мил¬лиард долларт хvрсэн. Аварга тоо. Гэтэл хэн ч vvнийг тоодоггvй. Нэр хvндээ алдахгvйн тулд банкууд чимээгvй л байна.
- Хоёр дахь том аюул нь юу билээ?- Бусад системд хяналтаа тогтоохын тулд террорист халдлага хvчээ авч байна.
- Вирусын ертєнцєєр юу болоод байна даа ?Ганц нэгээрээ байсан хакерууд vндсэндээ зохион байгуулалтанд орсон. Шинэ "бизнесийн загвар" vйлчилгээ гарч ирэх байх. Нєгєє талаар санхvvгийн хямралаас болоод хямдыг нь харж улам бvр олон компаниуд vйл ажиллагаагаа интернетэд шилжvvлэх болно. Ингэснээр интернетэд илvv их мєнгєний урсгал орж ирж, энэ нь кибер гэмт хэрэгтнvvдийн анхаарлыг улам их татна. Vvн дээр бас хєдєлгєєнт утас нэмэгдэнэ. Учир нь хєдєлгєєнт утас маань компьютерийн хєгжлийг арван жилийн хоцрогдолтойгоор давтаж яваа юм шvv дээ.
- Та кредит карт ашигладаг уу?- Vгvй. Эхнэр маань л vvнийг хийдэг, би SMS-ээр л мэдээ хvлээж авдаг. Би интернетээр юу ч худалдан авдаггvй.
- Vvнээс хол бай гэх гээд байна уу?- Дvрэм журмаа бариад явбал интернет банк найдвартай л даа. Танд маш сайн вирусын эсрэг программ байгаад та интернетэд маш болгоомжтой хандаж, тааралдсан болгоноо татаж аваад, ирсэн захиа болгоныг нээж хараад байдаггvй бол зvгээр л дээ. Харин та ихэвчлэн вирустсэн байдаг порно сайтуудаар цагийг нєгцєєдєг бол интернетээр гvйлгээ хийх нь аюултай шvv.
- Саяхан танай сайтыг амжилттай довтолсон байсан. Танайх хvртэл аюулгvй биш болохоор чинь одоо яах вэ?- Бvрэн хамгаална гэж байхгvй. Америкт байдаг манай нэг салбар сайт л даа. Бид хэтэрхий олон сервертэй, гэтэл эмзэг цэг байсан байна. Бид одоо бvтцийн єєрчлєлт хийж байгаа.
- Кибер гэмт хэрэгтэн хvнийг ажилд авахгvй гэсэн баталгаа танд байна уу?- Шигших аргаар л. Тэгээд ч тэндээ илvv их орлоготой болохоор кибер гэмт хэрэгтнvvд бидэн рvv ирэхгvй л дээ. Гэхдээ бид муугvй тєлдєг шvv.
- Та саяхан Европын Холбооны аюулгvй байдлын хуралд оролцсон, удахгvй Страссбург явна гэсэн. Тэнд юун тухай хэлэлцэх бол?- Олон улсын хэмжээний кибер цагдаагийн газар бий болгох тухай юм. Одоо мєрдєгдєж буй кибер гэмт хэргийн тухай конвенцийг дєчхєн улс батлаад байгаа. Гадаадын мєрдєгчдєд мэдээллийн системээ чєлєєтэй тавьж єгєх хvсэлгvй олон орон vvнд итгэлгvй хандаж байна. Миний бодлоор бол тухайн улсын цагдаагийн нэгжээс гаргасан хvсэлтийг хvлээж аваад цааш дамжуулдаг олон улсын байгууллага байхаар шинэ концепци гаргах хэрэгтэй байх.
Нефьт, хий, металл, зэвсэг тэгээд л Касперский. Та ч оросын экспортын ертєнцєд этгээд vзэгдэл л дээ. Санхvvгийн хямралаас болоод тvvхий эдээс хамааралтай оросын эдийн засгийг єєрчлєн тєрєлжvvлэх шаардлагатай болсон тухай ярих болсон энэ vед таныг баатарлаг шинэчлэгч гэж vзэж байна уу?- Тийм, бас vгvй. Миний мэдэхээр бол Кремль бидний тухай мэддэг, бидний тухай жишээ
татан ярьдаг.
