Б.Батзориг: “Аливаа асуудлаас гарах гарц байж л таараа”

batzorigХямралын энэ үед Монголоо гэсэн сэтгэлээр нэгэн зүгт харж, бие биенээ дэмжин ажиллах хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй ухаарах болоод байна. Энэ цаг үед үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл болох “Сүү” ХК-ийн тооныг түшилцэн яваа залуухан бизнесчтэй ажил хөдөлмөрийн гараа болон үйлдвэрийнх нь ажлын талаар яриа өрнүүлсэнээ уншигч Танд хүргэж байна.
Баатарчулууны Батзориг нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсжээ. Тэрбээр олон улсын эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр аж. Б.Батзориг Их Британийн Англиа-Раскиний Их сургууль болоод Нидерландын Гронингений Их сургуулийг мөн дүүргээд авсан нэгэн.

Ном, спорт, аялал түүний хобби нь, харин хэлэх дуртай үг нь эзэн хичээвэл заяа хичээнэ, шударга болон зарчимч чанарыг амьдралд баримталдаг гэсэн. World is Flat, Г.Аюурзаны номууд нь түүний ширээний ном байдаг юм байна.

- Юуны өмнө танаас ажлын гараагаа яаж эхэлж байсан болон энэ үйлдвэртэй хэрхэн холбогдсон тухай яриагаа эхэлье гэж бодлоо.

- Би анх их дээд сургуулиа төгсөөд төрийн байгууллагад ажиллаж байгаад Нидерландын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Европт суралцсан юм. Тиймээс эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхлын дагуу бизнесийн салбарт хүчээ үзэхээр шийдэж “Сүү” ХК-д орсон. Харин энд орохоосоо өмнө Дэлхийн Банкны төсөл дээр ажиллаж байлаа.
ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг үзэхэд хүнсний үйлдвэрүүд цөөхөн харагддаг юм билээ. Энэ нь манай улсад хүнсний үйлдвэрийн хөгжил ямар түвшинд байгааг харуулж буй үзүүлэлт байх. Ийм ч учраас хүнсний үйлдвэрлэл миний анхаарлыг татаж энэ салбарт ажиллах нэгэн хөшүүрэг болсон гэж үздэг.

-Өнөөдөр Монгол Улс мал аж ахуйн орон гэгддэг. Гэтэл сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байна. Энэ тухай Таны бодлыг сонсох байна?

- Бид малчдаас сүүг газар дээрээс нь бэлэн мөнгөөр татаж авдаг. Нийслэл хотын хэмжээнд ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээгүй сүүг өдөр тутам худалдаалдаг 800 гаруй хараа хяналтгүй ченжүүд бий. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа сүүний үнэд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сүүний эрэлт хэрэгцээ ихтэй үед ченжүүд үйлдвэрлэгчдээс өрсөж малчдаас өндөр үнээр худалдан авдаг. Энэ асуудалд ямар нэгэн зохицуулалт байхгүй. Мөн сүү татан авах, боловсруулах процесс нь зардал өндөртэй, эрсдэл ихтэй, улирлын хамаарал ихтэй учир эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй байдаг.
Тиймээс сүүний салбарыг бодлогын чанартай асуудал болгож фермерийн аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай гэж би үздэг. Энэ нь гадны улсаас манай нөхцөлд тохирох, тохирохгүй үйлдрийн үнээг тендер зарлаад ферм хөгжүүллээ гээд орхих бус идэш тэжээл, үржлээс нь эхлүүлээд цогц бодлого хэрэгжүүлэх ёстой.

- Танай үйлдвэрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох сүү нь цэвэр үнээний сүү гэж ойлгож болох уу? Танай бүтээгдэхүүнд хуурай сүү ашигладаг уу?

- Сүү бэлтгэл нь салбарын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа ч манайх 100 хувь эх орны экологийн цэвэр, монгол малын сүүгээр бүхий л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаагаа хэлэхэд тун таатай байна. Манай үйлдвэрийн хувьд хотын ойр орчмын 2500-аад малчид фермерүүдтэй хамтарч ажилласаар ирсэн бөгөөд гол түүхий эд болох сүүгээ зуны саруудад өдөртөө 100-120 тонн, өвөлдөө 15-30 тонноор татаж авдаг. Зундаа татаж авсан сүүнийхээ 30 тонн орчмоор нь боловсруулалт хийж, үлдсэн хэсгийг нь хуурай сүү болгон нөөшилж, өвөлдөө дахин сэргээж боловсруулалт хийдэг. Манай компани нь улсдаа цорын ганц орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Дани улсын хуурай сүүний үйлдвэртэй, Ойрын ирээдүйд бид өөрийн гэсэн сүүний ферм байгуулахаар шургуу ажиллаж байгаа.

-Өнөөдөр “Сүү” ХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний чанар импортыг орлохуйц байж чадах уу?

-Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн нь чанарын хувьд импортын сүү, сүүн бүтээгдэхүүнээс илүү шүү. Бид дэлхийн жишигт нийцсэн хадгалалт, тээвэрлэлтэнд зориулж ямар нэгэн нэмэгдэл химийн бодис оруулаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүүд эрхэмлэдэг. Зарим нэг талаараа сав баглаа боодол, гадаад өнгө үзэмжний хувьд импортын бүтээгдэхүүнээс дутагдалтай тал байгаа ч гол түүхий эд, орц найрлага харьцангуй баталгаатай. Түүнчлэн хугацааны хувьд ч өдөр бүр шинээрээ үйлдвэрлэлээс хэрэглэгчдийн гарт хүрч байгаа нь давуу талтай.
Импортын сүүг орлож чадах” Аврага чанар” сүүг бид зах зээлд нэвтрүүлээд байгаа. Ингэснээр хотоос гадна хөдөө орон нутгийн хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх эхлэлийг тавьж байгаа юм.

- Сүүлийн үед импортын зарим сүүн бүтээгдэхүүний нэр хүнд манай зах зээлд унасан нь дотоодын бүтээгдэхүүний борлуулалт осөхөд нөлөөлж байна уу?

- Бага хэмжээгээр нөлөөлсөн. Нөгөө талаар хэрэглэгчдийн үндэснийхээ үйлдвэрлэлд итгэх итгэл нэмэгдсэн. Ингэхлээр энэ нь одоо дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар стандарт, эрүүл ахуйн баталгааг улам сайжруулах шаардлагатайг сануулж, ингэснээр хариуцлагыг илүү өндөржүүлж байна гэж ойлгож байгаа юм.

- Аливаа нэгэн үйлдвэр томрох тусам бүтээгдэхүүний өртөг өндөр болдог. Тэгвэл нэг том үйлдвэрээс олон жижиг үйлдвэр байсан нь дээр гэж үзэх хүмүүс ч байдаг. Энэ тал дээрх Таны байр суурийг сонсоё?

- Харин ч эсрэгээрээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдэх тусам нэгж бүтээгдэхүүнд ноогдох тогтмол зардал буурч өртөг багасдаг. Зах зээлийн хууль өөрөө өрсөлдөөн дээр тогтдог. Өрсөлдөгчидтэй байна гэдэг нэг талаасаа тухайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа илүү сайжирч хөгжих нэг хөшүүрэг. Гэхдээ зах зээлийн хуулиараа шударга өрсөлдөөн байх хэрэгтэй. Ингэснээр улс ориы хэмжээнд салбарын бүтээмж нэмэгдэж, хөгжил нь хурдсах юм. Хүнсний үйлдвэрлэл явуулна гэдэг бол асар том хариуцлага. Учир нь үүний цаана хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай шууд хамаатай. Тиймээс хэдий жижиг үйлдвэрлэлбайлаагээдстандарт бус газар сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад хүнсний үйлдвэрлэл явуулж болохгүй гэдгийг хатуу бодох хэрэгтэй.

