Монгол Улсын Ерєнхийлєгч Намбарын Энхбаяр ард тvмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшvvлж байна
Эрх чєлєєт Монгол орны хийморь золбоот иргэд ээ, Та бvхэндээ юуны тvрvvн сар шинийн мэндийг дэвшvvлж, сайн сайхны ерєєл єргєн мэндчилье.
Хангай дэлхийг уярааж, хєдєлмєр бvтээлийг ундраах хаврын сар дэлгэр Монгол оронд айлчлан ирлээ. Эртнээс уламжлалтай, бэлгэ ерєєл дvvрэн Монгол баяр - Цагаан сартайгаа та бид ийнхvv учран золгож байна. Уламжлал заншил сэргэж буй сvvлийн жилvvдэд Монголчууд бид Цагаан сараа улам бvр утга тєгс, ёслол тєгєлдєр тэмдэглэдэг болсон нь сайшаалтай.
Цагаан сар бол та бидний хувьд Монгол хvн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг тєрлєє мэдэлцэх, тєрт ёс, уламжлал зан заншилаа хvндэтгэх, эв эеийг эрхэмлэх тєр, иргэн, соёл шашины гvн утгат цогц хvндлэл бvхий – жинхэнэ Монгол ёсон мєн билээ.
Цагаан сарын шинийн нэгний єглєє хангай дэлхийдээ хандаж, хийморь сvлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мєргєж, тэр жилийнхээ ажил vйлсийг тэгш сайхан бvтнэ хэмээн итгэл, сэтгэлийн хvчээр єєрийгєє ариусган шинэчилдэг нь Монгол хvний гайхамшигт зєн билэгээрээ эргэн тойрон буй хорвоо ертєнцтэйгээ гvн хvндэтгэлтэйгээр харьцах ухаан билээ.
Энэхvv мэргэн зєн билэг, уужим саруул ухаан нь Монгол vндэстнийг vеийн vед зориг тєгєлдєр, омог бардам байлгаж, аливаа зовлон бэрхшээлийг єєдлєн дэвжихийн боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ хайрлаж ирсэн гэдэгт Тєрийн тэргvvн би та нарынхаа нэгэн адил гvнээ итгэдэг.
Манай vндэстний энэ давтагдашгvй их баяр ёслолыг мартагнуулах, нийтийн бусад баярт нэгтгэн уусгах гэсэн оролдлого санаархал, тvvхийн тvмэн нугачаат он жилvvдэд байсныг ч та бид сайн мэднэ. Тийм ч учир Монголчууд монгол дvр тєрхєє гээж алдахгvйн тулд Цагаан сараа єргєн дэлгэр, ёслол тєгєлдєр, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх уламжлалаа vеийн vедээ захин залгамжлуулж, vр хvvхдvvддээ євлvvлж явна.
Сар шинийнхээ баярын ширээний тэргvvнд ахмадуудаа хvндэтгэн залж, ам бvл, ахан дvvс, анд нєхдєєрєє тойрон сууж, зоог шvvсээ амталж, зочин гийчнээ дайлж, бэлгэтэй сайхныг хєєрєлдєхдєє буцаж буй буурал жилийнхээ єгєєж буяныг хэлэлцэж, золгож буй шинэ жилийнхээ єнгє нурууг шинжиж, хэтийн зорилго, хийж бvтээх vйлсээ ярилцаж, хараалын vгийг цээрлэж, ерєєлийн vгийг эрхэмлэж, санаа бодлоо нэгтгэдэг сайхан монгол ёсон буй.
Харьж буй “хотлыг баригч” хулгана жил Монгол тvмэнд єгєєжєє ч єглєє, сургамжаа ч vлдээлээ. Єрх єсгєж, сум сунгасан шинэ иргэн, шинэ гэр бvлээр Монгол Улс бvл нэмлээ. Энэ бол улс vндэстэн єсєн дэвжиж, vvрд оршин мандахуйн vндэс мєн. Хулгана жилдээ Хєх Монголынхоо удам залгаж ирсэн хєх толбот шинэ иргэн, шинэ гэр бvлийнхэнд болон та бvхний аав ээж, ахан дvvст чин сэтгэлийн баяр хvргэж, сайн сайхны ерєєлийг єргєн дэвшvvлье.
