ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ ЭРГЭЛТ, 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар



Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар 1813.7 сая ам.доллар, үүнээс экспорт 856.2 сая ам.доллар, импорт 957.5 сая ам.доллар боллоо.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар 101.3 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Нийт экспортод зэсийн баяжмал 24.3 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 19.7 хувийг, цайрын хүдэр, баяжмал 4.8 хувийг, төмрийн хүдэр 3.9 хувийг, боловсруулаагүй нефть 3.8 хувийг, самнасан ноолуур 3.2 хувийг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.4 хувийг, үлдсэн 37.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
1 т зэсийн баяжмалын үнэ 2009 оны эхний хагас жилийн дунджаар 654.1 ам.доллар байсан бол 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 668.1 ам.доллар болж, эхний хагас жилийн дунджаас 14.0 ам.доллар буюу 2.1 хувиар, 1 т цайрын баяжмалын үнэ 2009 оны эхний хагас жилийн дунджаар 676.2 ам.доллар байсан бол 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 677.8 ам.доллар болж, эхний хагас жилийн дунджаас 1.7 ам.доллар буюу 0.2 хувиар тус тус өслөө.
Автобензиний импорт 2009 оны эхний хагас жилээс биет хэмжээ 8.2 мянган тонн, үнийн дүн нь 4.8 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 2.4 мянган тонн, үнийн дүн 0.7 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 393 ширхэг, үнийн дүн 2.8 сая ам.доллараар; цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 3.7 сая квт.цаг, үнийн дүн 155.3 мянган ам.доллараар тус тус өссөн байна...

1 comments:

  1. Төмөр-очир said...

    хаанаас авсан эх сурвалжаа бичдэггүйм үү?

Post a Comment