- Танай компани нийгмийн хариуцлагын талаар хэр ажил зохион явуулдаг вэ?

- Нийгмийн өмнө хариуцлага хүлээх нь байгууллага төдийгүй хувь хүний үүрэг. Манай компани сүүлийн жилүүдэд нийгмийн хариуцлагаа улам өндөржүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд нэлээд томоохон үил ажиллагааны нэгээхэн хэсэг нь “50 жилийн чанар-50 саятан” сугалаат худалдаа, нийслэлийн дунд сургуулиудын сурагчдын дунд зохион явуулсан “Мөрөөдлийн гараа” гүйлтийн тэмцээн, 20 гаруй сургуулиудад “1000 зайрмагны баяр”, 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хандив гээд дурьдаад байвал нэлээд ажлыг амжууллаа.
Энэ бүгдийн илэрхийлэл болж манай байгууллага ТОП-100 аж ахуй нэгжийн нэг болж чадсан. Хэдийгээр хямрал биднийг тойроогүй дайрч байгаа ч, цаашид нийгмийн хариуцлагаа улам нэмэгдүүлэх болно.

- Төр болоод хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа өнөөдөр ямар байна? Энэ талаар Та саналаа хэлэхгүй юу?

- Зах зээл бол төрөөс баталсан хуулийн хүрээнд эрэлт, нийлүүлэлт өрсөлдөөний жамаар оршин тогтнодог. Төрөөс хувийн хэвшлээ дэмжиж, татвараас зуун хувь чөлөөлөх, мөнгөн дэмжлэг үзүүлэх зэрэг зах зээлээс гажууд үйл ажиллагааг шаардах нь утгагүй. Гэхдээ бодлогын чанартай асуудалд зөв шударга зохицуулалт хийх хэрэгтэй. Тухайлбал, цөөн тооны үндэсний үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлийн шинэчлэл хийх зорилгоор импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, импортын сүүн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх зэрэг бага хэмжээний бодлогын чанартай дэмжлэг үзүүлэхэд л болно.
Сүүний салбарын хувьд төрөөс фермерийн аж ахуйг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай
байна. Энэ нь зөвхөн үйлдвэрлэгч нарт бус малчид фермерүүд, хэрэглэгч нарт болон нийт зах зээлд хэрэгтэй.

- Танай компани эдийн засгийн хямралын үед хэрхэн амьдарч байна?

- Энэ жил бид үйлдвэрийнхээ шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж, шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Мөн компанийн нийгмийн хариуцлагыг улам дээшлүүлж, компанийн сайн засаглалыг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Хямрал гээд хойшоо суугаад байх биш, харин цаг хугацаатай уралдан зөв бодлого хэрэгжүүлбэл бид энэхүү бэрхшээлийг алдагдал багатай дав-чих боломжтой гэдгийг хараад байна. Энэ жилийн дүр төрх нэлээн хүнд байх ч, аливаа зүйлээс гарах гарц заавал байдаг. Гэхдээ гарах гарцаа зөв л тодорхойлох хэрэгтэй.

Read More......

ICT EXPO-2009




МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН

ААН, ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН

БУС БАЙГУУЛЛАГУУДАД

Үзэсгэлэн худалдаанд урих тухай

Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр-ийг /5 дугаар сарын 17/ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл ЭКСПО төв хамтран 2009 оны 5 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Мишээл ЭКСПО төвийн үзэсгэлэнгийн танхимд ICT EXPO-2009 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

4 дэхь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй дээрх үзэсгэлэн худалдаа улам бүр өргөжин тэлж энэ жил мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технололгийн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн жилд зохион байгуулах гэж буйгаараа онцлог болж байна. Энэ жил үзэсгэлэн тус салбарын 100 гаруй байгууллага аж ахуйн нэгжүүдийг хамран зохион байгуулана гэж найдаж байна. Энэ жилийн "ICT EXPO-2009" үзэсгэлэн худалдааны ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар үүрэн холбооны Юнител ХХК оролцож байна.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжил дэвшил болон тус салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын шинэлэг үйлчилгээ, энэ чиглэлийн гадаад дотоодын компаниудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулан сурталчлах төдийгүй тэдний ажил хэргийн харилцаа холбоог сайжруулахад үзэсгэлэн яармагийн гол зорилго оршиж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр тухайн жилийн хамгийн шилдэг компани, үйлчилгээ үзүүлэгчдийг тодруулах, байгууллагуудын сонирхолтой танилцуулга, азтай хэрэглэгчдийг тодруулах зэрэг олон арга хэмжээ шинээр зохион байгуулагдах болно.

Иймд танай байгууллагыг уг үзэсгэлэнд оролцож өөрийн бизнесээ өргөжүүлэн, сурталчлахыг бид урьж байна.

Хүндэтгэсэн,

МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ МИШЭЭЛ ЭКСПО

ХАРИЛЦАА ХОЛБОО, ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТӨВИЙН ЕРӨНХИЙ

ТЕХНОЛОГИЙН ДАРГА ЗАХИРАЛ

ГАЗРЫН ДАРГА

Ж.САНСАР Б.БОЛДБААТАР Б.ЭНХ-АМГАЛАН

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 04 сарын 10 )
Read More......

Нэрийн хуудас хэрэглэх соёл



Аливаа албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэх зорилгоор ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсыг өргөнөөр ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хэн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ бодролынхоо илэрхийлэл болгон өгдөг.

Зарим тохиолдолд паспорт, үнэмлэх мэтийн биеийн байцаалтыг ч орлож болно. Нэрийн хуудасны хэмжээг нарийвчлан зориулалтаар ашиглах, тэмдэглэл хийх шаардлага гардаг тул 100х70 мм хүртэл хэмжээтэй байж болохоос гадна зарим оронд кредит карт шиг буюу 70х40 мм хэмжээтэй нэрийн хуудас нь авч явах зэрэгт хамгийн тохиромжтой гэж үздэг.

Нэрийн хуудсан дээр байгууллагын нэр, овог нэр, албан тушаал, цол хэргэмийн нэр, шуудангийн болон интернетийн хаяг, утас, факсын дугаарыг бичдэг. Бизнес эдийн засаг өндөр хөгжсөн зарим оронд байгууллагын нэрийн өмнө - “Үсчин - Гоо заслын А салон”, “Хуванцар шилэн эдлэл үйлдвэрлэлийн Х компани”, гэх мэтээр үйл ажиллагааны чиглэлийг заавал бичдэг ёстой. Мөн хамгийн чухал, дээд албан тушаал цол хэргэмийг бичдэг бөгөөд нэг хуудсан дээр хоёроос илүүг бичихгүй.

Хэрэв хэд хэдэн сонгуультай, олон талт үйл ажиллагаа явуулдаг бол тус тусад нь нэрийн хуудас хийлгэх нь зүйтэй. Нэрийн хуудсаа ямар маягаар хийлгэх нь тухайн хүний сонирхол, таашаалтай холбоотойн дээр байгууллагын маркетикийн бодлогын илэрхийлэл болдог. Ажил хэрэгч хүн нэрийн хуудсаа нарийн ширхэгтэй, сайн чанарын цаасан дээр хар өнгөөр тод, гаргацтай бичмэл ба дармал үсгийг товойлгон хэвлүүлсэн байна. Торгон дээр шагласан, модны холтос, үйсэн дээр сийлсэн, сүрчиг шингээсэн эсвэл элдэв алтан үсэг, хээ угалз, зурагтай, маяглуулж бичсэн чамин хийцтэй, гоёмсог нэрийн хуудсыг ажил хэргийн онцлогоос шалтгаалан зураач, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч нар, урлаг спортын одод зэрэг хүмүүс хэрэглэнэ.

