Наадмаар автомашины тусгай зөвшөөрөл авах бол?

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл авах бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Тусгай зөвшөөрлийг ангиллаас нь хамаарч дараах газруудад олгож буй юм байна. Тодруулбал, “А”, “Б” ангиллын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Ү”-г тус газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, “Ж”-г Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Д”-г Гадаад харилцааны яам, “М”, “Г” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх Замын цагдаагийн тасгууд дээр олгож эхэлжээ. 

“А”, “Ж”, “Д” ангиллынх 20 мянга, “Б” ангиллынх 15 мянга, “Г”, “Ү”, “М” улаан өнгөтэй нь, 10 мянган төгрөг бол “М” ногоон өнгөтэй нь 3000 төгрөгийн үнэтэй аж. 

Ангиллаасаа хамаарч, хаагуур зорчих вэ гэдэг маршрут өөр өөр. Үүнд 

“А”, “Б”, “Д”, “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд уулзвараар гарч, Гандийн гудамжаар тус тусын зогсоолд хүрч байрлах гэнэ.

 “Ү”, “Г”  зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Зайсангийн гүүрээр зүүн эргэж Их Тэнгэрийн замаар, эсвэл Нарантуул ОУХТ-ийн урд уулзвараар Дүнжингаравын урд талын шинэ замаар чигээрээ нэвтэрч тус тусын  зогсоолд хүрч байрлана.

“М” зөвшөөрөл хоёр төрөл бөгөөд зөвхөн хурдан морины барианы газар очно. 

Мөн “М”, “А”, “Б”, “Д”, “Ж”, “Ү”, “Г”   зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж  тус тусын зогсоолд  хүрч байрлахаар Замын цагдаагийн газраас зохицуулалт хийжээ. Анхааруулахад, олгох зөвшөөрлийн тоо хязгаартай юм байна. 

0 comments:

Post a Comment