Төрийн биш туслахуудын ордон болно
УИХ-ын гишүүд таван туслахтай байж тэднийх нь ажиллах нөхцөл байдал цалин хөлс төсвөөс чадлынхаа хэрээр зулгаах бололтой. Хэрвээ энэ нь биелэлээ олох юм бол төрийн ордон УИХ-ын туслахуудын ордон болох аж. Зарим гишүүд өөрсдийн өрөөгөө зайчилж суллан эрхэм туслахууддаа байр зэхжээ. Төрийн ордоноор холхиж байгаа туслахууд төдий л ажил хэрэгч шинжийг бүрдүүлж харагддаггүй. Заримдаа гишүүдээсээ давчихсан эрх мэдэл эзэгнэж зоогийн газарт хөл жийн дуу өндөрсгөж онигоо ярьсан шигээ сууж харагддаг. Өдрийн ихэнхийг компьютерийн ард тоглож, эсвэл мэйл бичиж эвшээлгэж суудаг туслахын албан тушаалтнууд орон зайгаа илүүтэй бататгаж байна. Хуралдаа ажил хэрэгч ханддаггүй ажлаа хийдүүлж ирцээ бүрдүүлдэггүй гишүүдэд ийм олон туслах хэрэгтэй гэдэг нь үнэнд тэгтлээ нийцэхгүй байгаа юм. Гишүүд өөрсдийг нь эрж сурж үүд сахьдаг сонгогчдынхоо өмнө олон туслахуудаа мешок болгоод түлхчихэж харин болохоор. Ямартай ч зуун ямаанд жаран ухна гэгчээр ийм олон туслахаа ашиглах юм бол эрхэм гишүүд өрөөнийхөө буйдан дээр гэдсээ илэн тарвалзах биз ээ. Төсөв, мөнгөний бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ярьж эх оронч дүр эсгэж аль болох илүү хэрэглээг танаж хасья гэж амтай болгон нь уриалж байгаа нь харамсалтай нь үлгэр бололтой.
Туслах болохынсан
xe xe .
gainii ajil yum bishuu.