Ажил хэрэгч хүн иймэрхүү нэрийн хуудсыг цөөн тоогоор хийлгэн оны шилдэг бүтээл шалгаруулах болон шагнал гардуулах ёслол, элдэв шоу, цэнгүүнд очихдоо хэрэглэж болно. Түүнчлэн нэрийн хуудсыг заавал хоёр хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл, ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл буюу англи хэл, эсвэл очих улсын хэл дээр бичиж болно. Тухайлбал, монголд ажиллаж буй японы компанийн ажилтан япон хүн үйл ажиллагаагаа явуулж буй орны хэл болох Монгол хэл, ажил хэргийн холбоотой хэл болох Япон эсвэл Англи хэл дээр бичсэн нэрийн хуудастай байх ёстой.

Аливаа уулзалтын дараа нэрийн хуудас нь тухайн хүнийг төлөөлөн орлож үлддэг тул хүний ой ухаанд үлдэхүйц, содон нэрийн хуудастай байх нь бас их чухал байдаг. Бусдаас ялгарахын тулд байгууллагын эмблемийн оронд өөрийн эрхэлдэг ажил мэргэжлийн онцлогийг харуулсан зургийг буланд нь эсвэл бүдэгхэн дэвсгэрлэж зурах, тод өнгийн цаас сонгох, бичвэрийг босоо байдлаар байрлуулах зэргээр янз бүрийн санаа сэдэж болно.

Дашрамд дурдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь болон баруун дээд буланд нь бичвэл үргэлж ил тод байж хүний нүдэнд шууд тусдаг байна. Нэрийн хуудсан дээр товчилсон үгс бичиж захидлыг төлөөлөх явдал их түгээмэл байдаг.

Товчилсон бичиг нь Франц хэлний үгс бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэдэг байна. Жишээ нь: р.р (pour presenter) нь “танилцуулах” гэсэн утгатай ба хүмүүсийг хооронд нь танилцуулахад хэрэглэнэ. Энэ товчлолыг танилцаж байгаа хүний нэрийн хуудсан дээр бичихгүй, харин зуучилж буй хүн хуудсан дээрээ тэмдэглэнэ.

Иймээс энэ зорилгод хоёр ширхэг нэрийн хуудас хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл зуучилж буй хүн, танилцуулж буй хүнийхээ нэрийн хуудастай хамт илгээдэг байна. Энэ мэтээр товчилж бичдэг зарим үгсийн утгыг сийрүүлбэл:
p.f.(pour feliciter) - аз жаргал хүсч баяр хүргэх
p.r.(pour remercier) - талархал илэрхийлэх
p.c.(pour condoler) - эмгэнэл илэрхийлэх
p.p.p.(pour prendre part) - эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх
p.p.c.(pour prendre conge) - уучлал хүсэх (уулзаж чадалгүй явчих гэх мэт тохиолдолд)
p.f.n.a(pour feliciter nouvel an) - шинэ жилийн баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсэх
p.c, p.p.c, p.r гэж бичсэн нэрийн хуудсанд хариу илгээхгүй.
p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй бол өөрийн нэрийн хуудсан дээр “Баярлалаа” гэсний илэрхийлэл болгон p.r гэж бичиж явуулна.

Шинэ жилийн баяр хүргэсэн нэрийн хуудасны баяр өнгөрөөгүй тохиолдолд, мөн p.f.n.a гэж бичнэ.
Баяр өнгөрөөд хэд хоносны дараа бол талархал илэрхийлж хариу мэндчилж буйгаа илэрхийлэн p.r, p.f гэж бичиж илгээнэ.

Түүнчлэн товчилж бичилгүйгээр “Танд баяр хүргэе “, “С добрым пожеланием”, “Avesles compliments” гэх буюу “With compliments” гэж ерөөл дуртгалын хоёр гурван үг бичиж явуулж болно.

Эдгээр тэмдэглэгээ, үгсийг нэрийн хуудсан дээр нарийхан үзүүртэй бал харандаагаар зүүн доод талд нь цэвэрхэн бичдэг ёстой.

Мөн уулзахаар ирэхэд нь эзгүй байсан бол биеэр ирснээ тэмдэглэж нэрийн хуудасныхаа баруун дээд буланг нугалж үлдээдэг ёс ч бий.

Харин илгээсэн нэрийн хуудсыг нугалдаггүй. Нэрийн хуудсаа хүнд өгөхдөө овог нэрээ чанга, тод хэлж цаад хүн рүүгээ зөв харуулан хоёр гардан барьдаг. Энэ нь цаад хүнээ, мөн өөрийгөө хүндэлж буйн илрэл болно. Хүнээс нэрийн хуудсыг нь мөн хоёр гардан хүндэтгэлтэй аваад шууд унших ёстой. Гадаад хүний нэрийг зөв дуудахын тулд лавлан асууж хуудсан дээр нь тэмдэглэж авч ч болно.

Бас олон хүнтэй зэрэг уулзвал онцгой содон тэмдэг, гадаад байдлаар нь төлөөлүүлэн “эмэгтэйнх, даргынх” гэх мэтээр нэрийн хуудсан дээр нь тэмдэглэж болдог. Харин зөвхөн балын харандаагаар бичихээ мартаж болохгүй.

Эцэст нь сануулахад, хэрэв нэрийн хуудсыг нь авсан л бол зөвхөн нэрээр нь эсвэл цол хэргэм, албан тушаалаар нь “Ноён Жон”, “Эрхэм захирал аа”, “Профессор оо” гэх зэргээр дуудаж харьцах нь зүйтэй. Чухам харилцааны энэ таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд л харилцахын өмнө, уулзалт ярианы эхэнд нэрийн хуудсаа солилцдог учиртай.

Read More......

Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж



1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.
3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.
4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.
5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.
6. Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.
7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvнr - магадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.
8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.
9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!
10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.





Read More......

Vнэд хvрээгvй мянга мянган амь буюу Тянь Миний хядлага

Єнєєдрєєс 20 жилийн тэртээх ємнєд хєршийн нийслэл Бээжин хотын Тянь Миний талбайд хувьсал єєрчлєлт, шинэ амьдралыг хvссэн зорилго нэгтэй мянга мянган залуус цугларч, дэлхийн хамгийн хvчирхэг коммунист улсынхаа эрх баригчдыг барьц алдуулан сандаргасан билээ.


Дэлхийн тvvхэнд Тянь Миний vй олноор нь хєнєєсєн хэрэг буюу Хятадад Зургадугаар сарын 4-ний явдал гэж бичигдэн vлдсэн аймшигт явдал 1989 оны энэ єдєр эхэлсэн юм. Улс орныхоо амьдралыг єєрчлєх гэсэн оюутан залуусын хvсэл мєрєєдєл эцэстээ харгис тєрийн алан хядлагад нухчин даруулж тєгссєн энэ харамсалтай явдлыг эргэн дурсахад...


Хєдєлгєєн ингэж эхэлжээ
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс тєрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараахь их хєдєлгєєний салхийг хийсгэжээ. Ден Сяопиний єєрчлєлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс тєрийн тогтолцоог хангалттай єєрчилж чадахгvй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнvvд энэ vед Хятадын єнцєг булан бvрт бий болж байв. ЗХУ-д М.Горбачёвын эхлvvлсэн єєрчлєн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хvсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргvvцлийн хєдєлгєєн єрнvvлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерєнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдvгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос "гажууд" єєрчлєлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хєдєлгєєнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дєрєвдvгээр сарын 15-нд зvрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг єдєєж єгчээ.

Дєрєвдvгээр сарын 15: Ху Яобаны дурсгалыг хvндэтгэн Тянь Миний талбайн дундах Ардын баатруудын хєшєєний ємнє хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингийн их сургууль, Циньхуа их сургуулийн оюутнууд энэ єдєр оюутны байр болон Тянь Миний талбайд хэсэг хэсгээрээ нийлэн эмгэнэлийн vгсээ бичин, гашууджээ.

