Эрvvл мэндийн даатгалын тєлбєрийн тогтолцоонд єєрчлєлт оруулав
Эрvvл мэндийн даатгалын тєлбєрийн тогтолцоонд єєрчлєлт оруулсан шийдвэрийг Эрvvл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайдын хамтарсан тушаалаар гаргажээ. Энэ тухай Эрvvл мэндийн сайд С.Ламбаа мэдээлэв.
2009 онд эрvvл мэндийн тусламж vйлчилгээг эрvvл мэндийн даатгалаас 56.0 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлдэг байсныг єргєтгєж, 2010 онд 76.0 тэрбум тєгрєгийн санхvvжилт зарцуулахаар болжээ. Vvнээс эрvvл мэндийн сайдын багцад 2009 онд 43.7 тэрбум тєгрєгийн санхvvжилт зарцуулахаар тєлєвлєсєн бол 2010 онд 57.1 болж 30 орчим хувиар нэмэгдvvлсэн байна. Нэмэгдvvлэхдээ даатгалаас санхvvжvvлэх тусламж vйлчилгээг єргєтгєжээ. Тиймээс оношлогоо шинжилгээ, амбулаторийн давтан vзлэг, сум дундын эмнэлгийн хоёр дахь шатлалын мэс заслын бус хэвтvvлэн эмчлэх vйлчилгээ, клиник сувилал, хєнгєвчлєх эмчилгээ зэргийг даатгалын сангаас санхvvжvvлэх боломжийг нээн єгч, шинээр эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлэхээр болсон аж.
Амбулаторийн vйлчилгээний хувьд зєвхєн анхан шатны vзлэгийг санхvvжvvлдэг байсан. Харин одоо даатгуулагчийг бvртгэх тал дээр илvv анхаарч, шаардлагатай шинжилгээ оношлогоогоо бvрэн хийлгэсний дараа эмч тvvн дээрээ дvн шинжилгээ хийн оношоо бvрэн тавьж, зєвлєгєє єгєх, давтан vзлэгийг санхvvжvvлэх боломж нээгджээ.
Манай улсын хvн амын дунд хоол боловсруулах замын эмгэг их байгаа нь амны хєндийн эрvvл мэнд. Энэ нь шvдний євчлєлтэй шууд холбоотой аж. Иймд хуучин зєвхєн хvvхдийн шvдний євчний оношлогоо, эмчилгээг эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлдэг байсныг єргєтгєж, улсын эмнэлгvvдэд шvдний амбулаторийн vйлчилгээг vзvvлэхэд эрvvл мэндийн даатгалаас санхvv¬жvvлэх боломжтой болгосон байна. Харин даатгалын сангийн хязгаарлагдмал байдлаас хувийн эмнэлгvvдэд энэ асуудал одоогоор хамаарахгvй ажээ.
Хорт хавдрын бус шалтгаантай амьдралын тєгсгєлийн шатанд байгаа хvмvvст зориулан хєнгєвчлєх эмчилгээний тарифыг шинээр бий болгосон байна.
Хєгжлийн бэрхшээлтэй, архаг хууч євчтэй хvмvvст vзvvлэх удаан хугацааны нєхєн сэргээх vйлчилгээг улс болон хувийн хэвшлээр vзvvлэхийг дэмжих, тэдний амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг vзvvлэх зорилгоор тусгайлан оношийн бvлэг гарган нэг хvнд 60.2 мянган тєгрєгєєр санхvvжvvлэхээр болжээ.
Мєн Эрvvл мэндийн байгууллагад даатгалын санхvvжилтыг хийх тєлбєрийн тогтолцоог шинэчилсэн байна.
Эмнэлэг ороор бус vзvvлсэн тусламж vйлчилгээний тєрєл, оношийн бvлгээр санхvvжvvлдэг тогтолцоонд шилжvvлж буй юм байна. Тухайлбал цєсний євчтэй хvн эмнэлэгт эмийн эмчилгээ хийлгээд хэвтэх, мэс засал хийлгэх хоёрт хэт ялгаатай зардал гардаг. Гэтэл ижил тарифаар санхvvжvvлдэг байсныг єєрчилж, эмийн эмчилгээ, дурангийн мэс засал, ерєнхий мэс заслын тохиолдлыг ялгаатай санхvvжvvлэх тогтолцоонд шилжлээ.
Ємнє нь хvн бvр эмнэлэгт vзvvлэхдээ оношлогоо шинжилгээнд тєлбєр тєлдєг байсан бол тухайн хvний vзvvлсэн нийт оношлогоо шинжилгээний зардлаас 30000 тєгрєгийг эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлэхээр боллоо. Тvvнчлэн ажил албатай, харьцангуй хєнгєн євчтэй хvмvvст зориулж 45000 тєгрєгийн санхvvжилт олгодог байсныг єєрчилж 114000 болгон нэмэгдvvлжээ.
Мєн 2003 оноос хойш анх удаа хувийн эмнэлгvvдийн тарифыг нэмсэн байна. Уламжлалт эмчилгээний хувьд ихэнх орон нутгийн уламжлалт эмнэлгvvд 50000 тєгрєгєєр санхvvжvvлдэг байсныг єєрчилж 80000 тєгрєг болгон нэмжээ. Харьцангуй єртєг багатай, vр дvн сайтай уламжлалт эмчилгээг vзvvлэхийг дэмжих зорилгоор улсын болон хувийн хэвшлийн хоорондох ялгааг арилгасан байна.
0 comments:
Post a Comment