Давай рубль, goodbye dollar
Дэлхийг нємрєєд буй санхvvгийн хямралыг судлаачид дэлхийн эдийн засагт 1931 оныхоос ч илvv хор хєнєєл vзvvлнэ гэж тооцоолоод байна. Энэ удаагийн хямрал нь дэлхийн улс орнуудын харилцан хамаарал нягтарсан, санхvvгийн тогтолцоо глобалчлагдсан vед болж буйгаараа онцлог. Нєгєє талдаа дэлхийн эдийн засгийг жанжлагч гvрэн болох АНУ-ын нєлєє багасч БНХАУ, ОХУ гэх мэт худалдаа, эдийн засгийн шинэ, хvчирхэг туйл vvсэн бvрэлдэж байгааг ч нотлон харуулсан vйл явдал болж байна. АНУ-ын санхvvгийн хямралаас гарах цорын ганц арга зам нь Хятад гэж зарим ажиглагчид vзсээр байна. АНУ-ын санхvvгийн зах зээл Бээжингээс хараат болсныг олон талаас нь тайлбарлаж байгаа. Мєн 2020 он хvртэлх Хятад гvрний бие даасан эдийн засгийн холимог бодлого нь чєлєєт эдийн засгийн сонгодог загварчлал бvхий АНУ-ынхаас давуу талтай болохыг харуулж байна гэж vзэх ч судлаачид цєєнгvй байна.
АНУ-ын шинэ Ерєнхийлєгчєєр сонгогдоод байгаа Б.Обама "АНУ-ын санхvvгийн зах зээл Бээжингээс хараат болж байгаад болгоомжтой хандах ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн нь дэлхийн санхvv, эдийн засгийн шинэ дэглэмийг тогтоогч жанждыг хvлээн зєвшєєрч буй анхны алхам боллоо. Хятад орны худалдаа эдийн засгийн єсєлт бvс нутагтаа тєдийгvй дэлхийн хэмжээнд тэргvvлэх болсныг Европын Холбоо, АНУ хvлээн зєвшєєрч цаашид дэлхийн эдийн засаг, санхvvгийн тогтолцоог хамтран эзэмшигчийн эгнээнд элсvvлэхээс єєр аргагvй байдалд хvрээд байгаа юм. БНХАУ-аас гадна дэлхийд тэргvvлж, байр сууриа бэхжvvлж буй орон бол бидний хойд хєрш. БНХАУ, ОХУ-ын хоорондын харилцаа хvйтэн дайнаас хойш эрс єєрчлєгдєж цэрэг стратегийн салбарт ч хамтран ажиллах болсон.
Цэрэг стратеги, эдийн засгийн єргєн хvрээтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжvvлэх аваас АНУ-д байдал улам хvндээр тусах нь ойлгомжтой. Мєн дэлхийн нийт хvн амын 60 орчим хувь нь амьдарч байгаа Ази тивд энэхvv хvчний тєв тєвлєрч байгаа нь олон улсын худалдаа арилжааны дэглэмийг єєрчилж болзошгvй нєхцєл байдал юм. Бидний хувьд ОХУ-аас шатахуунын хувьд 100 хувь хараат. Стратеги, эдийн засгийн гол хєдєлгєгч Эрдэнэт vйлдвэр, тємєр замаа хамтран эзэмшдэг.
Цаашилбал Монгол улсын vндэсний аюулгvй байдал, цэрэг армийн нууц гэгдэх бvхнийг Орос ах нар зохиож єгсєн. Хэдийгээр газрын тосыг дотооддоо боловсруулах тєлєвлєгєєг С.Баярын баг хэрэгжvvлэхээр чармайж байгаа ч ойрын найман жилдээ Монгол улс ОХУ-аас нефть, нефтийн бvтээгдэхvvнээр хараат байх нь ойлгомжтой.
/Дэлхийн санхvvгийн хямрал эхэлсэн эхний єдрvvдэд/ ОХУ-ын Ерєнхий сайд В.Путин "аль болох ам.доллар хэрэглэхгvй байхыг" дэлхийн улс орнуудад зєвлєсєн. Vvнийг явцуу хvрээнд АНУ-тай шєргєєцєлдсєн алхам гэж хэлж болно. Харин єргєн хvрээнд авч vзвэл ОХУ-ын сэргэн мандалт дэлхийн худалдаа, эдийн засгийн тогтолцоонд нєлєєлєхvйц хэмжээнд хvрч байгааг бардам илэрхийлж буй алхам юм. Ийм том гvрний Ерєнхий сайд, олон жил тєрийн тэргvvнээр ажилласан "хашир бурхи ийм чухал vгийг санаандгvй хэлэхгvй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч ойрын жилvvдээс ОХУ гадаад худалдаагаа рублиэр хийх болоод байгаа юм. Ойрын жилvvдэд гэдгийг манайхан тєдийд гэж таамаглах аргагvй. Гэхдээ он гараад л рублиэр худалдаа хийгээд эхлэхийг ч vгvйсгэхгvй.
Америкчууд єєрчлєлтийг хvсч Б.Обамаг сонгосноос хойш ам. долларын ханш огцом єсєєд байна. Нэг ам.доллар нь 1150 байснаа 1180 болтлоо єссєн нь гайхалтай ч энэ єсєлт цаашид vргэлжлэх vv гэдэг асуулт туйлын бvрхэг. Францын Ерєнхийлєгч Н.Саркози "Чєлєєт эдийн засгийн тогтолцоог эргэж харах шаардлагатай" гэж хэлсэн нь ч бас нэгийг бодогдуулам. Манай улс гадаад худалдааныхаа 69 орчим хувийг ам.доллараар, 29 орчим хувийг юаниар хийдэг бол хоёр хvрэхгvй хувийг бусад валют болон рублиэр хийдэг байна. БНХАУ юанын ханшаа ам.доллартаи харьцуулсан хатуу бодлогоор барьдаг. Харин рублийн хувьд чєлєєтэй. Ямартай ч манай улсын ойрын жилvvдэд тогтвортой байж, эдийн засгаа эрсдлээс хамгаалья гэж бодож байгаа бол дотооддоо юань, рублийн хомсдолд орохгvй байх нь туйлын чухал юм.
Иймээс гадаад валютын нєєц бvрдvvлэлтийг тєрєлжvvлж, юань, рублийн нєєц хангалттай бvрдvvлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд бид хоёр хєршєєс хамааралтай vнийн єсєлт, валютын ханшийн єсєлтєєс бага хохирол амсах боломжтой юм. ОХУ, БНХАУ-ын эдийн засаг бол цаашид єсєх нь баталгаатай эдийн засаг, харин АНУ-ын эдийн засгийг ханасан эдийн засаг гэж шинжээчид тодорхойлж байна. Єєрєєр хэлбэл, манайхан санхvvгийн хямралаас хамгаалах vvднээс ам.доллараар гадаад валютын нєєцєє бvрдvvлээд байгаа. Гэтэл ам.доллар нь хэр ирээдvйтэй вэ гэдгийг судалж vзэх хэрэгтэй болжээ. Ер нь гадаад валютын нєєцєє ам.доллар биш рубль, юань болговол гэсэн санаа ч эдийн засагчдаас цухалзаад байгаа юм биш vv.
0 comments:
Post a Comment