Арван хоёр жилтний усан могой жилийн товч төөрөг, засал


Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг дор ху­раан­гуйлан гаргав.
Хүмүүний орч­лон­гийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хий­гээд тухайн үйлд шамд­ваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хор­лол үл ирнэ” хэмээн өмнийн мэр­гэдийн эрхэм зарлигт айлдсан буй. Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Усан могой жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу.
Хулгана жилтэн
1972, 1960, 1936, 1924 оны хул­гана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хү­лээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1948 оны хулганатай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1996, 1984, 1948 оны хулганатай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шү­тээндээ залбиран сайн талыг сайж­руул. 1984 оны хулганатай эмэг­тэй­чүүд тэнгэр зэтгэр булаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1924 оны хулганатай эмэг­тэйчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1996, 1972 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1948 оны хулганатай эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1984 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1996, 1972, 1960, 1936, 1924 оны хулганатай эрчүүд насан сүлд до­рой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” ун­шуулваас засагдна. 1972, 1960, 1936, 1924 оны хулгана жилтэй эмэг­тэй­чүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Үхэр жилтэн
1949 оны үхэртэй эрчүүд дээд­сийн зэм­лэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1973 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1985 оны үхэртэй эрчүүд ад зэт­гэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1937, 1949 оны үхэртэй эмэг­тэй­чүүд өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн ни­гууртай тул эмчийг шү­тэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1973 оны үхэртэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1985 оны үхэртэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөх­дийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” ун­шуулваас засагдна. 1985, 1973, 1961, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас бол­гоом­жилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийс­гэх зэргийн аль нэгийг хийж за­сууштай. 1997, 1925 оны эмэг­тэйчүүд болон 1997, 1925 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рог­дож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, батат­гахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1961, 1985, 1949, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна.х 1997, 1973, 1925 оны үхэртэй нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1985 оны үхэртэй эрчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бар жилтэн
1974, 1938 оны бартай эхчүүд дээд­сийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэм­тэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1996 оны бартай эрчүүд, 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд эд хомсдон найз нөх­дийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1974, 1938 оны бартай эмэг­тэй­чүүд хийморь доройтож, эд хө­рөнгө хорогдож, өвчин ороож бол­зошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1998, 1962, 1926 оны бартай эрчүүд насан сүлд дорой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуул­ваас засагдна. 1986, 1950 оны бартай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Туулай жилтэн
1987, 1975, 1939, 1915 оны туу­лайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар ун­шуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1951 оны туулайтай хүмүүс ад зэт­гэрийн хор­лолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1975 оны туулайтай эмэг­тэйчүүд, 1963 оны эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гур­ван гүрэм” уншуулваас засагдана. 1987, 1915 туулай жилтэй эмэг­тэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1975, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1951, 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1975 оны туулайтай эмэгтэйчүүд санаж сэд­сэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1987, 1963, 1927, 1915 оны туулай жилтнүүд болон 1975, 1951 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Дорж­намжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1951 оны туулай жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1939 оны туулай жилтэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1939 оны туулайтай эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1987, 1915 оны туулайтай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Луу жилтэн
1976, 1940 оны луутай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж ма­гадгүй тул  “Насны судар” ун­шуул­ваас сайн. 1964, 1928 оны луутай эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1940 луутай эрэг­тэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн нигууртай тул эмчийг шүт­эж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1964 оны луутай эрчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс бол­гоом­жил. 1964 оны луутай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шү­тээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1940 оны луутай эмэгтэйчүүд болон 1928, 1916 оны луутай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1976 оны луутай эмэг­тэй­чүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1988 оны луутай эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1976, 1940 оны луутай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, батат­гахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1976, 1940 оны луутай бүх хүмүүс насны шү­тээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1988, 1952, 1916 оны луутай эмэг­тэйчүүд болон 1964, 1928 оны луутай бүх хүмүүс алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Могой жилтэн
1989, 1977, 1965, 1953, 1941, 1929, 1917 оны могой жилтэй эмэг­тэйчүүд дээдсийн зэмлэл хү­лээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх ни­гууртай тул бэр­­тэж гэмтэхээс сэр­гэм­жилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1953, 1929 оны могойтой эрчүүд ад зэт­гэрийн хор­лолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1977 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны могойтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас за­сагдана. 1917 оны могойтой эрчүүд, 1941 оны могойтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1989, 1965 оны могойтой эрчүүд тэнгэр зэтгэр бу­лаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1989 оны могойтой эрчүүд, 1917 оны могойтой эмэг­тэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуу­лахын аль нэгийг хий. 1941 оны могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1977 оны могой жилтэй эмэгтэйчүүд эд агуур­сад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1929 оны могой жилтэй эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч бол­зошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1977, 1953 оны могой жилтэй эмэгтэйчүүд хийморь дорой­тож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Дорж­намжом”, “Чогжүмүнсэл” ун­шуу­лах, сан олонтой тавиулах, хий­морийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1965, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1941 оны могойтой эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1977, 1953, 1929 оны могойтой эрчүүд насан сүлд до­рой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1977 оны могойтой эмэгтэйчүүд сахиус шү­тээндээ зул, хүж сайн өргө.

