Авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөөгөө баталлаа.

Хуралдаанаар “Авилгын эсрэг үр дүнтэй тэмцэх нь” сэдэв сургалт, семинарыг ирэх дөрөвдүгээр сарын 17-18-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Сургалт, семинарт Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан хаагчид хамрагдаж авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Авилгатай тэмцэх газар болон яам, агентлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хөндөж ярилцахаар боллоо.

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Авилгатай тэмцэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Сангийн дэд сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга нар орлоо.

0 comments:

Post a Comment