Дєрєвдvгээр сарын 16: Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод vvнтэй ижил vйл ажиллагаа эхэлжээ.

Дєрєвдvгээр сарын 17: Хятадын улс тєрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан Тянь Миний талбай дахь Ардын их танхимын зvvн хаалганы ємнє цугларч Ху Яобаныг эмгэнэн дурсав. Цагдаагийнхан эхэндээ оюутнуудыг єєрсдєє тарахыг ятгасан боловч тэдний хvссэнээр болсонгvй. Шєнє болоход бусад их сургуулиас болон Бээжингийн жирийн иргэд олноороо ирж, тэдэнтэй нэгдэв. Энэ шєнє Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан дотуур байрнаасаа Тянь Миний талбай руу жагсч, тэдэнтэй Циньхуагийн оюутнууд ч нэгджээ. Жагсагчдын тоо нэмэгдэж, эсэргvvцлийн хvрээ ч єргєжиж, оюутнууд зєвхєн Ху Яобаны араас гашуудах бус тєр засгийн удирдагчдад хvргvvлэх долоон зvйл бvхий шаардах бичиг гаргав.

Дєрєвдvгээр сарын 18: Оюутнууд эх орончдын дуугаа дуулж, жагсаал зохион байгуулагчид єєрчлєлт шинэчлэлийг уриалсан vг хэлж байв. Тэд Тєв хорооны удирдлагуудтай уулзаж, долоон зvйлтэй шаардлагаа єгєхийг хvсэв. Энэ хооронд эрх баригчдын оршин суудаг Жонанхай цогцолборын гадна хэдэн мянган оюутан цугларч, тэдний шаардлагад хариу єгєхийг шаардав. Оюутнууд цогцолбор руу хvчээр орох гэж дайрсан ч бvтэлгvйтсэн учир гадаа нь суулт зарлав. Засгийн газрын зарим албаны хvн тэдэнтэй уулзаж ярилцсан ч албан ёсны хариу єгєєгvй нь жагсагчдын уур бухимдлыг дэвэргэжээ.

Дєрєвдvгээр сарын 20: Эцэст нь цагдаа нар суулт зарлагчдыг хvчээр тараажээ. Энэ vеэр багахан хэмжээний мєргєлдєєн гарч.

Дєрєвдvгээр сарын 21-ний шєнє буюу Ху Яобаныг эцсийн замд нь vдэх ёслолын ємнєх єдєр Тянь Миний талбайд жагсагчдын тоо 100 мянга давлаа. Энэ vеэс талбайг олон нийтэд хаасан байна.

Дєрєвдvгээр сарын 22: Бээжингийн их сургуулиудад багш, оюутнууд нь хичээлээ хаяж эхлэв.

Дєрєвдvгээр сарын 26: Коммунист намын тєв хэвлэлд Ден Сяопиний "Vймээн самууны эсрэг тугаа єндєр єргєцгєєе" нэртэй илтгэлийг хэвлэжээ.

Дєрєвдvгээр сарын 27: Илтгэл гарсны маргааш Бээжингийн тєв гудамжаар 50 мянган оюутан жагсч, эрх баригчдыг дээрх мэдэгдлээ буцаахыг шаардав.Тэд мєн Засгийн газрын гар хєл болсон оюутны холбоодыг эсэргvvцэж байлаа.

Тавдугаар сарын 4: Бараг 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч улс тєрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чєлєєлєхийг, оюутнуудын тєлєєлєгчдиин эрх баригчидтай албан ёсны хэлэлцээр хийхийг шаардав. Эрх баригчид оюутнуудын албан ёсны байгууллагатай ярилцахыг зєвшєєрсєн ч саналыг нь хvлээн авахаас татгалзжээ.

Тавдугаар сарын 13: ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын айлчлалыг дагалдан ирсэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн анхаарлыг татах гэж оюутнууд тєв талбайд єлсгєлєн зарлав. Долоо хоног vргэлжилсэн єлсгєлєнг дэмжиж Тянь Миний хєдєлгєєн шиг зохион байгуулалттай биш ч гэлээ Хятадын 400 гаруй хот, Шанхай, Хонконг, Тайвань болон ХойдАмерик, Европт хvртэл жагсаал цуглаан єрнєв. Оюутнууд "Интернационал"дууг хоолой нийлvvлэн дуулж, эрх баригчдыг тал талаас нь шахамдуулж байв.

Тавдугаар сарын 19: Коммунист намын Ерєнхий нарийн бичгийн дарга Жао Зиян талбай дээр ирж, оюутнуудыг єлсгєлєнгєє зогсоохыг уриалав. Тэрээр "Бид аль хэдийнэ хєгширсєн учраас асуудал байхгvй. Харин та нар залуу хvн учир бие, эрvvл мэндээ бод" гэж ухуулж байжээ.

Тавдугаар сарын 20: Бослогыг хэрхэн зогсоох тухайд эрх баригчид хоорондоо санал зєрєлдєж байв. Жао Зияан зєєлєн аргаар жагсаалыг тараах гэж оролдож байсан бол Ли Пен хvчээр дарахыг санаархаж байж. Албан ёсны байр суурь байхгvйгээс Цэргийн тєв хорооны дарга Ден Сяопин цэргийн хууль гаргав. Гэвч жагсагчид цэргийнхний хvчийг хаажээ. Жан Зиян огцров.

Тавдугаар сарын 30: М.Горбачёвыг дагалдан ирсэн гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хєдєлгєєн, єлсгєлєнг дэлхий даяар цацлаа. Энэ vеэр коммунист намын ахмадын зєвлєл оюутнуудтай ярилцаж vзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хvсээд байгаа нь тодорхойгvй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь, Тянь Миний бослого амжилтад хvрээгvй нэг шалтгаан нь энэ юм. Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чєлєєтэй болгох, улс тєрийг єєрчлєх гээд янз бvрийн шаардлага тавьж, тэр бvр нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгvй байсан нь тэр олон хvний амь vрэгдэхэд хvргэсэн билээ. Ардын Чєлєєлєх армийн 27, 28 дугаар арми хотыг хяналтад авав. Энэ vед АНУ-ын Ерєнхийлєгч Жорж Герберт Буш тус улсад хориг тавьж буйгаа зарлаж, Хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал бодол зєрєлдєж байгаа тухай тагнуулын мэдээ авснаа мэдэгдэв.

Зургадугаар сарын 3: Чєлєєлєх арми, иргэдийн хооронд мєргєлдєєн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, єєдєєс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгvvд болон их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хvчээр дарах цуст vйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ vед жагсаалыг зохион байгуулагчид цэргvvдийн єєдєєс "молотовын коктейль" мэтийн зэвсэг ашиглахгvй байхыг анхааруулж байжээ.

Зургадугаар сарын 4: Vvрийн дєрєв, таван цагийн vед армийн танкууд талбайд бvрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бvгдийг сvйрvvлжээ. Гэвч vvнээс ганцхан цагийн дараа буюу vvрийн 5:40-ийн vед талбайг бvрэн цэвэрлэсэн байжээ.

Амь vрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгvй
Энэ аймшигт хядлагын vеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгvй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь vрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгvvлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хvн энэ vеэр амь vрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.

Олон улсын реакии
Африк, Азийн орнууд, Хойд Солонгос, Куба, Чехословак, Зvvн Герман, Пакистан зэрэг Хятадын ойрын холбоотнуудаас бусад бvх улс хvний эрхийг ноцтойгоор зєрчсєн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бvрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын тєлєвлєгєє нурж, Дэлхийн банк, Азийн хєгжлийн банк тус улсад єгєх гэж байсан зээлээ буцаажээ.

