Цагаан сар: Хүнсний захуудаар ханш сонирхохуй


Өглөөний 10.00 цаг. “Нэг сэдэв, Нэг долоо хоног”-оо манай редакц “Цагаан сар”-ын сэдвээр хийхээр болсон тул өвлийн энэ өдөр сурвалжлах багийнхан маань “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо. Цагаан сар дөхсөн болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй байв. Цагаан идээ бөөндөнө, монгол төмс хямдруулж зарна, ууц яриад өгнө шүү гэсээр хүнсний худалдагчид биднийг угтав. Аливаа баяр ёслолын үеэр  нийслэлийн иргэд томоохон хүнсний захуудыг зорьдог болохоор бид тэдний  ачааг хөнгөвчлөх зорилгоор хэд хэдэн захаар явж  мах, сүү, цагаан идээ, ууц, хүнсний ногоо, гурил будаа зэргийн үнэ ханшийг сонирхлоо. Юуны өмнө Монголын уламжлалт баяр ёслолоор нэн тэргүүний хэрэгцээнд шаарддаг зүйл бол цагаан идээ. “Нарантуул” олон улсын худалдааны төвд цагаан идээ ямар үнэтэй худалдаалагдаж байгааг дор сийрүүллээ.
Цагаан идээ
Сарлагийн өрөм 5100-5500 төгрөг
Өрмөн тос 5300-5500 төгрөг
Цагаан тос 4000 төгрөг
Тогооны өрөм 9000 төгрөг
Ээзгийтэй тос 4000-4500 төгрөг
Хорхой ааруул 3500-4000 төгрөг
Тослогтой бор ааруул 7800-8300төгрөг
Дугуй чихэртэй ааруул 6000-8000 төгрөг
Хэвлэсэн цагаан ааруул 5000-6000 төгрөг
Аарц 1400-1500 төгрөг
Бяслаг ширхэг нь 7500 төгрөг
Монгол масло 4000 төгрөг
Орос масло-3000 төгрөг
Шар тос- 8000-9000 төгрөг
Сингапур шар тос-3000 төгрөг
Ногоо
Монгол төмс-400-800 төгрөг
Манжин-900-1000 төгрөг
Лууван- 700-800 төгрөг
Сармис боодол-1000, кг нь-3500 төгрөг
Монгол сонгино-3200-3500 төгрөг
Хятад сонгино-1400-1500 төгрөг
Монгол байцаа-1500-1600 төгрөг
Хятад байцаа-1200-1400 төгрөг
Өргөст хэмх -3000-3200 төгрөг
Улаан лооль- 3000-3300 төгрөг
Мах
Хонины мах -6100-6300 төгрөг /ястай/
Хонины  мах 7000-7200 төгрөг/ цул/
Үхрийн мах-8300-8500 төгрөг/ ястай/
Үхрийн мах- 8800-9000 төгрөг/ цул/
Адууны мах-5300-5800 төгрөг
Ямааны мах-5600-5800 төгрөг
Тэмээний мах -5800-5900 төгрөг/ цул/
Хиам
Салями-8500 төгрөг
Жинчин-9500 төгрөг
Зочин-6000 төгрөг
Давхар утлагат- 5500 төгрөг
Хос гарьдын хиам-6500-8000 төгрөг
Очир дагинас хиам- 6500-8300 төгрөг
Мах импексийн хиам- 6500-12000 төгрөг
Гурил, будаа
“Алтан тариа” ХХК-ийн 25 кг дээд гурил-32000 төгрөг
Ширхэгтэй дээд 32000 төгрөг
Дээд гурил-20500 төгрөг
Нэгдүгээр гурил -15000 төгрөг
“Улаанбаатар” ХХК-ийн 25 кг дээд гурил-28000 төгрөг
Нэгдүгээр гурил -15000 төгрөг
Орос “Алейка” гурил 25 кг дээд-32000 төгрөг
“Алейка 10 кг дээд-2000 төгрөг
“Цесна” 25 кг дээд- 40000 төгрөг
“Цесна” 10 кг дээд-20000 төгрөг
“Сайн будаа” 25 кг-37000 төгрөг
“Сакура” 5 кг-11000 төгрөг
Тус захын гурилын худалдаачин Н.Батсүхийн хэлж буйгаар монгол гурилын эрэлт орос гурилыг бодвол харьцангуй бага байгаа гэнэ. Тиймээс “Цесна”, “Алейка”-гийн гурилын нөөц дууссан. Баярын өмнө орос гурилууд ирнэ. Гэхдээ үнийн хувьд өөрчлөлт орж магадгүй аж.
