Төрийн албаны шалгалтын бүртгэл
2008 онд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны төлөө өрсөлдөх иргэдээс авах төрийн албаны мэргэшлийн шалгалтын агуулга, чиглэл
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго, чиглэл
1. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго нь төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох хүсэлтэй, төрийн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэдийн төр, нийгэм, эдийн засгийн талаарх мэдлэг, тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардагдах хууль эрх зүйн бэлтгэл болон мэргэшлийн ур чадварын төвшинг тодорхойлох, улмаар иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд оршино.
2. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Төрийн захиргаа, Эрх зүй, Мэргэжлийн хяналт, Эдийн засаг болон Байгаль орчин, багийн ажилтан гэсэн чиглэлээр авна.
Хоёр.Мэргэшлийн шалгалтын агуулга
Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд:
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авилгалын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиудаас гадна Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэх мэт мэргэжлийн чиглэлийн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги зэрэг төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих бусад эрх зүйн баримт бичгүүдийг уншиж судалсан байна.
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журамд заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны захиалгыг үндэслэн төрийн албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтын талаар:
1. Бүртгэл
1. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комисс Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны төлөө өрсөлдөх иргэдийг 2008 оны 4 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд:
А) Улсын Их Хурал болон Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Яам, Засгийн газрын агентлагууд зэрэг төрийн төв байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд өрсөлдөх иргэдийг Удирдлагын академи дээр,
Б) Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байрны төлөө өрсөлдөх иргэдийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус бүртгэнэ.
Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох материалыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.
Иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ:
1. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
2. Дээд, дунд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
3. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт; /Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д зааснаас бусад болзлыг хангасан иргэд/
4. Цээж зураг 2%, /4х6 см хэмжээтэй/
5. Ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт;
6. Ажилласан жил заасан ажлын байранд өрсөлдөх иргэд Нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь авч ирнэ.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах салбар комисс шалгалт авах байр, хугацааг бүртгэлийн явцад зарлана.
2. Шалгалт
1.Мэргэшлийн сорилын шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 4-ны өдөр орон даяар 09 цаг 00 минутаас нэгэн зэрэг эхлүүлнэ.
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
¹
Агуулга
Он, сар, өдөр
Цаг, минут
1.
Сорилын шалгалт
2008.05.04
09.00
2.
Ярилцлага
2008.05.05
10.00
3.
Эрүүл мэндийн үзлэг
2008.05.06
09.00
Анхааруулга
Шалгалтанд орох иргэд иргэний үнэмлэхийг биедээ авч ирнэ.
Шалгалтын явцад аливаа туслах материал, ном, хууль тогтоомж, үүрэн телефон утас болон бусад зүйлс ашиглахыг хориглоно.
Салбар комисс шалгалтанд орох иргэдэд мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар мэдээлэл өгнө.
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 264347 утсаар лавлаж болно.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОmiss
0 comments:
Post a Comment