Хүнсний гол нэрийн барааны үнэ 2009 оны 1-р сарын 30-ны өдрийн байдлаар

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2009 оны
1-р сарын 30-ны байдлаар

2009 оны 1-р сарын 30-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар тус тус өссөн байна.

Махны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.65 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9, адууны махны үнэ 1.2 хувиар өсч, харин хонины цул махны үнэ 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар буурсан байна.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн махны үнэ 3.4 хувь, хонины ястай махны үнэ 0.4 хувь , хонины цул махны үнэ 0.5 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 0.5 хувиар тус тус буурчээ.

2009 оны 1 дүгээр сар 30-ны байдлаар 1 кг хонины ястай мах дунджаар 2722 төгрөг, үхрийн ястай мах – 3078 төгрөг, адууны ястай мах – 2338 төгрөг, хонины цул мах – 2786 төгрөг, үхрийн цул мах – 3567 төгрөгний үнэтэй байна

Гурил, талхны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай болон савалсан дээд гурилын үнэ 3.4-3.5 хувиар өсч, бусад гурилын үнэ 0.2-5.7 хувиар буурчээ. Мөн орос дээд болон 1-р зэргийн гурилын үнэ 1.7-1.9 хувиар тус тус буурсан байна. Харин хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байв.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх долоо хоногийнхоос “Алтан тариа” ХХК-ийн 1-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ 0.6, задгай дээд гурилын үнэ 0.3 хувиар тус тус буурсан байхад бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. Харин “Атар” талхны үнэ 1.0 хувиар буюу 6.0 төгрөгөөр нэмэгдэж 616 төгрөг болсон байна

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад шар будааны үнэ 1.7 хувиар өсч цагаан будааны үнэ 1.1 хувь, элсэн чихрийн үнэ 1.7 хувиар тус тус буурсан байна.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар эдгээр бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад монгол төмсний үнэ 3.8 хувь, монгол луувангийн үнэ 1.9 хувь, манжингийн үнэ 3.9 хувь, хятад сонгины үнэ 0.6 хувь, байцааны үнэ 2.0 хувиар тус тус өссөн байна.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх долоо хоногийнхоос луувангийн үнэ 1.3 хувь, байцааны үнэ 2.9 хувиар өсч, манжингийн үнэ 1.1 хувиар буурсан байхад сонгины үнэ, дотоодын төмсний үнэ тогтвортой байлаа.

Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад шингэн сүүний үнэ 3.3 хувь, цөцгийн тосны үнэ 0.5 хувь, орос өндөгний үнэ 5.3 хувиар өсч ургамлын тосны үнэ 1.9 хувиар буурсан байна.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх долоо хоногийнхоос орос өндөгний үнэ 3.3 хувь өссөн бол ургамлын тосны үнэ 0.9 хувиар буурч цөцгийн тос, сүүний үнэ тогтвортой байлаа.
Хэвийн боов, ууцны дундаж үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн томоохон зах, дэлгүүрүүдэд нэг ширхэг хэвийн боовны үнэ 850-1200 төгрөг байна. Хонины ууцны үнэ хэмжээнээсээ хамаарч 65000-200000 төгрөгийн хооронд Баянзүрх, Хархорин, Хүчит шонхор захууд дээр зарагдаж байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Аймгийн төвүүдэд 7 хоногийн үнийн судалгаанд гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).
Гурилын үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах дэлгүүрт өргөн хэрэглэгддэг 1-р зэргийн гурилын үнэ 630-1000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Гурилын үнийг өмнөх 1 дүгээр сарын 23-ны дундаж үнэтэй харьцуулахад Дундговь аймагт 0.6 хувь, Завхан аймагт 11.1 хувиар тус тус өсч, Булган аймагт 4.0 хувь, Өмнөговь аймагт 5.3 хувь, Говь-Сүмбэр аймагт 2.8 хувиар тус тус буурчээ. Бусад аймагт гурилын үнэ харьцангуй тогтвортой байв.
Баян-Өлгий аймагт I зэргийн гурилын үнэ хамгийн хямд буюу 630 төгрөг байхад, Завхан аймагт 1000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ юм.
Талхны үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар талхны үнэ Увс аймагт 15.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурч бусад аймгуудад тогтвортой байв. Талхны үнэ Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 800 төгрөг байна.
Махны үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Дундговь, Ховд, Дархан-Уул аймгуудад 67-100 төгрөгөөр өсч, Архангай, Дорнод, Увс аймгуудад 100-200 төгрөгөөр буурсан байна. Бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байв. Хонины махны үнэ Увс аймагт хамгийн хямд буюу 1800 төгрөг байхад, Дархан- уул аймагт 2800 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.
Үхрийн махны хувьд Увс аймагт 1800 төгрөг буюу хамгийн хямд үнэтэй байхад, Дорноговь аймагт 3300 төгрөгөөр буюу хамгийн өндөр үнэтэй байна.
Малын сүүний үнэ: 2009 оны 1-р сарын 30-ны байдлаар малын сүү 1000-1850 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Дорноговь аймагт хамгийн өндөр буюу 1850 төгрөг байхад, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хамгийн хямд буюу 1000 төгрөг байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн төв хороо

0 comments:

Post a Comment