Түүнчлэн худалдан авагч М.Солонго энэ жилийн хувьд хүнсний бүтээгдэхүүний үнэ  бага зэрэг нэмэгдсэн байна гэлээ. Мах, хиамны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үнэтэй байгаа аж. Монголчууд худалдааны төвийн бараа бүтээгдэхүүний үнээс захынх хямд гэсэн хэвшмэл ойлголттой байдгаас уг захыг зорих иргэдийн тоо буурдаггүй юм байна. Бусад захуудыг бодвол “Нарантуул”-ын хүнсний захын ногооны үнэ 50-160 төгрөгөөр хямд байсан юм. Түүнчлэн  махны хувьд Хүчит шонхор захад  гулуузаар худалдагдаж буй хонины мах Нарантуулд  кг тутамдаа 700 төгрөгөөр илүү байсан бол жижиглэнгийн үнэ 100-200 төгрөгийн зөрүүтэй байна.
“Меркури” худалдааны төвд мах өндөр үнэтэй байна
Бага үд, 12.00 цаг. Циркийн баруун талд байрлах “Меркури” худалдааны төвийг зорин очиход “Нарантуул”-ыг  бодвол  хүн цөөтэй байлаа. Олны ярихаар гадаадын худалдан авагчид, дотоодын бийлэгжүү иргэд үйлчлүүлдэг гэх энэ төвийн бүтээгдэхүүн үнэхээр  харьцангуй өндөр үнэтэй байлаа.
Тухайлбал, өндөг ширхэг нь 300-330 төгрөгөөр зарагдаж байгаа бол “Нарантуул”, “Дэнжийн мянга” захад 250 төгрөгөөр худалдаж байгаа юм. Түүнчлэн хонины мах 8500 төгрөгөөр худалдагдаж байгаа нь  бусад захуудтай харьцуулахад даруй  кг тутамдаа 2000 төгрөгийн зөрүү гарч байна.  Ингээд нийслэлийн төвийн Меркури худалдааны төвийн  зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг сонирхуулья.
Цагаан идээ
Сарлагийн өрөм  10000-12000 төгрөг
Өрмөн тос-  7000-8000төгрөг
Цагаан тос-6000 төгрөг
Тогооны өрөм- 10000 төгрөг
Бяслаг -12000 төгрөг
Тослогтой бор ааруул-14000-15000 төгрөг
Дугуй чихэртэй ааруул- 8000-10000төгрөг
Монгол масло 6000 төгрөг
Орос масло-4000 төгрөг
Шар тос- 12000 төгрөг
Ногоо
Монгол төмс-800-1000 төгрөг
Манжин-900-1000 төгрөг
Лууван- 1000-1500 төгрөг
Монгол сонгино-3500 төгрөг
Хятад сонгино-1500 төгрөг
Монгол байцаа-1600төгрөг
Хятад байцаа-1400 төгрөг
Өргөст хэмх -3000-3500 төгрөг
Улаан лооль- 3000-3300 төгрөг
Мах
Үхрийн мах-9500 төгрөг/ ястай/
Хонины мах -8500 төгрөг/ястай/
Гахайн мах- 8500 төгрөг / ястай/
Уг хүнсний захад гурил, будаа, өргөст хэмх, улаан лоолийн үнэ “Хүчит шонхор”, “Нарантуул” захын үнэ ханштай адилхан зарагдаж байгаа юм. Хэдийгээр бүтээгдэхүүний үнэ ч өндөр ч гэсэн үйлчилгээ сонголтын хувьд захын хорооллын хүнсний төвүүдтэй харьцуулахааргүй давуу талтай байсныг дурдах нь зүйтэй болов уу.
13.50 цаг. “Хүчит шонхор” худалдааны төв
Жил жилд цагаан сарын өмнө Хүчит шонхор худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй болдог. Тэр ч утгаараа амралтын өдрүүдэд тус захыг зорих иргэд автомашины түгжрэлийн улмаас багагүй цаг хугацааг үрж, бухимдал дагуулдаг гэдэг. Харин энэ жил нийслэлийн Засаг даргын захирамжаар Цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн  бямба, ням гаригт тус захын авто замыг нэг чигийн урсгалтай болгосон нь зөв шийдвэр болжээ хэмээн иргэд өгүүлж буй. Өнөөдөр даваа гариг тул Хүчит Шонхор захыг зорих авто машин харьцангуй  бага хөдөлгөөн сийрэг байв. Нийслэлчүүд цагаан сарынхаа ууц, бууз баншныхаа махыг Хүчит шонхор захаас ихэвчлэн сонгодог гэдэг. Нарантуул худалдааны төвд хонины ууцыг 150-300 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол тус захын махны худалдаачид ууцны мах, үхрийн өвчүүг кг-аар бодож худалдаалж байгаа гэлээ. Ууцны мах нэг кг нь 5800 төгрөг, үхрийн өвчүү кг нь 7000 төгрөгийн үнэтэй байлаа. 30 кг-тай ууц 170 мянга, 40 кг-тай ууц 230 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин үхрийн өвчүүний хувьд 20 кг-тай нь 140 мянга, 30 кг-тай нь 210 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.