Хориотой сэдэв
Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь vvдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн vеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дvрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад "Google" цахим хуудсаар Тянь Миний бослогын талаархи мэдээлэл авах боломжгvй хэвээр.

Хохирогчдоос ганцхан гэр бvлд нєхєн тєлбєр олгожээ
НVБ-аас Хятадын Засгийн газрыг ард тvмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хvлээж байсангvй. Гэхдээ 2006 оны дєрєвдvгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд "гэмшсэн" хамгийн анхны тохиолдол юм. Read More......

Гадаад худалдааны нийт эргэлт, 2009 оны 4-р сарын 15-ны байдлаар

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2009 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 805.1 сая ам.доллар, үүнээс экспорт 365.0 сая ам.доллар, импорт 440.1 сая ам.доллар боллоо.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 75.1 сая ам.долларын алдагдалтай гарсан байна...

Нийт экспортод боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 36.3 хувийг, зэсийн баяжмал 26.5 хувийг, төмрийн хүдэр 3.7 хувийг, самнасан ноолуур 2.6 хувийг, цайрын хүдэр, баяжмал 2.5 хувийг, боловсруулаагүй нефть 2.4 хувийг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.9 хувийг, үлдсэн 24.1 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Манай улсын экспортын 1 кг алтны дундаж үнэ 2009 оны эхний улиралд 27290.0 ам.доллар байсан бол 2009 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 27226.7 ам.доллар болж, 63.3 ам.доллар буюу 0.2 хувиар буурчээ.
1 тн зэсийн баяжмалын дундаж үнэ 2009 оны эхний улиралд 592.8 ам.доллар байсан бол 2009 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 597.8 ам.доллар болж 5.1 ам.доллар буюу 0.9 хувиар, 1 тн цайрын баяжмалын дундаж үнэ 2009 оны эхний улиралд 564.3 ам.доллар байсан бол 2009 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 566.9 ам.доллар болж 2.6 ам.доллар буюу 0.5 хувиар тус тус өслөө.

Автобензиний импорт 2009 оны эхний улирлаас биет хэмжээ 4.0 мянган тонн, үнийн дүн нь 2.1 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 7.6 мянган тонн, үнийн дүн 2.3 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 196 ширхэг, үнийн дүн 1.9 сая ам.доллараар; цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 12.4 сая квт.цаг, үнийн дүн 519.0 мянган ам.доллараар тус тус өссөн байна.

Read More......

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2009 оны эхний улирлын байдлаар)

I. Хүн ам, нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлт) 2009 оны эхний улиралд 16335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1317 хүүхдээр, амаржсан эх 16278 болж, 1322 эхээр буюу 8.8 хувиар тус тус нэмэгджээ.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхдээр, эхийн эндэгдэл 12 болж, 6 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 47 болж, 24 хүүхдээр буурчээ. 1000 хүн амд ногдох төрөлт 6.1, нас баралт 1.4, хүн амын ердийн цэвэр өсөлт 4.7 болов...

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 2009 оны эхний улирлын байдлаар 34.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3918 хүнээр буюу 12.7 хувь өсчээ. Үүнд Өмнөговь, Увс, Төв,

Хэнтий, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16.6-87.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 9082 болж өмнөх оны мөн үеийнхээс 537 хүнээр буюу 5.6 хувиар буурсанд вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 49.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 18.2 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 2.9 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв. Улсын хэмжээнд 2009 оны эхний улирлын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 5122 болж өмнөх оны мөн үеийнхээс 81 хэрэг буюу 1.6 хувиар өсчээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэм, залилангийн хэрэг нэмэгдсэн нь нөлөөлжээ.

II. Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс(ХҮУИ) 2009 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 3.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 3.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн 2.7 хувь, тээврийн бүлгийн дүн өмнөх сарынхаас 2.5 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс 2009 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 3 дугаар сарын эцэст 2415.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 38.2 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39.8 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 96.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 3 дугаар сарын эцэст 338.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 59.0 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.8 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 3 дугаар сарын эцэст 2671.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 13.6 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 335.8 тэрбум төгрөг буюу 14.4 хувиар өсөв.

Үнэт цаасны арилжаа 2009 оны 3 дугаар сард 22 удаа явагдаж, 708.9 мян.ш үнэт цаас арилжигдаж, 2.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Арилжигдсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 11.6 cая ширхэгээр буюу 94.2 хувиар буурч, гүйлгээний хэмжээ нь 618.6 сая төгрөг буюу 44.8 хувиар нэмэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 5.3 сая ширхэг буюу 88.1 хувиар, гүйлгээний хэмжээ 1.7 тэрбум төгрөг буюу 46.6 хувиар тус тус буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний улирлын байдлаар 333.9 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 440.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 106.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 164.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 33.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 333.5 тэрбум төгрөг, урсгал зардал 406.2 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 72.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 138.1 тэрбум төгрөг буюу 33.2 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 78.4 тэрбум төгрөг буюу 93.4 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 34.7 тэрбум төгрөг буюу 46.1 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 16.5 тэрбум төгрөг буюу 21.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 22.9 тэрбум төгрөг буюу 28.9 хувиар багассан нь төсөвт газрын өөрийн орлого 13.9 тэрбум төгрөг буюу 43.5 хувиар буурснаас шалтгаалсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийтзарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний улиралд 440.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар өсчээ. Үүнд бараа, үйлчилгээний зардал 14.3 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Бараа, үйлчилгээний зардлын өсөлт нь цалин, хөлсний зардал 12.6 тэрбум төгрөг буюу 10.0 хувиар нэмэгдсэнээс шалтгаалсан байна.

Хөрөнгийн зардалд 2009 оны эхний улиралд 27.7 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар буурсан байна. Үүнд дотоод эх үүсвэрийн хөрөнгийн зардал 4.8 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар багассан нь нөлөөлөв.

Манай улс 2009 оны эхний улиралд дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 716.2 сая ам.доллар, үүнээс экспорт 322.3 сая ам.доллар, импорт 393.9 сая ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 462.9 сая ам.доллар буюу 39.3 хувь, экспортын хэмжээ 257.5 сая ам.доллар буюу 44.4 хувь, импортын хэмжээ 205.4 сая ам.доллар буюу 34.3 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний улиралд 71.6 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.1 сая ам.доллараар өссөн байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 3.4 хувь, үнийн дүн 58.4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 63.3 хувь, үнийн дүн 83.5 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 39.1 хувь, үнийн дүн нь 40.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 205.4 сая ам.доллар буюу 34.3 хувиар буурсны 15.8 сая ам.доллар буюу 7.7 хувь нь үнийн бууралтаас, 189.6 сая ам.доллар буюу 92.3 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт

2009 оны эхний улиралд 4832.9 мян.төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 364.8 мянгаар буюу 8.2 хувиар их байна. Улсын хэмжээнд оны эхний улирлын байдлаар 25.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 мянгаар буурсан байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2009 оны эхний улиралд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 344.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 31.2 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 12.4 тэрбум төгрөг буюу 6.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 21.1 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс буурахад газрын тос, зэсийн баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0- 28.2 хувиар буурсан нь нөлөөллөө.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн бууралтад тараг, пиво, тамхи, оёмол хувцас, төмөр замын дэр мод, цемент, шохой, бетон дэр, молибдений исэл, катодын зэс, металл бэлдэц, цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1-99.9 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд 2009 оны эхний улиралд нийт 21.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өссөн байна.

Бүх төрлийн тээврээр 2009 оны эхний улиралд 4.3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 48.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 592.5 мян.тонн буюу 12.0 хувь буурсан бол зорчигчдын тоо 362.1 мянган хүн буюу 0.8 хувиар нэмэгджээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачааны бууралтад өмнөх оны мөн үеэс төмөр замынх 682.4 мян.тн буюу 16.7 хувиар багассан нь нөлөөлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр зорчигчид 685.2 мянган хүнээр нэмэгдэж, харин төмөр замынх 299.8 мянган хүн, агаарын тээврийнх зорчигчид 23.3 мянган хүнээр тус тус буурсан байна.

