"Хvн тєрєлхтєний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд тєр байсан юм. Тєрєє цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг" гэж Гегель хэлжээ.
Хэдхэн хоногийн ємнє "Зууны мэдээ"-д Их сургуулийн маань андын бичсэн "Mongolia амьдарч болмоор орон" нийтлэл хvн тєрєлхтний тvvхийг эхлvvлсэн ард тvмний омог бахархлыг сэрээгээд авлаа. Нээрээ л харьд явж байхад "Монголоос ирсэн" гээд хэлэхэд "Монгол гэж сайхан орон байх даа, очиж vзэх юм сан", "Ямар том нутагтай юм бэ" гэцгээхэд "Монгол минь гоё шvv" гэсэн омогшил тєрдєггvй хэн байх вэ. Миний хувьд ч 1989 онд Орост сурахаар яваад жил хагас болоод шилжээд ирснийг эс тооцвол гадаадад их бодож л гурван сараас илvv удаан тэсч чаддаггvй хvн.
Гэхдээ "яс юман дээрээ" захын нэг хамаатантайгаа тааралдахад "Гадагшаа л гармаар байна" гээд санаа алдана. Солонгосын виз яаралтай гаргана, АНУ-ын визний ярилцлагад тvргэн шуурхай бэлтгэнэ гэсэн зарууд хєвєрнє. Монгол хvн Герман, Америк, Солонгос, Японы Элчин сайдын яамдын гадаа ерээд оны картын барааныхаас дутахгvй визэнд vхэн хатан оочирлож, банкны дансны хуулгаас эхлээд гэрлэлтийн баталгаа, хэдэн vеийн намтраа тоочин виз авахын тулд ёстой л "амьтан" болно. Энэ бvхэн нєгєє сайхан амьдарч болмоор орныг минь замын хvн хєлхєлдсєн тух муутай буудал мэт харагдуулах юм. Монгол хvн эх орондоо vнэгvйдсэн учраас л "гадагшаа" гарахын тvvс болж, эх орон нь ч vнэ цэнэгvй байгаа учраас vрээ алсад мордуулж буй эх шиг элгээ эгшээн vлдэж байна.
МОНГОЛ ХVНИЙ VНЭГVЙДЭЛ
Монгол ажилчин хятад барилгачнаас дунжаар дєрєв дахин бага цалин авдаг. Монгол хvн гэрийн vйлчлэгч хийвэл сайндаа л зуун мянгын цалинтай байхад Зvvн ємнєд Азиас авчирсан Филиппин, индонез vйлчлэгчид 500 ногооны цалин єгдєг шинэ монголчууд "гараад" байна. Гадаадын тєслийн ажилтан монголчууд ч гадаад мэргэжилтнээсээ хэд дахин багаар vнэлэгддэг. Тєрийн сангийн 32 мянган ам.долларын хєрєнгєєр баруунд мастер хамгаалаад ирсэн мэргэшсэн албан хаагчид хэдэн арваараа монголын тєрд vнэгvйдээд зарим нь гудамжны жагсаалд оролцоод явж байна. Ямар ч чадварлаг монгол инженер Зєвлєлтийн мэргэжилтний дэргэд "жижгэрдэг" байсан социализмын vеэс л монгол хvний vнэгvйдэл эхтэй.
Монгол хvн бусад vндэстнээс тийм "хойлог" амьтад болоод хямдхан vнэлэгддэг юм уу гэхээр IQ-ийн vзvvлэлтээрээ дэлхийд 21-д жагсдаг гэж "Хан-Уул" сургуулийн Д.Дэмбэрэл гуай яриад байдаг. Алтан гартай мэс засалчдаас эхлээд олимп, дэлхийн аваргын медальт тамирчин монголчууд Чикагод аяга угаагаад, эсвэл Сєvлд айлын байр засаад явж байна. Социализмын vед асар их валют зарцуулж бэлтгэсэн олон зуун нарийн мэргэжлийн инженер, Монголын оюуны vнэт капитал болсон монголчууд дэлхийгээр нэг тарсны хохирлыг тооцсон эдийн засгийн тооцоо ч алга.
