Охидтой хэрхэн дотносох вэ?
Охид гэдэг оньсого л гэсэн vг. Гэхдээ тvлхvvрийг нь олчихвол хvрч боломгvй зvйл бас биш. Харин тэр тvлхvvрийг олох аргыг хєвгvvддээ сонирхуулъя.
Урьдчилан тєлєвлєх: Тєлєвлєгєє хамгийн чухал нь. Юу хэлэхээ ч мэдэхгvй байвал оролдлого чинь эхний алхамаасаа л сvйрнэ гэсэн vг. Тvvнд бvтэлгvй тэнэг шиг харагдахгvйн тулд бvхнийг урьдаас тєлєвлє. Тvvний сонирхдог зvйлс, онцлог гээд л бvгдийг жагсааж бичсэн ч болох шvv дээ. Эндээс чамд ярианы сэдвийн санаа олдох ч юм билvv.
Єєртєє итгэлтэй байх: Єєртєє бат итгэлтэй бай. Ямар ч охин єєртєє итгэлтэй хєвгvvнд татагддаг юм. Хамгийн гол нь єєртєє итгэлтэй байдал, дээрэлхvv бардам занг ялгаж зааглах нь чухал. Охидыг болон тэдний vзэл бодлыг ямагт хvндэтгээрэй.
Єєрийгєє илэрхийлэх: Тvvнд таалагддаг /бага ч болов/ эсэхээ мэдеэн бол єєрийнхєє сэтгэлийг илэрхийлээрэй. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ. Охид зєнгєєрєє хуурамч байдал, жинхэнэ сэтгэлийг ялгадаг тул vнэн тєрхєє нуух хэрэггvй. Дотносох тусам бодол чинь эргэж, бvхнийг дуусгах хvсэлтэй байвал эелдгээр энэ бvхнийг тайлбарлаарай. Хайртай, хайргvй, хайртай... Тvvнийг харах бvрт зvрх чинь хvчтэй дэлсч, "Би тvvнд таалагддаг болов уу?" гэх бодол сэтгэлийг чинь эзэмддэг юм биш биз. Толгой гашилгасан ээдрээтэй бодлыг гурван шинжээр эмхэлье. Хамгийн гол нь эдгээр vйлдлийг санаатай, эсвэл санамсаргvй хийснийг мэдэж чадвал хариуг нь хялбархан гаргаж дєнгєнє.
Сандарч байвал: Охид таалагдсан хєвгvvнийхээ дэргэд байхдаа ичиж биеэ барьдаг. Энэ нь vсээ оролдох, шидэх зэргээр ч илэрч мэдэх юм. Чамд таалагдах гэж л тэр шvv дээ. Энэ vед нvд рvv нь эгцлэн хараарай. Хэрэв тэр ичингvйрэн харц бууруулж, эсвэл нvvр нь улайж байвал энэ нь сайны дохио. Тvvнээс гадна хэрэв чи тvvнд таалагддаг бол тэр хэлсэн vг бvрийг чинь анхааран сонсох болно. Тиймээс тандалтаа бэхжvvлэхийн тулд хэдэн єдрийн ємнєх яриагаа эргэн сєхєєрэй. Тэнэг онигоо байсан ч тэр бvгдийг санах болно.
Чам руу анхаарлаа хандуулбал:
Тvvний санааг мэдэх бас нэгэн арга. Тэр яриа бvртээ чам руу харж, эсвэл чамайг ярьж эхлэх vед анхааран чагнаж байх вий. Мэдээж энэ нь чамд сэтгэлтэйн шинж. Охид хэн нэгний анхаарлыг татахын тулд биед нь ойртож, эсвэл хvрдэг. Тvvний зєєлєн шvргэлтийг анзааралгvй єнгєрєєх вий. Хянамгай байгаарай.
0 comments:
Post a Comment