СЭТГЭЛИЙН ТОЛЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ


“Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Х.Хандсүрэнгийн UPTOWN сэтгүүлийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна. “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төв нь 2004 онд байгуулагдсан бөгөөд бүх насны хүмүүст сэтгэл зүйн бүхий л үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.


Мэргэжлийн сэтгэл судлаачдад хүмүүс хэр их ханддаг вэ? Барууны өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй бага юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол


* Манай орны хувьд сэтгэл судлалын салбарын хөгжлийг аваад үзвэл барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй залуу шинжлэх ухаан л даа. Сүүлийн жилүүдэд манай оронд сэтгэл судлалын шинжлэх ухааны цар хүрээ нийгмийн олон салбаруудад хүрч ажиллах эхлэл тавиглаж байна. Мэргэжлийн сэтгэл судлалын байгууллагууд бие даан тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүсийн сэтгэл зүйн төвд хандаж, зөвлөгөө авч байгаа байдал нийт хүн амыг хамарч чадахгүй байгаа ч мэргэжлийн сэтгэл судлаачдад хандах хандлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг практикаас харж болно. Сэтгэл судлаачдад хандагсдыг насны хувьд авч үзвэл 3-60 настай хүмүүс байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл манайд бүх насныхан ирж байна гэсэн үг юм л даа. Эдгээр хүмүүсийн 70 орчим хувийг оюутнууд, залуучууд, гэр бүлтэй хүмүүс эзэлж байна.


* Гэр бүлтэй хүмүүс сэтгэл зүйчид хандах нь шалтгаан нь яагаад дийлэнх хувийг эзэлж байна вэ?


* Зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дотор гэр бүлийн асуудлаар хандаж буй хүмүүс нийт зөвлөгөө авч байгаа хүмүүсийн 80 орчим хувийг эзэлдэг. Энэ үзүүлэлт ганцхан манай орны хувьд яригдаж байгаа зүйл бишээ. Барууны орнуудын практикаас харахад мөн л 80 орчим хувь нь гэр бүлийн асуудлаар сэтгэл зүйчдэд ханддаг гэсэн тоо бий. Гэр бүлийн хүрээнд хувь хүмүүст янз бүрийн асуудал тулгарч байдаг. Бухимдал, стресс, бие биентэйгээ үл ойлголцох байдал, хууран мэхлэлт, нэг нэгэндээ итгэхгүй байх, хүүхдийн асуудал, гэр бүлийн зөрчил, маргаан үүсэх гээд л маш олон асуудлууд байна. Эдгээр асуудлыг хэрхэн даван туулах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ байдлаас яаж гарах зэрэг асуудлуудаар сэтгэл судлаачид хандаж зөвлөгөө авах нь их байдаг.

* Гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авахыг хүсэгчдийн дйилэнх нь эрчүүд байдаг уу, эсвэл эмэгтэйчүүд байдаг уу?

* Эхнэр нөхөр хоёр хамтдаа ирэх тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд ханддаг. Цөөн тохиолдолд эрэгтэйчүүд ханддаг. Гэр бүлийн нэг гишүүн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авахаас илүү хоёул хамтдаа ирж зөвлөгөө авч асуудлаа шийдвэрлэх нь үр дүнтэй гэж хэлмээр байна.

* Тэгвэл тэдэнд сэтгэл судлаачид ямар тусламж, дэмжлэг үзүүлдэг юм бэ? Сэтгэл зүйн төвд хандлаа гээд асуудлаас ангижирч, сэтгэл нь амархан илааршиж чаддаг болов уу?

* Бид юуны өмнө сэтгэл судлаачдад хандах болсон шалтгаан, мөн чухам ямар асуудлаас болж энэ хүн ийм байдалд оров гэдгийг асууж судалж, ярилцсаны үндсэн дээр зөвлөгөө өгдөг. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн мэдээллийн нууцыг хадгалах гэдэг бол сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах чухал нөхцөл юм. Ер нь гэр бүл болсон хүмүүс суусныхаа дараах гурав, дөрөв дэх жилдээ их тогтворгүй байдаг. Үүнийг хямралын үе гэдэг л дээ. Яг тийм үедээ байгаа гэр бүлүүд сэтгэл зүйчид их ханддаг. Харин бид тухайн гэр бүлд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, асуудалтай байгаа ганц хүнд биш хоёуланд нь, цаашлаад гэр бүлийн бусад гишүүнтэй уулзаж зөвлөгөө өгдөг. Сэтгэл зүйн зөвлөгөө асуудлаасаа хамаараад тодорхой үе шаттай л даа.

* Бидний ярилцлагыг магадгүй гэр бүлийн асуудалтай байгаа хосууд уншиж байж болох. Тэгээд хэр үр дүнтэй байдаг талаар мэдэхийг хүсч байгаа байх?