Морь жилтэн
1990, 1978, 1954, 1942, 1918 оны морьтой эмэг­тэйчүүд дээдсийн зэм­лэл хүлээн, сэт­гэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1966, 1930 оны морь жилтэй эмэг­тэй­чүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиол­довч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шү­тээндээ зул, хүж сайн өргө. 1978, 1918 оны морь жилтэй нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засаг­дана. 1966 оны морьтой эрчүүд тэнгэр зэтгэр бу­лаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1966, 1954 оны морь жилтэй эмэг­тэйчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1990, 1930 оны морьтой эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” та­хиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1942, 1930 оны морьтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиу­лах буюу хишиг даллага авахуу­лахын аль нэгийг хий.  1966 оны морьтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтан­гэрэл” уншуулваас засагдна. 1966, 1930 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба­татгахын тулд хийморийн сан та­виулж, дарцаг хийсгэвээс сайн. 1966, 1930 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рог­дож, өвчин ороож болзошгүй. Хү­мүүний хэл ам ирнэ “Цагаан шү­хэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эрчүүд хэл амнаас бол­гоомжил,”Цагаан шү­хэрт” ун­шуул­ваас өлзийтэй болно.

Хонь жилтэн
1967 оны хонь жилтэй эрчүүд дээд­сийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1991, 1931, 1919 оны хоньтой эмэгтэй­чүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж ма­гадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1943 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1955 оны хонь жилтэй эрчүүд элдэв зэт­гэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1955 оны хоньтой эмэгтэйчүүд зүүд муу­дан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1991, 1931 оны хоньтой эрчүүд бие, эрхтэн ам­галантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1955 оны хоньтой эрэг­тэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1991, 1931 оны хоньтой эмэгтэйчүүд болон 1979, 1955, 1943, 1919 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтан­гэрэл” уншуулваас засагдна. 1967, 1943 оны хоньтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас болгоом­жилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийс­гэх зэргийн аль нэгийг хийж за­сууштай. 1979 оны хонь жилтнүүд болон 1991, 1931, 1919 оны эмэг­тэйчүүд хийморь доройтож, эд хө­рөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1943 оны хоньтой эрчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” ун­шуулваас өлзийтэй болно. 1967 оны хонь жилтнүүд ба 1991, 1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэг­тэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой ан­хаа­рамжтай явж, “Цэнд” ун­шуул­ваас засагдна. 1991, 1943, 1931, 1919 оны хоньтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1979, 1955 оны хоньтой эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бич жилтэн
1992, 1956, 1920 оны бичтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиол­довч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992, 1956 оны бичтэй эмэг­тэйчүүд, 1944 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.
1992, 1932 оны бич жилтэй эрчүүд, 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1968 оны бичтэй эрчүүд, 1956 эмэг­тэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1992, 1956, 1920 оны бичтэй эмээгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба­татгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1968, 1932 оны бичтэй эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Тахиа жилтэн
1945 оны тахиа жилтэй эмэг­тэй­чүүд өвдөх хийгээд гэм­тэж бэр­тэ­хийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засаг­дана.  1993 оны тахиа жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.  1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд, 1933 ны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шү­тээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1921 оны тахиатай эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1981 оны тахиа жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957 оны тахиатай эмэг­тэй­чүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд эд агуур­сад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1993, 1957, 1945, 1933, 1921 оны тахиа жилтэй эмэг­тэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1981 оны тахиатай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1969 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Нохой жилтэн
1994, 1958, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй.
“Юм” судар ун­шуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1982, 1946 оны нохойтой эрчүүд ад зэт­гэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1934 оны нохойтой жилтнүүд болон 1994 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1970 оны нохойтой эмэгтэйчүүд, 1922 оны нохойтой эрчүүд бие, эрхтэн ам­галантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1958, 1922 оны нохойтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1994, 1982 оны нохойтой эрчүүд болон 1946 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1970 оны нохойтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.  1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас бол­гоомжилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1994, 1958 оны нохой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,”Цагаан шүхэрт” ун­шуулваас өлзийтэй болно. 1982, 1946 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хам­чүнагва”, “Хийморийн сан” та­виулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982, 1946 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1994, 1958, 1922 оны нохойт жилтнүүд болон 1982, 1970, 1946, 1934 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1982, 1946 оны нохойтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж за­саарай.

