Хvн яагаад хурхирдаг вэ?
Хамар, хоолойн зам нь ямар нэг євчлєлгvй, эрvvл хvн унтаж байх vед хэл, хоолойн булчин болон хvvхэн хэл нь амьсгалын замын дээд хэсгийг нээлттэй байлгадаг бєгєєд vvгээр агаар амьсгалдаг байна.
Харин энэхvv булчин нь суларсан тохиолдолд амьсгалын замаар нэвтэрч буй агаарт саад болж, агаарыг тvгждэг. Дараагийн авсан амьсгал нь хоолойны булчингийн суларсан хэсгvvдэд чичиргээ буюу доргилт vvсгэснээс бидний хурхираа гэж нэрлэгддэг мєнєєх дуу чимээ vvсдэг аж. Судалгаанаас vзэхэд унтаж байхдаа хурхирдаг хvмvvсийн амьсгалах процесс нь хагас цагийн хугацаанд хамгийн багадаа 30 удаа тасалддаг. Харин зарим хvний хувьд нэг шєнийн дотор ойролцоогоор 600 удаа буюу 40 секунд тутамд тасалддаг гэнэ. Хэдийгээр хvний нас ахих тусам хоолойн хана болон хэлний булчин суларч улмаар хурхирдаг болдог ч сvvлийн vед залуучууд, хvvхдvvдийн дунд ч хурхирах нь нэмэгдэж байгаа аж.
Хамар, хоолойн замын эрхтнvvд ийнхvv суларч, гэмтдэг шалтгаан маш олон бєгєєд vндсэндээ анатомийн (ихэвчлэн тєрєлхийн болон євчлєл, гэмтлээс шалтгаалдаг) болон амьдралын хэв маягаас шалтгаалсан гэж ангилж болдог. Тухайлбал, хvvхэн хэл урт байх, бvйлсний булчирхай томрох, хамар дотор гєвдрvv ургах, хамар, хоолойн суваг нь тєрєлхийн нарийн байх, хамрын хана гэмтэх гэх мэт. Мєн таргалах, архины тєрлийн зvйл ихээр хэрэглэх, бамбай булчирхайн vйл ажиллагаа сулрах, тамхи татах, унтуулах эм, бэлдмэлvvдийг ихээр хэрэглэх, хангалттай нойр авахгvй, ядрах зэрэг шалтгаанууд хурхирахад ихээр нєлєєлдєг байна.
Хурхирахгvйн тулд юу анхаарах вэ?
Насанд хvрэгчдийн хувьд хурхирах нь хэвийн vзэгдэл мэт ойлгодог. Тэдний дийлэнх нь таргалсан юм уу, архи ууснаас болоод хурхирч байгаа юм. Харин хvvхэд тань хурхирч байвал энэ нь хvvхдийн эрvvл мэндэд сєргєєр нєлєєлдєг аж. Хурхирч байгаа хvvхдvvдийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсонтой холбоотой хэмээн мэргэжилтнvvд дvгнэжээ. Унтаж буй хvvхэд хурхирч, удаан хугацаагаар vргэлжилж байгаа бол мэргэжлийн эмчид нэн даруй хандаарай. Мєн эмчид хандахаасаа ємнє хvvхдийнхээ єсєлт, бойжилтыг сайн анзаараарай. Ямар шалтгаан зовиур илэрч байгааг тайлбарлаж зєв оношлуулах нь чухал, Энэ нь амьсгалын замын євчлєлийн нэг тєрєл бєгєєд унтаж байх vед амьсгалыг боогдуулж биеийн эрvvл мэндэд ихээхэн хор учруулдаг.
Мєн олон тєрлийн євчнийг араасаа дагуулах аюултай гэнэ. Амьдралын хэв маягаас шалтгаалан хурхирч байгаа бол гэрийн нєхцєлд єєрсдийгєє эмчилж болох нь. Юуны ємнє биеийн жингээ бууруулах хэрэгтэй. Эмч эрдэмтдийн хийсэн судалгаагаар биеийн жин 10 хувиар нэмэгдэхэд амьсгалын замын эрхтнvvд эрvvл байх vзэгдэл 50 хувь буурдаг байна. Нойрны эмнээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь биеийг сулруулж, булчингийн vйл ажиллагааг сулруулдаг. Тамхи татах нь урт хугацаанд хоолойн болон мєгєєрсєн хоолойн vрэвсэл vvсгэдэг. Тиймээс олон жил тамхи татсан хvн ихэвчлэн хурхирдаг байна. Унтахаасаа ємнє спиртийн тєрлийн зvйл хэрэглэхгvй байх. Архи болон согтууруулах ундаа нь хоолойн булчингуудыг сулруулж хурхиралтыг нэмэгдvvлдэг. Тиймээс та дээрх зєвлєгєєг амьдралдаа хэрэгжvvлээд vзээрэй.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!