Тусгаар тогтнолоороо бахархана би

Єнєєдєр 2008 оны арван нэгдvгээр сарын 26-н. Ёстой л Монгол Улсыг Ази тивийн зvрхэнд нь, Америк тивийн чихэнд нь хvртэл зарласан єдєр. Тvvх сєхвєл одоогоос 84 жилийн тэртээх энэ єглєє vvр гэгээрэхvйд дотоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээх нэрийг аваад байсан Нийслэл хvрээнд Монгол Улсын тvvхийн хуудсыг цоо шинээр эргvvлсэн нэгэн vйл явдал болсон юм.
18 єдєр тасралтгvй хуралдсан Улсын анхдугаар их хурал аргын тооллын 25-ны 16 цаг 17 минутад тухайн vеийн Монгол Улсын аймаг, хошуу, шавийг тєлєєлсєн 77 гишvvний 100 хувийн саналаар Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлав. Тэд улсынхаа нэрийг БНМАУ хэмээн товлосон байна. Тэр дороо Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглан зарлаж болох байсан ч єєдлєн дэвжих, санаж сэдэхийн бэлгэдэл ургахын улаан нарыг хvлээсэн гэдэг. Ингэхэд тухайн vед Монгол гэж ямар улс байв XX зууны эхэнд дэлхийг тойрон хэрэн тэнэгч жуулчид Монгол Улс сєнєн мєхєж байгаа ард тvмэн хэмээн илэн далангvй тэмдэглэсэн байлаа. Басхvv 600 мянга гаруйхан хvн амтай энэ нvvдэлчин ард тvмний эрчvvдийн дийлэнх нь лам тул нєхєн vржихvйн хувьд цаашид "амьдарч" чадахгvй мєхєх тавилантай улс хэмээн тодорхойлж байсан нь гашуун боловч vнэн байсан юм. Яг л энэ хvнд цаг vед Монгол Улсын єнцєг булан бvрээс цуглаж ирсэн лам, хар, тайж, сэхээтэн гээд єргєн давхаргыг тєлєєлсєн 77 гмшvvн Vндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан нь чухамдаа монгол тvмний хєгжин бадрахын заяа тvшсэн хэрэг байлаа.

Дэлхий дахин ч монголын тусгаар тогтнолын мэдээг сонссон юм. Хэдийгээр тvvх гуйвж, дайвдаг, тэр байтугай хувьсгал гарч ємнєх тvvхээ арчдаг эмгэнэлт явдал монголыг тойроогvй ч єнєєдрийг хvртэл Он, цаг, минуттайгаа vлдсэн vнэн тvvх тэр болгон бий гэж vv. Тvvнийг батлав гэсэн шиг улс орнуудын цагтооллын бичигт Ардын хувьсгал ялсан єдрєєс илvvтэй БНМАУ-ыг зарлан тунхагласан єдрийг дурайтал тэмдэглэсэн байдаг. Басхvv эргэн харваас тэртээх 84 жилийн ємнє манай ухаант ард тvмний тєлєєлєгчид юуны учир маргаашийн ургахын улаан нарыг тосон хvлээсэнд нэгэн учир байжээ гэж бодогдоно. Єнєєдєр Монгол Улсыг газрын зураг дээр яаж ч будаад арилахгvйгээр баталгаажин vлджээ. Басхvv XX зууны эхэнд мєхєл сvйрлийг зєгнєєд байсан тэр таамаг ч тvvхийн нэгэн цагийн шар хуудас болон арилан хийсчээ. Хэдийгээр Монгол Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлалцсан гишvvдийн нэлээд нь єєрийн итгэж, мєрєєдєж явсан мєрєєдєлдєє хvрч амжилгvй хатуу бэрх цаазын дор толгой бєхийлгєсєн ч тэдний vйл хэрэг ариун байлаа. Тэр цагаас хойш Vндсэн хууль маань хэдэнтээ єєрчлєгдсєн ч vндсэн агуулга нь єнєє хэр хуучраагvй байна.

Он цагийн шалгуурыг давсаар л байна. Тvvний нэг баримт єнєєдрийн нийслэл Улаанбаатарын нэр. Тухайн vед Улсын анхдугаар их хурлын гишvvн Тэвэгт гэдэг хvн нийслэлээ "Монгол ардын намын Бээжин" хэмээн нэрлэе гэхэд нь Ерєнхий сайд агсан, Vндсэн хуулийн эх баригч Б.Цэрэндорж ''Хятад нэр байна сольё" хэмээн ярьж, зєвлєлдсєний эцэст Улаанбаатар нэрийг сонгосон тухай тэмдэглэл ч хадгалагдаж vлджээ. Энэчлэн Монгол Улсын анхдугаар хурал олон асуудлыг олон талаас нь харж хэлэлцсэн байдаг юм билээ. Єнєєдєр хvртэл нийслэлийн нэрийг солих тухай vе vе яригддаг ч солиогvй л яваа нь тухайн vед энэ асуудалд хичнээн ул суурьтай хандсаны гэрч гэлтэй. Тvvнчлэн амьдратын хуулиар Vндсэн хууль єєрчлєгдєвч анх баталсан хуулийн заалтууд шинэ нийгэмд хvрэх гэсэн зорилтууд єнєє хэр хуучраагvй. Улс орноо тухаглан зарлах нэг хэрэг. Тунхагласан тусгаар тогнтолоо бататгаж, улсынхаа нэр тєрийг єргєж явна гэдэг тvvнээс ч чухал асуудал аа. Хэдийгээр тvvхийн тvмэн нугачааг туулсан ч Монгол хvн Vндсэн хууль, тусгаар тогтнолоосоо урваж явсан удаагvй.