Шуудан, холбооны үйлчилгээний орлого 2009 оны эхний улирлын байдлаар 91.9 тэрбум төгрөг, үүний дотор хүн амаас орсон орлого 76.9 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад шуудан холбооны үйлчилгээний орлого 18.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Read More......

"Хүн амын амьжиргааны 2009 оны доод түвшин"-ий хэмжээг шинэчлэн батлав.

Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 3-р сарын 25-ны өдрийн 01/35 тоот тушаалаар "Хүн амын амьжиргааны 2009 оны доод түвшин"-ий хэмжээг шинэчлэн батлав...

Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар

Бүс нутаг Хамрагдах аймаг Амьжиргааны доод
түвшин, төг
1. Баруун бүс 1. Баян-Өлгий
2. Говь-Алтай
3. Завхан
4. Увс
5. Ховд
96100
2. Хангайн бүс 1. Архангай
2. Баянхонгор
3. Булган
4. Өвөрхангай
5. Хөвсгөл
6. Орхон
90600
3. Төвийн бүс 1. Говьсүмбэр
2. Дорноговь
3. Дундговь
4. Өмнөговь
5. Сэлэнгэ
6. Төв
7. Дархан-Уул
91200
4. Зүүн бүс

1. Дорнод
2. Сүхбаатар
3. Хэнтий

86300
5. Улаанбаатар
1. Улаанбаатар

101100

ҮСХ-ны даргын тушаалыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Read More......

Төрийн албаны шалгалт тавдугаар сарын 2-ны өдөр эхлэнэ

2009 ОНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэдээс төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах мэргэшлийн ур чадвар бүхий иргэнийг сонгон шалгаруулж төрийн албаны сул орон тоог нөхөх, түүнчлэн төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны захиалгыг үндэслэн төрийн албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг төв болон салбар комиссууд 2009 оны 5 дугаар сарын 2-нд нэгэн зэрэг эхлүүлэн зохион байгуулна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуульд нийцүүлэн Төрийн албаны зөвлөл "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэ журмын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэ журмыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан болно.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, бүртгэлийн хугацаа, зардал

1. Мэргэшлийн шалгалтын төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс болон аймаг, нийслэл дэх салбар комисс нь мэргэшлийн шалгалтад орох иргэдийг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, яам, Засгийн газрын агентлаг зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар 2009 оны 4 дүгээр сарын 10-21-ны өдрүүдэд;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сумын Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд иргэд тухайн аймгийн Засаг даргын Тамгын газарт 2009 оны 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд;
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон бусад захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2009 оны 4 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд тус тус бүртгүүлнэ.

Гурав. Бүртгүүлэх иргэдэд тавих шаардлага

  • 1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-тай танилцсан байна.
  • 2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй байх, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • 3. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • "4 х 6"-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
  • Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт.

Дөрөв. Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах хууль эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Боловсролын тухай хууль, Архивын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрийн албаны шингэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм /Засгийн газрын 1999 оны 58 тогтоол/, Албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомж, Албан хэрэг хөтлөлтйин үндсэн заавар /Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоол/.

Тав. Мэргэшлийн шалгалтын зардал

  • 1. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцна
  • 2. Төрийн захиргааны төв байгууллагуудын болон нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10000 /арван мянган/ төгрөг;
  • 3. Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 5000 /таван мянган/ төгрөг байна.
  • 4. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах аймаг, нийслэл дэх салбар комисс шалгалт авах байр, хугацааг бүртгэлийн явцад жич зарлана. Сорилын шалгалтаас бусад шалгалтын хуваарьт салбар комиссын шийдвэрээр өөрчлөлт оруулж болно.

Зургаа. Шалгалтын хуваарь

1. Сорилын шалгалтыг 2009 оны 5 дугаар сарын 2-ны өдөр орон даяар 09 цаг 00 минутаас нэгэн зэрэг эхлүүлнэ.

¹

Шалгалтын төрөл

Он, сар, өдөр

Цаг, минут

1.

Сорилын шалгалт

2009.05.02

09.00

2.

Баримт бичгийн шалгалт

2009.05.03

09.00

3.

Ярилцлагын шалгалт

2009.05.03

11.00

4.

Ур чадварын шалгалт

2009.05.03

16.00

5

Эрүүл мэндийн үзлэг

2009.05.04

09.00

Долоо. Мэдээлэл лавлагаа

  • 1. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар бүртгүүлж, мэргэшлийн шалгалт өгөх иргэд цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 264982, 264175, 264093 дугаарын утсаар, төв комисстой холбоотой асуудлаар 262939, 264347 дугаарын утсаар, төрийн захиргааны төв байгууллагын салбар комисстой холбоотой асуудлаар 264369 дугаарын утсаар тус тус лавлаж болно.
  • 2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалттай холбоотой асуудлаар Нийслэлийн салбар комиссын 326678, 320141, 325773 дугаарын утсаар;
  • 3. Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж, мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалттай холбогдолтой асуудлаар тухайн аймаг дахь Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комиссын утсаар тус тус лавлаж болно.

Анхааруулга

Мэргэшлийн шалгалтын журам, үнэлгээ, шалгалт авах болон зохион байгуулалттай холбогдолтой бусад мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаас үзнэ үү.

Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, пейжер, зөөврийн компьютер болон аудио видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад зүйлс авч орохыг хориглоно.

Жич: Шалгалтыг байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар авна.

Read More......

Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр



Цахиагийн Элбэгдоржийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Монголын ард түмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерөнхийлөгчид Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн төлөө буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

Ерөнхийлөгчийн хувьд хуулиар тогтоосон хийх ёстой ажлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тоочихыг урьтал болгосонгүй. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн Тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн даргын хувьд хийх ажил нь хуулиар тодорхой заагдсан байдаг. Харин Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд үгүйлэгдсээр байгаа зарим чухал чиглэлийг товч томъёолохыг хичээлээ. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд албан ёсоор оролцох боломж надад олдвол би хөтөлбөртөө нийт сонгогч, ард иргэдийнхээ саналыг тусгаж ажил хэрэгчээр биелүүлэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаагийн хувьд зохих хууль, дүрэм, журамд заасныг баримтлан дараах 5 чиглэлээр Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна.


Нэг: Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монголд шударга ёс алга. Албан тушаалтанд хууль үйлчлэхгүй байна. Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хүн амын 10 хүрэхгүй хувьд төвлөрч байна.

Хүнд суртал, авлига хэрээс хэтэрлээ. Захиргааны зардал өслөө. Бий болж байгаа төгрөг тутмын талыг төрийн хүнд суртал залгисаар байна. Хөгжлийн ижил түвшинтэй орнуудаас манай төсөвт зардал дунджаар 2 дахин өндөр байна.

Зүй бусаар хөлжигсөд, түшмэдүүдийн дураар дургилт, хариуцлагагүй байдал зах замбараагаа алдлаа. Хүний эрхийн зөрчил газар авлаа. Хүнийг хүн гэж үзэхээ байлаа.

Яах ёстой вэ? Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Төр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгүй. Иргэддээ үйлчилдэг тусалдаг байх ёстой. Иргэдээ бууддаг төр биш, иргэдээ дээдэлдэг, энэрдэг төр Монгол оронд хэрэгтэй байна.

Авлигалтай тууштай тэмцэнэ. Авлига арилахгүй бол хөгжил ирэхгүй. Орлого нэмэгдэхгүй. Улс орны амьдрал дээшлэхгүй, өрсөлдөх чадвар өсөхгүй. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг заавал төлүүлдэг болно. Төрөөс тэрбумтнууд төрдөг явдлыг таслан зогсооно. Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх цаг болсон.

Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно. Хууль биелүүлж ажиллаж амьдрах нь нэр төрийн хэрэг болох ёстой. Иргэдэд энэрэнгүй, албан тушаалтанд чанга хуулийн орчин бүрдүүлнэ. Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно. Жирийн иргэдийг гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хөлдүү, ноён сэтгэлгээг өөрчилнө. Ардаа алагчилдаггүй хууль шүүхийн тогтолцоог дэмжинэ.

Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой. Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ. Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.


Хоёр: Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Монголд орон нутгийн бодлого бүрэн хаягдаад удаж байна. Тэнд иргэд нь эрхгүй, байгаль нь сүйдсэн, төр захиргааны байгууллага нь асуудал шийдэх чадамжгүй хэвээр байна. Орон нутагт улс төрийн эрх алга, эдийн засгийн эрх алга. Хөрөнгө санхүүгийн эрх алга. Тэдгээр эрхүүд дээшээ заасан сум мэт төвлөрсөн байна.

Төвлөрлийг дээрээс нь сааруулах гэж олон жил оролдлоо. Улам төвлөрөөд байна. Эрхийн шилжилт явагдсангүй. Орон нутаг, Монгол улс бүхэлдээ хөгжих эс хөгжихийн заагт байна.

Яах ёстой вэ? Хуулиар орон нутгаас булааж авсан эрхийг, хуулиар орон нутагт нь буцааж олгоно. Орон нутагт улс төрийн, эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн эрхийг шилжүүлэхийг дэмжинэ. Иргэд нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй байх ёстой.

Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай төсвийн татаасыг бүхлээр нь, зарим татварын хувь хэмжээг төрлөөр нь орон нутагт шилжүүлнэ. Тэнд хөгжлөө төлөвлөх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ олох боломжийг чөлөөтэй болгоно. Аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагааны хяналтыг анхан шатанд шилжүүлнэ.

Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээх санал санаачлагыг үргэлж дэмжинэ. “Монголдоо үйлдвэрлэв” санаачлагыг ажил хэрэг болгоно. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахад иргэддээ хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ биш сайн бүтээгдэхүүн экспортолдог улс болох ёстой.

Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байх ёстой.

Улсын нийслэлд утааны, хөдөөд цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Орон нутгийн эрх, хөгжлийн асуудал гэдэгт зөвхөн аймаг сум, хот тосгоны төдийгүй, Улаанбаатар хотын дүүрэг, хороо, хэсгийг, тэнд оршин суугч нийт иргэдийг хамруулж ойлгоно.


Гурав.Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Ихэнх хүмүүсийн амьдрал тартагтаа тулж байна. Ажилгүйдэл өслөө. Ажил олдохгүй байна. Ядуурал хавтгайрлаа. Ядуу өрхийн тоо эрс өслөө. Өдөр ирэх тутам айл гэрийн амьдрал туйлдаж, юмны үнэ өсөж байна. Тэр тусмаа эхчүүд эмэгтэйчүүдийн үүрэх ачаа улам хүндэрлээ.

Хүмүүс айдастай байна. Үнэн үг хэлж, хариуцлага шаардвал ад үзэгдэж байна. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ хамгаалах, түүнийгээ хадгалах, үргэлжлүүлэх гэсэн улайрал нийгмийн эрүүл эд эс бүхнийг сүйтгэж байна. Хүнд суртал, ядуурал, хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал айл бүрийн амьдралд дарамт болж байна.

Төрийн бодлого оновчгүй, хүнд өгөөж муутай байна. Хүн ардын ихэнх нь төрийн хараа, бодлогоос мартагдсан хаягдсан байдалтай байна. Монгол улсын иргэдийн аюулгүй байдалд олон талын хор хөнөөл учирсаар байна. Иргэдийн хэрэглэж байгаа хүнс, эмийн бүтээгдэхүүнээс авахуулаад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах бусад олон эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Зарим нь бүр гамшгийн байдалд оржээ. Бид ийм байдлаар удаан явж болохгүй.

Яах ёстой вэ? Аливаа асуудлыг шийдэхэд ард түмнийхээ талд орно. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна. Шударга үнэний дуу хоолой болно. Зовж зүдэрч байгаа иргэддээ илүүтэй тусална. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог болно. Монгол хүн эрхээ ч шударгаар эдэлдэг, үүргээ ч шударгаар биелүүлдэг байх ёстой.

Монголын төр Монгол хүнээ үнэлэх цаг болсон. Монгол хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх цаг ирсэн. Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.

Хүн гэр бүлдээ ая тухтай, сэтгэл хангалуун, элэг бүтэн амьдрах ёстой. Гэр бүлийн аливаа хүчирхийллийг үл тэвчих зорилт тавьж ажиллана. Эхчүүд, эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг нэн тэргүүнд хамгаална. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бүх талаар бэхжүүлнэ. Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүлж, мөнгийг нэмэгдүүлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.

Баян Монголын иргэд баян амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой. Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана. Бүтээлч, санаачлагатай хэсгийнхээ хийсэн бүтээсэн, өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөдөг иргэдээсээ баян төр байж болохгүй. Бас нийтийн баялгийг сорогч улсаасаа баян Ерөнхийлөгч байж таарахгүй. Баялгийг эзэмшигч нь, бүтээгч нь, түүний үр шимийг хүртэгч нь ард түмэн байх ёстой.

Иргэддээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө. Ингэснээр төрийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Иргэдийн эрхийн агуулга нэмэгдэнэ. Бүтээж бий болгох боломж нь тэлнэ. Монгол хүний үнэ цэн улам өснө.

Монгол хүний аюулгүй байдлыг Монгол улсын аюулгүй байдал гэж үзнэ. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг урьдах жилээс нь хорогдуулахгүй, харин өсгөж үр дүнтэй төвөвлөдөг байхад анхаарч ажиллана. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш тийм байж болох үзэгдэл бүрийг судалж, засаж залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна. Энэ чиглэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг идэвхтэй чиглүүлж ажиллана.


Дөрөв. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Хаа сайгүй байгаль сүйдэж байна. Монголын хүн амын 40-өөс илүү хувь нь угаарын нөхцөлд амьдардаг боллоо. Газар нутгийн гуравны хоёроос илүү нь цөлжилтөд нэрвэгдлээ. Сүүлийн 10 жилд 8 мянга гаруй гол горхи, булаг шанд бүрэн ширгэж устсан мэдээ байна.

Хүний амьдрах орчин улам муудаж байна. Байгальтай хүйтэн цэвдэг харьцах дайралтууд саарахгүй байна. Байгаль орчинтой холбоотой түгшүүртэй мэдээнүүд зөвхөн Монголын биш дэлхий нийтийн асуудал боллоо. Монгол орны цөлжилт, хуурайшилт, шар шороон шуурга, Нийслэл хотын утаа бохирдолтын асуудал орчин цагийн гамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Байгаль орчинд ээлтэй, үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдсээр байна.

Яах ёстой вэ? Монгол газрын үзэсгэлэн, цэвэр дагшин байгаль, уул ус, ой билчээр, говь тал бол Монгол орны нэрийн хуудас. Унаган байгалиа сэргээж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Монгол төрийн, монгол хүн бүрийн уламжлалт, язгуур бодлого гэж үзнэ.

Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.

Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.

Байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ.


Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Монгол улсын гадаад бодлого нь аль ч засгийн үед харьцангуй тогтвортой, уламжлалт шинж чанараа хадгалж ирсэн. Ардчиллын жилүүдэд шинэ, бахархам, утга агуулгаар бас баяжсан. Гэвч ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хийсэн монголчуудын түүхэн сонголт бүрэн үнэлэгдэж, үр шимээ бүрэн өгч чадахгүй байна.

