Энерги сордог хvмvvсийн нvд рvv нь битгий эгцэлж хар

Мууг бодож, муухайг сэтгэдэг хvн цєєнгvй байдаг. Тийм хvнтэй уулзахаар ажил бvтдэггvй гэж зарим нь ярьдаг. Энэ vнэхээр vнэн бололтой. Дургvй хvнтэйгээ уулзахаар тэр єдрийн ажил огт бvтэхгvй юм. Энэ энергитэй холбоотой юм уу?
Єєрийн асуудлыг бусдын энергийг “сорох” маягаар шийдвэрлэдэг хvмvvс байдаг. Vvнийг “энергийн вампир” ч гэдэг. Хамт ажилладаг хvн, хєрш найз нєхдийн дунд ч энергийн ванпир бий. Тэд хvмvvс хоорондын харьцаанаас энергийн эрч хvчээ сэлбэдэг онцлогтой. Ийм хvнтэй харьцахад шалтгаангvй бие євдєх, уур уцаартай болж ядарч сульдах шинж мэдрэгддэг. Хvнийг хамгаалж байдаг энергийн бvрхэвч унадгаас тэр юм. Тэдэнтэй харьцахдаа нvд рvv нь битгий эгцэлж хар. Сэтгэлзvйн хамгаалалт алдагдахад хvн анхаарлаа тєвлєрvvлж чадахаа больж, ажил тєрлєє явуулж чадахаа больдог. Тийм хvнтэй харьцах шаардлага гарвал, єєртєє шилэн аяга нємрvvлж байна гэж тєсєєлєх хэрэгтэй. Харин сэтгэлзvйн хамгаалалтыг сэргээхийн тулд халуун, хvйтэн устай шvршvvрт орох, єрєєндєє халгай, нарс модны мєчир тавих, хєгжилтэй, хэмнэл сайтай хєгжим сонсох, бvжиглэх, хоол хvнсэндээ халуун ногоо хэрэглэх зэрэг арга хэмжээ авах нь сайн нєлєє vзvvлдэг. Тvvнчлэн хvрээллээсээ энергийг сордог байж болзошгvй хvнийг тодруулж дараа нь тvvнтэй харьцахдаа болгоомжлох хэрэгтэй.

0 comments:

Post a Comment