* Гэр бүлд үүссэн асуудлыг гэр бүлийн гишүүдтэй ганц хоёр удаа уулзаад асуудлыг шийддэггүй. Тиймээс бид тэдгээр хүмүүстэй, тухайн гэр бүлтэй хамтарч ажилладаг. Цаашид асуудлаа яаж шийдэхэв, урам зоригтой, сэтгэл өөдрөг амьдрахын тулд юу хийж, яах ёстой вэ гэдгийг хамтарч зөвлөлддөг. Хэр үр дүнтэй байдаг вэ гэвэл харьцангуй ойлголт л доо. Ер нь бол цаг хугацаа болоод гэр бүлийн гишүүд, сэтгэл зүйчийн ур чадвар зэрэг олон зүйлээс хамаарна. Зөвлөгөө авчихаад хэсэг хугацааны дараа хямралаас бүрэн гарч болно. Тэгвэл тэр хүн дахиж сэтгэл зүйчид тухайн асуудлаар хандах шаардлагагүй болж байгаа юм. Харин хэсэг хугацаа өнгөрсөн ч яг л хэвэндээ байгаад байвал сэтгэл судлаачтай дахин хамтарч ажилладаг. Ямар нэг үр дүн, амжилтад хүртэл нь л хамт байж байдаг.

* Монгол гэр бүлийн онцлог мөн чанар гэж байна уу?

* Монгол гэр бүл нь орчин үеийн хийгээд уламжлалт хэв маягийг хадгалсан байдгаараа онцлогтой. Барууны орнууд болон бусад Азийн орнуудын гэр бүлийн онцлог хэв маягаас ялгаатай. Мөн түүнчлэн гэр бүл болох нас тухайн улс орон бүрт ялгаатай байх жишээтэй. Энэ байдлаас харахад монгол гэр бүлийн онцлог наснаас нь ихээхэн хамаарна. Залуу гэрийн бүлийн хэв маяг нэг өөр, суугаад олон жил болчихсон гэр бүл бас нэг ондоо гэх мэтчилэн. Үүсэж буй асуудал нь нас, хамт амьдарсан хугацаанаас хамаараад өөр өөр байх жишээтэй.

* Зөвлөгөө өгөхөөс өөрөөр хамтарч ажилладаг уу? Данц ганц зөвлөгөө өгдөг юм уу?

* Сэтгэл зүйн зөвлөгөөг тухайн гэр бүлд өгөхөөс гадна хувь хүн, бүлэг хамт олонд зориулсан группын ярилцлага хийж асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн гэр бүлд ярилцлага хийх, төрөл бүрийн үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх, сэтгэл зүйн дасгал тоглоом хийлгэх, гэр бүлийн уран баримал бүтээлгэх зэрэг олон арга техникийг хэрэглэдэг.


* Гадаадын улс орнуудад сэтгэл зүйчид нь мэргэжлээрээ төрөлжсөн байдаг. Хүүхдийн, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, гэр бүлийн гэх мэтчилэн. Монголд гэр бүлийн сэтэл зүйгээр дагнасан сэтгэл судлаач байдаг уу?


* Барууны орнуудын хувьд сэтгэл зүйн чиглэлүүд төрөлжсөн байдаг. Тухайлбал, Гэр бүл, хосуудад зориулсан, мэргэжилтнүүд байдаг. Эсвэл зөвхөн өсвөр насны хүүхэдтэй ажилладаг гэхчилэн тодорхой чиглэлээр нарийн мэргэшидэг. Манайд орны хувьд мөн адил хүүхдийн, гэр бүлийн, бие хүний сэтгэл зүйн, спортын гээд дагнан судалж байгаа залуу сайн сайн судлаачид нэмэгдсээр байна.


* Ярилцлагын төгсгөлд танд өөр хэлэх зүйл байна уу?

* Асуудалгүй амьдрал гэж үгүй, Та амьдралд яаж хандана амьдрал Танд тэгж хандана. Сайхан амьдралыг гагцхүү Та өөрөө л бүтээх ёстой. Таны амьдралд ганцаараа болоод гэр бүлтэйгээ шийдэж чадахааргүй асуудал үүссэн бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Таны асуудлыг хуваалцаж, Танд туслахад бидний үүд үргэлж нээлттэй байх болно гэж хэлмээр байна.

2 comments:

  1. Anonymous said...

    Adhere to what they have a really great pizzas that one could try to make this
    kind of very good halogen oven. So does this suggest buyers goes directly to meals preparation bonfires and
    thus of baking as much as possible over the barbeque?
    A conventional cooktop will be rather large, and whether or
    not this isn't wall-mounted you should twist more than, in addition high with all your top towards the terrific thermal despite the fact depriving them of bakeware, the fact that when the acquires alarmingly more technical in support of older folks to alter.

    Here is my weblog; Phillip Liebler

  2. Anonymous said...

    nachos rests topping that on hand , plate that can swivels
    comparing segregate upper and lower cooking issues.
    Another highlight is all purpose Mister.
    While lover ovens are effective in reducing cooking time from nearby 10 %, chances are they except vigour and supply good value.


    Also visit my page Piedad Hogelin

Post a Comment