Нобелийн хачирхалтай гэрээс буюу тvvний дуулиант шагнал
Бизнесийн их аваргуудын тэргvvн эгнээг тухайн цаг vедээ манлайлж байсан "Динамитын хаан" гэж алдаршсан Шведийн алдарт зохион бvтээгч, химич Альфред Бернхард Нобель
хорвоогийн мєнх бусыг vзvvлж нас эцэслэсний дараа тvvний гэрээсийг уншиж сонсгоход талийгаачийн vеэл дvv нарын нэг нь "Энэ бол байж болошгvй зvйл!" гэж хэлээд танхимаас гарч оджээ. Тvvний араас бусад нь ч мєн гарцгаав. Танхимд ганцаараа vлдсэн нотариатч, талийгаачийн тєрєл тєрєгсєд ямар vндэслэлээр гэрээсийн талаар маргаан vvсгэх боломжтой болохыг дотроо багцаалан, гэрээс бичгийг дахин анхааралтай унших явцдаа, тэд ийм маргаан заавал vvсгэнэ гэдэгт хал vзсэн хашир шvvгч эргэлзэхгvй байлаа.
А. Нобель гэрээс бичигтээ "Миний бvх хєдлєх ба vл хєдлєх хєрєнгє хогшлыг миний итгэмжлэгдсэн хvмvvс бэлэн мєнгєн хєрєнгє болгох ёстой. Ингэж цугларсан капитал нь банкинд найдвартай хадгалагдана. Мєнгєн хєрєнгє єнгєрсєн жилд шинжлэх ухаан, уран зохиол болон энх тайвны vйл хэрэгт гарамгай хувь нэмэр оруулсан хvмvvст шагнал болгон олгох тусгай сангийн эзэмшил болно" гэж бичсэн байжээ. Уг сан нь vндсэн хєрєнгєєс орсон жилийн орлогыг тав хувааж, физик, хими, анагаах ухаан, уран зохиолын салбарт гарамгай амжилт гаргасан эрдэмтэд, мєн энхтайвны гарамгай зvтгэлтэнд шагнал хэлбэрээр єгнє гэж гэрээслэсэн байв. Тvvнчлэн шагнал горилогч нь ямар ч vндэсний хvн байж болохыг уг баримтад тусгаад даян дэлхийд Нобелийн шагналтан гэж нэрлэгдэх болно гэж заасан байжээ. Гэрээс хавсаргасан Нобелийн эд хогшлын жагсаалтын мєнгєн дvн хамгийн наад зах нь 33.233.792 швед крон (одоо цагийн ханшаар бараг 62 сая фунт стерлинг)-оор vнэлэгдэж, бvх мєнгєн хєрєнгє сангийн мэдэлд шилжиж байв. Харин єв залгамжлагч нарт бvгдэд нь хоёрхон сая крон оногдсон байна. Энэ нь єв горилогч (тєрєл тєрєгсєд, vйлчлэгчид, амраг бvсгvйчvvд гэх мэт) нарын хувьд vнэхээр бага хєрєнгє байжээ.
Туршлагатай нотариатч асуудал зєвхєн эхэлж байгааг мэдрэв. Тvvний зєв байлаа. Гэрээс тунхагласны дараахан хэрvvл шуугиан дэгдэж эхлэв. Єв залгамжлагч нар эсэргvvцэл илэрхийлж, хэвлэл сонинд Нобелийг эх оронч бус vйлдэл хийсэн гэж буруутгалаа. Шведийн ван II-р Оскар хvртэл энэ их хогшил хєрєнгє Шведийн засгийн газарт шилжээгvй явдалд дургvйцлээ илэрхийлж байв. Улмаар єв залгамжлагч нар талийгаачийн гэрээсийн талаар маргааныг vргэлжлvvлж Стокгольм, Лондон, Парис, Берлиний шvvхэд шинэ шvvх хуралдааныг хийлгэсээр байсан бєгєєд Альфред мартамхайгаасаа болоод єєрийн гэрээсийг нотариатчаар баталгаажуулаагvй орхисон нь маргаан vvсэх шалтаг болжээ. Эрдэмтэд ч зэвvvцэгчидтэй дуу хоолойгоо нэгтгэсэн. Вена хотын Их сургуулийн нэгэн нэрт математикч Нобелийн шагналтны жагсаалтад яагаад математик ороогvйг ууртайгаар лавлахын хамт математикчдыг Нобелийн гэрээст нэмж оруулахыг шаарджээ. Математикийг хассан нь vнэхээр гайхмаар харагдаж байсан боловч Альфредийн элэг зvрхийг эмтэлж орхисон эрт цагийн нэгэн хайр дурлалын тvvхийг мэдэх хvмvvсийн хувьд огт єєрєєр ойлгогдож байсан юм. Учир юу вэ гэвэл, залуухан Альфред Данийн усан онгоцны vйлдвэрийн эзний vзэсгэлэнт охин Аннад ухаангvй дурлаж, тvvнтэй цагийг хамт зугаатай єнгєрvvлэн, гэрлэхээр мєрєєдєж байсан хэдий ч Анна ирээдvйн математикч царайлаг сайхан залуу Франц Лемаржийг илvv эрхэмлэн vзэж байжээ. Улмаар Франц Аннаг Альфредаас "булааж" авсанаар барахгvй, математикийн авъяас билэг Альфредэд байхгvй гэж олны ємнє доромжлон гутаасан байна.
