Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал /2009 оны 1 дvгээр сарын байдлаар/
Улсын нэгдсэн тєсєв
Улсын нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 2009 оны 1 дvгээр сарын байдлаар 83.8 тэрбум тєгрєг, нийт зарлага ба эргэж тєлєгдєх цэвэр зээл 112.5 тэрбум тєгрєг болж, нийт тэнцэл 28.7 тэрбум тєгрєгийн алдагдалтай гарсан байна. Ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад улсын нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 91.6 тэрбум тєгрєгєєр, нийт зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн дvн 24.5 тэрбум тєгрєгєєр буурчээ...
Тєсвийн урсгал орлого 83.7 тэрбум тєгрєг, урсгал зәрдал 102.4 тэрбум тєгрєг болж, урсгал тэнцэл 18.7 тэрбум тєгрєгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого ємнєх оны мєн vеийнхээс 44.4 хувь, vvний дотор гадаад худалдааны татварын орлого 16.2 хувь, нэмэгдсэн єртгийн албан татвар 3.5 хувиар тус тус буурав. Татварын бус орлого 7.4 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 79.7 хувиар буурчээ. Улсын нэгдсэн тєсвийн нийт зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн дvнд урсгал зардал 91.0 хувь, хєрєнгийн зардал 8.4 хувь, эргэж тєлєгдєх цэвэр зээл 0.5 хувийг эзэлж байна. Ємнєх оны мєн vеийнхээс урсгал зардлын эзлэх хувийн жин 7.2 пунктээр буурсан боловч, хєрєнгийн зардлын эзлэх хувийн жин 6.9 пункт, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн хувийн жин 0.3 пунктээр єссєн байна.
Мєнгє, зээл, vнэт цаасны зах зээл
Монгол банкны мэдээгээр мєнгєний нийлvvлэлт (М2) 2009 оны 1 дvгээр сарын эцэст 2260.0 тэрбум тєгрєгт хvрсэн нь 2008 оны 12 дугаар сарынхаас 58.9 тэрбум тєгрєгєєр буюу 2.5 хувиар, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 57.3 тэрбум тєгрєгєєр буюу 2.5 хувиар тус тус буурсан байна. Гvйлгээнд байгаа бэлэн мєнгє 2009 оны 1 дvгээр сарын эцэст 346.6 тэрбум тєгрєгт хvреэн нь 2008 оны 12 дугаар сарынхаас 60.6 тэрбум тєгрєгєєр буюу 14.9 хувь буурч, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 8.2 тэрбум тєгрєгєєр буюу 2.4 хувиар нэмэгдлээ. Иргэд, байгууллагын тєгрєгийн хадгаламж 2008 оны 12 дугаар сарынхаас 11.5 тэрбум тєгрєгєєр буюу 1.2 хувиар, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 209.3 тэрбум тєгрєгєєр буюу 18.5 хувиар тус тус буурч 922.6 тэрбум тєгрєгт хvрэв. Гадаад валютын хадгаламж 493.6 тэрбум тєгрєгт хvрсэн нь 2008 оны 12 дугаар сарынхаас 53.4 тэрбум тєгрєгєєр буюу 12.1 хувь єсч, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 113.1 тэрбум тєгрєгєєр буюу 29.7 хувиар илvv байна.
2009 оны 1 дvгээр сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн єрийнvлдэгдэл ємнєх оны мєн vеийнхээс 25.2 хувиар єсч, 2672.0 тэрбум тєгрєгт хvреэн байна. Иргэдэд олгосон зээлийн єрийн vлдэгдэл ємнєх оны мєн vеийнхээс 11.5 хувиар, хувийн байгууллагынх 37.9 хувиар, санхvvгийн бусад байгууллагынх 10.2 хувиар тус тус єссєн бол улсын байгууллагынх 26.4 хувиар, бусад байгууллагынх 14.1 хувиар тус тус буурчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 79.2 тэрбум тєгрєгєєр буюу 2.7 дахин, чанаргvй зээлийн єрийн vлдэгдэл 128.6 тэрбум тєгрєгєєр буюу 2.9 дахин єсєв. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 196.2 тэрбум тєгрєгт хvрч, нийт зээлийн єрийн vлдэгдлийн 7.3 хувийг эзэлж байгаа бєгєєд ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 4.2 пунктээр нэмэгдсэн байна. Гадаад валютын цэвэр албан нєєц 2008 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 637.2 сая ам.долларт хvрсэн нь манай улсын импортын 9.2 долоо хоног буюу 2.3 сарын хэрэгцээг хангахуйц тvвшинд хvрсэн байна. 2007 оны мєн vеийнхтэй харьцуулахад гадаад валютын цэвэр албан нєєц 335.2 сая ам.доллар буюу 34.5 хувиар буурсан байна.
Тєгрєгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2009 оны 1 дvгээр сарын эцэст 1381.66 тєгрєгт хvрч ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 17.9 хувь, 2008 оны 12 дугаар сарынхаас 9.0 хувь тус тус суларчээ. Тєгрєгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1807.63 тєгрєгт хvрч ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 4.4 хувь, 2008 оны 12 дугаар сарынхаас 1.2 хувь тус тус сулрав. Тєгрєгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 202.01 тєгрєг болж ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 24.0 хувь, 2008 оны 12 дугаар сарынхаас 9.0 хувь тус тус суларсан байна. Хєрєнгийн биржид vнэт цаасны арилжаа 2009 оны 1 дvгээр сард 21 удаа явагдаж, 2.4сая ширхэгvнэтцаас арилжигдаж, 472.6 сая тєгрєгийн гvйлгээ хийгдэв. Арилжигдсан vнэт цаасны тоог 2008 оны 12 дугаар сарынхтай харьцуулбал 1.9 хувиар єсч, гvйлгээний хэмжээ нь 36.2 хувиар буурсан байна. Ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад арилжигдсан vнэт цаасны тоо 78.9 хувиар, гvйлгээний хэмжээ 86.7 хувиар тус тус буурсан байна. ТОП-20 дундаж индекс 2009 оны 1 дvгээр сард 5318.5 болж, ємнєх сарынхаас 459.2 нэгжээр буурчээ. Хєрєнгийн зах зээл дээр vйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт vнэт цаасны зах зээлийн vнэлгээ 2009 оны 1 дvгээр сард 450.3 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх сарынхаас 65.6 тэрбум тєгрєгєєр буюу 12.7 хувиар буурсан байна.
Хэрэглээний vнийн индекс
Хэрэглээний vнийн улсын индекс(ХVИ) 2009 оны 1 дvгээр сард ємнєх сарынхаас 0.8 хувь, ємнєх оны 1 дvгээр сарынхтай харьцуулахад 20.7 хувь єссєн байна. Боловсролын vйлчилгээний болон шуудан, холбооны vйлч'илгээний бvлгийн vнэ дvнгээрээ тогтвортой, орон сууц, ус, цахилгаан, тvлшний бvл гийнх 0.8 хувь, тээврийнх 1.9 хувь буурсан бєгєєд тэдгээрээс бусад бvлгийн vнэ дvнгээрээ 0.2-7.3 хувь єсчээ.
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2009 оны 1 дvгээр сард ємнєх сартай харьцуулахад Увс, Говьсvмбэр, Баян-Єлгий аймагт 0.5-1.6 хувь буурч, нийслэл болон бусад аймагт 0.1-3.8 хувиар єслєє.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2009 оны 1 дvгээр сарын байдлаар 298.0 сая ам.доллар, vvнээс экспорт 170.4 сая, импорт 127.6 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 42.7 сая ам.долларын ашигтай гарлаа. Гадаад худалдааны тэнцэл ємнєх оны мєн vеийнхээс 40.9 сая ам.доллараар, 2008 оны 12 дугаар сарынхаас 106.2 сая ам.доллараар тус тус илvv байна. Гадаад худалдааны тэнцэл хэдийгээр ашигтай гарсан ч нийт бараа эргэлт ємнєх оны мєн vеийнхээс 30.9 хувь, экспорт 21.3 хувь, импорт 40.6 хувиар тус тус буурав. Ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад экспортын дvнд єндәр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvн 60.5 сая ам.доллараар; тvvхий болон боловеруулсан арьс, шир, ангийн vс, эдгээрээр хийсэн эдлэл 3.4 сая ам.доллараар буурч, харин vнэт ба хагас vнэт чулуу, металл, гоёлын зvйлс 12.8 сая ам.доллараар мал, амьтад, тэдгээрээс гаралтай бvтээгдэхvvн 0.6 сая ам.доллараар хими, химийн vйлдвэрийн бvтээгдэхvvн 0.2 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн байна.
