Тєрийн архив, албан хэрэг хєтлєлтийн улсын vзлэгийн хуваарийг баталлаа



Тєрийн архив, албан хэрэг хєтлєлтийн улсын vзлэгийг дєрвєн жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ онд ээлжит vзлэг болох агаад єчигдєр улсын vзлэгийг зохион байгуулах Тєв комисс хуралдаж хийх ажлын тєлєвлєгєє, аймаг, нийслэлд vзлэг явуулах хуваарь, хамрагдах байгууллагуудын жагсаалт, дvгнэх vзvvлэлтийн аргачлалыг баталжээ. Архивын ерєнхий газрын Хяналтын хэлтсийн дарга А.Болдоос улсын vзлэгийн талаар тодруулж ярилцлаа.

-Тєрийн архив, албан хэрэг хєтлєлтийн улсын vзлэг хэзээ эхлэх вэ?
-Ерєнхий сайдын энэ оны 37 дугаар захирамжаар архив, албан хэрэг хєтлєлт, тєрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын vзлэгийг есдvгээр сард улсын хэмжээнд явуулахаар болсон. Захирамжийн дагуу Хууль зvй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан улсын vзлэгийг зохион байгуулах Тєв комисс vзлэг явуулах хуваарь, vзvvлэлт, жагсаалтыг баталлаа. Ингэснээр УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, бvх яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-т салбар комиссууд байгуулагдаж, ирэх долдугаар сард багтаан vзлэгийг явуулах ёстой. Харин Тєв комисс есдvгээр сард аймаг, нийслэлийн ЗДТГ, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, яам, агентлаг зэрэг 98 байгууллагад шалгалт хийнэ. Тэр vед салбар комиссууд vзлэгийн дvнг гаргаж Тєв комисст танилцуулахад бэлэн болсон байх юм. Vvний дараа нэгдсэн дvнг хэлэлцээд, арваннэгдvгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Ємнєх vзлэгvvдтэй харьцуулахад энэ оных онцлог зvйл байгаа юу?
-Ер нь тєрийн архив, албан хэрэг хєтлєлтийн улсын vзлэгийг 1990,1995, 2000 онд зохион байгуулсан. Харин 2004 оны улсын vзлэг тєрийн албаны шинэтгэл, архив, албан хэрэг хєтлєлттэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжvvлэхэд чухал тvлхэц болсон. Тодруулбал, 2004 оноос эхлэн ЗГХЭГ, Тєрийн албаны зєвлєл хамтраад архив, албан хэрэг хєтлєлт, тєрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт гэдэг нэг цогц асуудал учраас нэгдсэн vзлэг хийж байя гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ оны улсын vзлэг нь 2004 оны vзлэгийн явцад илэрсэн зєрчил, дутагдлыг бvрэн залруулсан эсэх, авч хэрэгжvvлсэн арга хэмжээ, vр дvн, хууль тогтоомжийн биелэлт, мэдээллийн технологийн ололтыг нэвтрvvлж буй байдал зэрэгт vнэлэлт єгєх зорилготой. Цаашлаад тєрийн байгууллагуудын албан хэрэг хєтлєлтєд цаасгvй технологийн орчин, цахим архивын дэд бvтцийг бий болгох арга замыг тодорхойлох юм. Нэг vгээр энэ удаагийн vзлэг тєрийн байгууллагуудын архив, албан хэрэг хєтлєлтєд мэдээллийн технологи нэвтрvvлэх vндэсний хєтєлбєрийн дунд хугацааны зорилтыг хэрэгжvvлэхэд чухал нєлєє vзvvлнэ.

-Тvрvvчийн vзлэгээр ямархуу зєрчил дутагдал ихэвчлэн илэрч байсан бол?
-Манай улсын хэмжээнд мянга гаруй тєрийн байгууллага байдаг. Эдгээр байгууллага 2004 оны vзлэгт хамрагдсан. Илэрсэн гол зєрчил гэвэл архив, албан хэрэг хєтлєлтєд мэдээллийн технологийг нэвтрvvлэх асуудал хоцрогдмол, тєрийн байгууллагуудад ажиллаж байгаа архив, албан хэрэг хєтлєлтийн боловсон хvчний мэргэшил хангалтгvй байсан. Тиймээс vзлэгийн мєрєєр авах арга хэмжээний тухай 150 дугаар тогтоолыг Засгийн газраас гаргаж, холбогдох байгууллага, албаны хvмvvст vvрэг єгсєн. Одоо vзлэгээр энэ vvргийн биелэлтийг шалгана. Vvний зэрэгцээ боловсон хvчнийг бэлтгэх, мэргэшvvлэх, архив, албан хэрэг хєтлєлтийн цахим мэдээллийн нэгдсэн сан бvрдvvлэх зорилгоор "Тєрийн архив, албан хэрэг хєтлєлтийн vйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрvvлэх vндэсний хєтєлбєр"-ийг Засгийн газрын 2006 оны 64 дvгээр тогтоолоор баталсан юм. Энэ оны улсын vзлэгээр дээрх хєтєлбєрийн хэрэгжилтийг онцгойлон шалгана. Єєрєєр хэлбэл, vзлэгийн гол vзvvлэлтийн нэг нь архив албан хэрэг хєтлєлтєд мэдээллийн технологи нэвтрvvлсэн эсэх байх юм.

-Зєрчлєє арилгаагуй бол ямар хариуцлага тооцох вэ?
-Манай архив, албан хэрэг хєтлєлтийн улсын байцаагчид илэрсэн зєрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага, мэдэгдэл, дvгнэлтээ єгдєг. Тєрийн байгууллагын ажил албан хэрэг хєтлєлтєєсєє эхлээд л цэгцтэй байх ёстой. Гэтэл архив албан хэрэг хєтлєлт нь замбараагvй, гадагшаа явуулж байгаа албан бичгээ тєлєвлєж чадахгvй ажилтан олон. Иймээс зєрчил илэрсэн бол хугацаатай vvргийн зэрэгцээ заавар зєвлєгєє єгдєг. Хэрэв зєрчлєє арилгаагvй бол улсын байцаагчийн эрх хэмжээний хvрээнд Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгууль, шийтгэвэр ногдуулах эрхтэй.

-Тєрийн ємчит компани, улсын vйлдвэрийн газруудыг энэ vзлэгт хамруулдаг уу?
-Хамруулалгvй яахав. Тєрийн ємчит улсын vйлдвэрийн газруудын архив, албан хэрэг хєтлєлтийг салбар комиссууд шалгана. Read More......

