Б.Обамагийн тангарагийн ёслолд хоёр сая хvн оролцоно



АНУ-ын 44 дэх Ерєнхийлєгч Барак Обамагийн тангараг єргєх ёслол энэ сарын 20-нд болно. Дэлхий дахины анхаарлыг татаж буй энэ vйл явдалд бэлтгэх ажил Вашингтон хотод ид єрнєж байна.

Тангараг єргєх ёслол 20-нд болох ч 17-ноос эхлэн бэлэг тэмдгийн чанартай янз бvрийн vйл ажиллагаанд Б.Обама оролцох юм байна. Тухайлбал, 18-нд АНУ-ын Ерєнхийлєгч асан Авраам Линкольиний дурсгалын цогцолборт хvндэтгэл vзvvлэх бол, дараа єдєр нь Мартин Лютер Кингийг дурсах ёслолд оролцох аж.


20 мянган ам.доллараар тасалбар авна
Харин 20-ны єдєр тангараг єргєх ёслол vдийн 11 цагт Цагаан Ордны ємнєх Капитол Хиллд эхлэх юм байна.
Хамгийн эхлээд дэд Ерєнхийлєгч Жое Байден, харин дараа нь Ерєнхийлєгч Барак Обама ард тvмнийхээ ємнє тангараг єргєнє. Б.Обамагийн тангараг єргєхдєє гараа тавих судар нь А.Линкольиний тангараг єргєхдєє ашиглаж байсан Библь байх гэнэ. Ерєнхийдєє АНУ-ын Ерєнхийлєгчийн тангараг нь уламжлал болсон нэг л vг байдаг аж. Тєрийн шинэ тэргvvн тангараг єргєсний дараа хуучин Ерєнхийлєгчийг vдэх ёслол болж, Цагаан ордонд vдийн зоог барьдаг байна. Шинэхэн Ерєнхийлєгч тангараг єргєсєн єдрєє сvмд очиж мєргєл vйлддэг ёс бий.
Энэхvv тvvхэн явдлын гэрч болохыг хvсвэл 20 мянган ам.доллараар тасалбар авч болно. Гэхдээ 250 мянган хvнд л тасалбар авах боломж олдоно.
Харин ёслолыг vзэх нийт хvмvvсийн тоо хоёроос гурван саяд хэлбэлзэнэ гэж зохион байгуулагчид тооцож буй юм. Тэгэхээр тасалбар авч чадаагvй vлдсэн хvмvvс vйл явдлыг арай холоос л харах болж байгаа юм.

Vзэгчид унадаг дугуй, шvхэртэй ирж болохгvй
Хэдийгээр ёслол 11 цагт эхлэх ч vзэгчдийг есєн цагт ирж байраа эзлэхийг зохион байгуулагчид анхааруулжээ. Хэрвээ 10 цагаас хойш ирвэл оруулахгvй гэнэ. Ёслолыг vзэхээр ирэхдээ юу авчрах бас юу авчирч болохгvй талаар нарийн зєвлємж гаргасан байна. АНУ-ын тусгай албанаас авчирахыг хориглосон зvйлсийн жагсаалтад мэдээж, тєрєл бvрийн зэвсгээс гадна том цvнх, тор, амьтан, согтууруулах ундаа, унадаг дугуй, шvхэр, сэрvvцvvлэгч, зурагт хуудас зэрэг багтжээ. Зохион байгуулагчид авч ирвэл зохих зvйлийг ч vзэгчдэд сануулсан байна. Vvнд, юуны ємнє иргэний vнэмлэхээ марталгvй авч ирэх хэрэгтэй. Бичиг баримтгvй бол мэдээж, хамгаалалтын албаныхан оруулахгvй. Мєн зээлийн карт, бэлэн мєнгєє авч гарах хэрэгтэй гэнэ. Учир нь, энэ тvvхэн ёслолд зориулсан бэлэг дурсгалын зvйл худалдахаас гадна, тєрєл бvрийн vйлчилгээ санал болгоно. Євлийн хvйтэнд гадаа олон цагаар зогсох учир дор хаяж халуун кофе авах мєнгєтэй ирэхийг сануулж буй нь энэ юм. Хамгийн хэрэгтэй бас нэг зvйл бол бие дулаацуулагч, гар халаагч гэнэ.

Яруу найраг, R&B хослуулна
Б.Обама тангарагийн ёслолдоо "Yale''-ийн их сургуулийн багш, яруу найрагч Элизабет Александрыг ирж, шvлгээ уншихыг урьсан байна.
Б.Обамагийн энэ єдєр хэлэх vг "Шинэ эрх чєлєє мэндэллээ" гэдэг уриатай байх гэнэ. Ёслолын vеэр Капитол Хиллд урлагийн vзvvлбэр тоглолтууд ар араасаа цуварна. Уламжлал ёсоор найрал дуучид дуулахаас гадна Бионсе Ноулез, Пафф Дади, Мэри Ж.Блайж, Стинг зэрэг орчин vеийн урлагийн одод ая дуугаа єргєх юм байна.

Баярын парадад Б.Обама лимузин хєлєглєнє
Тангарагийн ёслолын нэг чухал хэсэг бол баярын парад юм. Ойролцоогоор хоёр сая хvн оролцоно гэж тооцож буй парад Пенсильваний єргєн чєлєєнєєс Цагаан ордон хvртэл vргэлжилнэ. Б.Обама тангараг єргєх єдєр парадад оролцохдоо тусгай хvлэгтээ анх удаа тухлах аж.

АНУ-ын Тагнуулын алба шинэ Ерєнхийлєгчийнхєє тємєр хvлгийг єчигдєр олон нийтэд танилцуулсан юм. Б.Обамагийн хєлєглєх лимузиний гадаад єнгє тєрх нь танк, суудлын хєнгєн тэрэг, ачааны машины хосолмол шинж чанарыг агуулжээ. Мэдээж, хамгийн том гvрний нэгдvгээр хvн vйлчлvvлэх учраас сум vл нэвтрvvлэхээс эхлээд аюулгvй байдлыг дээд зэргээр хангажээ. Хаалганых нь зузаан гэхэд 20 гаруй см энэ лимузинг vйлдвэрлэсэн "Женерал Моторс"-ынхон бvтээгдэхvvнийхээ чанарын тухайд солир унасан ч яах ч vгvй хэмээн хошигножээ.

Тангарагийн ёслолд 21 сая ам.доллар хандивлажээ
Тангараг єргєх ёслолыг зєвхєн тєрєєс бус олон нийт ч сайн дураараа санхvvжvvлдэг аж. Ёслолын санхvv тєсєвт америкчууд олноороо хандив єргєж, аль хэдийнэ 21 сая ам.доллар босгожээ. Хандивлагчдын дотор жvжигчин Холле Берри, Стивен Спилберг, "Google", "Microsoft''-ын захирал гээд олон алдартны нэр багтжээ.

0 comments:

Post a Comment