Нийт экспортын хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 46.1 сая ам.доллараар буюу 21.3 хувиар буурсны 42.2 сая ам.доллар буюу 91.4 хувь нь vнийн бууралт, харин 3.9 сая ам.доллар буюу 8.6 хувь нь биет хэмжээний бууралт байна. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 7.0 хувиар, vнийн дvн нь 55.3 хувиар тус тус буурсан байна. 2008 оны 1 дvгээр сарын байдлаар нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 1280.0 ам.доллар байсан бол 2009 оны 1 дvгээр сард 615.2 ам.доллар болж, 664.8 ам.доллараар буюу 51.9 хувиар буурлаа. Цайрын баяжмалын экспортын биет хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 69.4 хувиар, vнийн дvн нь 86.8 хувиар тус тус буурсан байна. 2008 оны 1 дvгээр сарын байдлаар нэг тонн цайрын баяжмалын vнэ дунджаар 1266.9 ам.доллар байсан бол 2009 оны 1 дvгээр сард 546.0 ам.доллар болж, 721.0 ам.доллараар буюу 56.9 хувиар буурав.
Боловсруулаагvй алтны экспортын биет хэмжээг ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад биет хэмжээ нь 10.4 хувиар, vнийн дvн нь 13.6 хувиар єесєн байна. 2008 оны 1 дvгээр сард нэг кг боловсруулаагvй алтны vнэ дунджаар 26.8 мянган ам.доллар байсан бол 2009 оны 1 дvгээр сард 27.6 мянган ам.доллар болж, 773.1 ам.доллараар буюу 2.9 хувиар нэмэгдэв. Ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад импортын дvнд єндәр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний импорт 39.1 сая ам.доллараар; авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 16.3 сая ам.доллараар; ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 9.6 сая ам.доллараар; vндсэн тємєрлєг тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 6.1 сая ам.доллараар; нэхмэл болон нэхмэл бvтээгдэхvvн болон хvнсний бэлэн бvтээгдэхvvний импорт 1.7 сая ам.доллараар; хими, химийн vйлдвэрийн бvтээгдэхvvн 1.0 сая ам.доллараар тус тус буурч, харин машин, механик тєхєєрємж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 0.9 сая ам.доллараар єссєн байна.
Нийт импортын хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 87.1 сая ам.доллараар буюу 40.6 хувиар буурсан. Vvнд импортын бvтээгдэхvvний тоо хэмжээ багассанаас импорт 97.6 сая ам.доллараар буурч, vнийн єсєлтєєс 0.5 сая ам.доллараар нэмэгдсэн нь нєлєєлжээ.
Ємнєх оны мєн vеийнхээс автобензиний импортын биет хэмжээ 16.1 мянган тонноор, vнийн дvн нь 17.7 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 17.1 мянган тонноор, vнийн дvн 6.8 сая ам.доллараар; цахилгаан әрчим хvчний импортын биет хэмжээ 14.4 сая квт цагаар, vнийн дvн 516.9 мянган ам.доллараар тус тус буурч; харин суудлын автомашины импортын биет хэмжээ 0.6 мянган ширхэгээр буурсан байхад vнийн дvн 246.2 мянган ам.доллараар єслєє.
