Ирэх сард В.Путин Монголд айлчилна
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, монголчуудын ганц "сүүтэй үнээ" нь болсон уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хувьд бага зэргийн хүндрэлд ороод буй нь үнэн. Гэхдээ энэ үйлдвэрийнхэн ирэх арванхоёрдугаар сард 30 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэхээр зэхэж буй бөгөөд хэд хоногийн өмнө тус үйлдвэрийн удирдлагууд Москва хотноо айлчилж энэ талаар ярилцсан байна. Мөн энэ арга хэмжээний үеэр Оросын Ерөнхийлөгч асан,
одоогийн Засгийн газрын тэргүүн В.Путин манай оронд зочилж, "Эрдэнэт" үйлдвэрийн ойн арга хэмжээнд оролцохоор болсон нь олон хүнийг баярлуулж буй аж.
Ийнхүү зэсийн үнэ унаж, харийнхан Монголоос хөрөнгөө татахаар далдуурхан хэлэлцэж буй үед Оросын Ерөнхий сайд В.Путин "Эрдэнэт" үйлдвэрийг онцгойлон үзэж, ойн арга хэмжээнд оролцох болсон нь монголчуудын хувьд жинхэнэ аманд орсон шар тос хэмээн улс төр, эдийн засгийн ажиглагчид үзэж байна.
За болж дээ. Гэхдээ Оростой хамаагүй наалдаж бас ч гэж болмооргүй л санагдаад байгаам даа тиймээ
orosuud zuger bailgui de.
we can't find better one...