Мах
Хонины гулууз кг  нь 5100-5300 төгрөг
Хонины цул мах 6000-6500 төгрөг
Хонины  мах 7000-7200 төгрөг/ цул/
Үхрийн мах- 7600-7800 төгрөг/ ястай/
Үхрийн мах- 9000 төгрөг/ цул/
Адууны мах-5200-5400 төгрөг
Ямааны мах-5300-5500 төгрөг
Харин бөөний үнээр худалдан авах бол
Адууны мах 4000 төгрөг
Үхрийн мах 6200 төгрөг
Хонины мах 5600 төгрөг
Ямааны мах 4500 төгрөг байлаа.
Мөн цагаан сарын бууз, баншны гол орц болох хонины сүүл ястай нь 4500, ясгүй нь 5000 төгрөг байв.
Цагаан идээ
Хорхой ааруул-3000 төгрөг
Бор  зузаан ааруул-7000
Цагаан ааруул 5000-6000 төгрөг
Аарц-1200төгрөг
Өрмөн тос-5000 төгрөг
Шар тос- 8000 төгрөг
Сингапур шар тос-2500 төгрөг
Сүү кг нь-1700 төгрөг /Сарлагийн хөлдүү сүү/
Сарлагийн өрөм   5100-5500 төгрөг
Өрмөн тос- 5000төгрөг
Цагаан тос-4000 төгрөг
Өрөм-9000 төгрөг
Ээзгий тос-4200 төгрөг
Ногоо
Монгол төмс-400-600 төгрөг
Манжин-1000 төгрөг
Лууван- 700-800 төгрөг
Монгол сонгино-3200-3500 төгрөг
Хятад сонгино-1400-1500 төгрөг
Монгол байцаа-1400 төгрөг
Хятад байцаа-1200 төгрөг
Өргөст хэмх -3000 төгрөг
Улаан лооль- 3000 төгрөгийн үнэтэй байлаа.
Цагаан сарын баярын ширээний гол идээ бол яах аргагүй хэвийн боов. Хэвийн боов дээрх захуудад 200-300 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж буй. Ингээд дээрх гурван захад зарагдаж буй хэвийн боовны дундаж үнийг танилцуулж байна.
Хэвийн боов
“Гандангийн” гэгдэх хэвийн боов 1 ширхэг нь-2500 төгрөг
15 ширхэг нь -37500 төгрөг
25 ширхэг нь – 62500 төгрөг
“Өгөөж”-ийн хэвийн боов 1 ширхэг нь-1900 төгрөг
15 ширхэг нь -28500 төгрөг
25 ширхэг нь – 39900 төгрөг
Суурь еэвэн – 10000 төгрөг
“Талх чихэр”-ийн хэвийн боов
1 ширхэг нь-1800 төгрөг
15 ширхэг нь -27000 төгрөг
25 ширхэг нь – 37800 төгрөг
Суурь еэвэн – 9000 төгрөг
“Өгөөж Өрнөх”-ийн хэвийн боов
1 ширхэг нь-1400 төгрөг
15 ширхэг нь -21000 төгрөг
21 ширхэг нь – 29400 төгрөг
25 ширхэг нь – 35000 төгрөг
30 ширхэг нь – 42000 төгрөг
35 ширхэг нь – 49000 төгрөг
“Суман гүн”-ий хэвийн боов 1 ширхэг нь-2100 төгрөг
15 ширхэг нь -31500 төгрөг
25 ширхэг нь – 44100 төгрөг
“Өгөөмж од”-ын хэвийн боов 1 ширхэг нь-1600 төгрөг
15 ширхэг нь – 24000 төгрөг
25 ширхэг нь – 33600 төгрөг
“Гүрмэл”-ийн хэвийн боов 1 ширхэг нь- 2000 төгрөг
15 ширхэг нь – 30000 төгрөг
25 ширхэг нь – 50000 төгрөг
“Дээж”-ийн хэвийн боов
1 ширхэг нь – 2300 төгрөг
15 ширхэг нь – 34500 төгрөг
21 ширхэг нь – 48500 төгрөг
Суурь еэвэн – 7000 төгрөг
“Тариан түрүү”-гийн хэвийн боов 1 ширхэг нь – 1200 төгрөг
15 ширхэг нь – 18000 төгрөг
21 ширхэг нь – 25200 төгрөг
Суурь еэвэн – 7000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Иргэд Цагаан сарын бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд дээрх худалдааны төвүүдэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн ямар үнэтэй байгааг бид ийнхүү мэдээллээ.
Эх сурвалж: www.shuud.mn
Н.Түвшин, П.Наран, Б.Мөнх-Эрдэнэ
Read More......