Гахай жилтэн
1971, 1947 оны гахайтай эмэг­тэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ зал­биран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.
1971, 1935 оны гахайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны гахай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1995 оны гахай жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.1971 оны гахай жилтэй эмэгтэйчүүд, 1959 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
1995 оны гахайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтнүүд болон 1995 оны эрчүүд, 1959 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас бол­гоом­жилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1995, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.
1995, 1959, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
Read More......

Азийн цагаан сар

Луу жил улиран одож могой жил морилон ирж, монголчууд цагаан сарын шинийн нэгнээ хотлоороо өргөн тэмдэглэлээ. Монголчуудын хувьд шинийн таван хүртэл цагаан сарын баяраа өргөн тэмдэглэдэг. Цагаан сарын шинийн энэ өдрүүдэд Азийн бусад улс орнууд сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 
Хятад улс

Хятад улс энэ жил бидний адил хоёрдугаар сарын 10-ны өдөр шинэ жилээ угтав. Күнзийн болоод буддын соёл энэхүү баярт нэвт шингэсэн байдаг. Шинийн нэгэн төдийгүй битүүнд бууз, банш гэсэн битүү хоол идэж, гэр бүлээрээ айлчлан ирж байгаа шинэ жилээ угтдаг. Хамгийн түрүүнд аз жаргал, сайн сайхныг шивнэн багц хүжийг бурхандаа өргөдөг заншилтай. Мөн шинэ он гарахаас өмнө муу муухайг үлдэн хөөх сүшгийг агуулсан их цэвэрлэгээ үйлддэг. Мөн Зао Жун нэртэй хоол хүнсний бурханд шинэ он гарахаас 10 хоногийн өмнөөс эхлэн тахил өргөдөг уламжлалтай аж. 1982 оноос эхлэн Хятадын төв телевизээр шинэ жилийн гала тоглолтыг битүүний өдөр бүх хятадууд төдийгүй бусад улсуудад шууд дамжуулан үзүүлдэг заншил тогтсон байна. 

Шинийн нэгний өдөр хамгийн түрүүнд сүмд очин арц, хүж тэргүүтнийг өргөж, дараа нь ах дүүсээрээ цуглан идээ, шүүс зооглодог байна. Мөн арслангийн бүжиг гэх нэгэн төрлийн бүжиг Хятадын өнцөг булан бүрт болдог. Харин ажилчдад сар бүрийн цалинтай нь тэнцэхүйц хэмжээний урамшууллыг төрийн болон хувийн компаниуд нь олгож, бүх дэлгүүрүүд нь хямдрал зарладаг. Мөн шинийн нэгний орой өргөн хэмжээний ёслолын буудлага болдог байна. Шинийн хоёрны өдөр ихэвчлэн найр хурим болдог аж. Учир нь эрүүл энх, сайн сайхны бурхан энэ өдөр залардаг гэж үздэг. Сүн угсааны үеэс энэ соёл дэлгэрчээ. Мөн гэрийнхээ баруун талд түрийвчнүүдээ залж, тэр хэсэгтээ хоол ундаа иддэг байна. Учир нь мөнгөний урсгал чухам энэ л өдөр идэвхтэй байдаг гэж үздэг. Энэ мэтчилэн шинийн 15 хүртэл баярын уур амьсгал нь холддоггүй. Шинийн 15 хүртэл олон төрлийн хоол унд хэрэглэдэг ч битүү хоол болоод гоймонтой шөл хамгийн хүндтэй зоогонд ордог. Гоймонг Хятад төдийгүй дорнын орнуудад урт удаан, аз жаргалтай амьдралын билэг тэмдэг хэмээн дээдэлдэг билээ.