Vvнээс болж Нобель сэтгэл санааны хямралд орж, хvндээр євчилсєн. Ийм учраас л математикийн салбар Нобелийн шагналаас хасагджээ. Гэвч энэхvv доромжлол Альфредийн тайван байдлыг бvрэн эвдэж, тэрээр зохион бvтээгч болохоор эрс шийджээ. Эцэг нь Альфредад физик ба химийн хамгийн шилдэг багш нарыг хєлслєн хичээл заалгаж, Альфред ч маш их чармайлттайгаар хичээллэж багш нарынхаа гайхшралыг тєрvvлж байв. Альфред Европын шилдэг профессорууд руу очиж мэргэжил боловсролоо дээшлvvлсэний vр дvнд богино хугацаанд чадварлаг сайн химич боллоо. Эцэг Альфредтэй єєрийн хамгийн нууц бодол "дарь орлуулагчийг олох"талаар саналаа солилцон, сая саяын орлого олох боломж байгааг ний нуугvй хэлжээ. Дарь бол vнэтэй, тохиромж муутай, амархан нордог. Дарийг орлох бодисыг нээсэн хvн эрин зуунд алдаршина. Нитроглицерин гэдэг бодисын талаар эцэг, хvv хоёр нууцхан ярилцах болов. Мэдээж, Альфред энэ тухай сонсч байв. Жирийн л тvvх, хэн нэгэн санамсаргvйгээр хvхрийн хvчил ба азотын хvчлийн хольцыг халаатал хуруу сав дэлбэрсэн. Дараа нь Асканио Собреро гэгч итали эр уг хольцонд бага зэрэг глицерин нэмээд vvссэн бодисыг нитроглицерин гэж нэрлэсэн боловч хаана яаж хэрэглэхээ мэдэхгvй байжээ. Гайхалтай нь энэ бол эрээд байсан дарь орлуулагч яг мєн юм. Одоо зєвхєн пропорцыг тохируулах туршилтыг л хийхэд асуудал vлдэв. Харин Собрероуг бодисыг зvрхний євчтэй хvнд аягаусанд хоёр дуслаар хийж уулгах патенттэй бvтээгдэхvvн болгон ашиглахаас єєр хэрэглээ олоогvй байжээ. Тэвчээртэй Альфред єєрийн туршилтыг туйлд нь хvргэсэн. Тэр vед Собрерогийн тухай дурсах нэг ч хvн vгvй болсон байв. Шинээр гаргаж авч, зохиогчийн эрхээр баталгаажсан нитроглицериний ид шидийн талаар дэлхий даяар дорхноо шуугиж “Нобелийн нитроглицерин” бодис дарьнаас хэд дахин хvчтэй дэлбэрэх бодисын vйлдвэрлэл хаа сайгvй нээгдэж, Альфред дэлхийн зах зээлийг эзлэн авахаар шаргуу ажиллаж эхэллээ. Гэвч шинж чанар нь бvрэн тєгс судлагдаагvй, vйлдвэрлэх технологи нь бvрэн баталгаажаагvй, аюулгvй ажиллагааны хувьд эрсдэлтэй бодисын талаар Альфред хэн нэгэнд хэлээгvй боловч дотроо зовиуртай байлаа. Vр дагавар ч удаан хvлээлгэсэнгvй....