Монголын vржин єсдєг vндэсний баялаг - буянт мал сvрэг тvм, бумаар єсєж, будаа тариа, жимс ногооны арвин ургац хурааж, vйлдвэрлэл vйлчилгээ, бизнес, аялал жуулчлалын шинэ аж ахуйн нэгжvvд vvд хаалгаа нээж, vйл ажиллагаагаа эхэлсэн нь эдийн даллагат эрдэнийн хулгана жилийн бас нэгэн єнгє тєрх болов.
Энэ бvхэн нь халуунд халж, хvйтэнд хєрч, єдєр шєнєгvй зvтгэж явдаг малчид, тариаланчид, vйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн нєр их хєдєлмєр зvтгэлийн vр шим гэдгийг онцлон тэмдэглэж, vндэсний баялагийг бvтээж, улс орныхоо хєгжил дэвшлийг нуруундаа vvрч яваа та бvхэндээ Тєрийн тэргvvн би гvн талархал илэрхийлж, амжилт бvтээлийг хvсэн ерєєе. Та бvхний хєдєлмєр зvтгэлийг тvмэн олон ч, тєр ч vнэлж байна.
Манай урлаг спортынхон урамтай сайхан амжилт vзvvлж, ам цагаан хулгана жилээ угтсан амны бэлгэ ерєєлєєр болон уйгагvй их хичээл зvтгэлээр Олимпийн алт, мєнгєн медальт аваргууд тєрсєн нь оргил амжилт, онцлох vйл явдал боллоо. Монгол тvмний золбоо хийморь, омогшил бахархал, эрмэлзэл тэмvvллийг бадрааж, эв нэгдлийг бататгаж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертєнцийн чихнээ дуурсгасан нийт тамирчид, урлаг соёлын авъяастнууддаа тvмэн олныхоо талархал хvндэтгэлийг дахин илэрхийлж, амжилт хvсье.
Шинжлэх ухаан, техник технологи, оюуны салбарт ч шинэ шинэ ололт амжилт, бvтээл туурвилууд чамгvй олон гарлаа. Шинийг эрэлхийлэгч инженер, техникийн ажилтнууд, зохион бvтээгчид, эрдэмтэн судлаачид, зохиолч, урчууд, багш сурган хvмvvжvvлэгчид, эрvvл мэндийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн салбарынхан гээд vндэсний vзэл ухамсар, оюун санааны хєтєч, тvvчээ болсон оюуны хєдєлмєр эрхлэгч, бvтээлч сэхээтнvvддээ сар шинийн мэндийг дэвшvvлж, оюун сэтгэлгээ тань онгодоор vргэлжид хєглєгдєж, бас єргєжин тэлж байхын ерєєл єргєе.
Уламжлалт шашин соёл, шvтээн урлалын салбарт Монгол тvмний буян заяаг даагч Очирвани шvтээнээ бvтээж, Монголын бурхан шашинтны тєв Гандантэгчэнлин хийддээ аравнайлан залж, шvтээн хєргийг айл єрх бvрт тvгээсэн нь сар шинийн энэ єдєр санан дурсах сайн буянт vйлсийн нэг буй. Энэ шvтээнийг бvтээхэд монгол хvн бvрийн хувь хандив орж, хvсэл сэтгэл шингэсэн билээ. Сайн сайхан vйл бvтээхэд оролцсоноороо та бvхэн бахархаж, шvтээн сахиусаа сvслэн дээдэлж яваарай.
Тєрийн ордны ёслол хvндэтгэлийн цогцолбор vvдээ нээж, тєрийн бэлгэдэл Монгол Улсын сvлд, Их цагаан туг ёслолын их танхимд, “Монголын нууц товчоо”, морин хуур, Их эзэн Чингис хааны шvтээн хєрєг хvндэтгэлийн єргєє гэрт залагдаж иж бvрнээрээ цогцоллоо. Ийнхvv энэ Цагаан сарын єдрvvдэд эргэн дурсаж, бахархан хєєрєлдєх улс орны хэмжээний сайн vйлсийн сайхан мэдээ элбэг байна.