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны босгон дээр нийт монголчууддаа баярын мэндчилгээ хүргэлээ. Ерөнхийлөгчийн он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

 
Та бүхний энэ баярт үдшийн түмэн амгаланг айлтгая. Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одох гэж байна. Шинэ 2013 он гарахад хэдхэн хором үлдлээ.Хийморь золбоо ихт Монгол түмний хувьд 2012 он онцгой жил байлаа.
 
2012 он бол Монголчуудын их түүхээрээ бахархсан үндэсний бахархалт он байлаа. Их эзэн Богд Чингис хааныхаа мэлмий гийсний 850 жилийн түүхт ойг тэмдэглэлээ.
 
2012 он бол Монголчуудын шинэ сонголтын он байлаа. Их хурал, Засгийн газар шинээр бүрэлдэн ажилдаа орлоо. Нийслэл хот, дүүрэг, аймаг сумдын удирдлагууд шинэчлэгдлээ. Монголын төрийн шинэ бүрэлдэхүүнд манай эмэгтэйчүүдийн эзлэх жин мэдэгдэхүйц нэмэгдлээ. Шил шилээ дарсан шинэчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч ажлууд өрнөж эхэллээ.
 
2012 он бол Монгол улсад төвлөрсөн халамжийн нийгэмд хийх өөрчлөлтийг жинхэнэ ёсоор эхлүүлсэн он боллоо. Манай орон, иргэний бүтээлч нийгэм рүү, шууд ардчилсан тогтолцоо руу шинэ зоримог алхмууд хийж эхэллээ. Иргэд эрхэндээ эзэн болох их хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Иргэний оролцоо, шууд ардчилал бол манай нийгмийн ирээдүй юм.      
 
2012 он бол Монгол хүн бүр хариуцлагатай бүтээлч байх түүхэн цаг ирж байгааг сануулсан, мэдрүүлсэн он боллоо. Монгол улсын Засгийн Газар олон улсын санхүүгийн зах зээлд нэр хүндээ үнэлүүлж зээл авлаа. Манай улс санхүүгийн зовлонтой бус бүтээхийн жаргалтай орны замыг тууштай сонголоо.
 
2012 оны сүүлээр бид шинэ зууны их бүтээн байгуулалтын эхний туузаа хайчиллаа. Оюутолгойн үйлдвэр бүтээгдэхүүнээ боловсруулж эхэллээ. Монголчууд бүгдээрээ хийж бүтээхийн замд дахин нэг урагш алхлаа.
 
