Компьютер ''сэтгэдэг'' болох нь

Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хvрээлэнгийн мэргэжилтнvvд нэгэн сонирхолтой зорилт тавиад байгаа аж.

Энэ нь компьютер дэлхийн сvлжээнд байрлуулсан мэдээллийн утга агуулгыг ойлгодог болгох аж. Єєрєєр хэлбэл, эрдэмтэд компьютерийг хvний тавьсан асуултад vнэн зєв хариулдаг болгох гэнэ. Компьютерийн хэлний мэргэжилтнvvд эхийг анхны хэлбэрээс машинд ойлгомжтой зарим хийсвэр тєсєєллєєр єєрчилдєг ШАТ-3 системийг боловсруулжээ. Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хvрээлэнгийн захирал, техникийн ухааны доктор Александр Кулешов хэлэхдээ, "Хамгийн гол нь сонгодог вэбийг энгийн хэлээр асуултад хариулж сургах хэрэгтэй байна. Ямар ч асуултад хариулахад мэдээлэл хангалттай байгаа. Интернэтийг асуултад хэрхэн оновчтой хариулдаг болгох вэ. Дэлхийн эрдэмтэд 2001 оноос энэ асуудлаар ажиллаж байна. Тэд єнєєгийн дэлхийн сvлжээнд семантик сvлжээ буюу утга агуулгатай давхар байгуулж байна" гэжээ. Компьютерийн хэлний лабораторийн ахлагч, профессор Игорь Богусловский: "Интернэтэд ашиглаж байгаа мэдээллvvдийг хvн ойлгох зориулалттай юм.

Компьютерээр интернэтээс мэдээ олж чадах ч, тvvнийг ойлгож, ангилж чаддаггvй. Интернэтэд байгаа мэдээ компьютерт ойлгох боломж олгож байгаа нэмэлт тусгай мэдээллээр хангахад семантик сvлжээний зорилго оршиж байна гэжээ. ШАТ-3 систем нь эхийг эсвэл єгсєн агуулгаар эхийн бvтцийг ойлгох шаардлагатай дурын ангиллын даалгаврыг шийдэх боломжтой. Эхээс мэдээлэл авах эсвэл эхийг машинаар хєрвvvлэх тухай энд яригдаж байгаа билээ. Ямар ч хэлээр системийг ашиглахаас гадна асуултыг тодруулах шаардлагатай нєхцєлд компьютер асуултад хариулахын тулд хэрэглэгчтэй харилцах боломжтой юм. Тус хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонид Иомдин: "Тухайлбал, нэр утга тодорхойгvй єгvvлбэрийг харилцан ярьж, ангиллах боломжтой. Хэрэв єгvvлбэр хоёр утгатай бол хєрвvvлэх систем энэ мєчид зогсч, тухайн хvнээс юу , асууж байгааг нь тодруулна" гэжээ. Компьютер эхийг "ойлгоно" гэдэг тодорхой хэмжээний тєсєєлєл юм хэмээн академич Юрий Апресян хэлсэн байна.

Мєн тэрбээр, "Хvний" хэлэнд "халхлах", "гийгvvлэх", "зєн совин" гэсэн ойлголт байдаг. Хvний ойлголт нь эрэмбэ дараалалгvй, учир зvйд vл нийцэх байдлаар задардаг. Харин учир зvй нь гийгvvлэх, таамгаар ээлжилдэг. Хvний энэ чадвар их чухал... Компьютер ердєє "ухаантай" машин. Энэ машин зєвхєн эрэмбэ дарааллаар ажилладаг. Харин эрдэмтэд компьютерийг єнєєгийнхєєс илvv гvн гvнзгий эх материалыг ойлгох чадвартай болгож чадна. Vгсийн сангийн vйлдэл хийдэг аппарат энэ даалгаврыг шийдэхэд тусална. Vvнийг машинд шилжvvлж, vгсийн сан болон єгvvлбэр зvйн ижил бус утгыг танихад ашиглаж болно. Тэр vед компьютер илvv оновчтой, зєв сонголт хийнэ. Манай багийнхан дэлхийд анх удаа "Утгатай- эх" загварыг компьютерт єргєн хvрээнд хэрэгжvvлсэн. Бид компьютер эхийг нарийн ойлгох чадвартай болгохын тулд утга зvйн болон єгvvлбэр зvйн бvтцийг автоматаар бvтээх системийг боловсруулж байна. Гэхдээ хэсэг хугацаанд утга зvйн сvлжээ байгуулахад шийдвэрлэх эргэлт хийнэ гэж найдах хэрэггvй юм" гэжээ. Мэдлэгийг аажмаар хуримтлуулж, эцсийн дvндээ интернэтийн боломжийг нэлээд єєрчилнє. Эртний Грекийн домогт гардаг сvсэгтнvvдийн асуултад бурханы ємнєєс хариулдаг оракул шиг бvх vvргийг єєртєє хvлээхэд бэрх хэдий ч, 10 жилийн дараа єєр вэб хуудастай болох юм байна.

0 comments:

Post a Comment