Аж vйлдвэр
Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 2009 оны 1 дvгээр сарын байдлаар оны vнээр 165.5 тэрбум тєгрєг болж, ємнєх оны мән vеийнхээс 21.1 тэрбум тєгрєгєєр буюу 11.3 хувиар буурлаа. Аж vйлдвэрийн салбарын vйлдвэрлэлийн индекс 2009 оны 1 дvгээр сард 90.8 болж ємнєх сарынхаас 9.2 хувиар буурлаа. Аж vйлдвэрийн салбарын нийт vйлдвэрлэлийг дэд салбараар авч vэвэл ус ариутгал, усан хангамж, цахилгаан, дулаан, уур; нэхмэл болон хувцас, vслэг арьс боловеруулалт зэрэг 6 дэд салбарын vйлдвэрлэл ємнєх сарынхаас 0.9-53.2 хувь, тээврийн бусад хэрэгсэл vйлдвэрлэл 3.2 дахин єсчээ. Харин цахилгаан машин хэрэгсэл; нvvрс; газрын тос; металлын хvдэр олборлолт зэрэг 10 дэд салбарт vйлдвэрлэл ємнєх сарынхаас 3.9-61.8 хувиар буурсан бол машин тоног тєхєєрємжєєс бусад тємєр эдлэл vйлдвэрлэл 95.7 хувийн бууралттай байна.
Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бvтээгдэхvvнийг ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад54.1 хувийнх нь vйлдвэрлэл єсч, 45.9 хувийнх нь vйлдвэрлэл буурчээ.
Аж vйлдвэрийн гол нэр тєрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан, дулаан, нvvрс, 35 хувийн агуулгад шилжvvлеэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжvvлсэн молибдений баяжмал, малын мах, шингэнсvv,хиамнызvйл, єлєнгэдэс, талх, гоймон, спирт, архи, пиво, цэвэр ус, жvvс, тамхи, хивс, шахмал эм, шохой, ган тємєр хийц, лаа зэрэг 92 бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр єсч, харин тvгээсэн цэвэр ус, газрын тос, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал, гурил, тараг, нарийн боов, чихэр, дарс, катодын зэс, тємєр бетон эдлэл, шавардлагын зуурмаг, хєєсєнцєр хавтан, металл бэлдэц, металл цувимал, нэг удаагийн тариур зэрэг 78 бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж vйлдвэрийн салбарын дvнгээр 2009 оны 1 дvгээр сард 156.9 тэрбум тєгрєгийн (оны vнээр) бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Тээвэр
Тємєр замын тээврээр 2009 оны 1 дvгээр сард 1044.3 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 247.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь ємнєх оны мєн vеийнхээс тээсэн ачаа 283.2 мянган тонн буюу 21.3 хувь, зорчигчдын тоо 100.2 мянган хvн буюу 28.8 хувиар тус тус буурлаа. Тємєр замын дотоодод тээвэрлэсэн ачаа 63.3 мянган тонн буюу 8.5 хувь, олон улсад тээвэрлэсэн ачаа 219.9 мянган тонн буюу 37.9 хувиар буурав. Дамжин єнгєрєх тээврийн ачааны хэмжээ 142.1 мянган тонн болж, ємнєх оны мєн vеийнхээс 94.6 мянган тонн буюу 40.0 хувиар буурсан байна. Тємєр замын тээврийн салбарын орлого 2009 оны 1 дvгээр сард 11.1 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 6.2 тэрбум тєгрєг буюу 35.8 хувиар буурчээ.
Агаарын тээврээр 2009 оны 1 дvгээр сард 106.2 тднн ачаа, давхардсан тоогоор 18.2 мянган зорчигч тээвэрлэж, ємнєх оны мєн vеийнхээс тээсэн ачаа 19.3 тонн буюу 15.4 хувь, зорчигчдын тоо 4.9 мянган хvн буюу 20.9 хувиар тус тус буурлаа. Агаарын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо ємнєх оны мєн vеийнхээс 1.9 мянган хvн буюу 11.4 хувь, дотоодод тээвэрлэсэн зорчигчдын тоо 3.0 мянган хvн буюу 45.9 хувиар буурав. Агаарын тээврийн салбарын орлого 2009 оны 1 дvгээр сард 4.7 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 459.9 сая тєгрєг буюу 8.9 хувиар буурчээ.
Ажилгvйчvvд
Аймаг, нийслэлийн хєдєлмєр, халамжийн vйпчилгээний хэлтэс (ХХVХ)-т бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо 2009 оны 1 дvгээр сарын эцсийн байдлаар 31.4 мянга болж, ємнєх оны мєн vеийнхээс 5.6 хувь буюу 1.7 мянган хvнээр нэмэгдсэн байна.
thnks for information
iimerxvv medeelliig uur xanaas ilvv svvliin veiin medeelel awax bolomjtoi we