Нүдний хараагаа яаж хамгаалах вэ?



Дэлхий дахинд техник технологийн хурдацтай хєгжлєєс хамаарсан цахим хэрэглээ, цаг агаарын эрс тэс єєрчлєлт, амин дэмийн дутагдал, та бидний буруу дадал зуршил, нvдний эрvvл мэндийн анхан шатны боловсрол дутмаг, хайхрамжгvй зан зэрэг олон шалтгааны улмаас хvмvvс хараагvй болж байна. Мєн сул хараатай болж хараа мууддаг. Иймээс та бvхэнд нvдний хараагаа хэрхэн хамгаалах, ямар арга авах талаар багахан зєвлєгєє єгье. Юуны ємнє бvх насны хvмvvс хараагаа хэвийн эсэхийг байнга шалгаж байх нь зvйтэй. Урьдын байдалтайгаа харьцуулан тогтмол хянах, бага насны хvvхдийн хараанд єєрчлєлт орж байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй гэж эмч нар зєвлєж байна. Хэрвээ та компьютерийн ард байнга суудаг ажилтай бол хол ойрыг ээлжлэн 5-6 минут харах, нvдээ дєрвєн зvг, найман зовхист хєдєлгєнє. Vvнийг 3-5 удаа хийгээд нvдээ зєєлєн аньж гарын алгаар єнгєцхєн дарах иллэг дасгалыг 1-2 цаг тутамд тогтмол хийж сурснаар таны нvд чилж євдєхгvй: Нvд ядрах нь бага байдаг ажээ.

Бvх насны хvмvvс, тэр дундаа бага насны хvvхэд телевизорыг таван алхамын зайнаас vзэх нь нvдний хэвийн харах чадварын зай болох тул зохистой байрлалаас vзэж хэвшvvлэх хэрэгтэй. Ингэснээр телевзорээс цацарч буй хэт ягаан туяаны vйлчлэлээс єєрийн нvдийг хамгаалж чадна. Хvvхэд компьютер, PC тоглоом зэргээр олон цаг тоглох нь буруу. 15-аас доош насны хvvхэд 30-50 минутаас илvv хугацаагаар тасралтгvй тоглох нь хараанд маш хортой байдаг байна. Єдєрт 3-аас дээш цаг компьютер дээр ажилладаг хvмvvс хамгаалалттай шил зvvж, хиймэл нулимсыг 1 дуслаар 5-6 удаа дусаах нь илэрч болох зовиураас хамгаалах сайн талтай аж. Нvдний єрєвсєлт болон єрєвсєлт бус євчнийг цаг алдалгvй тєгс эмчлvvлж байх хэрэгтэй. Хvvхдийн хичээл хийх аиги танхимийн ширээ, сандал нуруунд нь таарсан стандартын байхаас гадна гэрэлтvvлгээр сайтар хангасан байх шаардлагатай. Хэвтэж ном унших, зурагт vзэх нь хараа болон тєв мэдрэлийн системд сєргєєр нєлєєлєєд зогсохгvй мєн хараа муудах шалтгаан болдог тул дээрх vйлдлээс зайлсхийх хэрэгтэй.

Бохир алчуур, гараар нvдээ арчилгvй аль болох цэвэрхэн зєєлєн зvйлээр зовхиндоо хvрч байх шаардлагатай. Зовхины арьс нь хvний хамгийн нимгэнд тооцогддог. Мєн манай улс газарзvйн байрлалын онцлогоос шалтгаалаад хуурай уур амьсгалтай, байнгын салхитай байдаг тул урт хугацаагаар гадаа ажилладаг хvмvvс нар, салхинаас хамгаалах шил зvvх нь нvд аргах, євдєх, улайх, нулимс гоожих, хатгах нvдний эмгэг болон нvдний єєх, мах ургахаас хамгаалж, хараа муудалтаас урьдчилан сэргийлнэ.

0 comments:

Post a Comment