Харин ч эсрэгээрээ, нутагтаа махны мухлагийн худалдаачин байсан шалихгvй америк эр Монголд том тєслийн удирдагч болчихсон, цаг агаарын хvнд нєхцлийн нэмэгдэл, цай кофены зардалтайгаа дундаж америкчуудаасаа 10 дахин их цалин аваад явж байдаг. Барилгын талбайгаас тєрийн алба хvртэлх монгол хvний vнэгvйдэл цаашаа гэр бvлийн хvрээнд хvртэл vргэлжлэх болов. Зарим судалгаанаас vзэхэд гэрлэж байгаагvй залуу эмэгтэйчvvдийн 20 гаруй, эрэгтэйчvvдийн 5,6 хувь нь монгол хvнтэй гэрлэх бодолгvй байгаагаа илэрхийлсэн байна. Сvvлийн vеийн vндсэрхэг vзэлтнvvд монгол цусаа цэвэр байлгах нь зєвхєн эмэгтэйчvvдэд хамаатай мэтээр мэтгээд байгаа. Гэвч социализмын vед Монголын сор болсон сэхээтнvvд, сайд дарга нар толгой дараалан орос эхнэр авснаас ардын зураач Ядамсvрэн гуайгаас бусад нь гэргийгээ даган орос соёлд vр удмаа уусган алдсан нь монгол генийн асар том хохирол, монгол хvний vнэгvйдлийн жишээ юм.
Ер нь тэгээд захын нэг хоолны газар л хэн нэгэн гадаад хvний дэргэд монгол хvн доошоо орж байна. Наад зах нь vйлчлэгч монгол залуус хvрч ирээд гадаад хvн рvv нь инээмсэглэн мэндлэхээс монгол монгол руугаа мишээх нь нэг тийм "ёо ёо"-той заншил мэт санагддаг бололтой юм. Бээжинд Олимпийн ємнє хятадуудыг инээмсэглэж сургах кампанит ажил єрнєж байхад монголчууд бид ядаж бие бие рvvгээ инээмсэглэж суръя л даа. Яагаад монгол хvнд инээмсэглэл хvртэл оногдож болохгvй гэж..
МОНГОЛ СОЁЛЫН VНЭГVЙДЭЛ
Монгол уламжлал соёл хvнтэйгээ адилхан vнэгvйдэж эхэллээ. Одоогоор Монгол дахь монголчууд соёлын хувьд хот, хєдєєгєєрєє хоёр том бvлэгт хуваагдаад байгаа. Цаашаа америкийн монголчууд, солонгосын монголчууд, германы монголчууд, японы монголчууд гээд соёлын дэд бvлгvvдэд хэдийнээ хуваагдчихаад байна. Ер нь монгол айл гадаадад хоёр жил болоход л хvvхдvvд нь эх хэлээ таг мартчихсан, тэр ичгэвтэр байдлаараа гайхуулаад байхыг нь яана. Америкт байгаа зарим монгол айлын эцэг эх нь англиар бараг ярьж чаддаггvй шахам мєртєє хvvхэд нь монголоор юу ч ойлгохгvй юм, хоорондоо яаж хэл нэвтрэлцдэг юм болоо" гэж нэг найз маань саяхан тэндээс гайхчихсан ирсэн. "Хvvхдvvд маань их солонгосжиж байна. Солонгос хоолонд дуртай, хоорондоо солонгосоор ярьдаг. Монгол хоол хийгээд єгєхєєр хурцдаад байна гээд идэхгvй юм" гэж Сєvлд суурьшаад удаж байгаа, Тvндэмvн дэх монгол дэлгvvрийн эзэн эмэгтэй ярьсныг сониноос уншиж билээ. Олон жилийн ємнє Эрхvvд сурч байхад тэнд Соня гэдэг афган, оросын эрлийз охинтой танилцсан юм. Орос ээжтэй, афган аавтай тэр охин лалын шашинтай, афган хувцас ємсч, афган хvмvvжлээр хvмvvжиж, дари хэлээр ярьдаг цэвэр афган хvн байсан.