Япон улс

Мейжигийн үе буюу 1873 оныг хүртэл Япон улс эртнээс тогтож ирсэн уламжлалаараа тэмдэглэдэг байжээ. Харин энэ үеэс хойш Японы эзэн хаан зарлиг гаргаж Грегорианы тоололтой нэгтгэн шинэ жилтэй давхар тэмдэглэдэг болсон байна. Хэдийгээр Европын тоололтой нэгтгэсэн ч шинийн 15 дотор үйлддэг зан заншил, шүтлэгийн элементүүд нь бүгд шингэн үлдсэн аж. Энэ өдөр уламжлалт хоол хүнсээ хэрэглэнэ. Загасны махтай бялуу, сүши, удон гоймонтой шөл, амтат төмс тэргүүтнийг баярын ширээнээ тавьдаг ажээ. Арванхоёрдугаар сарын 31 буюу Японоор битүүний өдөр бүх хүмүүс шинто шашны сүм рүү явдаг. Энэхүү сүмд очин хонхыг гурвантаа цохиж муу муухай болгоныг үдэн хөөдөг заншилтай. Мөн 108 хүн зэрэг цохьдог ч ёс бий. Мөн нэнгажо гэж нэрлэсэн мэндчилгээний хуудсыг бие биедээ солилцдог байна. Үүнийг тухайн айл өрхүүд гар аргаар бэлтгэдэг бөгөөд хамгийн сайн, сайхан болгоныг билгэдэн хийж байхдаа аз жаргалыг шивнэдэг ажээ. Отошидама буюу ил захидлыг ч бие биедээ өгдөг аж. Сайн сайхныг билгэдсэн ерөөлийн үгсийг бичиж, тусгай уутанд хийж өгдөг ажээ. 

Мөн хайку хэмээх шүлгийг шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын нэгний өдөр хэлэлцдэг уламжлалтай аж. Чухам хэзээнээс ийм заншил тогтсоныг одоогоор нарийн тодорхойлоогүй байна. Шинийн нэгний өдөр цайны ёслолыг ах дүүсээрээ хийдэг заншилтай. Шинийн 15-ны өдөр “Бяцхан шинэ жил” нэртэй арга хэмжээг зохион байгуулдаг. Чухам энэ өдөр л шинэ жилийн хамгийн сайн сайхан бүхэн хамт ирдэг гэж үздэг байна. Энэ өдөр бүх Япон даяар дэнлүүний баяр хийдэг ажээ. Мөн эдгээр өдрүүдэд бүх Япон даяар үндэсний хувцас болох кимоногоор гоёдог уламжлалтай. 