Био аюулгүйн III зэрэглэлийн лаборатори байгуулах хэрэгтэй байна



Дэлхий дахинд тархаад байгаа үхлийн аюултай томуугийн А хүрээний H1N1 вирусын дэгдэлт улам нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг вирусыг цар тахалын хэмжээнд хүрснийг зарлаад байгаа. Ийм гамшгийн үед манай улс хэрхэн ажиллах ёстой талаар эрүүл ахуйч, халдвар судлаач их эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор А.Бүзмаатай уулзаж ярилцлаа.

-Томуугийн өвчлөлийн түүхээс товчхон дурьдана уу?

-Дэлхийн түүхэнд Томуугийн цартахал 1918, 1957,1968 онуудад гарч байсан. 10-50 жил тутамд тохиолдож буй давтамжтай байна.

1918 оны цартахал шувууны томуугийн А хүрээний H1N1 вирусээр гарч, тухайн үеийн дэлхийн хүн амын 20-50 хувийг хамарч ойролцоогоор 50-100 сая хүн нас баржээ. Энэ яь дэлхийн хүн амын гурван хувьтай тэнцэж байв. 1957 , 1968 оны цар тахлаар тус бүр нэг сая хүн нас барж байжээ.

-Одоогийн А хүрээний H1N1 вирусын өвчлөлийн байдал ямар байна?

-Томуугийн А хүрээний ( H1N1) шинэ вирусын халдвар энэ оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс Мексик улсад анх бүртгэгдсэн. 2009 оны тавдугаар сарын 3-ны байдлаар Томуугийн А хүрээний ( H1N1) шинэ вирусын халдварын сэжигтэй тохиолдол 22 улсад 2963 тохиолдол, үүнээс 17 улсад 787 тохиолдол батлагдсан, 2009 оны тавдугаар сарын 11-ний мэдээллээр 21 оронд 3440 хүн өвчилж, 26 хүн нас барсан бол, тавдугаар сарын 12-ны мэдээгээр 34 оронд гарч, 5269 хүн өвчилж, 61 хүн нас барж байсан бол 17-ны байдлаар 37 оронд 8603 хүн халдвар авч 7620 хүн онош нь батлагдаж 72 хүн нас барсан байна. 19-ний байдлаар 45 оронд 8400 хүн халдвар аваад байна.

Тавдугаар сарын 17-ны мэдээллээс харахад Мексикт 2895 хүн халдвар авсны 66 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөлийн 30.3 хувийг нас баралтын 91,6 хувийг эзэлж байна. Харин АНУ-д 4714,4 хүн халдвар авсан нь нийт өвчлөлийн 54,8 хувь байгаа ч нас баралт нь харьцангуй бага буюу дөрвөн хүн байна. Ямар ямар улс халдварын голомттой байгааг сайн мэдэх нь тархвар судлал, хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналт, тандалтад чухал ач холбогдолтой.

45 оронд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй нийт тохиолдлын 98.2 хувь нь лабораториор батлагдсан байна. Азийн хувьд БНХАУ дөрөв, Өмнөд Солонгос гурав, Тайланд хоёр, Японд 130 тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ-д бүртгэгдсэн анхны тохиолдол тавдугаар сарын 12-нд АНУ-аас эх орондоо ирсэн иргэн байсан. Тэрбээр онгоцонд байхдаа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед нь халдварын голомттой орноос ирсэн эсэхийг нь судлалгүйгээр хамтдаа онгоцоор ирсэн 250 хүнийг тараасан билээ.

H1N1 вирусын халдвараар өвдсөн гэдгийг гурван удаагийн шинжилгээгээр баталгаажуулсны дараа халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг цуглуулж тусгаарласан. Онгоцны буудал дээр халуун хэмжигч аппаратаар халууныг нь хэмжсэн боловч халуунтай буюу сэжигтэй хүн илрээгүй. Сүүлийн үед дээрх вирусын шинэ халдвар авсан хүмүүст халуурах шинж тэмдэг илрэхээ больж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь цаашдаа ийм тохиолдлоор манай улсад халдвартай хүн орж ирэхийг үгүйсгэхгүй тул бэлэн байдлыг хангуулахад анхаарах хэрэгтэй. БНХАУ-ын анхны халдвар нь хоол боловсруулах эрхтэний замаар дамжсаныг тогтоожээ.

-Тахалын хэмжээнд тархаад байгаа өвчинтэй тэмцэх сэргийлэх талаар олон улсын хэмжээнд ямар бодлого баримталж байна?

-ДЭМБ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс томуугийн энэ шинэ халдварын дэгдэлт түгшүүрийн V шатанд шилжсэн"-ийг албан ёсоор мэдэгдэж Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Онц байдлын хороо байгуулаад байна.

Шинэ халдвар хоёр жил орчим хугацаанд үргэлжилнэ гэдгийг урьдчилан анхааруулж байна. Өвчний халдвар гарсан орон руу аль болохоор зорчихгүй байхыг зөвлөж байна.

Ямар нэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандахыг зөвлөсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах К.Фукуда мэдэгдэл хийхдээ "Томуугийн А хүрээний шинэ вирусын энэ халдвар дэлхийн хүн амын гуравны нэгийг хамарч болзошгүй" гэдгийг анхааруулж байна.

-H1N1 вирусын энэ удаагийн тохиолдлын ялгаа юу байна?

-1918 оны цартахал нь шувууны томуугийн A хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн бол одоогийн A хүрээний H1N1 өвчин үүс-гэгч шинэ хувилбарын вирус нь гахайныхтай төстэй аж. Гэхдээ өвчлөл гарсан улс орнуудын мэдээллээс үзэхэд одоогоор энэ вирусын шинэ халдвар гахайнаас хүнд халдварласан гэдгийг бүрэн нотолж чадаагүй.

Мөн гахайтай ажиллаж байсан хүн одоогоор халдвар авч, өвчлөөгүй байгаа юм байна. Байдал иймээс ч их хурдан тархацтай, томуугийн шинэ вирусын халдвараас хамгаалахад гахайн аж ахуйд ажиллаагүй юм чинь гэсэн ойлголт их байгаатай уялдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "гахайн ханиад" гэсэн нэрийг өөрчилж 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн томуугийн А хүрээний H1N1 шинэ вирусын халдвар гэж нэрлэхээр шийдвэрлэсэн юм.

-Дэлхий дахинд шинэ вирусын халдварыг оношлоход цаг алдахгүй байх талаар хэрхэн ажиллаж байна?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр энэ вирусыг илрүүлэх шинжилгээний хугацаа нь 1-7 хоног байхаар тогтоосон байна. Хугацаа бол улс, орнуудын вирус судлалын лабораторийн оношлогооны чадамж, техникийн түвшингээс хамаарч янз бүр байгаа байх. Иймд шинэ вирусын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол, халдвар авсан, тэдгээрийн хамт байсан хүмүүсийг тусгаарлаж, хөл хорио тогтоох хугацаа нь вирусыг таньж, илрүүлэх энэхүү хугацаан дээр онолын үндэслэлтэйгээр тогтоодог.

