40 дэх удаагийн ''Дакар'' эхэллээ



40 жилийн тvvхтэй алдарт “Дакар” уралдааны 2009 оны гараа эхэллээ. Ємнє нь “Парис Дакар” нэрийн дор явагддаг байсан тус уралдаан сvvлийн жилvvдэд Португалийн Лиссабон хотоос эхэлдэг болсноор “Парис” хэмээх нэрээ хассан учиртай. Нэр хvндээрээ “Формула-1”-ийн дараа орох агуу, эр зоригийн тус уралдаан єнгєрсєн онд Африк тивд болсон террорист vйл ажиллагааны улмаас зохиогдоогvй юм.

Харин єнєє жилийн “Дакар” бууриа сэлгэж Ємнєд Америкийн нутаг дэвсгэр дээр нээлтээ хийлээ. Эхний єдрийн уралдаан єнгєрєгч бямба гаригт болж Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотоос эхлэж Санто-Роса хотод барианд оров. Энэ єдєр тамирчид нийт 733 км-ийн зайд уралдлаа. Эхний єдєр гараанаас 212 мотоциклчин, 168 автомашин, 74 том оврын автомашин гарсан.

Эдгээрээс хамгийн богино хугацаанд буюу 2:36:15 цагт автомашины “BMW” багийн Аль-Аттъя (Катар), Тюрнер (Швед) нар туулсан. Катар нисэгч Н.Аль-Аттия ємнє нь 2007 оны “Дакар”-т франц хамтрагчтайгаа дєрєвдvгээрт хурдалж байв. Харин энэ удаад тэр чиглvvлэгчээ сольсон байна.

Автомашины тєрєлд удаах байрт “Вольксваген” хєлгєлсєн хоёр баг оржээ. Харин тэргvvлэгчдээс таван минутаар хоцрон зургадугаар байрт “Дакар”-ын есєн удаагийн аварга “Мицvбиши” багийн С.Петерхансел, чиглvvлэгч Ж.П.Коттрет нарын баг оржээ. Эрсдэл ихтэй эл уралдаанд хэнд ч ялалт байгуулах боломж бий. Эхний єдєр мотоциклчдыг Испанийн Марк Кома хошуучилсан.

Тэрбээр 22 минут 05 секундээр арын тамирчнаасаа илvv гарчээ. Сонирхуулахад Марк Кома нь 2007 оны 15 гараат “Дакар”-ыг 13 єдрийн турш тэргvvлсэн боловч 14 дэх этапт гараанаас 53 км-ын зайд осолдон тархиндаа хvнд гэмтэл авснаар орхиж байсан юм. Тvvний эзгvйд уралдааныг Францын К.Деспе тэргvvлж, хоёр дахиа “Дакар”-т тэргvvлсэн. Энэ удаад К.Деспе, М.Комагаас 41 минутаар хоцрон нийлбэр дvнгээр 22-р байрт бичигдэж эхэллээ.

Єнгєрсєн оны “Дакар”-т 272 мотоциклчин оролцохоо мэдэгдээд байсан ч энэ удаад 212 тамирчин Ємнєд Америкийг зорив. Харин автомашины 214 баг бvртгэгдсэнээс 168 нь уралдааны замд гарсан аж. Том оврын ачааны автомашины ангилалд 102 баг оролцохоос 74 нь уралдсан. Эдгээрээс эхний єдєр Голландын Ван Вилет, Ваанхолт, ван Винендаль нарын “GINAF” баг тэргvvлэв. Харин манай хойд хєршийн “Камаз” багийнхан гурав, дєрєвдvгээрт хурдалжээ.

0 comments:

Post a Comment