Шинэ сонголтоо хэрэгжүүлэх гэж монгол хүн бүр зүйрлэшгүй их саад бэрхшээлийг даван туулж хоёр арваныг дамжуулан чадах чинээгээрээ зүтгэж байна. Монголын ард түмний энэ зориг төгөлдөр хичээл зүтгэл хилийн чанадад ч, хилийн дотор ч зохих түвшинд хүлээн зөвшөөрөгдөж эрчимтэй хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшлийн баталгаа болж хараахан чадаагүй байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд ардчилалтай ч юм шиг, ардчилалгүй ч юм шиг явж ирлээ. Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Монголын эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч юм шиг, эс зөвшөөрдөг ч юм шиг ойлгомжгүй байдал үргэлжилсээр хорин жилийн нүүр үзлээ.

Ардчиллын ололт, эс ололт нь зөвхөн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нүүрний халхавч төдий зүйл байх ёсгүй. Юуны түрүүн бий болгосон ардчилалынхаа ололт амжилтыг Монгол улсын иргэд мэдэрдэг, түүний үр шимийг бодит байдлаар хүртдэг байх ёстой.

Яах ёстой вэ? Монголыг ардчилсан улс мөн гэдгийг хаана ч орчуулгагүй ойлгодог мэддэг болох ёстой. Ардчиллаар олсон монголчуудын ололт бол хүн төрөлхтний үнэт зүйлсэд зүй ёсоор багтдаг үнэтэй чухал бүтээгдэхүүн юм. Монголын ардчиллыг дэлхийн сонорт хүргэх ёстой. Үнэлүүлэх ёстой. Монгол улс бол иргэд нь эрх чөлөөтэй, төр нь нээлттэй, найрсаг гадаад бодлоготой орон.

Би зөвхөн Монголыг албан тушаалтны хувьд төлөөлсөн Ерөнхийлөгч биш ардчилал эрх чөлөөнийхөө төлөө, бүрэн эрхт, бие даасан байдлынхаа төлөө Монголын ард түмний хийсэн түүхэн сонголтыг амжилт ололттой нь, алдаа сургамжтай нь төлөөлдөг Ерөнхийлөгч байх болно. Монголыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамаатай, өөрийн гэсэн өнгө төрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.

Монгол бол бие даах чадвартай, боловсролтой, эрх чөлөөнд дуртай хүний нөөцтэй орон. Мөн байршлын болон байгалийн их нөөцтэй улс. Дээр нь сүүлийн хорин жил ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэлэмжид суурилсан бүс нутагтаа өвөрмөц, арвин туршлагатай бас тийм нөөцтэй орон. Монгол улс олон улс, бүс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхүүгийн, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай зарим бүтээгдэхүүний, дэд бүтцийн гээд олон төрлийн бодлого тодорхойлоход өөрийн байр суурьтай, нэр нөлөөтэй оролцох боломжтой орон.

Эдгээр нөөц боломж бол Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гүүрийг барьж босгоход хүрэлцээтэй түүхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн бас нэг түүхэн үүрэг юм. Энэ үүргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжүүлэх болно.


Мөрийн хөтөлбөрийнхөө товчийг Та бүхэнд танилцууллаа. Ерөнхийлөгчийн албыг би сандал суудал гэхээс илүүтэй миний үүрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ардчиллын жилүүдэд гарсан амжилт ололтыг бусадтай хуваалцах гэж би зүтгэхгүй. Харин алдаа завхрал байдал бол түүнийх нь төлөө хариуцлага хүлээх хүн нь би өөрийгөө мөнөөс мөн гэж үздэг.

Өчигдөр бид алдсан байж болно. Маргааш бид алдаагаа давтаж болохгүй. Бид өнгөрснийг залруулж чадахгүй ч ирээдүйнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдгийг би ажил гэж ойлгодог. Ачаа гэж ойлгодог. Сургамж гэж ойлгодог. Хэцүүг сөрж өөрийн бие, нэр төрийг бусдын төлөө золиослох үүрэг гэж ойлгодог. Хийх ёстой ажлаа гүйцээж хийх даалгавар гэж ойлгодог.

Өнөөгийн бид хойч үедээ сайхан амьдрал, хөгжилтэй орон хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид эх орныхоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй ажлыг нь хийх ёстой. Би эх орондоо хэрэгтэй цагт нь зүтгэдэг идэвхтэй иргэн байхыг эрмэлзэж ирсэн. Би эх орондоо хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Би Монгол хүнд хэрэгтэй цагт нь тусалдаг Монгол улсын Ерөнхиийлөгч байх болно.

Би дээр хөтөлбөртөө тусгасан таван чиглэлийг өнөөдөр миний эх оронд хэрэгтэй, миний ард түмэнд хэрэгтэй, миний хийх ёстой ажил гэж ойлгосон. Хүмүүс надад “Шударга ёс алдагдлаа” гэж хэлсэн. “Орон нутгийн бодлого хаягдлаа” гэж хэлсэн. “Ард түмэнтэйгээ амь нэгтэй бай” гэж учирласан. “Байгаль орчин сүйдлээ шүү” гэж захисан. “Ардчиллын үр шим хаана байна, түмэнд ойлгуулаач” гэж бичсэн. Би хийх ажлаа ард түмэндээ чихээ нааж явж олж авсан.

Ардчилсан Ерөнхийлөгч бол албан тушаалын өөрчлөлт гэхээс илүүтэй дүрмийн өөрчлөлт гэж надад ойлгогддог. Хууль дүрэм өөрчлөгдсөнөөр нийгэм өөрчлөгддөг. Хүний төлөө хуультай болж байж л хүнд суртлыг хална, хүний төлөө нийгэм бий болно. Иймээс ардчилсан Ерөнхийлөгч бол өшөө авагч байж болохгүй. Өөрчлөлтийг хуулийн хүрээнд, ард түмний эрх ашигт нийцүүлж хийх учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч бол ардчилал, эрх чөлөөг тордогч байх ёстой. Ахуй амьдралаа өөд нь татах гэж оролдож байгаа сая сая ажилсаг гарыг додомдон дэмжигч байх ёстой.

Аливаа сонгууль бол хүнтэй хийх өрсөлдөөн гэхээс илүүтэй асуудалтай хийх өрсөлдөөн. Өнөөдөр бидэнд авлигалыг арилгах өрсөлдөөн хэрэгтэй байна. Ядуурлыг түүх болгох сонголт хэрэгтэй байна. Монгол хүн бүрт шударга амьдрахад нь, сайхан амьдрахад нь туслах сонгууль хэрэгтэй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг Монгол нөгөөгөө ялах сонгууль биш. Нийт Монголчуудын ялалт амжилтын, хөгжил цэцэглэлтийн төлөөх сонгууль болох ёстой. Энэ бүс нутагт үлгэр жишээ үзүүлэхүйц сонгууль болох ёстой.

Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн ажил бол тухайн хүний чин хүсэл, үнэлэмжээс их хамаардаг. Надад Монгол Улсыг ардчилсан замаар хөгжүүлэх чин хүсэл байна. Төрийг бүх шатанд нь хүний төлөө үйлчлүүлэх чин хүсэл байна. Мөн Ерөнхийлөгчийн бас нэг чухал хариуцлага бол улс орныг зөв замд хөтлөгч, чиглүүлэгчийн үүрэг юм. Улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралыг зөв зүгт чиглүүлж, сайн үйлс рүү хөтөлбөл улс гүрэн хөгжинө, ард иргэдийн амьдрал ч дээшилнэ. Би улс орноо зөв замд, ардчилсан замд, хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхийлөгч байх болно. Эх орны маань дуудлага ч ийм байна. Би хичээж ажилланаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2009.04.02.

Read More......