Yхрийн бааснаас цахилгаан үүсгэнэ
Нэг үхрийн өтгөнөөр 100 ватт эрчим хүч үйлдвэрлэж болно-
Yхрийн бааснаас эрчим хүч гаргаж болно гэж Калифорнийн сүүний фермийн нэгэн эзэн саяхан мэдэгджээ.
Тэрээр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүст зориулж цахилгаан эрчим хүч гаргах шинэ арга олсон бөгөөд үүний тулд таван хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй тэнцэхүйц, 33 футын гүн нөөцлүүр сав бүхий үхрийн шингэн баас шаардагдах гэнэ. “Yхрийн бөөн өтөг хүмүүст бөөн өтөг л болж харагддаг. Харин бид түүнд фермерүүд, нийтийн аж ахуйн үйлчилгээ болон калифорничуудад хэрэгтэй зүйл байгааг олж харж байна” хэмээн Фресногийн зэргэлдээ орших 5000 үнээтэй “үintage dairy” фермийн эздийн нэг Дэвид Элберс хэлжээ. Сүүний фермийн эзэд шинэ санаандаа тулгуурлан “үintage dairy biogas project” төсөл хэрэгжүүлэхээр болсон аж. Yхрийн баас ялзрах явцдаа нүүрсхүчлийн хийнээс ч илүү хортой метан буюу хүлэмжийн хийг ялгаруулдаг. Yхэр болон бусад гэрийн тэжээвэр амьтдын метан ялгаруулалтад хяналт тавих нь уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэж эрдэмтэд баталж байна. Метаныг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрсний оронд хэрэглэж болох төдийгүй нэг үхрийн өтгөнөөс 100 ватт эрчим хүч үйлдвэрлэж болдог ажээ.
Түүнчлэн Калифорнийн бусад ферм үхрийн бааснаас байгалийн хий хэдийнэ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ийм байдлаар гаргаж авсан хийг анх удаа нийтийн аж ахуйн үйлчилгээний “PG&E” албаны хоолойгоор дамжуулсан байна. Ингэснээр “PG&E”-ийн хоолойгоор өдөр бүр Калифорнийн хөдөө аж ахуйн бүсийн 1200 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах юм байна. Yхрийн тэжээл болох үр тариаг ургуулахад хэчнээн хэмжээний эрчим хүч шаардагдах тооцоо одоогоор байхгүй ч үхрийн бааснаас цахилгаан үүсгэх уг санааг цэвэр гэж хэлэхэд эрт байна.
Ийм реактораар 50 мянган өрхийг эрчим хүчээр хангана
Хаягдал ашиглах замаар фермерүүдэд тийм ч дараа болохгүйгээр үхрийн баасыг хийн болгон хувиргах туршилтаа “BioEnergy Solutions” компанийн ерөнхийлөгч Элберс “реактор” гэж нэрлэжээ. “BioEnergy Solutions” компани ийм “реактор”-уудаа бусад фермүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 50 мянган өрхийг эрчим хүчээр хангах зорилго тавьжээ. Реакторыг ажиллуулах гол зарчим нь үхрийн баасыг түүнийг исэлдүүлэгч микробтой холино. Хольцын үр дүнд эдгээр нь хий хэлбэрт орж цэнэгждэг. Ингэснээр одоогоор “үintage” фермд суурилуулсан реакторын тусламжтайгаар агаар мандалд жил бүр 1500 тонн метан бүхий хаягдал цацагдахаас урьдчилан сэргийлнэ. Ийм технологи нь үхрийн баасыг хадгалахад гарах сөрөг үр дүн буюу хөрсний усны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд туслах юм байна. “BioEnergy Solutions” компанийн ерөнхийлөгч Элберс нийтийн аж ахуйн үйлчилгээний “PG&E” албыг өөрийнхөө түнш хэмээн нэрлэж тэдний хооронд байгуулсан гэрээний талаар хэлэхийг хүсээгүй байна. Магадгүй тэдний шинэ санаачлага Калифорнийн дэг журмын дагуу амбан захирагч Арнольд Шварцнеггерийн дэмжлэгийг авсан бололтой. “PG&E” болон бусад нийтийн аж ахуйн үйлчилгээний албад дор хаяж 20 хувийн сэргээгдэх эрчим хүчийг 2010 он гэхэд нийлүүлэх үүрэгтэй. “PG&E” нь энэ онд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 14 хүртэл хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний нэлээд нь дээр дурдсан шинэ аргатай нь холбоотой гэж Элберс мэдэгджээ.
Дашрамд дурдахад, Монголд ийм санаачлага 1980-аад оны дундуур гарч байсан ч ажил хэрэг болсон нь тодорхойгүй.
oldoshgui medeelel tavisand thanks :)