Солонгос улс

Хоёр Солонгос адилхан эртнээс тогтож ирсэн уламжлалын дагуу цагаан сараа тэмдэглэдэг. Хойд Солонгост социалист үзлийн улмаас сүүлийн 50 жилийн турш эртнээс мөрдөгдөж байсан уламжлал алдагджээ. Харин Өмнөд Солонгос энэ жил Хятадтай адилхан хоёрдугаар сарын 10-ны өдөр шинэ оноо угтаж буй. Соёл ёс заншилаараа Азийн бусад улсуудтай нэн төстэй. Хамгийн түрүүнд гоймонтой болон будаатай шөлийг баярын ширээний хүндэт зоогийн нэгээр залдаг. Мөн үндэсний хувцас болох ханбукаа өмсч ураг төрлөөрөө баяраа тэмдэглэдэг байна. Тёкгук буюу хоолны ёслол гэж нарийн дэг журмын дагуу цагаан сараа тэмдэглэдэг ажээ. Энэ баярын үеэр ахмад настангууд хамгийн хүндтэй хүмүүст тооцогддог бөгөөд насныхаа эрэмбээр амар мэндээ мэддэг уламжлалтай юм байна. Цагаан сарын үеэр үндэсний тоглоом болох юнори гэх хөлөгт тоглоомыг тоглодог аж. Сүүлийн жилүүдэд баруунжих үзэгдэл дэлгэрсний улмаас ихэнх иргэд нь энэхүү баярт ач холбогдол өгөхөө больжээ. Ихэвчлэн хөдөө нутгийн ард иргэд л цагаан сараа тэмдэглэдэг байна.

Төвд болон Вьетнам улс

Нэгдүгээр сарын 10-ны өдөр төвдүүд шинэ жилээ угтав. Төвдүүдийн хувьд зөвхөн буддын шашны соёл нэвт шингэснээрээ онцлог. Тэд Манал бурханыг цэнгүүлж, сайн зүгийн олон бурханд идээ будаагаа өргөдөг байна. Шинийн нэгэнд гэр бүлээрээ цамын бүжиг үзэхээр төв талбайдаа цуглана. Харин гэр бүлээрээ уламжлалт хүнсээ хэрэглэн тэмдэглэдэг байна. Мөн таван суудлыг бэлгэдэг таван өнгийн хийморийн дарцагыг дээвэр дээрээ мандуулдаг уламжлалтай.

 Вьетнам улс мөн л 10-ны өдөр цагаан сараа тэмдэглэж буй. Сүүлийн 30 жилийн хугацаанд уламжлалаа алдсан ч ерөнхий шинж тэмдэг нь хадгалагдан үлджээ. Гэр бүлээрээ цуглан идээ будааныхаа дээдийг идэж шинэ оноо угтдаг байна. Уламжлалт хүнс болох будааг энэ өдөр ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд битүүний өдөр зочныхоо өрөөнд будаа шиддэг уламжлалтай. Шинийн нэгэнд цацсан будаагаа цуглуулж хоймортоо залдаг уламжлалтай аж. 

Б.БОЛОР
Read More......

Төрийн гурван өндөрлөг есөн буурайг хүндэтгэн золгов



“Тийн ялгуусан” хэмээн могой жилийн шинийн нэгний өглөө урган нарнаас урьтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар төрийн их хүндэтгэл есөн хөлт цагаан туганд мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ. 

Төрийн гурван өндөрлөг хөөрөг зөрүүлэн аман мэндээ мэдэж ирж буй усан могойн жилийн өөдрөг өнгийг хэлэлцлээ.

МУСГЗ Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлж усан могой жилийн өнгийн засан төрийн хүндэтгэлийн гэр өргөөний жаврыг үргээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ жилийн хувьд сайхан жил болох нь ээ. Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Дэлхийн өнцөг булан бүрт сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй элэг нэгт монголчуудадаа, монголын төлөө гэсэн сэтгэл хүн бүхэнд ирж буй могой жилийн мэнд хүргье. Цаг наашилж буян заяа тэгширсэн сайхан улирал ирж байна. Өвгөд хөгшдөө хүүхэд мэт асарч, хүүхэд багачуулаа ахмад настнуудыг адилаар хүндэлж дээдлэж байхыг хүн бүрээс хүсье. Монгол орны хөгжил дэвшил өөдлөн дээшлэхийг хүсэн ерөөе” хэмээн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Луу жил Монголын ард түмэнд ээл ивээлтэй жил байлаа. Шинэчлэлийн Засгийн газар усан могой жилд улсынхаа хөгжлийг урагшлуулахын төлөө хичээн ажиллах болно. Түмэн олон маань ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж төр түмэн хамтын хүчээ нэгтгэе. Цагаан сарын баяр бол ахас ихсээ хүндэтгэдэг ураг төрлийн баяр. Энэ баяраар монгол түмэн минь нэгэн нас нэмлээ гэж хахир өвлийг мэнд давж урин хавартай энх золголоо гэж ураг төрлөөрөө цугларч ирэх сайхныг зөгнөн ярилцдаг. Цагаан сэтгэлт зон олон минь цагаан идээгээ дээжлэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн ерөөлөө. 

