Асу дисковери компаний нэрэмжит шатрын тэмцээн болж өнгөрлөө



“Асу дисковери” компанийн нэрэмжит шатрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
“Асу дисковери” компанийн нэрэмжит сарын ажлын хүрээнд тус компаниас инкубаторын албатай хамтран 2008 оны 11 сарын 10-нд МТҮП-ын хурлын танхимд шатрын тэмцээн зохион байгуулав.
Тэмцээнд инкубаторын 10 компаниас 16 ажилтан залуус оролцож, оюун ухаанаа уралдуулснаас 1-р байранд “ЭОН” компанийн ажилтан Жавхлантөгс, 2-р байранд “Номын үсэг” компанийн ажилтан Золбаяр нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

0 comments:

Post a Comment