Монгол хөөмийн батламжийг ЮНЕСКО-гоос гардуулав



Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв "Монгол хөөмий"-г хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авах хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Цуур, бий биелгээ, туулийг ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, батламжаа өнгөрөгч хавар гардуулсан билээ.

Батламж гардуулах ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, Үндэсний музейн захирал Ж.Саруулбуян нар оролцож, батламжийг гардан авсан.

Түүнчлэн энэ үеэр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн дэлхийн улс орнуудын өвийн "Intangible Cultural Heritage: living tradition" сэдэвт үзэсгэлэн гарсан юм.

Мөн гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж, Э.Тойвгоо болон Т.Ганболд, Д.Цэрэндаваа, Э.Сандагжав нарын үе үеийн хөөмийч хүрэлцэн ирж дэлхийд данслагдсан хөөмийн гайхамшгийг сонирхуулсан.

Түүнчлэн энэ үеэр Төрийн үндэсний их найрал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулсан юм.

Э.Дулам
www.gogo.mn Read More......

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОЖ БУЙ БОЛОМЖ













Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, практик сургалтууд юм. Сэтгэл зүйн оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог. Сэтгэл зүйн оношилгоо гэдэгт:

1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,

2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол,

3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал, хүсэл тэмүүлэл,

4. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.

Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байхад нь буруу зүйл хийж, буруу дадалд орж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.

Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл. Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ. Иймээс манай мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн боловсрол дээр нилээд анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан өөртөө итгэлтэй, зөв бие хүн болгон төлөвшихэд нь тусалсан “БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” сэтгэл зүйн 6 өдрийн вакуумжуулсан сургалтыг ОУХ-ийн Найрамдал төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд 12-15 насныхан хамрагдаж болох юм байна.

Сургалтаар бие хүний хөгжил төлөвшил, мөрөөдөл, харилцааны сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэхүйн тухай гэх мэт хүүхдэд хамгийн хэрэгтэй сэдэв орсон бөгөөд цэвэр агаарт энэ бүхнийг мэргэжлийн сэтгэл судлаач багшаар удирдуулан хийх боломжийг бүрдүүлжээ. Мөн хүүхэд бүрт өөрийнх нь сэтгэл зүйн оношилгооны үр дүнг гаргаж танилцуулах юм байна.

Холбоо барих утас: 11-324233, 99071820, 99083028

Read More......

Стрессээ өөрөө хэмжиж болдог болжээ

Их хотын өвчин гэж стрессийг нэрлэх болсон. Хотжилт их байх тусам хүмүүсийн харилцаа хандлага өөрчлөгдөж бухимдал нэмэгддэг. Харин бид стрессд өртсөн эсэхээ мөн түүнийг шийдвэрлэж, тайван байгаагаа ч мэддэггүй.

Барууны орнуудад стрессийг хэмжиж түүнд тохирсон арга зүйг хэрэглэж байна. Бид ч бас үүнийг хэрэгжүүлж өөрсдийн стрессийг түвшинг хэмжиж өөрөө өөртөө туслах цаг болжээ.

Харин үүнийг Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн ажлын албаныхан Америкийн Нэгдсэн Улсаас стресс картыг борлуулах эрхийг авч албан ёсны төлөөлөгч болжээ. Стресс карт нь хүн бүр өөрийн стрессийн түвшинг тодорхойлох боломжийг олгож байгаан байна.

Хэмжээ: иргэний үнэмлэх

Хэрхэн хэмжих вэ? Хурууны өндөгөөрөө жижиг ялтас дээр 10 секунд орчим дарна. Дараах дөрвөн өнгөний аль нэг нь гарна. Хөх өнгө гарвал стресс багатай, ногоон өнгө хэвийн, улаан өнгө дундаас дээш, хар өнгө стрессийн өндөр түвшинг илэрхийлнэ.

Баталгаат хугацаа байгаа юу? 3 жил.