Гэхдээ сайнтай саартай энэ алаг хорвоод бидний сэтгэл зvрхэнд харамсал, харууслын гуниг vлдээсэн vйл явдал ч єнгєрч буй жил тохиосон. Сар шинийн энэ єдрvvдэд ийм явдал болсны учир шалтгааныг тунгаан бодож, гэнэдэн алдаж эндсэн нэгнийхээ гэм бурууг уучлах, хагацал шаналалд єртсєн нэгнийхээ сэтгэлийн зовлонг ойлгож, ухаарал, нигvvлсэлийг олж, сайн буяны зvгт бие, хэл, сэтгэлээ хандуулах нь нэн чухал аа. Ийм эмгэнэлт явдал дахин бvv давтагдаасай хэмээсэн тvмэн олны хvсэл шаардлагыг Тєрийн тэргvvн миний бие дэмжиж байна.
Хvмvvний болоод тєр улсын хєгжил дэвшилд саадтай харшлалт хар vйлийн бvрэлдэх шалтгааныг хааж, цагаан зvгийн сайн vйлсийн дэлгэрэх шалтгааныг нээж бvрдvvлэх ариун цагаан сэтгэлийн vр хєрєнгийг хvн бvр єєртєє vvсгэх нь Цагаан сарын цаад утга агуулгын нэгэн шижим мєн билээ.
Ирж байгаа жилээ буянт жил хэмээн угтдаг Монгол тvмний хувьд vхэр жил vр єгєєжєє харамгvй хайрлана гэсэн єєдрєг сэтгэл та бидэнд байх ёстой. Урган гарч буй жил маань “…хур ус сайтай , … ногоо цагаа элбэгтэй, …мал сvрэгт ээлтэй, … хvvхэд хийгээд нийт хvмvvн зон амгалан болох болно” гэсэн бэлгэтэй сайхан шинжээр арвин боловч “… хvмvvс элдэв зовлонг vvсгэгч шалтгаанаас зайлсхийгvvштэй. Нийтээр уур омгоо дарж, єндєр суудалтнууд …єєрсдєє vлгэрлэн… хамтаараа єргєн олноо энхрийлэх зvгт хандууштай” гэж зуун зуунаар уламжлан ирсэн зурхайн сударт бичсэн сануулга, сэрэмжийг ер хэн боловч санаж vйлдvvштэй.
Хvмvvн бидний харшлах vйл, эдлэх зовлонгийн ихэнх нь эе эвдэрснээс эхтэй байдаг. Иймээс эв нэгдэл нь єрх гэр, тєр улс, хvмvvн бvрийн харилцаанд нэн эрхэм билээ.
“Монголчууд эвтэй байхдаа хvчтэй” шvv дээ. Єнєєдєр Монголын бахархам амжилт бvр та бидний эвийн сэтгэл, хамтын зvтгэлийн vр дvн мєн. Бидний алдаа дутагдал, харамсал эмгэнэл, хєгжлийн хоцрогдол бvхэн эвдрэлийн хор уршиг мєн буюу.
Дэлхий дахинд нvvрлээд буй эдийн засаг, санхvvгийн хямрал, манай улсад тулгамдаад байгаа бэрхшээлтэй асуудал, хєгжлийн саад тотгорыг Та бид эвийн хvчээр, хагаралдуулах ам хэлээр биш, харин эвлэлдvvлэх их бvтээлч vйлсээр даван туулж чадна гэдэгт Ерєнхийлєгч би итгэж байна.
Эзэндээ ээлтэй гэдэгчлэн vхэр жил юуны тvрvvн хvн ардад маань ээлтэй байх болтугай. Ингэх нь Монгол Улсын хєгжил дэвшилд ээлтэй байна гэсэн vг билээ.
Vхэр жилдээ Та бидний vг хэл элгэмсэг дулаан, vйлдэл тєрх эерvv зєєлєн, vзэл сэтгэл єєдрєг тэнvvн, vйлс ажил бvтэмжтэй сайхан байхын єлзийтэй ерєєлийг єргєн дэвшvvлье.
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.
0 comments:
Post a Comment