Төрийн гурван өндөрлөг золголт хийсний дараагаар есөн буурайтай ордонд золголоо. Хамгийн ахмад настай нь 1907 онд төрсөн 106 настай С.Бүтэмж гуай байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийг зуу насалж зургаадаа таяг тулаарай хэмээн ерөөл дэвшүүллээ. Эрэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь 99 настай Л.Ишжамц гуай байсан юм.

Л.Ишжамц гуайтай Ерөнхийлөгч золгохоор хадгаа гаргахгүй юм уу гэхэд “Би Элбэгдоржтойгоо золгохдоо хадгаа гаргана” гэх нь тэр. “Би Элбэгдорж байна аа” гэхэд хажууд дахь хүнээсээ дахин лавлаж асууснаа өврөөсөө цагаан хадаг гаргаж суудлаасаа босч зогсоод төрийн тэргүүнтэй золгов. Миний нүд, чих хоёр муу, бусад нь их сайн байгаа гээд төрийн тэргүүнтэй ярилцангаа Л.Ишжамц гуай ”Танай ээж хэдэн нас хүрч байгаа вэ. Бие хаа нь сайн уу. Хүүхдүүд чинь сайн уу” хэмээн асуухад “Манай ээж 93 нас хүрч байна. Та манай ээжээс тав, зургаа ах юм байна. Ээжийн маань бие сайн. Үр хүүхдүүд маань ч гэсэн сайн байгаа. Та 100 наслаад цаашлаад 101, 102 гээд яваад байдаг юм шүү. Тэгж байгаад та манай гэрт очоорой” хэмээн захилаа. 


Төрийн золголтонд ирсэн хамгийн ахмад настай буюу 106 настай С.Бүтэмж гуайн сэтгэгдлийг хуваалцсан юм. 


-Танд сар шинийн мэнд хүргье?
-Баярлалаа. Та бүгдэд бас сар шинийн мэнд дэвшүүлье. 

-Сар шинийн билэгт сайн энэ өдөр төрийн гурван өндөрлөгтэй төрийн ордонд золголоо шүү дээ?
-Тийм ээ. Сэтгэл өндөр байна. 

-Та аль нутгийнх вэ?
-Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Хар багаасаа мал маллаж өдий зэрэгт хүрсэн дээ. Нутгийн ард иргэд, сумынхандаа ах дүү төрөл төрөгсөддөө сар шинийн баярын мэнд хүргье. 

-Та Сүхбаатар аймгаас ирж төрийн золголтонд оролцож байна уу?
-Хотод амьдардаг юм аа. 

-Могой жилийн хувьд ямар жил байгаасай гэж хүсч байна?
-Их сайхан жил болох байх аа.

Төрийн золголтонд хүрэлцэн ирсэн есөн буурай


1.С.Бүтэмж -1907 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Малчин саальчнаар ажиллаж байсан тэрээр өдгөө 106 настай. 
2.Д.Тоймоо- 1912 онд Өвөрхангай аймгийн Уянга төрсөн. Сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан тэрээр өдгөө 101 настай. 
3.Л.Ишжамц-1914 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Гандантэгчилэн хийдийн гүн ухааны Дашжамбал дацанд шавилан сууж одоо хүртэл хурал удирдах дархан умзадаар ажиллаж байгаа. 99 настай. 
4.П.Норжин-1916 онд Дорнод аймагт төрсөн. Хүүхдийн эмнэлэгт сувилагч манаачаар ажиллаж байсан. Ахмад дайчин. 97 настай. 
5.Ц.Адъяа-1921 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн.Дундговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны дарга, Архангай аймгийн АДХГЗ-ын дарга, Сайд нарын зөвлөлд зохион байгуулагч, Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас ЗСБХНУ-д суугаа ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. 92 настай
6.Л.Бүзмаа-1929 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Нийслэлийн эрүүл мэндийн газарт эх нялхсын байцаагч, нийслэлийн Халдварт ариун цэврийн станц болон Сэлэнгэ аймгийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан. 84 настай.
7.Д.Арвага-1932 онд Дундговь аймагт төрсөн. Жолооч, эксковаторчноор улсад 40 жил ажилласан. 81 настай. 
8.Я.Нямаа-1932 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Багш малын эмч мэргэжилтэй тэрээр Тэс суманд багш, Төв аймгийн Баянбараат, Алтанбулаг сумдад зоо мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч, МААЭШ-ийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байсан. Өдгөө 81 настай. 
9.В.Дэнсмаа-1933 онд Сүхбаатар аймагт төрсөн. БХЯ-ны Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин, эсгүүрчин, 30 гаруй жил ажилласан.    

