Бүтээгдэхүүний менежментийг хэрхэн сайжруулах вэ?
20060328_product_life_cycle.gif
Та компаныхаа бүтээгдэхүүнийг зөв үед нь , зөв зах зээлдээр гаргаж чаддаг уу? Хэрвээ тийм биш бол танай компанид бүтээгдэхүүний менежмент хэрэгтэй болжээ.
1. Хэрвээ та бүтээгдэхүүний муу менежер болмоор байгаа бол бүтээгдэхүүний хөгжлийн өөрчлөлтийг бүү хэмж гэсэн үг байдаг. харин Сайн бүтээгдэхүүний менежмент хийхийн тулд та хийсэн үйлдэл, өөрчлөлт шинэчлэлтэндээ анхаарлаа хандуулж, аль нь амжилтанд хүрч, аль нь амжилтанд хүрэхгүй байна вэ гэдгийг тооцож үзэх ёстой. Одоогийн зах зээлд, их өрсөлдөгчид гарч ирсэн одоо үед нэг үйлдэл хийгээд үр дүнг нь харах завгүйгээр дараагийн үйлдэлд орно гэдэг бол буруу юм.
2. Менежер хүн бүтээгдэхүүнд өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд дараах зүйлүүдийг хийх ёстой:
1). Энэ өөрчлөлтийн дүнд гарах үр дүнг тодорхойлох ёстой:
• Хэрэглээний нэмэгдсэн байдал
• Хэрэглэгчидээс орж ирэх орлогын өсөлт
• Шинэ хэрэглэгчидийн худалдан авалт
• Хэрэглэгчидийн бүтээгдэхүүний тогтмол хэрэглээний өсөлт
• Хэрэглэгчидийн сэтгэл ханамжийн өсөлт
• Зах ээлд эзлэх байр суурийн өсөлт гэх мэт
2). Өөрчлөлтийнхөө зорилгыг тодорхойлох
3). Гарч буй өөрчлөлтүүдийг хэрхэн хэмжихээ тодорхойлох
4). Өөрчлөлтийг хэмжих ба үнэлэмж өгөх.
3. Гэхдээ дээрхи процессуудыг хүмүүс эсэргүүцэх нь байдаг ба үүндээ дараах хэд хэдэн шалтгаануудыг гаргаж ирдэг.
• Бид энэ бүх шат дамжлага, шинэчлэлтийг хийх гэж маш их хугацаа зарцуулсан. Тэгэж байхад яаж хажуугаар нь түүнд үзүүлэх нөлөө, үр дүн, зорилго, үнэ цэнийг тодорхойлоод суух юм бэ? Хэрвээ бид үнэхээр дээрхи зүйлсийг хийсэн бол бидний хийсэн үйлдлүүдээс хэд нь л хийгдэх байсан гэж хэлдэг байна. Гэтэл яг үнэндээ шинэ давуу тал, шинэ өөрчлөлт хийнэ гэдэг бол компаны зорилго биш. Харин бүтээгдэхүүнээс олох ашиг орлогын нэмэгдэл, өсөлт бол компаны зорилго юм.
• Хэрвээ бид хүссэн үр дүндээ хүрч чадна гэдэгтээ итгэлтэй биш байх юм бол яаж зорилго дэвшүүлээд явах юм бэ? гэж хэлдэг. Та бүтээгдэхүүний өөрчлөлт хийснээр орлогыг 10% аар нэмэгдүүлэх байсан. Гэтэл 5% аар нэмэгдсэн. Гэхдээ л та зорилгодоо хүрч чадсан шүүдээ. Харин дараа тохиолдолд та ямар үйлдэл хийвэл илүү их ашиг орлого олж болохыг мэддэг болно.
• Бидэнд өөрчлөлтөөс гарч байгаа нөлөөг хэмжих арга байхгүй гэж ярьдаг. Мэдээж зарим зүйлүүдийн үр нөлөөг хэмжихэд маш хэцүү байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд үр нөлөөг хэмжих ёстой юм. Ингэж хэмжихгүйгээр таны хийж буй менежмент үйл ажиллагаа тань яг л хий хоосон гэсэн үг. Мөн та үр нөлөө, үр дүнг хэмжиж байна гэдэг бол сүүлд гарах алдаа дутагдлаас эртхэн хамгаалж арга хэмжээ авж чадна гэсэн үг. Яагаад гэвэл та эртхэн хийгээд байгаа үйлдэл тань зөв эсэхийг мэдэж авдаг.
Энэ бүгдээс харахад та хийсэн ажлаа дүгнэж үзэхгүйгээр хийж буй үйдэл тань тус болох эсвэл ус болж байгааг мэдэх аргагүй юм. Өөрчлөлт хийлээ гээд ашиг орлого өснө гэсэн үг биш.Таны хийх зүйл бол бүтээгдэхүүнээс орж ирэх орлогыг нэмэгдүүлэх байгаа шүү дээ. Тэрнээс зүгээр бүтээгдэхүүнд өөрчлөлт хийх биш юм.
0 comments:
Post a Comment