Хямрал мафид ашигтай
Италийн ажил олгогч эздийн холбооны Confesercenti байгууллагын тандалтаар, дэлхийг хамраад буй санхүүгийн хямрал мафийн бизнест төдий л нөлөөлөхгүй байгаа гэнэ. Италийн мафи өдгөө 163 тэрбум ам.доллар эргүүлж байгаа бөгөөд ашиг нь 70 тэрбум еврод дөхөж байна.
Дээрх байгууллагын Ерөнхийлөгч Марко Вентури “Байдал улам бүр дордоно. Хямралыг далимдуулан хамгийн том хожлыг мафи авна. Тэр чинээгээрээ хүчирхэг болж, улам ихийг санаархана” гэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, мафийн асар их эргэлтийн хөрөнгө хямралын үед зах зээлд нөлөөгөө тэлэхэд нь туслах аж. Confesercenti-ийн тооцоогоор мафи эрсдэлгүй наймаа хийдэггүй агаад жилд мансууруулах бодисын арилжаанаас 59 тэрбум евро, айлган сүрдүүлж есөн тэрбум евро, барьцаат үйлчилгээнээс 12.6 тэрбум евро, зэвсгийн худалдаанаас 5.8 тэрбум евро, контрабандаар 1.2 тэрбум евро, биеэ үнэлэгчдээс зургаан сая еврогийн орлого олдог гэнэ.
Италийн мафийн хүчирхэг синдикатууд орон сууцны барилгын 37 хувийг хянадаг төдийгүй рестораны сүлжээ, жижиглэн худалдааг ч хяналтдаа байлгадаг аж.
Хэ бүх юм хямраад байхад биеэ үнэлэгчид үнээ буулгахгүй байгаа нь тун ч өөдгүй хуншгүй хэрэг шүү тиймээ? :P
хэхэхэ. Зараа жаахан хүлээ аяндаа бууна цаадуул чинь кк.
xe xe.
Zon bilegch Mihti Xyamral 4 sariin daraa gaigui bolno l gej bn bi saya utsar yarilaa.
Mood mongoloor duusdag bolxoor mongold neleed udaj baij zuger bolox biz.