Энэ нь тэр vед Монголд элбэг байсан орос ээжтэй, монгол аавтай эрлийзvvдтэй харьцуулан гайхахад хvргэж байсан билээ. Тэр охины ярьснаар, ээж нь афган хvнтэй гэрлээд л шашинд нь орж, дари хэл сурчээ. Харин тvvн шиг орос ээжтэй, монгол аавтай мєртєє монгол соёл нь дийлэхээ байг оростойгоо эн тэнцvv монголоор ярьдаг хvн бараг мэдэхгvй юм. Монгол хvн орос эхнэр авахаараа оросжоод, герман нєхєртэй суухаараа германжаад нєгєє соёлынхоо дарангуйлалд орчихдог нь л vнэн. Соёл судлаачдын vздэгээр аливаа хєгжил дорой соёл хvчирхэг соёлдоо уусдаг гэдэг. Гэхдээ хун тєрєлхтний тvvхийг эхлvvлсэн тєрт ёсны тvvхтэй, 33 оронтой тоо торолгvй хэрэглэж, одон зурхай зурж явсан монголчуудын соёл тийм ч амархан мартагдаж, хvчирхэг соёлд дарлагдахаар эд биш хэмээн зєрvvд омгорхол тєрєєд байх юм. 33 оронтой тоо хэрэглэх нь битгий хэл чарганд хєллєдєг нохойноосоо цааш тоон утга илэрхийлж чаддаггvй бvдvvлэг хэл ч байдаг.
Монгол соёл гэхээр мал аж ахуй, жалга довны vзэлтэй холиод байдаг, оюуны vнэт зvйлсээ мартсаныгаа сэргээх гэдгийг хээр талаар нэг яйжгий суварга босгох гэж ойлгоод, юм л бол тvvхээр євчлєєд байдаг, тєрийн бодлого гэж соёлын талаар тас дампуурчихсан байгаа нь монгол соёлыг vнэгvйдэхэд хvргэв. Орост эдийн засгийн хєгжилтэйгээ хамт хvчирхэг соёл, Их оросын vзэл ичээнээсээ сэрж байгаа баавгайг санагдуулж байхад Хятадын хувьд хэзээнээсээ єєрсдийгєє ертєнцийн тєв, дундад иргэн улс, барууныг зэрлэгvvд гэж vздэг байсан агуу vндэстний vзэл нь сэргэж, дэлхий хятадчлагдахаас айж байна. Ийм нєхцєлд монгол соёлоо эдvгээчлэн сэргээж vнэд оруулъя.
ТЄРИЙН БОДЛОГЫН VНЭГVЙДЭЛ
Монгол тєрийн бодлогод монгол хvн vнэгvйдэж байна. Монгол єнєєдєр хvнд амьдрахад хамгийн ээлгvй орон болох шалгуур vзvvлэлтvvдийг хангахад манай тєр шаргуу хvчин зvтгэжээ. Хvний хєгжлийг илэрхийлсэн эх нялхсын эндэгдэл, орлогын ядуурлын тєвшин, орлогын тэгш бус байдал, цэвэр усны хангамж, агаарын бохирдол зэрэг олон vзvvлэлт манайд хасах параметрээр уруудаж байгаа юм чинь.
Монгол Улсын хvний хєгжлийн индекс 2005 оныхоор дэлхийн 177 орноос 114-т байгаа нь хуучин социализмын єв болж vлдсэн боловсрол, эрvvл мэндийн vзvvлэлтээр дээшээ татагдаж байдгийнх.
