Хүн амын тооллого

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу тооллогын асуудлыг дагнан хариуцсан байнгын үйл ажиллагаатай нэгж Хүн ам, орон сууцны тооллогын товчоо үүсч байгуулагдснаасаа хойш бүтэн нэгэн жилийг ардаа орхилоо.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль батлагдав.
  • Тооллогын тов тогтоох тухай УИХ-ын 2008 оны 18-р тогтоол гарч, Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2010 оны 1 дүгээр сарын 10-16-нд орон даяар зохион байгуулахаар тогтоов.
  • Улсын комисс байгуулах тухай УИХ-ын 2008 оны 19-р тогтоол гарч, Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссыг байгуулагдаж, анхдугаар хуралдаан хуралдав...
  • ҮСХ-ны Ерөнхий менежерийн 2008 оны 47 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны тооллогын товчоо байгуулагдав.
  • НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөхийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн Эрдэнэ суманд газарзүйн байршлын солбилцол тогтоох анхны туршилтыг зохион байгуулав.
  • Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын асуудлаарх Хандивлагчдын уулзалтыг төрийн ордноо зохион байгуулав.
  • ҮСХ-ны даргын 2008 оны 138 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогод бэлтгэх, тооллогыг явуулах, түүний үр дүнг гаргах нэгдсэн төлөвлөгөөг, 139 тоот тушаалаар Мастер төлөвлөгөөг батлуулж, 140 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын Туршилтын тооллогыг 2009 оны 1 дүгээр сарын 11-17-нд сонгогдсон нэгжүүдэд зохион байгуулж явуулахаар тогтоов.
  • Туршилтын тооллогод хамрагдах нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд өрхийн байршлын солбилцол тогтоох ажлыг туршив.
  • ҮСХ-ны даргын 2008 оны 160, 161, 162 тоот тушаалаар Туршилтын тооллогын аргачилсан заавар, асуулгын хуудас, холбогдох маягт, заавар, төсвийг батлуулж, ҮСХ, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хэмжээнд сургалтуудыг зохион байгуулан, туршилтын тооллогыг сонгогдсон зургаан нэгжид амжилттай зохион байгуулж явуулсан.
  • ҮСХ-ны даргын 2008 оны 177 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын Бэлгэдлийн эмблемийн эх загварыг батлуулав.
  • Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын асуудлаарх Техникийн ажлын хэсгийг байгуулж, ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан, анхдугаар уулзалтыг зохион байгуулав.
  • Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын асуудлаарх зөвлөлдөх цуврал уулзалтуудыг зохион байгуулав. Үүнд:
    1. 2000 оны тооллогод ажиллаж байсан ажилтануудтай
    2. Их, дээд сургуулийн багш, судлаач нартай
    3. Хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай
  • МУ-ын Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын талаар НҮБ-ын Статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын 2010 оны Дэлхийн хөтөлбөрийн цахим хуудсанд мэдээлэл тавив.
  • Орхон, Булган аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн Засаг дарга нартай Их залуу баг дээр Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын сургалт зохион байгуулав.

0 comments:

Post a Comment