Орон орны шинэ жил



Аргын тооллыг баримтлагч баруун зvгийн орнууд жил бvрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргvvн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг vзжээ. Тэгэвч єнгєрсєн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн тvvхтэй.
Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай євгєн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сvvлийн хэдэн жилээс цагаан сахалтай улаан хувцастай залуус тэрхvv євгєнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад дуулж бvжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж тєрєл, зан vйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Англид:
Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, тvvндээ зєвхєн бэлэг сэлтийн зvйл тєдийгvй хvсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бvгдийг хvргэдэг гэж тэд vздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшvvлсэн ил захидал бичих болсон гэнэ.

Болгарт:
Цагийн зvv шєнийн 24-ийг голлоход бvх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ vнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бvлийнхэндээ хvртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж vздэг. Бас шинэ жилийн урд єдєр хvvхэд залуус сєєг мод бэлтгээд тvvгээрээ найз нєхдєє гижигдэж баярын мэнд хvргэдэг гэнэ.

Бирмд:
Шинэ жилийг дєрєвдvгээр сарын хамгийн халуун єдєр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн єдєр vргэлжилдэг бєгєєд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Єнгє алаглуулан чимсэн машинууд дvvрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шvршин зугаацуулдаг аж.

Италид:
Хуучин хэрэгцээгvй эд хогшлоо шинэ жилийн босгон дээр цонхоор гадагш чулууддаг заншилтай. Энд євлийн євгєн биш цасан охин бэлэг тараадаг байна. Ер нь шинэ жилээр бэлэг сэлт єгдєг уламжлал эртний Римээс эхтэй гэнэ. Анх бие биедээ мєнх ногоон модны мєчир бэлэглэдэг байснаа сvvлдээ мэндчилгээ дэвшvvлсэн “Аз жаргалтай элбэг баян шинэ жил ирэх болтугай” гэсэн ил захидал, заримдаа урт шvлэг, эд агуурсын зvйл ч єгєх болжээ.
Ойрхи дорнодынхон: Шинэ жилийг єргєн тэмдэглэдэггvй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шvд євдєхєд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хvнд єгч тэр нь алиалж инээж нааддаг байна.

Францад:
Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бvлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Орост:
Шинэ жилийг угтан хvvхдvvд цасан хvн хийж тойрон бvжиглэдэг. Хамгийн сvvлд хайлсан цасан хvн хийсэн хvvхдийг хамгийн азтайд тооцдог.

Ємнєд Африкт:
Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бvжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хvн бvр тvvний хэсгээс амсан эцтэлээ бvжиглэдэг байна.

Румын:
Жижиг тоглоом, зоос, бєгж, чинжvv хийсэн хуушуур хайрдаг. Чинжvvтэй хуушуур хазсан хvний нулимс гvйлгэнэхэд бусад нь инээж хєгждєг. Зоос, бєгжтэй хуушуур таарсан хvнийг азтайд тооцдог.

Панамд:
Шєнє талбайд хvмvvс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зvйлийн сvнс байлгахгvй гэж хєєж байгаа агуулгатай ажээ.

Судан:
Шинэ жилээр нийтийг хамарсан бvжиг наадам хийдэг. Мєн vндэстнvvд єєр єєрийн бvжгийг хийхийн зэрэгцээ насанд хvрэгсэд хvvхдийн дуу дуулж єндєр настныг олны ємнє урьж баяр хvргэдэг гэнэ.

Финлянд:
Євлийн євгєн айлд зочлоод “Энд томоогvй хvvхэд бий юу” гэж асууна. Тэгээд зєвхєн дуулгавартай хvvхдэд бэлэг єгдєг гэнэ. Финчvvд шинэ жилийн шєнє сармисыг зєгийн балтай хольж иднэ. Нєхєрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мєрєєрєє давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мєргєж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад:
Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар єнхрvvлдэг. Тэг цаг болмогц гэр бvлийн хамгийн нэр хvндтэй хvн нь хэсэг зуур vvдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн єглєє хамгийн тvрvvн орж ирсэн хvнийг аз жаргал авчирлаа гэж хvндэтгэн зочилдог байна.

Унгар:
Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггvй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хvний аз жаргал нисээд явчихдаг гэж vздэг.

Хятадад:
Шинэ жилээр мянган дэнлvvний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч vсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зvйлийг айлган хєєж, хvний амьдралын замыг гэрэлтvvлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт:
Шинэ жилийг шєнє дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан єнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хvн бvр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хvн жилийн турш єєдлєхгvй гэж vздэг. Тийм учраас босгоныхоо ємнє зочломтгой эзний тэмдэг болгож єнгєт зураг тавьдаг байна. Он солигдох шєнє, хvvхдvvдэд єгєх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны єглєє хvvхдvvд нvдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний єглєє энэтхэгчvvд аз жаргалын бурхан лашмид мєргєдєг.

Японд:
Шинэ жилээр гэрийнхээ vvдийг бэрсvvт жvрж болон нарсны тєрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрvvл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мєчид сvмvvд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хvvхдvvд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны єглєє гоёлынхоо хувцсыг ємсєєд сvмд мєргєдєг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрvvл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нєхєддєє шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь:
Австрийн багт наадмын хувцас ємсч єєрсдийгєє Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай єгvvлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертєнцийг сєнєєж єшєєгєє авна гэж vздэг байжээ. Тэр мєчид хvмvvс баг ємсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу vйл тохиолдоогvй ажээ. vvнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ vдэш хvмvvс асч байгаа лааны дvрс бvхий хувцас ємсєєд мангасыг хєєж байгаа дvр vзvvлэн тоглодог байна.

Шведэд:
Шинэ жилээр найз нєхдийнхєє vvдэнд аяга таваг хагалдаг. vvдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хvн туйлын азтайд тооцогддог.

Кубад:
Шинэ жилийн шєнє цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шєнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нєгєєтэйгvvр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн vзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дvvргэж, шєнє дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.

Иранд:
Шинэ жилийг гуравдугаар сарын 25-ны шєнє дунд угтана. Энэ vеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хvрэгсэд гартаа мєнгєн зоос барих бєгєєд энэ нь ирж байгаа жилийн турш тєрєлх нутгаасаа холдохгvй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний єдєр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.

Индонезид:
Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хvрэх жинтэй, муухай vнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын єдєр согтсон хvнд vнэртvvлж сэргээдэг гэнэ.

Израильд:
Алим, зєгийн бал бvхий баярын ширээ засч шєнєжин бvжиглэдэг. Шинэ жил арав хоног vргэлжлэх бєгєєд энэ vеэр нvглээ наминчилж бурханд мєргєл vйлддэг гэнэ.

Грект:
Христосын мэндэлсэн єдєр гэдэг утгаар єргєн тэмдэглэдэг. Гол нь юм бvхнийг цэвэр цэмцгэр, vзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бєгєєд “vндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн тєв талбайдаа хамгийн єндєр модыг чимэглэн засдаг байна.

Германд:
Шинэ жилийг голдуу гэр бvлийн хvрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг vдэх мєчид гэр бvлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг єгдєг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг тєлєєлvvлэн 12 сонгинын vндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо vзэхэд аль сарынх нь давсыг бvгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагvй нь гантай болно гэж таамагладаг.

Гвинейд:
Шинэ жилийн баярын єдєр гоёмсог нємрєгтэй заан хєтлєн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бvжиглэдэг гэнэ.

Бразильд:
Ойд ургадаг модны сvvг /нэг удаа 2-4 литр сvv гардаг/ шинэ жилийн ємнє ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.

0 comments:

Post a Comment