Америкийн тагнуулчид Оросын ирээдүйг нээжээ
2025 он гэхэд ОХУ “илүү баян чинээлэг, илүү нөлөө бүхий, илүү өөртөө итгэлтэй болох нөөц бололцоо бий” гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Майкл Макконнелл Нэшвиллд (Теннеси муж) пүрэв гаригт болж өнгөрсөн тагнуулчдын симпозиум дээр мэдэгдсэн байна. Түүний тэмдэглэснээр “нөөц бололцоогоо бүрэн дайчлахын тулд Орос хөрөнгө оруулалтаа иргэд рүүгээ чиглүүлж, эдийн засгаа өргөжүүлж, өөр хоорондоо холбоогүй үйлдвэрлэлийн олон төрлийн салбарыг зэрэг хөгжүүлж, дэлхийн зах зээлд идэвхтэй нэгдэн орох хэрэгтэй” ажээ.
Хэрэв ингэж чадвал 2025 онд Орос дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Их Британи, Францад дөхөн очно. Гэхдээ дэлхийн эдийн засагт уусан нэгдэх үил явцаа түргэтгэж, хүн амдаа илүүтэй анхаарч, ялангуяа эрүүлийг хамгаалах салбарт түлхүү хөрөнгө оруулж, нөхөн үржихүйг хөхиүлэх дэмжихгүйгээр энэ нь боломжгүй юм. “Орос, Хятад хоёр хөгжлийн барууны либераль загварыг тэр бүр баримталдаггүй учир дэлхийн эдийн засаг дахь зохих байр сууриа эзэлж чадахгүй байна. Тэдний удирдамж болгож буй загварыг төрийн капитализм гэж би нэрлэмээр байна” гэж Макконнелл цохон заажээ. Эдийн засаг нь хурдацтай өсөж буй Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур нь анхандаа төрийн капитализмын загварыг баримталж байсан ч хөгжлийнхөө явцад илүү зөв гарцыг олж ашиглаж чадсан юм. Харин асар уудам газар нутагтай, ардчилалд уриалгахан ханддаггүйгээрээ адил төстэй Орос, Хятад хоёр эдийн засгийн хөгжлийн буруу замаар явсаар байгаа ажээ.
Майкл Макконнелл илтгэлдээ мөн олон улсын терроризмтай хийх тэмцэл ойрын 20 жилд ямар төлөвтэй байх талаар дурдсан байна. Харамсалтай нь өөдрөг дүр зураг ажиглагдахгүй. Ойрх Дорнодын орнуудад эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарц харагдахгүй байгаа учир залуучууд амьжиргааны нөхцөл байдлаас шалтгаалж террорист бүлэглэлүүдэд элссэн хэвээр байх гэнэ. 15-20 жилийн дараа одоогийн террорист хүчнүүдийн халааг өөр бүлэглэлүүд авах юм байна. Шинэ давалгааны террористууд биологийн болон цацраг идэвхт зэвсэг олж авах, хэрэглэх боломжоор хангагдах учир хүн төрөлхтөнд илүү аюул занал учруулах ажээ.
0 comments:
Post a Comment