Н.Саркози Далай ламтай уулзана



Хятад, Европын холбооны дээд хэмжээний уулзалт ирэх сарын 1-нд болох ёстой байв. Хятадын эрх баригчид эл уулзалтыг хойшлуулах бол­сон тухайгаа албан ёсоор өчигдөр мэдээлсэн байна. Ийм шийдвэр гаргах болсонд Хятадын тал Францын Ерөн­хийлөгч Н.Саркозиг буруут­гажээ. Елисейн ордны тэргүүн тэрбээр Хятад, Европын дээд хэмжээний уулзалтын дараа Буддын шашны тэргүүн XIY Далай ламтай уулзахаар тө­лөвлөөд байгаа аж. Ирэх сарын 6-нд болох уг уулзалт Польшид болох гэнэ. Харин Хятадын эрх баригчид Н.Сар­козиг Далай ламтай уулзахгүй байхыг гурван ч удаа албан ёсоор анхааруулсан байна. Энэ нь хоёр талын харил­цаанд муугаар нөлөөлөх та­лаар ч сануулж байсан аж. Харин Н.Саркози үүнийг үл харгалзан Буддын шашны тэргүүнтэй уулзахаар болжээ. Энэ талаар Францын Ерөн­хий­лөгчийн албан ёсны тө­лөөлөгч Люк Шатель ярихдаа "Н.Саркози төлөвлөгөө ёсоор XIY Далай ламтай уулзах болно" гэв.

0 comments:

Post a Comment