УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН БҮСИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА



Өнөөдөр 2008 оны 12-р сарын 01-ний өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас санаачлан тус паркын байранд буюу паркаас 50метрийн радиуст Утасгүй интернэтийн үйлчилгээг ард иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр тоног төхөөрөмжийг суурилуулж олон нийтэд зарлаж байна.

Оюутан сурагч, хүүхэд залуучууд, ямар ч хэрэглэгч тус Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр өөрийн зөөврийн компьютерээ авч ирэн утасгүй интернэтийг чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Энэхүү интернэтэд Wi-Fi 802.11b, 802.11g стандартын тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд хэрэглэгчид зөөврийн компьютер, эсвэл PCMCIA карт ашиглан холбогдоход л хангалттай.

Энэхүү үйлчилгээг авахдаа өөрийн компьютерийн Windows-ийн taskbar-т байгаа утасгvй интернэтийн icon цонх дээр хулганыхаа баруун товчийг дарж “view wireless networks” гэсэн сонголтыг хийнэ. Ингэснээр рор-uр menu танд боломжтой утасгvй сvлжээг харуулах бөгөөд тvvнийг сонгон сүлжээнд ажиллаж болно. Утасгvй интернэтийн сvлжээнд холбогдож буй хэрэглэгчид энэ vйлчилгээг vнэ төлбөргvй авах боломжтой юм.

Тус Паркад суурилуулж байгаа утасгүй интернет нь ард иргэдэд чиглэсэн хийхээр төлөвлөж байгаа нилээд ажлуудын зөвхөн эхлэл юм.

Цаашид бид оюутан сурагчид, хүүхэд залуучуудад зориулж мэдээллийн технологийн ололт амжилтыг ойлгуулан таниулах, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.

0 comments:

Post a Comment