Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн анхааралд

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн анхааралд

Олон улсын стандарт болон түгэн дэлгэрч буй Мэдээллийн технологийн инженерүүдийн мэргэжлийн үнэлгээний шалгалтын Азийн конвенцид Монгол улс албан ёсоор гишүүнээр элссэнтэй холбогдуулан Суурь шалгалтын сургагч багш бэлтгэх дамжаа Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Японы AOTS /Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо/-ны санаачлагаар манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдахаар боллоо.

Уг сургалтанд хамрагдсанаар Та Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, амжилттай хэрэгжүүлэх, мэргэжлийн болон заах арга барил, ур чадвараа сайжруулах боломж бүрдэнэ.

МТ-ийн инженерийн ур чадварын стандарт батлагдан, мэдээллийн технологийн инженерийн шалгалтын систем албан ёсоор хэрэгжих болж байгаатай холбоотойгоор МТ-ийн их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулах, шинэчлэн өөрчлөх шаардлага гарч байгаа өнөө үед энэхүү сургалтанд МТ-ийн их, дээд сургуулиуд багш нараа идэвхтэй оролцуулах нь чухал юм.

Сургалт Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулагдах ба орон нутгаас оролцогчдын замын зардлаас бусад зардлыг даана.


Сургалтын хугацаа: 2007
.10.01-2007.10.19

Сургалт явагдах газар: МТҮП

Бүртгэл: МТҮП-ын 103 тоотод, 2007.09.05-2007.09.13

Сургалттай холбоотой үндсэн мэдээлэл, сургалтын хөтөлбөр болон өргөдлийн маягтыг МТҮП-ын http://www.itpark.mn вэб сайтаас үзнэ үү.

1 comments:

  1. Anonymous said...

    Ix zvgeer boljee

Post a Comment