МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН МЭРГЭШЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖИНХЭНЭ ШАЛГАЛТ МОНГОЛД АНХ УДАА

Өнгөрсөн 8-р сард Монгол-Япон улсын хооронд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээнд гарын үсэг зурсанаар Монгол улс Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн жинхэнэ шалгалтыг явуулах эрхтэй болж анхны албан ёсны шалгалтыг 2007 оны 10 сарын 28-ны өдөр “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”-ын ангиллаар явуулахаар зарлаж байна.

Мэдээллийн технологийн мэргэжилтэн Та

Ø Мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд үнэлүүлэхийг хүсвэл

Ø Гадаад зах зээлд ажиллахыг хүсвэл

Ø Нийгэм дэх өөрийн байр сууриа бэхжүүлэхийг хүсвэл

Ø Мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүсвэл

Олон улсын мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд оролцохыг урьж байна.

Шалгалт авах өдөр: 2007 оны 10 сарын 28
Бүртгэл: 2007.09 сарын 10 – 10 сарын 15

Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮП-ын вэб сайт болон Мэдээллийн технологийн бизнесийн хөгжлийн газраас авна уу

Зохион байгуулагчид:

Ø Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар

Ø Азийн мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл

Ø Мэдээллийн технологийн үндэсний парк

Ø Монгол-Японы төв

1 comments:

  1. Anonymous said...

    Dajgvi shvv

Post a Comment