Яагаад хөл хориог долоо хоног тогтоож байна гэхээр халдвар авсан байж болзошгүй хүнд вирус судлалын шинжилгээ хийгээгүй нөхцөлд, шинжилгээний хариу гараагүй тохиолдолд хөл хорио тогтоож, тархвар судлалын хяналтанд байх нь олон хүнд халдвар тархахаас сэргийлэх илүү их ач холбогдолтой арга хэмжээ.

-Манай улсад энэ вирусын шинэ халдвар орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд ийм шуурхай үед ажиллах хүчин чадал, лабораторын оношлогоог хийхэд бэлэн үү?

-Манай улсын Эрүүл мэндийн яамны ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төв нь томуугийн вирус байна уу, үгүй юу гэдэг шинжилгээг гурван цагийн дотор хийх боломжтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн шинэ хувилбарын вирусыг таньж, хийж чадах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан байгаа. Энэ бол том амжилт. Өөрөөр хэлбэл, манай улсын томуугийн шинжилгээний лаборатори олон улсын Томуугийн лабораторийн сүлжээнд орно гэдэг нь маш чухал. Энэ лабораторийг олон улсын түвшний лаборатори болтол хөгжүүлсэн ДЭМБ, ЭМЯ, бүх вируслогчдод бид баярлах ёстой.

-Алтан ургийнхныг халдварын голомттой Мексикээс ирэхэд хөл хорионд ганц хонуулаад гаргасныг та юу гэж үзэж байна. Гэтэл та хөл хориог долоо хоног тогтоох ёстой гэж байсан?
-Алтан ургийнхныг халдварын голомттой орноос ирэхэд нисэх онгоцоор ирсэн бүх хүмүүсийг нэгэнт вирус илрээгүй учираас нэг хоног тусгаарлаад гаргасан. Бид сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоногдлогдсон лабораторидоо итгэлтэй байна. Энэ бол мэргэжлийн чадамж, итгэл, бас хэцүү хүнд хариуцлага. Халдвар гарч тархвал яана.... Хэрэв зорчигчдыг хөл хорионд долоо хонуулсан бол эдийн засгийн ихээхэн асуудал, сэтгэл санааны таагүй байдал... гээд олон асуудалд тулгарах байсан.

Эрүүл мэндийн салбарт шинэ вирус илрүүлэх сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчин шинжээчид нь байна.

Гэвч лабораторийн ажилчид шинжилгээ хийж байхдаа халдвар авахгүй байх шаардлага, нөхцөлийг хангасан био аюулгүйн III зэрэглэлийн лаборатори байхгүй болохоор А хүрээний энэ шинэ вирусын шинжилгээг Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийж байгаа.

Энэ лабораторийг Sars-ийн үед байгуулж байсан. Тэгэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс томуугийн шинэ вирусын халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд зориулж 750 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөнөөс дээрх шаардлагыг хангасан лабораторийг байгуулбал шинэ вирусын халдвартай тэмцэхэд маш үр дүнтэй, үлдэцтэй ажил байх болно.

-Дэлхийн улс орнууд энэ шинэ халдвартай тэмцэх ямар ямар арга хэмжээ байна. Манайд хэрэгжүүлэх боломж байна уу?

-Улс орон бүр вирусын шинэ халдвартай тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн өөр өөрийн онцлог, шуурхай арга хэмжээг авч байна. Тухайлбал, БНСУ- нь АНУ, Канадаас гахайн мах импортлохыг хориглож, халдварын голомттой улс орнуудаас ирж буй зорчигчдыг нарийн шалгаж, тамифлю эмийн нөөцөө таван сая хүний хэрэгцээг хангахаар бэлтгэсэн байгаа нь хүн амынхаа 10 хувийг хангахаар нөөц байна.

Индонез улс халдварын голомттой орнуудаас ирсэн зорчигчдын халууныг шалган нэвтрүүлж байна. Филлипиний Эрүүл мэндийн газраас иргэдээ олон нийтийн газар үнсэлцэхгүй байхыг уриалжээ. Аргентин гэхэд л Мексикээс таван өдрийн турш онгоц хүлээн авахгүй болж, боомтуудад ирсэн усан онгоцуудыг буцаах арга хэмжээг авсан байна. Тэгвэл сүүлийн өдрүүдэд өвчлөл өндөртэй байгаа Япон улсын хувьд олон нийтийн арга хэмжээг хориглоогүй ч сургууль төмөр замын буудалд байрлах ТҮЦ, банкны салбарууд голлон өвчин тараагч хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Хиого, Осака, Киото хотуудад өвчлөл хамгийн олон бүртгэгдэж байгаа тул Осакагийн дунд сургууль, цэцэрлэгийг нэг долоо хоногийн хугацаанд хааж Хиогийн сургууль цэцэрлэгийг таван өдрийн турш хаажээ.

Харин Кобэ "Токуо-Mitsibushi UFJ" банкны ихэнх ажилчид интернэтээр гэрээсээ ажлаа хийж байна. Мөн төмөр зам болон дэлгүүрийн ажилчдыг амны хаалттай байхыг үүрэг болгосон байна.

Ийм учраас бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, өвчлөл гарсан орнуудын хэрэгжүүлж байгаа туршлагыг анхааралтай судалж шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангуулахад анхаарч ажиллах ёстой. Энэ халдвар агаар дуслаар халддаг учраас хэн ч халдвар авах, өвдөх эрсдэлтэй.

Одоогоор манай улсад Улсын онцгой комиссын албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын болон УМХЕГ-ын даргын тушаал, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд гараад бэлэн байдлыг хангуулах ажил хийгдэж байна. Хэдийгээр бодлого шийдвэрүүд нь гарсан ч гэлээ амьдрал дээр онцгой нөхцөл байдал гарсан үед халдвар хамгааллын дэглэм зөрчсөн алдаа зөрчил их гардаг.

