Бизнес явуулдаг хүн бүрийн мэдэх ёстой маркетингийн мэдлэг

Та хэрвээ бизнес явуулдаг бол магадгүй мөн л бусад хүмүүстэй адил нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчидэд санал болгодог байх.

Хамгийн түрүүнд юу таныг өрсөлдөөнөөс аван гарахыг тодорхойл. Хэрвээ та өөрөө энэ тухай мэдэхгүй бол хэрэглэгчид хэрхэн танай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх юм бэ?
Өөрийн давуу талаа та мэдэхгүй бол хэрэглэгчидээс зүгээр надад мөнгөө өгчих гэж хэлэхтэй яг адил юм.

Таны хэлж ярьж хийж буй зүйл болон бүтээгдэхүүний танилцуулга тань үнэндээ хэрэглэгчийг татдаггүй.

Гэтэл ихэнх хүмүүс ийм маркетингийг л ашигладаг. Энэ нь хүмүүсийг татаж чаддаггүй ба хүмүүсийг дэлгүүр хэсэх ч хүсэлгүй болгодог. Яагаад гэвэл яг хэрэглэгчдийн хүсэж буй зүйлийг санал болгох хэн ч байдаггүй.

Тэгэхээр яг тодорхой өөрийн гэсэн онцлог, давуу талтай бизнесийг бий болгох хэрэгтэй юм. Ингэхийн тулд та бизнестээ нэмэх шаардлагатай зүйлсүүдээ жагсааж бичээд, түүндээ төвлөрч ажиллах хэрэгтэй.

Ингэж чадах юм бол таны бизнесийн онцлог шинж чанар маркетингийн стратегид тань тус болох болно.

Хамгийн түрүүнд танд таарах түншийг хайж ол. Ингэхдээ өнгөрсөн үеийн түнш эсвэл тодорхойгүй хэн нэгнийг сонгох хэрэггүй. Тэрний оронд түншдээ тавих шаардлага гаргах хэрэгтэй. Ингээд тэр шаардлагад нийцсэн түншийг сонгох жишээтэй.

Дараа нь та юу хийвэл илүү их сайн ажиллах, юу хийвэл бусдаас ялгарч чадах, юуг өөрчилж хийх вэ зэрэг зүйлүүдийг тодорхой болгох ёстой.

Зарим тохиолдолд түншүүдээсээ зөвлөгөө авах нь сайн байдаг.

Ингээд та өөрийн бизнесийхээ онцлог, бусдаас ялгарах давуу талыг нь мэдсэн бол үүнийгээ өөрийн маркетинг, болон борлуулалтандаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь таны үзүүлж буй үйлчилгээ, санал чинь маркетингтэйгээ таарч байх ёстой юм. Хэрвээ таны амлаж буй зүйлүүд чинь биелэгдэхгүй бол таны бизнес унах болно. Тэгэхээр чадахгүй гэсэн амлалтаа өгж болохгүй.

0 comments:

Post a Comment