Эрчvvдийг шалгаруулж хамгийн шилдгийг нь ханиа болго



Эмэгтэй хvн гэдэг байгалиас заяасан намба тєрх, єнгє зvсээрээ эрчvvдийн сэтгэлийг татаж тэдэнд аз жаргалыг бэлэглэдэг.

Гэтэл ихэнх бvсгvйчvvд ирээдvйн амьдралын ханиа єєрсдєє сонгож чаддаггvй. Учир нь аливаа зvйлд єр зєєлєн хандаж дасан зохицдог чанараасаа болж эмэгтэй хvн хэн нэгэн залуугийн сэтгэлээ нээсэн хайрын тvvхэнд уярч гэрлэлт хэмээх нэрийг зvvнэ. Єєрєєр хэлбэл ихэнх эмэгтэйчvvд жинхэнэ зvрх сэтгэлдээ нийцсэн хvнээ олохоосоо ємнє єєрийг нь хайрласан нэгэнтэй хайрласных нь тєлєє гэрлэдэг байна. Энэ нь маш харамсалтай сонсогдож байгаа хэдий ч vргэлж тохиолддог энгийн хэлбэр юм. Тиймээс єєрийгєє vнэлж дvгнэж чаддаг байх чадварыг эмэгтэй хvн болгон эзэмших ёстой. Аливаа зvйлд сэтгэл ханаж, болж байгаа дvр эсгэн явах шаардлага єнєє vеийн нийгэмд огт таарахгvй. Та єєртєє одоо байгаасаа илvv єндєр шаардлага тавьж тэр чинээгээрээ бусдыг дvгнэх хэрэгтэй.

ЄЄРИЙНХЄЄ ЗИНДААГ ДЭЭГVVРТ ТАВЬ
Бvсгvй та єєртєє бvх талаар сэтгэл хангалуун байж аливаа зvйлд бие даасан vзэл бодлоор ханддаг байх нь чухал. Ийм чадвартай бvсгvйд эрэгтэй хvн болгон халдаад байдаггvй. Тиймээс та єєрийнхєє хvсэл сонирхол, ирээдvйн амьдралынхаа аз жаргалыг бvрдvvлж чадахуйц єєрєєсєє нэг алхмаар илvv эрийг сонгох боломжтой болно. Ингэх нь таны амьдралд цаашид гарах хvндрэлvvдээс урьдчилан сэргийлж чадна. Учир нь та єєрєєсєє илvv ухаалаг хvнтэй гэрлэсэн болохоор наад зах нь гэр бvлийн жижиг асуудлууд аяндаа эвээ олдог болно. Ингэснээр танай гэр бvл ямар ч байсан явган хэрvvлээс ангид байх болно.

ГЭРЛЭЛТ СУГАЛАА БАЙХ ЁСГVЙ
Насан туршийнхаа ханийг сонгоно гэдэг сугалаанаас таардаг аз биш. Харин та одооноос эрчvvдийг бvх талаар нь шинжиж хооронд нь харьцуулаад тэр дундаас нь шалгарсан хамгийн шилдгийг сонгох хэрэгтэй. Энэ нь та эрчvvдийн ємнє шалгалт єгч сонгогдох биш харин єєрєє тэдний дундаас сонголтоо чєлєєтэй ухаалаг хий гэсэн vг юм. Vvний тулд та наад зах нь тухайн хvнийхээ vндэс гарал vvслийг нь сайтар судал. Амьдралынхаа ид сайхан vе дээрээ эмнэлэг рvv халуун савтай хоол бариад зєєгєєд байхааргvй эрvvл саруул эр хvн чухал болов уу. Тvvнчлэн шалгаж буй залуугаа уурлуулж уйлуулж, сэтгэлийг нь хєдєлгєхєєр vйлдэл хийх зэргээр турших хэрэгтэй. Энэ бvхнээс тэр хvнийг ямархуу зантай нэгэн болохыг нь тєвєггvй мэдэж болно. Тэр таны тєлєє байж энэ бvх шалгуурыг даван дурласан хэвээр байгаа бол "дажгvй" гэсэн ойлголт. Гэхдээ ихэнхдээ эрчvvд эмэгтэйчvvдийг єєрєєсєє доогуур тавьдаг учир ингэж намба алдах нь ховор байдаг. Тиймээс эрхэмсэг бvсгvй таны амьдралын хань болох хvн чинь энэ мэт шалгалтыг амжилттай давсаар байвал та хоёр хамтын амьдралдаа зовлон жаргалаа хуваалцаж чаддаг байх болно. Учир нь тэр таны ємнє уйлаад, дуулаад vзчихсэн нээлттэй хvн шvv дээ.

ТАНЫ АМЬДРАЛД ГЭРЛЭЛТ НЭГ Л БАЙХ ЁСТОЙ
Та бусдыг сайтар ажиж хамгийн шилдэг сонголтоо хийсэн тул таны амьдралд алдаа байх ёсгvй. Энэ нь таны гаргасан шийдвэрийн хариуцлага єндєр байгааг илтгэж байгаа юм. Учир нь єєрийн сонгосон ханиа амьдралын дундаас голж гоочилж эхлэвэл танаас vvдсэн муу vр дагаврууд цєєнгvй бий болохыг санаарай. Тэр тантай гэрлэхдээ шилдэг байсан, харин та тvvнийг єєрчилжээ гэж ойлго. Хvнд амьдралын хань ганц байх ёстой тєдийгvй юу ч болж єнгєрсєн тэвчиж чадах чадвар чухал. Энэ нь та єєрийн сонгосон аз жаргалтай амьдралаа хадгалж чадах арга юм. Ер нь эмэгтэй хvн хэдий ухаалаг сэргэлэн байлаа ч vргэлж нєхрєєсєє нэг алхмын дараа явах нь дээр байдаг. Vvнийг нєхрєє илvv ихээр хvндэтгэж харьц гэсэн vг юм. Учир нь гэр бvлийн утга учир бие биенээ хvндлэх чанар дээр тогтдог. Тиймээс эр хvнийг айл гэрийн тэргvvн хэмээн хvндэтгэж байх нь зvйтэй.

0 comments:

Post a Comment