-Шинэ томуугийн цар тахал гарах түгшүүртэй байгаа онцгой нөхцөлд эрүүл мэндийн байгууллага л ажиллах, үүрэг хүлээх ёстой мэт ойлголт байдаг. Ийм үед бусад байгууллагууд ямар үүрэгтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

-Зайлшгүй эхний ээлжинд ажиллах байгууллагууд нь ОБЕГ,ЭМЯ, УМХЕГ, ХХААХҮЯ, ХӨСҮТ, БГХӨЭСТ, ГХЯ, ЗТБХБЯ, ХХЕГ, ГЕГ, ЦЕГ, Аймаг, нийслэлийн Засаг дарга, хэвлэл, мэдээллийн байгууллага, зочид буудлууд, сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний байгууллага гээд хамрагдахгүй байгууллага аж ахуйн нэгж, иргэн гэж байхгүй. Гэхдээ бидний уг өвчний шинэ халдвараас сэргийлэх, тэмцэхэд явуулах үйл ажиллагааны бодлого, зохицуулалт нь халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх хууль эрх зүй, олон улсын бодлого, чиглэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Олон улсын эрүүл мэндийн дүрэмтэй нийцсэн байх ёстой. Иргэн хүн ч үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй.

-Иргэний үүрэг гэхээр хүмүүс гайхах байх. Та энэ талаараа тодруулахгүй юу?

-Халдварт өвчний онцгой нөхцөл байдалд иргэн хүн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Эрүүл мэндийн тухай хуулийн 5.47.48-р зүйлд зааснаар иргэн хүн Халдварт өвчин тархахаас сэргийлэх, хөл хорионы журмыг сахиж биелүүлэх, эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл холерийн үед хөл хорио тогтоосон, цагдаагийн харуултай байсан эмнэлгийн цонхоор оргоод гарч байсан хариуцлагагүй иргэн таарч л байсан. Хэрэв ингэж байгаад олон хүнд халдвар тараавал хуулиар бусдад халдвар санаатайгаар тараасан гэсэн хариуцлага хүлээх учиртай.

Read More......

Eurovision Song Contest winner: Norway



Зиак өнгөрсөн хагас сайн өдөр буюу 5-р сарын 16-нд eurovision song contest 2009 болж өнгөрлөө. Энэ удаад ОХУ-ын Москво хотод зохион байгуулагдсаныг үзнэ гэж 1 жил хүлээгээд чадалгүй өнгөрөөчлөө.

1- байр: Norway улсын иргэн Беларусь гаралтай 1986 онд төрсөн Александр Рыбак гэдэг залуу 327 оноогоор хол тасархай түрүүлж eurovision дууны уралдааны дээд амжилтыг шинэчиллээ. Энэ залуу түүх болж үлдэх тодорхой боллоо.

Дараа жил Норвегийн Осло хотод уулзацгаая... Read More......

байнаКибер тагнуулчид дэлхийг донсолгож байна



Єдрєєс єдєрт даяарчлагдаж буй єнєє vед хvйтэн дайны улбаа болон мэдээллийн дайн єрнєж эхлээд байна.
Ялгаатай нь бууны гох биш маусны товч дарж байна. Улс орнууд хоёр системд хуваагдан бие биенийхээ эсрэг зэвсэг барин тэмцдэг байсан vе єнгєрч, ашиг сонирхол нь зєрчилдсєн улс орнууд бие биенийхээ эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараах, мэдээлэл тvгээгч радио телевиз, сервер компьютер руу нь халдаж ажилгvй болгох, чухал мэдээллийг хулгайлах зэрэг vйл ажиллагаа явуулах боллоо.

Энэхvv мэдээллийн дайн эхлээд олон жил болж байгаа бєгєєд кибер орон зайд єрнєж буй хэсгийг кибер дайн гэж нэрлэдэг болжээ. Бидэнд мэдэгдэж байгаагаар кибер дайнд АНУ, Хятад зэрэг улсууд тэргvvлж бусад улсууд ч хошуучлан орж байна.
Тухайлбал Швейцарийн шифрийн тєхєєрємж vйлдвэрлэдэг Крипто АГ /Crypto AG/ -ийн тохиолдол юм. 1952 оноос хойш vйл ажиллагаа явуулж, дэлхийн таван улсад салбараа нээсэн энэ компани дэлхийн олон оронд мэдээллийн аюулгvй байдлыг хангах техник, технологи нийлvvлдэг. Олон орны фирм, банк, бvр цаашлаад цэргийхэн болон засгийн газрууд энэ компаниас бvтээгдэхvvн авдаг байжээ. 1996 онд тус фирмийн бvтээгдэхvvнд АНУ болон Германы тусгай алба "back door" буюу арын хаалга суулгаж олон жилийн турш 120 гаруй улсын засгийн газар, элчин сайдуудын яриаг уншиж байсан нь илэрчээ.

2000 онд АНУ єєрийн холбооны тагнуулын Эшелон сvлжээг ашиглан европын онгоц vйлдвэрлэгч Айрбус компани Саудын Арабд онгоц нийлvvлэхдээ хахууль єгснийг мэджээ. Энэ мэдэгдлээс болж дээрх миллиардаар яригдаж байсан гэрээ цуцлагдсан байна. Анх энэ сvлжээ хуучнаар ЗХУ болон тvvний холбоотны цэргийн болон дипломатын холбоог чагнах зорилгоор байгуулагджээ. Єнєєдєр энэ сvлжээ нь алан хядагчдын сvлжээ, хар тамхины худалдааг илрvvлэх болон улс тєр, дипломатын тагнуулын зорилгоор ашиглаж байна. Хvйтэн дайнаас хойш мєн vйлдвэрлэлийн тагнуулд ашиглаж байгаа ажээ. Энэхvv сvлжээ нь АНУ-ын vндэсний аюулгvй байдлыг хамгаалах албанд (NSA) харъяалагддаг бєгєєд 28 000 ажилтантай билээ. Энэхvv сvлжээ нь олон оронд байрлах чагнах станц болон єєрийн хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын, богино долгионы болон хєдєлгєєнт холбооны бvх сувгийг чагнаж тэдгээрээс тодорхой vг, хэллэг, яриа, дуу хоолой, хаягийг Шvvн авч судалгаа хийдэг байна.

Хамгийн сvvлийн жишээ бол Хятадын тагнуулын кибер сvлжээг илрvvлсэн Канадын судалгааны Мунк (http://webapp.mcis. uto-ronto.ca/) тєвийн мэдэгдэл юм. GhostNet нэртэй энэхvv сvлжээг Энэтхэг дахь Далай ламын тvр Засгийн газрын компьютерийн системийг шалгах явцад илэрсэн ба одоогоор 103 орны 1295 компьютерээс мэдээлэл татсан нь тодорхой болжээ. Ихэвчлэн Азийн улсуудын гадаад явдлын яам, элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн тєв рvv халджээ. Олон орны эрх баригчид єєрийн орны мэдээллийн аюулгvй байдлаа єндєржvvлэхээ мэдэгдээд байна. Мунк тєвийн судлаач Рон Дейбэрт энэ халдлагыг "Олон улсын гэмт хэрэг" гэж vзэж байгаа ба цаашид кибер ертєнцийн халдлагыг хянах замыг эрэлхийлэхийг уриалжээ.