Б.Ирээдүй
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Read More......

Зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлье


Зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлье
XVII жарны “Баясгалан” хэмээх луу жил алсарч, удаан жаргалын бэлгэдэл агуулсан “Тийн ялгуулсан” гэгч усан могой жил морилон айсуй. 

Улирч буй жилд бидний монголчууд алдаа оноо, амжилт бүтээлээр арвин, аз хиймороор дүүрэн, ахин дэвшихийн тэмүүллээр халгин байв. 

Улс төр, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтүүд гарч, олон өнгийн үйл явдал шил шилээ даран өрнөлөө. Тэр бүрийд монгол зоны заяа түшиж, хаяа тэлэн өөдрөг жаргалыг өртөөлөн дөтөлсөөр нэгэн оныг үдлээ. Өдгөө дэлгэр монгол оронд минь хаврын тэргүүн сар гарч байгаль дэлхий уясан хүн ардын сэтгэл тэнийж байна. Азийн ханхар цээжинд нутагтай, арилашгүй буурал түүхтэй, агуу их өв соёлтой монголчууд төрт ёсны уламжлалт их баяр Цагаан сараа тэмдэглэж, хотол олноороо налайж сууна. 

Хахир өвлийг өнтэй давж, хатуу цагийг мэнд гэтэлсний баяр хүн зоны сэтгэлийг амраагаад зогсохгүй хөвчин дэлхийг ч уясуулдаг билээ. Сар шинийн баяртай зэрэгцэн малчны хотонд анхны төлийн дуу цангинахад хөр цасны дороос яргуйн үндэс зүүдлэн сэрж байгаа. Айл гэрийн дотор инээд хөөр халгиж, азай буурлуудын духанд жаргалын хөлс дааварлана. Мэнд усаа мэдэлцэн амар сайхныг асуухуй үгийн сайны үр бэлгэдэл үйл заяаг тэгшитгэнэ. Ахмад настнаа хүндлэн тохой түшин золгоход өтгөсийн буян хишиг үр хойчдоо шингэдэг ажгуу.        

Цагаан сарын баяр бол тэр чигээрээ бидний соёл уламжлал, сод ухааны илэрхийлэл юм. Хувь ерөөлт монголчуудын хувцас нь хүртэл бэлгэдэлтэй. Өөдлөх төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутлаараа гоёж, идээ ундаан дээдээр ирсэн гийчнээ дайлж, угсаа гарлаа таниж, ураг төрлөөрөө золгодог оо.

Монгол хүн бүр энэ л баяраараа монгол хүн гэдгээ улам тод мэдэрч ухааны цараа нь тэлдэг гэлтэй. Цагаан сарын баярын цар хүрээ ийм өргөн дэлгэр байхын учир нь цаанаа асар гүн агуулгатай. Ертөнцийн урин цагийн эхлэлийг ийн элбэг дэлбэг, инээд баяслаар дүүрэн угтах нь ерөөс улс үндэстнээ алив муугаас гэтэлгэн аз хийморьтой амьдрахыг бэлгэдэж буй хэрэг. 

Мөн үндэстнийхээ үнэт зүйл, өөрийн гэсэн шинж чанарыг үеийн үедээ үлдээн уламжлуулах ухаан бүлгээ. Чухамхүү энэ л баяр Монгол хэмээх үндэстэн дэлхийн элгэнд хэзээ ямагт эрхэмсгээр оршин буйг цагийн цагт тамгалсаар ирсэн. Цаашид ч Монголын гэх ёс заншил тодрон зурайсаар байх болно.  
Мэндийн сайхан ерөөлтэй миний ард түмэн ирж буй цагаа ийнхүү утга төгөлдөр угтаж, учир төгс амьдармуу. Тэнгэр заяат монгол түмэн минь тэгш дүүрэн сайхан шинэлээрэй. 

