ЯАДГАА АЛДСАН ТАРХИНУУД БУЮУ ....

Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага насны хүүхдийн сэтгэц оношилгоо юм. Сэтгэц оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог тул тайлбарлахыг хичээе.

1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,

2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол

3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал,

4. Хүүхдийн хүсэл тэмүүлэл,

5. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.

Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байх, буруу зүйл, дадалд орж эхэлж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.

Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.

Нэгэн сэтгүүлч найзаасаа өчигдөрхөн чих халууцмаар мэдээлэл сонслоо. Чих ч яахав халууцаад өнгөрөх л эд. Харин сэтгэл хөндүүрлэж, дотор давчидав.

ЕБС-ийн нэгэн сургуулийн 6 дугаар ангийн сурагчид спорт зааландаа /зал/ архи ууж, хэсэг хэсгээрээ секс хийсэн байх юм. Бид дүү нараа, хүүхдээ, бага байна, балчир байна гээд л суугаад байдаг. Тэд маань харин аль хэдийнэ "хийдгээ хийж", "том хүн" болдгоо болсон байх. Харамсалтайяа энэ байдал, гашуудалтайяа.

Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв дээр 3-8 насны хүүхдүүд өдөр ирэх тусам сэтгэл зүйн оношилгоо, судалгаа, зөвлөгөөнд хамрагдаж байна.Тухайлбал:

1. Зан төлөвийн өөрчлөлттэй /хэт их ууртай, аймхай, дуугай, түгшүүртэй гэх мэт/

2. Буруу зуршил /PC-нд дон, гадуур тэнэх, цаас идэх, хумсаа мэрэх гэх мэт /

3. Харилцааны бэрхшээл /Хамт олон, гэр бүл, аав, ээжтэйгээ ойлголцдоггүй/ гэсэн нилээд хэдэн бүлэгт хувааж үзэж болох юм.

Эрүүл Монгол Хүн Мега төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар манай залуучуудын /18-25 нас/ 80 гаруй хувь нь бэлгийн замаар дамжих халдвартай байна гэсэн дүгнэлт гарчээ.

Нэгэнт ийм байна гээд орхиж болохгүй асуудал. Нөгөө л 7 сарын сарын 1-ний жишээ бол бид хүнээр хүн хийгээгүйн тод гаргалгаа.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл.

Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ.

Мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн өмнөх болон сургуулийн бага дунд ангийн хүүхдүүдээ хандуулаарай эрхэм нөхдөө.

Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

3 comments:

  1. Anonymous said...

    МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ СУДЛААЧИДТАЙ 11-331175 УТСААР ХОЛБОГДООРОЙ. Хаяг:МУИС-ийн ЭЗС-ийн замын урд, Сэтгэл зүйн төв.

  2. Anonymous said...

    bayarlaa, manai medeelluud bna shdee, UUgan

  3. Anonymous said...

    zugere
    xe xe

Post a Comment