"УАЗ-469" машиныг бvтээхдээ оросууд дотор нь хvн сууна гэдгийг мартчихсан гэдэг. Монголын тєр Монголд чинь монголчууд бас амьдардаг гэдгийг мартчихсан юм шиг санагддаг юм. Хvvхэд, залуучууд, гэр бvл, эмэгтэйчvvдийн асуудлыг vеийн vед Нийгмийн хамгаалал, хєдєлмєр, эсвэл Эрvvл мэнд, нийгмийн хамгааллын гэж нэг бол нэгтгэж, нэг бол салгаж байдаг ганц яаманд сайндаа ганц мэргэжилтэнд хариуцуулсаар ирсэн. Ганцхан хvн тєрийн бодлого тодорхойлно гэж ч юу байх билээ дээ. УИХ-ын гишvvд сайд нарын эхнэрvvд хvvхдээ Монголд гаргах байтугай бараг амьдрахгvй. Тэгэхээр Улаанбаатарын дєрвєн амаржих газар хуучраад, ачааллаа дийлэхээ больсон нь тєрд сонин биш. Далаад оны тєрєлтийн "бум"-ын vеийнхэн єнєєдєр гэр бvл зохиох насанд хvрснээр тєрєлт аяндаа нэмэгдсэн. Ерээд оноос хойш бараг сургууль нэмж бариагvйгээс Хайлааст, Баянхошууны сургуулиуд хєдєєнийхний их нvvдлийн хєлд дарагдан гурваас дєрвєн ээлжээр хичээллэж байгаа нь ч тєрд сонин биш. Агаарын бохирдол, эм, эмчилгээний аргачлалын хоцрогдлоос дундаж айлын гурав хvртэл насны хvvхэд жилдээ нэг удаа хатгалгаа, таван удаа томуу тусч, ганцхан Монголд л халдварт шар євчний идэвхжил буурахгvй байгаа нь ч тєрд сонин биш. Бороо ороод эхэлчихсэн байхад эвдэрхий нисдэг тэргэнд гap хоосон хvмvvс суулгаж нисгэчихээд тєрсєн єдєр тэмдэглэх нь тєрийн тvшээдэд сонин байдаг. Бvхэл бvтэн сумын хvн ард химийн бодист хордчихоод байхад Сонгуулийн тухай хуулийг єєрчлєх хуйвалдаан зохиох нь тэдэнд илvv чухал.
Жилд мянга мянган залуусыг Солонгос руу хєлсний ажилд явуулж байгаагаас єєрєєр хvнд чиглэсэн бодлого гэж Монголд тєрд алга. Солонгос руу явсан мянга мянган залуусын олонхи нь эрvvл мэндээ хэдхэн доллараар сольж, биегvй болоод ирж байна. Хэн нэг нь солонгос явсан хосуудын ихэнх нь салж байна. Аав, ээж нь Солонгост, ер нь гадаадад явчихсан хvvхдvvд сэтгэл зvйн хvнд дарамттайгаар єсч байгаа vнэнийг хvлээн зєвшєєрч, энэ тухай ярьж, ядаж матрын нулимс ч болсон унагаж байгаа тєрийн тvшээг би л лав хараагvй. Америкийн нэг сенатч АНУ-д ирж буй гадаадын сvйт бvсгvйчvvд, эхнэрvvдийн эрхийг хамгаалах хууль санаачилсан байхад монгол" парламентчид монгол охидоо хамгаалсан хvний наймааны эсрэг хууль санаачлахгvй байж Сонгуулийн тухай хуулиас эмэгтэйчvvдийн 30 хувийн квотыг хасах гэж амь тавин зvтгэж байсан. Хvн ямар vнэ цэнэтэй амьтан юм бэ гээд эд эрхтэнээр нь vнэлэхэд биологийн vнэлгээ нь нэг сая ам.доллар болдог юм билээ. "Ми-8"-ын ослоос vзэхэд монгол хvн ганц єрєє байр буюу 30 мянган долларын л vнэтэй юм шиг.
Муу удирдагч гэж байдаг болохоос муу ард тvмэн гэж байдаггvй. Монгол тєрийн бодлогод хvн vнэтэй болох тэр цагт л монгол хvн vнэ цэнэтэй болж , монгол соёл сэргэн мандаж, монголчууд бид омог бардам, харц дээгvvр алхах юм байна. "Хvн тєрєлхтєний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд тєр байсан юм. Тєрєє цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг" гэж Гегель хэлжээ. Бид тєр шиг тєр цогцлуулж байж Монголдоо vнэ хvндтэй амьдрах цагийг авчиръя.
Read More......