Хятад улс нь хамгийн их буюу 300 сая интернэт хэрэглэгчдээ сервэр дээрх шvvлтvvр программын тусламжтайгаар байнга хянаж байдаг билээ. Мэдээллийн технологийн салбар цаашлаад кибер дайнд Хятад улс бусад улсын адил бэлтгэж, хєрєнгє хаяж байгаа ба энэ салбарыг vндэстний аюулгvй байдлын тvвшинд авч vзэж байна.

Зарим тохиолдолд кибер дайн ердийн дайнтай зэрэг явагдаж байгаа нь 2008 оны наймдугаар сарын Орос Гvржийн дайн болон Израйлийн 2009 оны нэгдvгээр сарын Газын зурваст хийсэн цэргийн ажиллагааны vед болсон vйл явдлууд юм. Тухайн vед сєргєлдєгч талууд бие биенийхээ засгийн газар болон банкны систем рvv дайралт хийсэн ба зарим тохиолдолд эдгээрийг олон хоногоор зогсоож байжээ.

Энэ vйлдvvдийн цаана нэг болон хэсэг бvлэг хvмvvс байж болох ч халдах бай, зорилго зэргээс харахад Засгийн газар болон тусгай албад байхыг vгvйсгэх аргагvй юм.
Дээрх тохиолдлууд нь энэ дайны нэгээхэн хэсэг тулаан бєгєєд цаашид ч далдаар vргэлжилсээр байх бизээ. Манай орны иргэд, компани болон байгууллагууд энэ талаар анхаарч єєрийн холбогдох мэдээллийг тодорхой тvвшинд хамгаалах хэрэгтэйг ойлгох ёстой. Read More......

Хүн амын тооллого

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу тооллогын асуудлыг дагнан хариуцсан байнгын үйл ажиллагаатай нэгж Хүн ам, орон сууцны тооллогын товчоо үүсч байгуулагдснаасаа хойш бүтэн нэгэн жилийг ардаа орхилоо.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль батлагдав.
  • Тооллогын тов тогтоох тухай УИХ-ын 2008 оны 18-р тогтоол гарч, Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2010 оны 1 дүгээр сарын 10-16-нд орон даяар зохион байгуулахаар тогтоов.
  • Улсын комисс байгуулах тухай УИХ-ын 2008 оны 19-р тогтоол гарч, Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссыг байгуулагдаж, анхдугаар хуралдаан хуралдав...
  • ҮСХ-ны Ерөнхий менежерийн 2008 оны 47 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны тооллогын товчоо байгуулагдав.
  • НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөхийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн Эрдэнэ суманд газарзүйн байршлын солбилцол тогтоох анхны туршилтыг зохион байгуулав.
  • Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын асуудлаарх Хандивлагчдын уулзалтыг төрийн ордноо зохион байгуулав.
  • ҮСХ-ны даргын 2008 оны 138 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогод бэлтгэх, тооллогыг явуулах, түүний үр дүнг гаргах нэгдсэн төлөвлөгөөг, 139 тоот тушаалаар Мастер төлөвлөгөөг батлуулж, 140 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын Туршилтын тооллогыг 2009 оны 1 дүгээр сарын 11-17-нд сонгогдсон нэгжүүдэд зохион байгуулж явуулахаар тогтоов.
  • Туршилтын тооллогод хамрагдах нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд өрхийн байршлын солбилцол тогтоох ажлыг туршив.
  • ҮСХ-ны даргын 2008 оны 160, 161, 162 тоот тушаалаар Туршилтын тооллогын аргачилсан заавар, асуулгын хуудас, холбогдох маягт, заавар, төсвийг батлуулж, ҮСХ, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хэмжээнд сургалтуудыг зохион байгуулан, туршилтын тооллогыг сонгогдсон зургаан нэгжид амжилттай зохион байгуулж явуулсан.
  • ҮСХ-ны даргын 2008 оны 177 тоот тушаалаар Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын Бэлгэдлийн эмблемийн эх загварыг батлуулав.
  • Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын асуудлаарх Техникийн ажлын хэсгийг байгуулж, ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан, анхдугаар уулзалтыг зохион байгуулав.
  • Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын асуудлаарх зөвлөлдөх цуврал уулзалтуудыг зохион байгуулав. Үүнд:
    1. 2000 оны тооллогод ажиллаж байсан ажилтануудтай
    2. Их, дээд сургуулийн багш, судлаач нартай
    3. Хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай
  • МУ-ын Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын талаар НҮБ-ын Статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын 2010 оны Дэлхийн хөтөлбөрийн цахим хуудсанд мэдээлэл тавив.
  • Орхон, Булган аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн Засаг дарга нартай Их залуу баг дээр Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын сургалт зохион байгуулав.
Read More......

Хакерууд нэгдсэн зохион байгуулалтанд орчихлоо



Е.Касперский 1997 онд антивирусны программ бичдэг Kaspersky Lab компаниа байгуулжээ. Тус компанийн антивирусны программ дэлхий даяар тархаж найдвартай, чанартай байдлаараа олны талархлыг хvлээсэн про¬грамм болж чадсан байна. Калашниковыг март! Оросын шинэ Брэнд бол Касперский, Касперский бол оросын Билл Гэйтс хэмээн шуугилдах болов. Энэ программ манайд ч их тархсан байгаа. Тус компанийн захирал Е. Касперскийтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

- Ноён Касперский, энэ онд ямар аюул биднийг хvлээж байна даа?
- Хоёр зvйл байна. Нэг талаар компьютерийн гэмт хэрэг єсч байна. Маш олон зvйлийг автоматчилсан болохоор довтолгоон математикийн прогрессоор єсдєг болсон. Trojan-программууд, вирус нь хагас эсвэл бvр бvрэн автоматаар хийгдэн янз бvрийн довтолгооны асар том давалгааг vvсгэдэг боллоо. АНУ-д хакерууд хулгайлсан мэдээллээ ашиглан маш их кредит карт хуурамчаар гаргажээ. Ердєє хагас цагийн дотор 9 миллиард доллар АТМ-аас хулгайлчихаж. Бидний тооцоолсноор кибер гэмт хэргийн хохирол дэлхий даяар 100 мил¬лиард долларт хvрсэн. Аварга тоо. Гэтэл хэн ч vvнийг тоодоггvй. Нэр хvндээ алдахгvйн тулд банкууд чимээгvй л байна.

