“ДЭЛХИЙН БИЗНЕС ИНКУБАТОРЫН ӨДӨР” ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ



“Дэлхийн Бизнес Инкубаторын өдөр”-т зориулсан нэгдсэн арга хэмжээ Мэдээллийн технологийн үндэсний паркад 2008 оны 12-сарын 8-ны өдөр болж өнгөрлөө.

50 гаруй жилийн түүхтэй инкубаторын бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа “Дэлхийн бизнес инкубаторын өдөр” болгон тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бизнесийн инкубаторын үндэсний нэгдсэн холбоо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулж, үзэсгэлэн гаргав.

“Дэлхийн бизнес инкубаторын өдөр”-ийн арга хэмжээнд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Ганди “Инкубацийг хөгжүүлэхийн ач холбогдол, шаардлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, УИХ-ын гишүүн Д.Зоригт – “Жижиг бизнесийн хөгжүүлэх”-д дэмжлэг үзүүлэх талаар үг хэлж, санал бодлоо солилцлоо.

МТҮП-ын бизнесийн инкубатор болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 гаруй инкубаторууд, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүд бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар сурталчлан, танилцуулав
Монголын бизнес инкубаторын холбоо, Дэлхийн анхны бизнесийн инкубаторын өдрийг Монголд зохион байгуулах комисс, МТҮП-ын Мэдээллийн технологийн бизнес инкубаторыг Монгол улсад бизнес инкубацийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, тус салбарын бизнесийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Хүндэт өргөмжлөл” –өөр шагнав.

0 comments:

Post a Comment