Тvvнийг батлах нэг баримт гэвэл 1940 оны бvх ард тvмний санал асуулгаар гадаадын гэрчvvдийг байлган байж монголчууд тусгаар тогтнолоо 100 хувь баталгаажуулсан юм. Цаашлаад дайн тулааны хvнд цаг vед ч, энх цагийн бvтээн байгуулалтад ч ганцхан тусгаар тогтнолынхоо тєлєє явж байна гэсэн нэг л бодлоор монгол хvн жигvvрлэн байсан нь бахархмаар. Тусгаар тогтнол гэсэн ойлголтод жижиг зvйл байдаггvй бололтой. Тухайлбат улаан тарианы тухай асуудал байна. Монголд арьс єнгєний євчин газар авч ёстой л мєнєєх улс vндэстэн сvйр ч мэдэх 1950-иад онд Намын тєв хорооны нарийн дарга агсан Дамба гуай Оросод айлчлахдаа коммунизмын орны удирдагчдаас айж ичилгvйгээр тусламж гуйсан гэдэг. Тухайн vед залуу удирдагч Ю.Цэдэнбал тvvнийг ичмээр зvйл гуйлаа гэж байсан ч ах нарын туслалцаатайгаар монголчууд євчнєєсєє салаад л авсан гэдэг. Хожим нь МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал ЗХУ-аас мєн ч олон тусламж гуйсан даа. Тэрээр Дархан, Эрдэнэтээс аваад єєрийн алгаа чинээ нvvрээ улайлган байж Монголыг тусгаар тогтнолтой нь аваад л гарсан юм.

Єнєєдєр бид кирилл бичгийг шvvмжилдэг ч ЮНЕСКО-д бичиг vсэг vл мэдэх явдлыг бvрэн арилгасан улс хэмээн бvртгvvлээд авсан нь бас л гайхамшиг байлаа. Цаашлаад єнгєрсєн зуунд дэлхийн 101 дэх сансрын нисгэгчээр монголын малчин ардын хvv Ж.Гvррагчаа тодорсон нь бас л Монголын бахархаа байв. Тvvхийг, тэр дундаа улс орныхоо алдар нэрийг Монголын жирийн иргэд л авч явдаг. Тун саяхан Бээжингийн олимпоос 2.6 сая хvн амтай Монгол Улс хоёр аварга тєрvvлж, тєрийнхєє далбааг олимпийн тэнгэрт мандуулсан нь бас л туурга тусгаар улсын минь бахархап болсон. Шавилхан оюутан нас 3aлyy нас минь энэ л єдрvvдэд эргээд ирэх шиг санагдах юм. Хаа хол хvний нутаг, гvний газар тусгаар тогтнолынхоо баярыг ядуухан ч гэлээ сvртэйхэн тэмдэглэдэг баярт єдрvvд байнга л сэтгэлд уяатай явна Тэр єдєр бид тусгаар тогтносон Монгол Улсаараал бахархдаг байлаа.

Тэр байтугай vеийнхэн минь харь газар гэрлэлтээ батлуулчихаад Элчин сайдын яамдаа бvртгvvлдэгсэн. Тэр єдрvvд олон ч хvний зvрх сэтгэлд хоногшин vлдээ буй за. Єнєєдєр хvртэл улбаа нь хадгалагдан vлджээ. Эл эрхэм єдєр гэрлэлтээ батлуулах гэсэн залуусын цуваа vл тасарна. Магадгvй тэд хэзээ ч vл мартагдах энэ л єдрийг дурсахын тулд, ариун бат тусгаар тогтнолоо бэлгэдсэн энэ єдрийг мартахгvйн тулд хуримладаг. Энэчлэн тоочоод бай вал одоогоос 84 жилийн ємнє vvр гэгээрэх vед дэлхий дахинаа зарлан тунхагласан Монгол Улсын сvр хvчин их ээ. Ер тэгээд тусгаар тогтнолоороо бахархахгvй хэн байх вэ? Тэр дундаа Монгол улсын тусгаар тогнолыг дэлхий дахинаа тунхаглан зарласан энэ єдрийн ачийг яахан мартах билээ. Тусгаар тогтнолоороо бахарна аа, би

0 comments:

Post a Comment