Шоргоолжны "логик" замын түгжрэлээс гаргана
Германы эрдэмтэд шоргоолжнуудад "бөглөрлөөс" гарах онцгой чадвар байгааг илрүүлснийг "Дэйли телеграф" сонинд бичжээ. Тэд шоргоолжны үүрэн дэх олон зуун шавьж хэзээ ч "түгжрэл"-д орохгүйгээр зорьсон газартаа очдогийг эртнээс анзаарсан байна. Германы Дрездений технологийн сургуулийн эрдэмтэн Дирк Хелбингийн удирдлага дор хэсэг эрдэмтэд шоргоолжны дээрх чадварыг судалжээ. Тэд шоргоолжны үүрэнд элсэн чихрийн сиропт хүрэх урт, богино хоёр зам хийсэн байна. Хэд хэдэн газарт дээрх зам огтлолцохоор тооцжээ. Шоргоолжнууд амттанд хүрэхийн тулд эхлээд урт замыг нь сонгож байв. Гэвч тодорхой хугацааны дараа сахарын үнэр үлдээсэн өртөөгөөр нөгөө хэсэг нь нэгдэж аяллаа товчилжээ. Яг энэ зам дээр асар олон шоргоолж цугларч зам "түгжрэх" магадлалтай байсан ч үүрэндээ эргэн ирж байсан шавьжнууд энэ зөрлөг дээр зогсч хаалт болжээ.
Эрдэмтэд энэ хөдөлгөөнийг ухамсартай биш үйлдэл. Зүгээр л зөрлөг дээр хоёр шоргоолж зөрөх боломжгүй болсон тул нэг урсгалаа хааж, богино маршрутыг сонгосон шавьжнууд өөр зам хайсан гэж тайлбарлажээ.
Дирк Хелбинг энэ нээлтийг замын түгжрэлээс гарах ашигтай шийдэл гэж үзэж байна. Тухайлбал, оролцогч болгон бусдаас хамааралгүй шийдвэр гаргадгаас замын түгжрэл үүсдэг, Ийм хөдөлгөөнийг урьдчилан таамаглах, хяналт тавихад ч хэцүү.
Эрдэмтэд "Шоргоолжны логик"-ийг тээврийн хэрэгслийн харилцаа холбооны механизм бий болгоход ашиглахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, ирж яваа сөрөг урсгалын жолоочдоо мэдээлэл өгснөөр тухайн машины эзэн өөр зам сонгож цагаа хэмнэхээс гадна түгжрэл үүсэхгүй. Энэ бол сэтгэх тархигүй өчүүхэн шоргоолжны ухаантай шийдэл аж.
0 comments:
Post a Comment