2012 онд Монгол улс шүүх эрх мэдлийг шинэчлэх, шударга ёс хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд урагш алхаж чадлаа. Шүүх эрх мэдлийг бие даалгаж албан тушаал, хөрөнгө мөнгөний хараат байдлаас гаргахад чиглэгдсэн хуулиуд батлагдлаа. Төр, хуулийн байгууллагууд эрх мэдэлд биш иргэн хүнд үйлчлэх зам засагдаж эхэллээ. Ард олны нуруу тэнийх сайн цаг ирж байна. Хүн бүр дор бүрнээ санаачлагатай, бүтээлч, хөдөлмөрч байж чадвал айл өрх бүрийн амьдрал ахуй дээшлэх боломж бүрдэж байна.
 
2012 онд манай тамирчид зуны олимпийн амжилтаа ахиуллаа. Найдангийн Түвшинбаяр олимпын хос медалтан боллоо. Манай урлаг соёлынхон олон газар, олон нэр хүндтэй тэмцээнд цахиур хагаллаа. Хүйтэн гараар орж харьд одсон Монгол батаар олуулаа эх нутагтаа эргэж ирэхээр боллоо. Монголчууд түүх соёлын өвдөө эзэн байж чадахаа дэлхийн тавцанд зарлалаа.
           
Эрхэм анд нөхөд өө!

2012 онд Монгол улсын олон улсын нэр хүнд улам өсөн бэхэжлээ. Цөмийн зэвсэггүй байх Монгол улсын статусыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн дахин нотолж, батламжид гарын үсэг зурлаа. Монгол Улс Европын Аюулгүй байдал хамтын ажиллгааны бүрэн эрхт гишүүн боллоо. Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нэр төртэй манлайлагч байж чадлаа. Манай орон ардчилал хүний эрх, шударга ёс, хуулийн засаглалын хувьд үлгэр жишээ улсын нэг боллоо.

2012 онд Монгол улс дэлхийд авлигын түвшин нь хамгийн хурдацтай буурч байгаа орноор тодорлоо. Цаашид Монгол авлигыг халсан, хуулийн засаглалыг бүрэн тогтоосон, ядуурал, залхуурал, бэлэнчлэлийг түүх болгосон орон болох ёстой.
 
Их түүхээ хамтдаа бүтээж байгаагаараа бид бахархдаг. Бид нэгэн нарны дор, нэгэн цаг үед, Монгол гэдэг нэгэн сэтгэлийг хатамжлан амьдарч яваа хүмүүс. Бид хормын дараа түүхээ бичиглэж эхлэх шинэ оноо угтан авах гэж байна. Монголчууд төр улсыхаа түүхт, дөрвөн хоёр давхацсан тэгш-2222 жилтэйгээ золгох гэж байна. Монгол түмний аз хийморь, ерөөл буян, амжилт бүтээл нь ирэх онд улам тэгш дүүрэн байна гэдэгт би эргэлзэхгүй байна.
 
Гарч буй 2013 он Монгол түмний амьдралд өөдрөг сайхан өнгө нэмнэ. Газар бүр шинэ бүтээн байгуулалт өрнөж, хүн бүрийн ажил амьдрал өсөж дэвжихийг хүсэж байна. Он солигдох мөчид азай буурал ахмадууддаа “баярлалаа” гэж хэлье. Та бүхнийхээ бүтээснийг бид улам нэмж өсгөж өргөтгөх болно. Өдрөөс өдөрт олон болж байгаа алиа бяцхан үрсээ улам хайрлацгаая. Өрх гэрийн багана, түшиг болсон аав ээж, ах, эгч дүү, ураг саднаа улам хүндэлж явцгаая.
 
Он солигдох энэ торгон мөчид ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт иргэддээ чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлье. Дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтдэг нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.

Манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөгч бүрт, Монгол улсыг талархан дэмжигч нийт зон олонд шинэ жилийн нөхөрсөг халуун мэндчилгээг хүргэе.

Эрхэм Монголчуудаа !


2013 онд манай ард түмний амжилт ялалт, бахархлын буухиа үргэлжлэх болтугай. Эх дэлхийд минь хайр энэрэл нэмэгдсэн их сайхан жил ирэх болтугай. Монгол түмний урагшлах зам өөдөө, цагаан байх болтугай.

Энэ ариун цагаан сүүг хүн бүрийн эрүүл энхийн төлөө, амжилт бүтээл, хийморь сүлд нь өөдрөг байхын төлөө өргөе.

Монгол түмэн минь өнө мөнх бадран мандах болтугай. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе. Read More......