Радио хэзээ хамгийн олон сонсогчтой байдаг вэ?

Хэвлэлийн Хvрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны нэгдvгээр сарын тайлан хэрэглэгч байгууллагууддаа хvрч байна.

Энэ сарын судалгаагаар радио сонсогчдын зан vйлийн мэдээллийг тvлхvv судалж, радио долгионы зах зээлийг тодорхойлжээ.

Их Британийн радио долгионы судалгааны RAJAR байгууллага Англид єглєє 6-8 цагт, єдєр 12-14 цагт, орой 16-17 цагт радио сонсогчид хамгийн олон байдгийг тогтоосон бол Монголын Хэвлэлийн Хvрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-гаар Улаанбаатар хотод єдєр 14-15 цагийн хооронд хамгийн олон хvн радио сонсож байгаа юм. Мэдээлэл авдаг тvгээмэл эх сурвалжийн нэг бол радио. Хамгийн сvvлд “Лавайн эгшиг 97,5”, “P-3 100,9” зэрэг радио бий болсноор нийслэлд богино долгионы 23 радио єрсєлдєж эхэллээ.
Судалгаагаар дээрх 23 радиогийн хvртээмж, сонсогчдын зан vйл болон FM радиогийн оргил цагийн хvрээ гэх мэт урьд нь судлаагvй олон хэрэгцээтэй асуудлыг судлажээ.

Даваа, Ням ер нь амралт, ажлын єдєр харгалзахгvй телевизийг олон хvн vздэг байхад радио сонсогчдын хувьд амралтын єдрvvдэд, ялангуяа 14 цагийн vед хамгийн их цаг заваа зарцуулдаг байна. “Life 104.0” болон “Hi Fi 98.9” радиог залуус илvv сонсож байгаа бол МVОНР, “Гэр бvлийн радио 104.5”-ыг дєчєєс дээш насныхан сонирхдог. Улаанбаатар хотын 12-оос дээш насны нийт хvн амын 87 хувь нь радиог ямар нэгэн байдлаар сонсдог ба єдєрт 35 орчим хувьд нь радио нэвтрvvлэг, дуу хєгжим хvрдэг байна. Эдгээр мэдээллийг Хэвлэлийн Хvрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны нэгдvгээр сарын тайлангаас дэлгэрvvлж мэдэх боломжтой юм.

1 comments:

  1. Anonymous said...

    я так считаю: спасибо... а82ч

Post a Comment