- Хоёр дахь том аюул нь юу билээ?
- Бусад системд хяналтаа тогтоохын тулд террорист халдлага хvчээ авч байна.

- Вирусын ертєнцєєр юу болоод байна даа ?
Ганц нэгээрээ байсан хакерууд vндсэндээ зохион байгуулалтанд орсон. Шинэ "бизнесийн загвар" vйлчилгээ гарч ирэх байх. Нєгєє талаар санхvvгийн хямралаас болоод хямдыг нь харж улам бvр олон компаниуд vйл ажиллагаагаа интернетэд шилжvvлэх болно. Ингэснээр интернетэд илvv их мєнгєний урсгал орж ирж, энэ нь кибер гэмт хэрэгтнvvдийн анхаарлыг улам их татна. Vvн дээр бас хєдєлгєєнт утас нэмэгдэнэ. Учир нь хєдєлгєєнт утас маань компьютерийн хєгжлийг арван жилийн хоцрогдолтойгоор давтаж яваа юм шvv дээ.

- Та кредит карт ашигладаг уу?
- Vгvй. Эхнэр маань л vvнийг хийдэг, би SMS-ээр л мэдээ хvлээж авдаг. Би интернетээр юу ч худалдан авдаггvй.

- Vvнээс хол бай гэх гээд байна уу?
- Дvрэм журмаа бариад явбал интернет банк найдвартай л даа. Танд маш сайн вирусын эсрэг программ байгаад та интернетэд маш болгоомжтой хандаж, тааралдсан болгоноо татаж аваад, ирсэн захиа болгоныг нээж хараад байдаггvй бол зvгээр л дээ. Харин та ихэвчлэн вирустсэн байдаг порно сайтуудаар цагийг нєгцєєдєг бол интернетээр гvйлгээ хийх нь аюултай шvv.

- Саяхан танай сайтыг амжилттай довтолсон байсан. Танайх хvртэл аюулгvй биш болохоор чинь одоо яах вэ?
- Бvрэн хамгаална гэж байхгvй. Америкт байдаг манай нэг салбар сайт л даа. Бид хэтэрхий олон сервертэй, гэтэл эмзэг цэг байсан байна. Бид одоо бvтцийн єєрчлєлт хийж байгаа.

- Кибер гэмт хэрэгтэн хvнийг ажилд авахгvй гэсэн баталгаа танд байна уу?
- Шигших аргаар л. Тэгээд ч тэндээ илvv их орлоготой болохоор кибер гэмт хэрэгтнvvд бидэн рvv ирэхгvй л дээ. Гэхдээ бид муугvй тєлдєг шvv.

- Та саяхан Европын Холбооны аюулгvй байдлын хуралд оролцсон, удахгvй Страссбург явна гэсэн. Тэнд юун тухай хэлэлцэх бол?
- Олон улсын хэмжээний кибер цагдаагийн газар бий болгох тухай юм. Одоо мєрдєгдєж буй кибер гэмт хэргийн тухай конвенцийг дєчхєн улс батлаад байгаа. Гадаадын мєрдєгчдєд мэдээллийн системээ чєлєєтэй тавьж єгєх хvсэлгvй олон орон vvнд итгэлгvй хандаж байна. Миний бодлоор бол тухайн улсын цагдаагийн нэгжээс гаргасан хvсэлтийг хvлээж аваад цааш дамжуулдаг олон улсын байгууллага байхаар шинэ концепци гаргах хэрэгтэй байх.

Нефьт, хий, металл, зэвсэг тэгээд л Касперский. Та ч оросын экспортын ертєнцєд этгээд vзэгдэл л дээ. Санхvvгийн хямралаас болоод тvvхий эдээс хамааралтай оросын эдийн засгийг єєрчлєн тєрєлжvvлэх шаардлагатай болсон тухай ярих болсон энэ vед таныг баатарлаг шинэчлэгч гэж vзэж байна уу?
- Тийм, бас vгvй. Миний мэдэхээр бол Кремль бидний тухай мэддэг, бидний тухай жишээ
татан ярьдаг.

- Нарийн технологийн салбарт жижиг, дунд vйлдвэр байгуулахад орост яагаад ийм хэцvv байдаг юм бэ? Тєр нь муу байна уу доороос гарах санаачлага алга уу?
- Хэлэхэд хэцvv л дээ. Саяхан Кремлиэс хямралын vед туслах шаардлагатай компаниудын жагсаалтыг гаргасан. Тэнд ганц ч IТ-гийн компани байгаагvй. Миний бодлоор бол улс маань энэ салбарын ач холбогдлыг одоо болтол ойлгохгvй л байна. Тєр бидэнд тусалдаг ч vгvй саад болдог ч vгvй. Бидний харилцаа дотоод яам болон тагнуулын албаны компьютерийн цагдаагийн албаар л хязгаарлагддаг даа.

- Таны амжилт юунд байна вэ?
- Бvтээгдэхvvний чанарт, компани дахь гэр бvлсэг уур амьсгалд, тvншлэлийн сvлжээнд л байгаа юм даа. Манай техникийн мэргэжилтнvvд зєвхєн тооцдог тєдийгvй кибер гэмт хэрэгтнvvдийн сэтгэл зvйг ойлгож чиг хандлагыг урьдчилан харж чаддаг хvмvvс. Єнгєрсєн хугацаанд би дэлхий даяар гэмт хэрэгтнvvдийн vндэсний онцлогийг шvvн тунгааж Москва дахь тєвтэйгээ хамтран судалдаг 30 хvнтэй бvлэг бий болгож чадсан. Энэ бол бидний гол хєзєр дєє. Германд ч ийм нэг мэргэжилтэн байгаа. Бусад єрсєлдєгчдєєс ялгаатай нь бид хэрэглэгчдэдээ судалгаагаа танилцуулдаг ба энэ маань бидний бас нэг давуу тал болдог.


Дотоодыг хамгаалахын академид нууц тvлхvvр тайлагчаар суралцсан нь танд юу єгсєн бэ?
- Тэнд сурсан зvйл надад бараг хэрэг болоогvй дээ. Харин дотоодыг хамгаалахын академи намайг ажиллаж л сургасан даа, цаг наргvй ажиллана шvv дээ. Аливаа зvйлийг сурч байхдаа гол гогцоог нь хурдан олж авч сурсан.

