Ярилцлагад яаж бэлтгэх вэ?



Єрсєлдєєн их учраас єєрийн сонирхсон, єсєж дэвжих боломж бvхий албан тушаал олох нь тун ч амаргvй. Цv буюу хувийн танилцуулга тань уншихад хичнээн мундаг байж болно.

Гэхдээ ажил хайх процессын хамгийн чухал vе шат нь ярилцлага байдаг. Ажилд орохоор єрсєлдєх vед ярилцлага л бvгдийг шийддэг. Ярилцлагад бэлтгэх нь бусад оронд бараг урлаг болтлоо хєгжчихсєн байдаг. Нэр хvнд бvхий компанид єєрийн тань хvсэж мєрєєдєж байсан ажилд хэдэн арван хvн, магадгvй хэдэн зуун хvн ч єрсєлдєж магад. Харин тэднээс хэрхэн ялгарч сонгогдох вэ?

Тус болох vvднээс Канадын Викториягийн их сургуулиас гаргасан анхаарах зvйлсээс дор товчлон хvргэе. Ирж мэдэх асуултуудыг тааварла. Ярилцлагын зарчим бол ердєє л ажил олгогч эрхэмд єєрт байгаа бvх сайн сайхан юмаа харуулахад бэлтгэгдсэн байх явдал юм. Таны ирээдvйн босс зан араншин, туршлага, ирээдvйн зорилго, гvйцэтгэх ажил vvрэг, хариуцлагаа хэр ур чадвартайгаар биелvvлэх, бусад ажилтнуудтай нийцтэй ажиллаж чадах уу, компанид маань ирээдvйд хэр их амжилт гаргах вэ, ажлынхаа талаар мэдлэгтэй юу зэрэг зvйлсийг ярилцлагаар мэдэхийг хичээдэг. Дээр нь таны бие даан ажиллах, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвар, vйлчлvvлэгчидтэй сайн харилцах, удирдан зохион байгуулах гэх мэтийг хардаг.

Харин таны зорилго бол єєрийн боловсрол, туршлага, карьерын зорилго, хувийн давуу тал зэргийг ажил олгогчид сайнаар харуулаад тухайн албан тушаалд єєрийгєє тохирно гэдэгт итгvvлэх явдал. Ингэхийн тулд та бэлтгэх шаардлагатай. Бэлтгэл хийх хамгийн энгийн арга бол ирж мэдэх асуултыг тааварлаад тохирох хариултыг бэлтгэх явдал юм. Vvний тулд ажил олгогч болоод албан тушаалаа судлах, єєрийн давуу болон сул талууд, хvсэл эрмэлзэл, хvндэтгэдэг vнэт зvйлсээ шударгаар дvгнэж vзэх хэрэгтэй. Компанийг нь судалсанд ажил олгогч ч сэтгэл хангалуун байх бєгєєд танд єндєр очков єгєх болно. Мєн та тухайн байгууллагын харьяалагдах салбарын зорилт ямар байгаа, холбогдох хууль тогтоомжийг мэдэх нь их чухал. Хамгийн чухал есєн зєвлєгєє Викториагийн их сургуулийнхан бас хvний нєєцийн мэргэжилтэн болоод компанийн захирал болох 100 хvнээс авсан судалгаагаар есєн хамгийн чухал зєвлєгєєг ингэж гаргажээ.

1.Ярилцлага авч байгаа хvмvvс хувцаслалтад их анхаарал хандуулдаг. Иймд нямбай, цэвэрхэн, зохистой хувцас ємсвєл таатай сэтгэгдэл тєрvvлнэ.
2.Маш их урам зоригтой, хариуцлагатай хvмvvст ажил олгогч дуртай байдаг. Ярилцлагын vеэр хайхрамжгvй, анхааралгvй, идэвхгvй байх юм бол цаашид ч ийм байх юм байна гэсэн сэтгэгдлийг тєрvvлдэг.
З.Тухайн ажлыг маш их сонирхож байгаа хvнийг нухацтай хvн гэж тооцдог. Тийм болохоор сонирхож байна гэдгээ харуулахын тулд єєрєє асуулт тавихад буруудахгvй.
4.Ярилцлагын эхэнд цалин, бусад хангамжийн талаар шууд асуух хэрэггvй. Ингэх юм бол єєрийнхєє сайныг харуулахаасаа ємнє тухайн компани чамд ямар ашигтай вэ гэсэн сонирхол байна гэж ойлгогддог.
5.Энэ ажил чамд хичнээн чухал байж болно, тиймээс бvр цєхрєнгєє барж байсан ч тvvнийгээ бvv харуул. Ажил олгогч хvнийг єрєвдєх vvднээс ажилд авдаггvй, туршлага ур, чадвар, хандлагыг тань л харна шvv дээ.
6. Єєрийн ур чадвар, амжилтыг хэт дєвийлгєн ярих хэрэггvй. Энэ нь ажилд орох шансыг тань багасгадаг.
7. Ярилцлага авч байгаа хvн нvд рvv харж ярьдаг хvмvvст дуртай байдаг. Харц буруулах нь ямар нэг зvйл нууж байгаа, єєртєє итгэлгvй байна гэсэн сэтгэгдэл тєрvvлдэг.
8.Тухайн компанийн талаар мэдэхгvй байх нь сайхан сэтгэгдэл тєрvvлдэггvй. Тийм болохоор ярилцлагад орохоосоо ємнє сайн судал.
9. Хэт єєртєє итгэлтэй, онгироо сагсуу хvнд ажил олгогч дургvй байдаг.

Бусад зvйлс:
-Цаг: Хэдхэн минутын ємнє ирээд єєрийгєє тайвшруулаад бодлоо цэгцлэх хэрэгтэй.
-Гадаад тєрх: Нямбай даруу, тєлєв маягаар хувцасла.
-Биеэ авч яваа байдал: Ээлжээ хvлээх vед болон ярилцлага єгч байхдаа эелдэг бай. Наад зах нь суу гэж хэлээгvй байхад нь сууж болохгvй.
-Анхааралтай сонс: Ойлгоогvй асуултаа дахин хэлж єгєхийг хvс.
-Шударга бай: Єєрийнхєєрєє бай. Хуурамч дvр эсгэх хэрэггvй. Єєрийн давуу талууд дээр тєвлєрч ярь. Хэрвээ сул тал, дутагдлын чинь талаар дурьдвал бусдыг буруутгах, уучлал эрэхийн оронд яагаад тийм зvйл болсон талаарх нєхцєл байдлыг тайлбарлах хэрэгтэй.
-Хєдєлгєєн: Єєртэй итгэлтэй байгааг мэдрvvлэхийн тулд мэндэлж буй хvнийхээ гарыг чангавтар атгах, гар хєл салганахгvй тайван байх, ярилцагчийн зvг ялимгvй мэхийн суух, нvд рvv нь харж ярих гэхдээ гєлрєхгvй байх хэрэгтэй. Харин гараа зєрvvлэн барих, нvvр амаа оролдох, сандал дээр хойш налж суух, ярилцагчийн ширээн дээрх юмаар оролдох, бохь зажлах, хумсаа мэрэх, гар хуруугаараа оролдох хэрэггvй. Ярилцлагын дараа ч гэсэн та єєртєє дvгнэлт хийх хэрэгтэй. Ингэснээр єєрийгєє илvv боловсруулах талаар юу хийх хэрэгтэйгээ мэднэ.

1 comments:

  1. tsigaanaa said...

    bayrlalaa.heregtei,bas boduushtai zvils bna shv.

Post a Comment