Монголын эстрад урлагийн тvvх

XYI зуунаас эхлэн vvсэж тэр vед маш ихээр хєгжсєн оператта, буффа зэрэг болон хэрмэл жvжигчид ч цэнгээний урлагийг ихээр тоглож байсан юм.

Vvнд бvжиг, хєгжим, дуу, цирк, драм, уран зохиол зэрэг багтаж байсан ба том театрын хэмжээнд удалгvй хvрч, бvр явсаар мюзикхоллын биеэ даасан чанарыг XYIII зуун гэхэд нэгэнтээ олж чадсан байна. Тэр тусмаа баруун европын Франц, Англи, Герман, Итал болон Амерк зэрэг орнуудад оргилдоо хvрч, одоог хvртэл гайхалтай хєгжсєн хэвээр байна. Баруун Европын соёл болон урлагийн тєв нь тухайн vед Франц улсын нийслэл Парис хот байлаа. Парист урлагийн бараг бvх тєрєл энэ vед хэлбэржиж, гадаад олон улсууд Франц руу хошуурч, баян тансаг бvхэн тэнд оршиж байсан бєгєєд vvнийг дагаж цэнгээний урлаг маш ихээр хєгжиж чадсан байна. Vvний vр дvнд тvvгээр орлого олох, худалдах vйл явц vvсч яваандаа бvр єргєжиж XX зууны эхэн vед зєвхєн баячууд тєдийгvй нийгмийн бvхий л давхрагыг хамарч чадсан байна. Аажмаар Европт болон Амеркийг хамарсан шоу урлаг буй болж, хоорондоо ч олон зvйлvvд нь нэвтэрч нэгдэн, бvхэлдээ нэг зvйл болсноор эстрад урлаг vvсэх нєхцлийг бvрдvvлсэн гэж хэлж болох юм.

Энэ урлаг нь Европоор тархан Европын жижиг улс орнуудаар дамжин Орос оронд эстрад урлагийн чиглэл орж ирсэн. 1917 оны Октябрийн хувьсгал гарч цаашдаа социалист нийгэм бvрэлдсэнээр социалист орнуудад эстрад урлаг жигд тархсан. Тухайн vед Орос оронд энэ урлаг хєгжих тусам манай Монгол оронд эстрад урлагийн суурь тавигдаж тухайн vеийн залуус ихээр сонирхох болсон байна. Мєн тухайн vед хєнгєн хєгжмийн аянд бvжиглэж, дуулж, кинонд дуу оруулан янз бvрийн стилээр тоглодог байжээ. Мєн ЗХУ-ын мэргэжилтнvvд Монголд орж ирснээр Монголын эстрадын урлагийн vvсэл хєгжилд маш их тvлхэц єгсєн. 1960-аад оны сvvл, 1970-аад оны эхэн vеэс эхлэн дэлхий нийтийн хєнгєн хєгжим, “эсрад” урлагт єєрчлєлт гарсан. 1950-аад оны сvvл, 1960-аад оны эхэн vед Эльвис Пресли гарч ирснээр тухайн vеийн эстрад хєгжимд єєрчлєлт гарсан. (Роккен Ролл) Vvний дараагаар Битлз гарч ирснээр дэлхий нийтийн эстрад урлагт маш их єєрчлєлт гарсан

МОНГОЛД “ЭСТРАД” УРЛАГ VVСЧ ХЄГЖСЄН НЬ
1921 оны 7-р сард “Ардын ордон” байгуулж 1922 оны 4-р сарын эхэнд бvх цэргийн жанжин Д.Сvхбаатар Голын Цагаан хуаран дээр байрлаж байсан 1-р морин бригадын тэргvvн хороон дээр ирж цэрэг Т.Балданцэрэн, М.Даваа, Н.Дашзэвэг, Мишиг зэрэг хvмvvсийг тэнцvvлэн авч цэргийн хєгжмийг байгуулж, хєгжмийн багшаар А.Кольцовыг ажиллуулсан байна. Цэргийн гуулин хєгжмийн хамтлаг нь “Шивээ хиагт”, “Улаан туг”, “Ган тємєр”, “Дєрвєн цаг”, “Зуун лангийн жороо луус” гэх мэт дууг хєгжимдєн сурч Октябрийн хувьсгалын 5 жилийн ойн баяраар “Коммунист” намын дуу, “Интернациональ” –ыг цог жавхлантай эгшиглvvлснээр тус найрал хєгжмийн хамтлагын тvvх эхэлжээ.