1864 оны есдvгээр сарын 3-нд Стокгольм хотыг хvчтэй дэлбэрэлт доргиов. Ах дvv Нобелийн шинэ фабрикт илгээхээр бэлтгэсэн 100 кг нитроглицерин дэлбэрч барилга балгас болж, бvх ажилчдыг нуранги булшлав. Шведийн сонин "хэвлэлд тэнд цогцос байхгvй, харин хvний мах ясны овоолго бойв" гэж бичсэн байжээ. Альфред єєрєє нvvрэндээ хєнгєн шарх авсан боловч тvvнийг аймшигтай мэдээ угтжээ. Амралтаар тєрєл тєрєгсєд дээрээ ирээд байсан тvvний хамгийн бага дvv Эмиль сvйрлийн vед ажилчидтай хамт амь vрэгджээ. Аавдаа энэ мэдээг дуулгахад тэрээр хэсэг таг дуугуй гєлєрч байснаа ямар нэг юм хэлэх гэж байгаа мэт толгойгоо эргvvлэнгvvт хєсєр унаж, саа євчинд нэрвэгдэн, найман жил хэвтэрт байгаад насан эцэслэжээ. Иймэрхvv хэд хэдэн золгvй явдлын эцэст олонхи улсуудад нитроглицериний vйлдвэрлэлийг зогсоов. Альфред нєхцєл байдлыг єєрчлєхийг оролдсон боловч амжилт олоогvй. Ямар ч сонголт vлдээгvй учраас лобараторид сууж туршилтыг тэвчээртэй хийсний дvнд хуурай, шатдаггvй бєгєєд зєвхєн тодорхой нєхцєлд дэлбэрдэг шинэ бодис-динамит хорвоод мэндлэв. Ажил vйлс дахин цэцэглэж, Альфред Парист ирж, єндєр vнэтэй харш худалдан авч суурьшжээ. Энэ vед язгууртны хvлээн авалтуудад уригдах болов. Гэвч тэдний дунд нэр хvндийг олж амжаагvй Аьфред юу чаддагаа даян дэлхийд харуулахаар шийджээ. Тэрээр лабораторид богино хугацаагаар эрчимтэй ажилласаны эцэст каучукан дугуйтай унадаг дугуйны анхны загварыг бvтээжээ. Мєн удалгvй байлдааны пуужинг зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, хиймэл торго бvтээх жор гаргав. Амжилт бvтээл арвин, хєрєнгє зоорь зузаан боловч Альфредад халуун дотно сэтгэлтэй хvн байсангvй. Тэрээр чєлєєт цагийг ихэнхдээ гvн бодолд дарагдан ганцаар сvvж єнгєрєєх болсон бєгєєд тамын хvнд хєдєлмєрєєр олсон vлэмж их хогшил хєрєнгє нь хэнд оногдох бол гэсэн бодол тvvний сэтгэлийг хамгийн ихээр зовооно.
Дvv нарынх нь хувьд тэд тус тусын багагvй орлоготой vйлдвэр, заводуудыг эзэмшиж боломжийн амьдарцгаадаг. Харин Нобелийн vхэхийг л хvлээж хишиг горьдож суугаа холын хамаатнууд болох унхиагvй залхуу бусдын хvчээр амьдрагч нарт хєрєнгє нь оногдох уу гэх мэтийн бодлууд тvvнийг байнга бухимдуулах боллоо. Ер нь єв залгамжлах журам бол хамгийн хортой бєгєєд аюултай зvйл гэж тэр vздэг байж. Хєрєнгє мєнгийг хvн єєрєє ажиллаж олох ёстой, зєвхєн энэ нєхцєлд л мєнгєний хvч чадал, vнэ цэнийг жинхэнэ ёсоор мэдэрнэ гэдэгт итгэнэ. Харин нэг л єдєр тэнгэрээс унасан мэт бєєн хєрєнгє олдох нь хэзээ ч сайн юманд хvргэдэггvйн жишээ олныг мэднэ. Ийм учраас Альфред єєрийн нэрэмжит санг байгуулахаар шийджээ. Удаан бодсоны эцэст шинэчлэн боловсруулсан гэрээс итгэмээргvй шинэ сэтгэгдэл тєрvvлж, амьдралын амт шимтийг дахин мэдрvvлснээр vхэл ч тvvнд аймшигтай биш санагдах болсон бєгєєд зуу зуун жилд Альфред Нобелийн алдар нэрийг хvн тєрєлхтєн хvндэтгэн мандуулах болно. Альфред хуучин андуудтайгаа харилцаагаа сэргээж, язгууртны хvрээлэлд дахин орсон боловч єєрийн сэтгэл зvрхний сvvлчийн дурлалыг тэндээс биш, харин цэцгийн худалдааны жижигхэн мухлагаас олжээ. Гэвч єнгєрсєн тvvх дахин давтагдаж, 20 настай Софи бvсгvй эд мєнгєнд толгой нь мансуурч тэнэглэсээр, эцэст нь єєр хvнээс хvvхэд олсноор тэдний 18 жилийн хамтын амьдрал бvрэн сvйрчээ. Альфред Нобель vvнээс хойш хоёр жилийн турш нойр хоолгvй, санаа сэтгэлийн гvн зовлонд хэсэг vнэнч зарц нарынхаа хараа хяналтан дор асрамжлуулж байгаад 1896 оны арван хvёрдугаар сарын 10-нд нас эцэслэжээ. Альфред Нобелийн гэрээсийн заалт ёсоор болгож гvйцээсэн боловч тvvний хамгийн эцсийн хvсэлтийг нотариатч нийтэд сонордуулсангvй.
Тэрхvv эцсийн хvсэлт нь юу байсан юм болоо. Динамитийн хаан, баян чинээлэг хvмvvсийн нэг Альфред Нобель єєрийгєє амьсгал хураасны дараа ямар ч байсан венийн судсаа тас огтлуулахыг хvссэн байв. Яагаад гэвэл тэр амьдаараа булшлагдахаас маш их айдаг байсан ажээ.
0 comments:
Post a Comment