Ерөнхийлөгч энэ сарын 27-нд сэтгүүлчидтэй уулзана

Жил бүр 100 сэтгүүлчийн уулзалтыг зохион байгуулдаг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ. Ерөнхийлөгч сонин, телевиз радиог төлөөлж ирсэн 100 сэтгүүлчтэй уулзаж тэдний зовлон жаргалыг сонсдог. Мөн Ерөнхийлөгч өөрийн зүгээс хэвлэл мэдээллийн салбарт ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэa байгаа тухай өөрийн бодлоо ярьж үндсэндээ Ерөнхийлөгч, сэтгүүлчид чөлөөт ярилцдаг уулзалт болдог юм.

Өнгөрсөн жилүүдэд ч Төрийн ордонд болж байсан заншлаар энэ удаагийн 100 сэтгүүлчийн уулзалт Төрийн ордонд болж магадгүй юм. Нүхтэд болж магадгүй гэсэн яриа ч байна.

0 comments:

Post a Comment