Хэн хэрэглэж болох вэ? Энэ карт нь жирэмсэн эмэгтэйчүүдийн, хүүхдийн, насанд хүрэгчдэд зориулсан гэсэн ялгаатай гурван төрөлтэй. Уул уурхайн салбар, үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээ гэх мэт хүмүүс олноор ажилладаг салбарт нэн чухал хэрэгцээтэй сэтгэл зүйн бичил багаж юм.

Хаанаас авч болох уу? Сэтгэл Судлалын Үндэсний Төв 11-324233, 99083028 утсаар холбогдоорой.

Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг



Ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг-

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.

2010 онд олон монгол хүн улс орныхоо нэрийг сайнаар гаргаж чадлаа. Олон олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Монголчуудын амьдрал хөгжилд хувь нэмрээ оруулах шинэ боломжууд нээгдлээ. Монголын чөлөөт иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон, үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхон олон гайхамшигт амжилт, бахархлыг бүтээж чадлаа.

Монголын ард түмний бүтээсэн уламжлалт соёл, зан үйл дэлхийн дансанд нэмэгдэн бүртгэгдлээ. Монгол улс хүн амаа, эд хөрөнгөө тоолж бүртгэлжүүллээ. Монголын төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдалд улам хүндэтгэлтэй ханддаг боллоо. Иргэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, байгаль дэлхийдээ ээлтэй хандах тухай яриа эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Монгол хүн бүр эрхэндээ, эд баялагтаа эзэн нь байх зүй ёсны шаардлага, мэдрэмж улам бүр нэмэгдэж байна. Иргэн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх, баялгаа хамтарч бүтээн арвижуулах үйл хэрэг бодитой эхэллээ. Тэр бий болж байгаа боломжийг архинд биш, хямд зугаа цэнгэлд биш, харин амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд, бодит үйлдвэрлэл бүтээмжид зориулахыг иргэдээсээ би хүсэж байна. Асуудлын гол нь мөнгийг авахдаа биш зарцуулахдаа, түүнийг арвижуулахад, эд баялаг бүтээх эх үүсвэр бий болгоход л байдаг. Иргэн Таны ухаалаг шийдлээс өөрийн тань болон гэр бүл ойр дотныхны тань амьдрал ахуй, улс орны хөгжил дэвшил бүхэлдээ хамаарна.

2010 он бас их сургамжийг бидэнд үлдээж байна. Хариуцлагагүй, хяналтгүй, шударга бус байдалд хэмжээ хязгаар байх ёстой. Үүнийг 2010 он бидэнд хангалттай сануулсан. Өнгөрөгч өвөл хавар бидэнд хатуухан өнгөрлөө. Байгалийн хатуугаас ч, амьдралын хатуугаас ч бид авах сургамжаа авч алдаа дутагдлаа засаж, ололт амжилтаа тэтгэж урагшлах ёстой.

Гарч буй 2011 он монголчуудын амьдралд өөдрөг өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. 2011 он бол түүхт ойнууд тохиох гүн хүндэтгэл, бахархал билэгдлийн жил юм. Монгол түмэн мянга мянганаар тоологдох төрт ёсныхоо болон зуун зуунд дамжсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо их ойнуудтай золгож байна. Түүхийн сайн нь ч, муу нь ч бидний багш болдог. Их түүх бүтээсэн ард түмэн бас их түүхийг бүтээж чадна. Өнөөдөр ч түүх бүтэж байна. Маргааш ч Монголын бахархалт түүх үргэлжлэн бүтэх болно.

Ирэх онд Монголын ард түмэн саар бүхнээсээ ангижирч сайн бүхэн рүү тэмүүлсэн он болоосой гэж би хүсэж байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачлага өрнөж Монгол хүн бүрийн амьдрал өөдлөн дэвжихийг хүсэж байна. Ийм боломж монголчуудад бий.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе.

Та бүхнийг идээний дээж сүүгээ барихыг хүсье. Идээний дээж цай ундаагаа гартаа авна уу. Бие биенийхээ халуун гарыг атгаж, догдлон цохилох зүрхнийхээ чимээг сонсож, бие биендээ сайхан ерөөл хэлж, хайр талархлаа илэрхийлж шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсье. Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхнээс хүсье.

Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе.

Read More......