- Эдийн засгийн хямрал вирус зохиогчид болон хакеруудад нєлєєлєх болов уу?
- Та бvхэн кибер гэмт хэрэгт¬нvvдийн бvлгийг сайн ажиглавал тэд программ хангамжийн vйлдвэрлэлийнхэнийг хууль бус аргаар дууриаж байгаа. Жижиг, дунд бvлгийнхэн бие биенээсээ хамааралгvйгээр хєдєлдєг бєгєєд эдийн засгийн эрх ашгаараа холбогдсон байдаг. Trojan программ бичсэн орос єнєєхийгєє ємнєд америкийн нэг нєхєрт худалдана, тэр нь тvvнийг идэвхжvvлэн ашиглаж мэдээлэл хулгайлна, хулгайлсан мэдээллээ єєрєє ашиглах буюу эсвэл худалдана. Санхvvгийн хямрал vvнийг бvр хєгжєєх байх. Нэг талаар хямралын vед бvх тєрлийн гэмт хэрэг єсдєг нєгєє талаар хэдэн арван мянган IT-мэргэжилтнvvд халагдаж байгаа, тэд салж явахдаа компанидаа дурсгалаа vлдээж мэдэх юм.

- Та ч гэсэн ажлаас халж байгаа юу?
- Харин ч бvр ажилд авч байгаа. Манай компани хvчтэй єсч байгаа, санхvvгийн байдал тогтвортой бай¬гаа. Манай бизнес бол харилцаа холбооны дархлагдсан салбар шvv дээ. Хvмvvс vvнээс бvр эцсийн мєчид л татгалзах байх. Тэгээд ч бидний vйлчилгээ бол байнга Update хийгдэж байх ёстой байдаг. Хямралаас болоод компанийн маань зарим vйлчлvvлэгч худалдан авалтаа багасгаж, хувиараа хэрэглэгчид хулгайн хувилбар луу шилжиж эхэлж байгаа нь сєрєгєєр нєлєєлж байгаа л даа. Тийм болохоор бид энэ жил 40 хувь єснє гэж тєлєвлєж байгаа. Уг нь 2008 онд 80%, 2007 онд бvр 100% єсч байсан юм шvv дээ. Read More......

Eurovision Song Contest 2009 Semi-Final (1)

Location Russia
Host Broadcaster C1R
Venue Olimpiysky Arena
Date Tuesday, May 12, 2009
Participants 18
EBU Scrutineer Svante Stockselius
Executive Producer Yury Aksyuta
Director Andrey Boltenko
Voting method






#
Representing country
Performer(s)
Song title, writer(s) and composer(s)
01 Montenegro
Flag of MontenegroRTCG
Andrea Demirovic Just Get Out of My Life
02 Czech Republic
Flag of Czech RepublicČT
Gipsy.cz Aven Romale
03 Belgium
Flag of BelgiumRTBF
Copycat Copycat
04 Belarus
Flag of BelarusBTRC
Petr Elfimov Eyes That Never Lie
05 Sweden
Flag of SwedenSVT
Malena Ernman La Voix
06 Armenia
Flag of ArmeniaAMPTV
Inga & Anush Jan Jan
07 Andorra
Flag of AndorraRTVA
Susanne Georgi La Teva Decisió (Get A Life)
08 Switzerland
Flag of SwitzerlandSRG SSR idée suisse
Lovebugs The Highest Heights
09 Turkey
Flag of TurkeyTRT
Hadise Düm Tek Tek
10 Israel
Flag of IsraelIBA
Noa & Mira Awad There Must Be Another Way
11 Bulgaria
Flag of BulgariaBNT
Krassimir Avramov Illusion
12 Iceland
Flag of IcelandRÚV
Yohanna Is It True?
13 F.Y.R. Macedonia
Flag of F.Y.R. MacedoniaMKRTV
Next Time Neshto Shto Ke Ostane
14 Romania
Flag of RomaniaTVR
Elena The Balkan Girls
15 Finland
Flag of FinlandYLE
Waldo's People Lose Control
16 Portugal
Flag of PortugalRTP
Flor-de-lis Todas As Ruas Do Amor
17 Malta
Flag of MaltaPBS
Chiara What If We
18 Bosnia & Herzegovina
Flag of Bosnia & HerzegovinaBHRT
Regina Bistra Voda
Read More......

Шилэн кабелийн тухай



Юуны ємнє шилэн кабелийн талаар бяцхан ойлголт єгье. Телефон систем, Кабель телевиз, Интернэт зэргийг ашиглахын тулд холбогдох аргуудыг судлах явцад шилэн кабелийн талаар заавал дурдагддаг.

Танд маш ойлгомжтойгоор тайлбарлавал хvний vсний ширхэг шиг нарийхан цэвэр шилээр бvтсэн оптик утсыг л шилэн кабель гээд байгаа юм. Хийх ажил нь маш тодорхой буюу дижитал єгєгдлийг алс хол дамжуулах явдал. Зєвхєн єгєгдєл дамжуулахаас гадна зарим тохиолдолд эмнэлгийн болон инженерийн шийдэлд хэрэглэдэг.

Англи хэл дээр Fiber Optic гэдэг бєгєєд монголчилбол Оптик Шєрмєс гэх юмуу даа. Vндсэндээ Шилэн Шєрмєс ч гэж болно. Энэхvv хvний vсний ширхэг шиг нарийхан шилэн шєрмєсийг олноор нь багцлаад нэг кабель болгосныг ШИЛЭН КАБЕЛЬ гэдэг байна. Сигналыг гэрэл хэлбэрт оруулаад дамжуулдаг болохоор хурд нь гэрлийн хурд шиг л гэж ойлгож болно. Єнєєхєндєє эрдэмтдийн хэрэглэж байгаа хамгийн єндєр хурд бол гэрлийн хурд шvv дээ. Vvнээс цаашхи хурдыг гаргаж, хэрэглэж чадаагvй л байгаа. Тvvнчлэн гэрэл хэлбэрт оруулсан болохоор алс хол зайд алдагдалгvйгээр дамжуулдаг нь тvvний гайхамшиг юм.

Сониуч зандаа хєтлєгдєєд нэг ширхэг шєрмєсийг томруулдаг шилээр харвал голд нь цэвэр шилээр хийсэн цєм байна. Тvvнийг тойроод гэрлийг ойлгох зориулалттай тусгай шилэн материал бvрхэнэ. Ингэснээр цєм доторх гэрэл гадагшлахгvйгээр зєвхєн цєм дотроо ойгоод л байх боломж бvрдэх юм. Мэдээж тvvнийг гадуур хамгаалалтын пластик материалаар бvрсэн байна.

Эдгээр шєрмєсийг хэдэн зуугаар нь магадгvй хэдэн мянгаар нь багцлаад гадуур нь Jacket гэж нэрлэх хамгаалалтын бvрээсээр бvрсний дараа та бидний хэрэглэх ёстой Шилэн кабель бvрдэж байгаа юм.