1940 оны эхний хагаст байгуулагдсан Циркийн сургуулийн дэргэдэх дагшаа найрал хєгжмийн хамтлаг, Залуучуудын ордны дагшаа,Барилгачдын соёлын ордны дагшаа, Радиогийн дэргэдэх “Баян Монгол” дагшаа найрал хєгжмийн хамтлагууд тєрєн гарсан юм. 1940 онд Циркийн сургуулийн хєгжмийн ангид мэргэжлийн хєгжимчдийг элсvvлэн бэлтгэж, эстрад урлагийн хєгжvvлэн, нєхцєл боломжийг нь дээшлvvлэхээр жаз хєгжмийн анхны багаж хэрэгслийг мэргэжилтэнА.М.Волошин, С.Гальперин нар хуучин ЗХУ-аас авчирсан байна

Хєгжмийн анхны хамтлагийг хоёр vндсэн чиглэлээр бvрдvvлсэн байна. Vvнд:
1. Жаз хєгжмийн анхны хамтлагийг байгуулахад суралцах хvмvvсийг єєрсдийн саналаар элсvvлэх
2. Цэрэг, бусад албан байгууллагаас хєгжимчдийг шилжvvлэх журмаар гvйцэтгэжээ

Монгол дахь поп урлагийн vvсэл
Монголын рок, поп, жаз хєгжмийн тvvхийн эхлэлийг 1940 онд байгуулагдан тоглож эхэлсэн Улсын циркийн дагшаа хєгжмийн чуулгатай холбон vзэх нь зvйтэй болов уу.
Тєрийн шагналт, ардын жvжигчин Мєрдоржоор удирдуулсан энэхvv дагшаа найрал хєгжмийн чуулгад УГЗ Т.Чимэддорж, АЖ, тєрийн шагналт С.Гончигсумлаа нар аккердеон, УГЖ, тєрийн шагналт Л.Цогзолмаа, Ло.Лувсанбалдан нар саксфон, АЗ, тєрийн шагналт Л.Намхайцэрэн, Ж.Аюуш нар хийл хєгжим, УГЖ Н.Даваг-Очир, С.Дэмбэрэл нар тробон тоглож байсны дээр банжо гитар хєгжмийг Жvрмэд гэдэг бvсгvй чадварлаг тоглодог байжээ. Мєн энэ чуулгын тоглолтонд Л.Цогзолмаа гуай монгол ардын дуу Ганди модыг Зєвлєлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан багш С.Гальднерийн найруулгаар шинэ маягт оруулан тvргэн аяаар анх дуулсан нь тэр vеийн дуулаачийн урлагт хийсэн шинэчлэл болсон гэж vздэг.

Манай монголчууд 1980-аад оны дунд vе хvртэл рок, поп урлагийг эстрад гэж ярьж ирсэн уламжлалтай. Эстрад гэдэг нь тайзны урлаг гэсэн ерєнхийлсєн утгатай vг ажээ. Эстрадын тєрєл зvйлд тайзны бvх тєрлийн урлаг багтдаг. Тэгвэл хэдийнээс эстрад гэдэг vг нь монголын соёл урлагийн амьдралд орж ирснийг авч vзвэл сонирхолтой зvйлvvд их юм. Ийнхvv ухаж vзэх болсны учир нь чухам тэр л эстрад гэсэн нэр томъёоны доор монголын соёл урлагт эргэлт шинэчлэлт гарч, бидний судалж буй поп урлаг маань ч vvнээс vvдэлтэй байх явдал юм. 1945 оны 4-р сарын 7-ны єдєр БНМАУ-ын Сайд нарын Зєвлєл болон МАХН-ын Тєв Хорооны хамтарсан 23/20 дугаар хурлаар тус улсад Улсын эстрад концертын товчоо байгуулах тухай хэлэлцээд уг товчоог эмхлэн байгуулахыг уран сайхны хэргийг эрхлэх газарт даалгасан тогтоол гарган баталсан ажээ. Ингэж цоо шинэ vг монголд анх удаа нэвтрэн дуулдаж, хvн ардын оюуны хэрэгцээг судлан боловсруулж, дэлхийн тэргvvний сонгодог урлаг, Зєвлєлтийн ард тvмний урлаг соёлын жишээн дээр єєрийн орны урлагийн тєрєл зvйлийг баяжуулан хєгжvvлэх vндэс суурийг тавьсан байна.

