Найз бvсгvйчvvддээ бvv итгэ

Гэр бvлийн амьдрал нууцлагдмал, далд байх ёстой. Амьдралын практикаас харахад найз хvvхнvvддээ итгэж, бvх нууцаа дэлгэдэг эмэгтэйчvvд зарим талаар хохирох нь бий.

Ялангуяа хvнтэй суух гэж байгаа эсвэл гэр бvлтэй эмэгтэйчvvд нэлээд хашир байх нь зvйтэй. Учир нь хувийн нандин харьцаа гэдэг бол маш эмзэг хэврэг зvйл юм. Єчvvхэн тєдий "сvvдэр" тусахад "хагарч бутрахдаа" амархан. Найз залуу болон нєхєртэйгээ харьцах харьцаанд асуудал vvсэх бvрт найз нєхєд болон гадны хэн нэгэнд зовлон тоочиж гvйх хэрэггvй. Хэрвээ vнэхээр ярих, гомдоллох шаардлага гарвал танд бяцхан зєвлєлгєєг єгье.
Гэр бvлийн амьдралд сэтгэл хангалуун, дутах зvйлгvй бол єчvvхэн тєдий зєрчил, маргааныг бvv дэвэргэ. Асуудалгvй гэр бvл байдаггvйг сана.
Асуудал тийм чухал эсэхийг тодорхойл. Хэрэв нєхєр чинь цалингаа бvтэн єгдєггvй эсвэл гэр орны ажилд тусалдаггvй бол vvнийг гэр бvлийн бус хvнд хэлэх хэрэггvй. Нэг мэдэхэд л харамч нєхєртэй гэсэн дэмий яриа хайртай хvний чинь сонорт хvрч асуудал хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгvй. Иймд жижиг сажиг асуудлыг нєхєртэйгээ хэлэлцэж тохирсон нь дээр байдаг.

Нєхрийнхєє сексийн чадавхыг хэзээ ч бусадтай бvv хэлэлц. Хамгийн дотны найз бvсгvйдээ ч тэр. Ор хєнжлийн асуудлын тухай яриа бусдын саваагvй шохоорхлыг хєдєлгєдєг юм шvv.
Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгvй ярих хэрэггvй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шvvмж байсайн ч найз бvсгvй чинь зєвхєн шvvмжийг єлгєж авна. Энэ нь эмэгтэй хvний онцлог гэх vv дээ. Ингээд л тэр шvvмж яриа тархаж, гомдож, баярлахдаа амархан настангуудын сонорт хvрнэ.

Гэр бvлийн тєсєв санхvvг бусадтай хэлэлцдэггvй. Ялангуяа бусдын атаархал тєрvvлэхvйц "Би тийм vнэтэй бєгж, шуба авсан", "тийм єртгєєр байрандаа засвар хийсэн" гэх мэтийн яриа бvv дэлгээрэй. Хvний хорсол, атаархал гэдэг юу ч бусниулж чаддаг хvчтэй хар энерги билээ.
Нєхрийнхєє зан ааш, дадал зуршлын онцлог, євєрмєц байдлын тухай ч ярих хэрэггvй. Хvн бvрт л бага сага сул тал байдаг шvv дээ. Та чухам тэр занд нь татагдаж, гэр бvл болсон биз ээ. Ер нь гэр бvлийн амьдрал нууцлагдмал, далд байхдаа гэмгvй байдгийг санаарай.

Эх сурвалж: www.olloo.mn

0 comments:

Post a Comment