GoGo.mn 
Read More......

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь гарлаа

Хотын ерөнхий менежер цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний  газруудын цагийн хуваарийг баталлаа. Хуваарийн  дагуу дараах аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний газрууд иргэдэд үйлчлэх юм.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  02  –р  сарын  10 –нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02- р сарын 11, 12 –нд амарч, 02- р сарын 13 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар  дэлгүүрүүд  02 -р сарын 10  – нд  09.00 – 22.00  цагт ажиллаж, 02 –р сарын 11 –нд амарна. 02 –р сарын 12 –нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, УИД “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа”, бусад супермаркетууд 11.00 -19.00 цагт ажиллана.   Номингийн бүх салбарууд  02 –р сарын 13 -аас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   02 –р сарын  10 –нд  08.30 –22.00,  “Миний хайпермаркет”  08.00 -22.00  цаг хүртэл ажиллаж,  02 –р сарын 11, 12 –нд амраад, 02- р сарын 13 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай”  их дэлгүүр 02 –р сарын 10 –нд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  02 –р сарын 10, 11, 12 –нд амраад, 02 –р сарын 13 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  02 - р сарын 09, 10 -нд   10.00 - 20.00  цагт  ажиллаж ,  02 – р   сарын   11 –ээс   эхлэн   02 –р сарын 22 –ныг дуустал  амарна. 02 - р сарын 23 – с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 –р сарын 10 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  02 –р сарын 11 -ээс эхлэн 02 –р сарын 16 –ныг хүртэл  амрана.  02 –р сарын 16 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв  битүүний өдөр буюу 02 –р сарын 10 –нд  08.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж,   02 –р   сарын   11, 12, 13 –нд   амраад,   02 –р   сарын  14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 –р сарын 10 –нд өглөө 05.00 –14.00  цаг  хүртэл  ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах  02 –р сарын 10 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02- р сарын 14 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  02 -р сарын  10 -нд  10.00 – 21.00  цагт    ажиллаж,  02 –р  сарын 11, 12, 13 –нд  амраад,  02 –р  сарын  14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 –р сарын  10 –нд  бүтэн ажиллаж, 02 –р сарын  11, 12 –нд амраад, 02 –р  сарын 13 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 02 –р сарын 10 –нд 15.00 – 24.00 цагт  ажиллаж, 02 –р сарын 11,12 –нд амраад, 02- р сарын 13 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн  байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо  сайхны  газрууд  02 –р сарын 10 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж,  02 –р сарын 11, 12. 13 –нд  амарна.

Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд  02 –р сарын 10 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж, 02 –р сарын  11, 12, 13 –нд амарна.

Хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд  02- р сарын 10 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж,  02 –р сарын 11, 12, 13 амраад,  02 –р сарын 14 –с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  шинийн 1, 2  буюу  02 – р сарын 11, 12 –нд 08.00 -23.30 ,  шинийн 3, 4  буюу  02 –р сарын 13,14 –нд  08.00  -22.30 хүртэл ажиллана.

Үндсэн 63 чиглэлд 632 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 27 чиглэлд  206 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их багтаамжийн 61 автобус, нийт 899 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна.

Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 16 аж ахуйн нэгжийн 764 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

Хотын захын гэр хорооллын 10 чиглэлээс бага багтаамжийн 30 автобус захиалгаар үйлчилнэ.


 Захиалга авах утас: 326352, 321490

Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:


 Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна. Нийслэлийн тээврийн газар: 976 -11 -323176; 976 -11 -326352; 976 -11 -321490

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909 / БГД, СХД, ХУД /,  Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

УС ХАНГАМЖ

“Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/




Б. Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/



 Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг  70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар  хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын  утасны жагсаалт:




ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН”  КОМПАНИ


“Улаанбаатар Буян” компани  баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  Read More......