1964 онд Л.Ванганы найруулгаар Барилгачдын соёлын ордонд монголын анхны эстрад концертыг тогложээ. Дуу хєгжим, хошин шог, бvжиг, илбийн vзvvлбэр оролцсон энэхvv концерт нь С.Мааяагийн хєгжим “Таксийн цоохор машин”, Т.Чимэддоржийн хєгжим, С.Дашдооровын vг “Зам дээр гээгдсэн цэцэг гэх зэрэг дуу анх дуулагдан олны дуртай дуу болон тvгсэн тvvхтэй. Тэртээ 1960-аад онд Монголын соёлын яам хvн ардынхаа оюуны хэрэгцээг ойлгон цэгнэж, гадаадын мэргэжлийн хамтлаг дуучдыг жил бvр авчран тоглуулдаг байжээ. Vvнд, тодруулж хэлбэл
-Чехийн Карл Дубагийн оркестр
-Польшийн радио телевизийн Биг – Бэнд
-Польшийн турбадур Бит хамтлаг
-Германы радиогийн дэргэдэх Венигбергийн Биг – Бэнд
-Куба, Болгар, Зєвлєлтийн хамтлаг, чуулга жил дараалан ирж монголын vзэгч олонд тоглолтоо толилуулдаг байжээ. Ингээд тэр vед энд тэнд тоглож байсан дагшаа найрал цєєхvvлvvдээс хvмvvсийг шилж аван 1968 оны 10-р сард Польшийн дагшаа хєгжмийн дэргэд 3 сарын дамжаанд явуулжээ.
Т.Чимэддоржоор удирдуулсан энэ хvмvvсийн бvрэлдэхvvнд Б.Даваа, А.Хишигдорж, Т.Уртнасан, нар орж явсан ба, Монголын радиогийн дагшаа найрал хєгжмийн энэ чуулга нь хожмын “Баян-Монгол” чуулгын эхлэл болсон тvvхтэй. Энэ vеийн байдлыг бvхэлд нь авч vзвэл монголын соёл урлагийн амьдралд нэгэн цоо шинэ хуудас нээгдсэн гэж vзэж болно. Тvvнээс хойш Монголын эстрад урлагийн тайзанд поп, рокийн алдартай шилдэг хамтлагууд ар араасаа цувран гарч ирж байлаа. Гэвч энэ бvхэн Монголын анхны эстрад буюу поп хамтлаг “Соёл-Эрдэнэ”-ийн vе залгамжлагч нар байсан юм.Єнєєдєр Монголд поп урлаг мэргэжлийн єндєр тvвшинд хvрсэн юм. Анхны поп дуучид болох Б.Нандинцэцэг, Уранчимэг, Ч.Насантогтох нарын халааг авсан поп хатагтай Б.Сарантуяа “Инээмсэглэл” хамтлагт анх дуулж эхэлснээр олны танил болсон билээ.

Хамтлагууд тєрєн гарахдаа єєр єєрийн шинэ шинэ урсгалыг нээж бий болгох зорилготой гарч ирдэг байна. Монголд єнєєдєр олны шvтээн болсон хамтлаг дуучид нэмэгдсээр байна. Одоогийн эстрад хамтлагуудын тоглож байгаа хэв маягаар нь дараах байдлаар ангилсан байна.
Поп рок – Соёл эрдэнэ
Диско – Харш
Прогрессив рок – Хонх
Жаз рок – Соёмбо
Софт рок – Чингис хаан
Арт роз – Никитон
Хард рок – Харанга
Треш метал рок – Маднес
Спид метал рок – Хурд
Кантри – Т.Бат-Оргил
Хэви метал рок – Аясын салхи
Гранж рок – Нисванис
Регги – Айзам
Поп техно – Сvнс
Техно реп – Хар сарнай
Энэхvv ангиллыг Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан 1996 онд хийсэн байна.

0 comments:

Post a Comment