“Зөн билгийн тулаан”-ы ялагч Мехди: Түүнийхээр дэлхийн эдийн засгийн хямрал удаан үргэлжлэхгүй



“Зөн билгийн тулаан”-ы ялагч Мехди: Түүнийхээр дэлхийн эдийн засгийн хямрал удаан үргэлжлэхгүй

-Азид урьд өмнөхөөс хүчтэй газар хөдөлж олон хүний амь нас сүйднэ гэж зөгнөлөө-

Зөвхөн Оросдоо төдийгүй Дэлхийн сая сая үзэгчдийн гайхашралыг барж бишрүүлж чадсан зөн билэгчидтэй Монголчууд бид "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгээр эчнээ танил болсон. Хэдийгээр эхэндээ нэг талаас телевизийн шоу гэх хандлага байдаг байсан ч байгалиасаа өгөгдөлтэй далд чанадыг харах чадвартай хосгүй зөн билэгтнүүд хүний хорвоод байдаг гэдгийг тэд өөрсдөө батлан харуулж чадсан гэхэд хэтийдсэн болохгүй биз. Учир битүүлэг үхэл, хагацал, өөдөлж дэвждэггүй амьдрал, цус нулимс хорвоогийн бүхий л таагүй бүхэнд гинжин урвал шиг учир шалтгаан эхлэл, бас төгсгөл юунд ч аргалагдахгүй жам байдгийг тэдгээр зөн билэгтнүүд энгийн бидний нүдний өмнө олон ч тохиолдлоор батлан харуулж байлаа.

Тэгвэл "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагчдын нэг, хэн хүнд гайхалтай чадвараараа танигдсан эрхэм бол Ираны зөн билэгч Мехди билээ. Бүр гурван настай балчир хүү байхаасаа бусдаас гоцгойрч далдын хүчийг мэдэрч, өнгөрсөн ирээдүйн дунд зоргоороо аялаж эхэлсэн түүний чадварт гэр бүлийнхэн нь ч итгэдэггүй үе байсан байна, Ямартаа л тийм жаахан хүү байхдаа төрсөн ахыгаа хичээл дээрээ муу дүн авахыг нь урьдчилаад хэлчихдэг байснаасаа болоод бишгүйдээ л алганы амт үздэг байсан гэнэ. Түүнчлэн ойр тойрныхоо найзуудад шалгалтанд нь ирэх тестийг нь урьдчилан хэлж өгч "буян" үйлдсээр байгаад бөөн онц сурлагатануудыг төрүүлж байсныг одоо харин найзууд нь ярьдаг байна. Улмаар мөч хором өнгөрөх тусам хүч чадвар нь нэмэгдсэн тэрбээр гудамжинд тааралдсан нэгэн бүсгүйд "Чи миний эхнэр болно" гэж хэлсэн нь ёсоор болсон аж. Ийнхүү нутаг орондоо нэр усаа гаргаж олон хүний сэтгэлийн зовлонг нимгэлж яваа тэрээр "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт оролцож ялагч болсноос хойш бүр ч олон хүний амьдралд тус хүргэж байна.

Тухайлбал Оросын "Амьдрал" сонинд Мехдигийн булан явсанаар зовлон шаналалтай амьдарч байгаа олон хүн түүнээс тусламж зөвлөгөө хүссэн асуултаа явуулдаг болсон байна. Мехдигийн хувьд тэдгээр хүмүүст хариу өгч ярилцаж зарим бүр хэцүү байдалд орсон хүмүүсийг өөртэйгээ биечлэн уулзахыг хүсч, хол газраас тусламж хүссэн хүнийг "Зургаа явуул. Нүдийг чинь харахгүй бол болохгүй байна" гэх мэтчилэн бүх л хүнд тус болсоор өнөөдрийн өдрийг хүрч байгаа аж. Түүнчлэн Мехди хувь хүнд хамаатай элдвийн шинж чанар бүхий асуудлуудыг шийдээд зогсохгүй зөн билэгчийнхээ хувиар дэлхийн шинж чанартай зүйлсийг ч ярьж хэлж байна. Тухайлбал "Зөн билгийн тулаан"-ы бас нэгэн ялагч Турсуна Азид газар хөдлөнө гэж хэлж байсан нь биелэгдэж байсан бол. Мехди ч бас Азид хүчтэй газар хөдлөж олон хүний амь сүйднэ гэж зөгнөж байгаа аж. Бүс нутгийн хувиар аваад үзсэн ч үүнд манай улс ч нэлээд хохирол амсах магадлалтайг тэр хэлсэн байх юм.

Хэдийгээр зөн билэгч Турсуна Монголд газар хөдлөхийг хэлж байсан ч Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар бага хэмжээний баллтай мэдрэгдсэнийг бид мэдэж байгаа. Харин Мехдигийн хэлсэнчлэн энэ удаад газар хөдлөвөл урьдынх шиг мэдрэгдээд л өнгөрчих төдий биш байхыг ярих хүмүүс байна. Ямартаа ч юу болохыг цаг хугацаа нь харуулах биз ээ. Мөн түүнчлэн Мехди дэлхий нийтийг хамраад байгаа санхүүгийн хямрал дөрвөн сарын дараа тогтворжиж эхэлнэ гэдгийг бат ноттойгоор хэлж байгаа аж. Уул нь эдийн засагчдийн үзэж байгаагаар энэхүү хямралаас гарах хугацаа, явцыг урт гэж байгаа ч алдарт зөн билэгчийн хэлж байгаа үнэн бол багахан хугацааны дараа байдал тогтворжих нь бололтой.

0 comments:

Post a Comment