- Нарийн технологийн салбарт жижиг, дунд vйлдвэр байгуулахад орост яагаад ийм хэцvv байдаг юм бэ? Тєр нь муу байна уу доороос гарах санаачлага алга уу?- Хэлэхэд хэцvv л дээ. Саяхан Кремлиэс хямралын vед туслах шаардлагатай компаниудын жагсаалтыг гаргасан. Тэнд ганц ч IТ-гийн компани байгаагvй. Миний бодлоор бол улс маань энэ салбарын ач холбогдлыг одоо болтол ойлгохгvй л байна. Тєр бидэнд тусалдаг ч vгvй саад болдог ч vгvй. Бидний харилцаа дотоод яам болон тагнуулын албаны компьютерийн цагдаагийн албаар л хязгаарлагддаг даа.
- Таны амжилт юунд байна вэ?- Бvтээгдэхvvний чанарт, компани дахь гэр бvлсэг уур амьсгалд, тvншлэлийн сvлжээнд л байгаа юм даа. Манай техникийн мэргэжилтнvvд зєвхєн тооцдог тєдийгvй кибер гэмт хэрэгтнvvдийн сэтгэл зvйг ойлгож чиг хандлагыг урьдчилан харж чаддаг хvмvvс. Єнгєрсєн хугацаанд би дэлхий даяар гэмт хэрэгтнvvдийн vндэсний онцлогийг шvvн тунгааж Москва дахь тєвтэйгээ хамтран судалдаг 30 хvнтэй бvлэг бий болгож чадсан. Энэ бол бидний гол хєзєр дєє. Германд ч ийм нэг мэргэжилтэн байгаа. Бусад єрсєлдєгчдєєс ялгаатай нь бид хэрэглэгчдэдээ судалгаагаа танилцуулдаг ба энэ маань бидний бас нэг давуу тал болдог.
Дотоодыг хамгаалахын академид нууц тvлхvvр тайлагчаар суралцсан нь танд юу єгсєн бэ?- Тэнд сурсан зvйл надад бараг хэрэг болоогvй дээ. Харин дотоодыг хамгаалахын академи намайг ажиллаж л сургасан даа, цаг наргvй ажиллана шvv дээ. Аливаа зvйлийг сурч байхдаа гол гогцоог нь хурдан олж авч сурсан.
- Эдийн засгийн хямрал вирус зохиогчид болон хакеруудад нєлєєлєх болов уу?- Та бvхэн кибер гэмт хэрэгт¬нvvдийн бvлгийг сайн ажиглавал тэд программ хангамжийн vйлдвэрлэлийнхэнийг хууль бус аргаар дууриаж байгаа. Жижиг, дунд бvлгийнхэн бие биенээсээ хамааралгvйгээр хєдєлдєг бєгєєд эдийн засгийн эрх ашгаараа холбогдсон байдаг. Trojan программ бичсэн орос єнєєхийгєє ємнєд америкийн нэг нєхєрт худалдана, тэр нь тvvнийг идэвхжvvлэн ашиглаж мэдээлэл хулгайлна, хулгайлсан мэдээллээ єєрєє ашиглах буюу эсвэл худалдана. Санхvvгийн хямрал vvнийг бvр хєгжєєх байх. Нэг талаар хямралын vед бvх тєрлийн гэмт хэрэг єсдєг нєгєє талаар хэдэн арван мянган IT-мэргэжилтнvvд халагдаж байгаа, тэд салж явахдаа компанидаа дурсгалаа vлдээж мэдэх юм.
- Та ч гэсэн ажлаас халж байгаа юу?- Харин ч бvр ажилд авч байгаа. Манай компани хvчтэй єсч байгаа, санхvvгийн байдал тогтвортой бай¬гаа. Манай бизнес бол харилцаа холбооны дархлагдсан салбар шvv дээ. Хvмvvс vvнээс бvр эцсийн мєчид л татгалзах байх. Тэгээд ч бидний vйлчилгээ бол байнга Update хийгдэж байх ёстой байдаг. Хямралаас болоод компанийн маань зарим vйлчлvvлэгч худалдан авалтаа багасгаж, хувиараа хэрэглэгчид хулгайн хувилбар луу шилжиж эхэлж байгаа нь сєрєгєєр нєлєєлж байгаа л даа. Тийм болохоор бид энэ жил 40 хувь єснє гэж тєлєвлєж байгаа. Уг нь 2008 онд 80%, 2007 онд бvр 100% єсч байсан юм шvv дээ.
Read More......