Дан горимтой шєрмєс нь 9 микроны диаметртэй цємтэй байх бєгєєд лазер гэрэл дамжуулдаг бол олон горимтой нь 62,5 микроны диаметртэй ба Хэт улаан туяаны гэрэл дамжуулдаг онцлогтой.

ШИЛЭН КАБЕЛЬ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Хэрвээ урт шулуун коридорт гар чийдэн тусгавал ямар ч асуудал алга. Гэрэл явсаар байгаад нєгєє талд хvрэх нь тодорхой. Гэтэл тахиралдсан коридорт асуудал vvснэ. Тэгвэл та гэрлийг нєгєє талд хvргэхийн тулд замд нь толь тавих хэрэгтэй болно шvv дээ. Гэтэл байдлыг бvр хvндрvvлж олон тийшээ мушгирсан хонгил гэж тєсєєлье. Энд тэнд баахан толь тавьж байснаа сvvлдээ мэргэн арга олно. Энэ бол ханаа толиор хийх явдал юм. Хичнээн ч тахиралдлаа гэсэн гэрэл ойсоор байгаад очих газраа хvрнэ. Тэгэхээр та шилэн шєрмєс дотор юу болдгийг бараг мэдчихлээ шvv дээ.

Гол бvтэц болох цєм нь єєрєє шилээр хийгддэг тул элдэв соронзон орон, долгион зэрэг гаднын хvчлэлд єртєх нь бага, ер нь бол гадаад орчноос сайн хамгаалагдсан бvтэцтэй байдаг нь завшаантай хэрэг юм. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгvйгээр єндєр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой тул орчин vеийн сvлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд єргєн ашиглахад тун тохиромжтой.

Метал болоод бусад материалаар хийсэн кабелиуд одоо ч гэсэн єргєн хэрэглэгдсээр л байгаа. Жишээ нь “МЦХ” ХХК-ийн зэс кабель, Кабелийн телевизийн цагаан зэргийг дурдаж болно. Эдэнтэй харьцуулбал шилэн кабель нь дараах онцлогтой.
- Зурвасны єргєн харьцуулшгvй их. Єєрєєр хэлбэл зэс утсаар дамжуулах хамгийн их мэдээлэл нь тодорхой тєвшинд хvрээд зогсдог бол шилэн кабелиар дамжих мэдээллийг єнєєхєндєє хязгааргvй их гээд ойлгочиход болно. Ийм учраас л видео дvрсээ харж ярих гэх мэтийн шаардлагуудыг биелvvлэхэд шилэн кабель л гол vvрэг гvйцэтгэнэ. 108 инчийн асар том дэлгэц дээр нарийвчлал єндєртэй гарах аварга HD видео дvрсийг дамжуулахад шилэн кабелийн тун єчvvхэн хэсэг л ашиглагдана гээд бод доо.
- Илvv нимгэн, илvv тунгалаг. Шилэн шєрмєс тун нарийхан тул нийт утас хэтэрхий том биш байдаг.
- Тоон системтэй тул єгєгдєл алдагдах, хурд унах аюулгvй.
- Шил, гэрэл ашигладаг тул гаднын нєлєєлєлд автах нь бага. Жишээ нь халуун хvйтэн, соронзон гэх мэт.

Шилэн кабельд ганц сул тал байдаг нь тvvнийг суурилуулахад єртєг зардал єндєртэй байдаг. Гэвч нэгэнт суурилуулчихсаны дараа хэрэглээд ирэхээр маш ашигтай болох бєгєєд улс орны хэмжээнд авч vзвэл тvvнийг аль болох л эртхэн суурилуулаад хэрэглэж байх нь аль алиндаа єлзийтэй. Яагаад гэвэл тvvний найдвартай, тогтвортой, єндєр хурдтай гэх мэт олон давуу талууд нь амьдралд тун чухал юм.

МОНГОЛ ДАХЬ ШИЛЭН КАБЕЛЬ
Улс орон хэдий чинээ их шилэн кабелиар хэрvvлнэ тєдий чинээ хєгжил нь тvргэсдэг гэх юм. Энэ vнэн болов уу. Батлахын тулд бодит тоо баримтыг тvшиглэх хэрэгтэй.

Жишээ нь бидний хамгийн ойрын жишээ авч болохуйц орон бол Япон болоод Ємнєд Солонгос юм. Тэд мэдээлэл дамжуулах гол сувгаараа Шилэн кабелийг нэгэнт сонгосон. Яагаад гэвэл хэрэглэгчид улам хурдан буюу супер бєгєєд найдвартай холболтыг хvсэх болсноор шилэн кабель гарцаагvй оновчтой шийдэл болоод байна. OECD-ийн єргєн зурвасын холболтын талаар гаргасан судалгаанд шилэн кабель тэргvvлэх зэрэгт очсоныг шууд баталсан юм. Тухайлбал Ємнєд Солонгосын 100 оршин суугчид дотор 8.4 ширхэг DSL холболт (телефон утасны шугам ашиглах), 10.5 ширхэг кабель телевизийн шугам ашиглах холболт оногдож байгаа бол 12.2 ширхэг хvн шилэн кабель ашигласан байна гээч. Єєрєєр хэлбэл шилэн кабелийн холболт нєгєє 2-оо гvйцсэн байна. Японд мєн ялгаагvй 100 айлд DSL 9.6, Cable 3.1, Шилэн Кабель 10.2 хувьтай байна. Харин манайхыг оруулаад бусад орнуудад DSL холболт нь хамаагvй єндєр хувьтай байгаа юм.

Vндсэндээ шилэн кабелийн улсад єгдєг єндєр ач холбогдлыг олж харсан Япон, Солонгос хоёр тvрvvлж хєдєлсний ачаар иргэдийнхээ ихэнхийг шилэн кабелиар холбож дєнгєжээ. Vнэхээр гайхалтай. Одоо эдгээр улсуудын хєгжлийг гэрлийн хурдтай зvйрлэж болох юм. Гэтэл Америкад энэ харьцаа дєнгєж DSL 10.1, Cable 13.2, Fiber 0.9 байгаа нь харамсалтай. Мэдээж монголд бvр базаахгvй дvн гарна. 2007 оны сvvлээр гаргасан ойролцоо дvнгээр бол DSL 3.7, Шилэн кабель 1.2 гарч байх юм. Гэхдээ энэ нь бvх хvний тоонд хуваасан дvн гэдгийг анхаараарай. Шилэн кабелийн нэг vзvvрийг олон хvн хувааж хэрэглэдэг тул 100 айл тутамд гаргавал бvр жаахан тоо гарна.

Шилэн кабелийн Boom болсон тухай “Дэлхий бєєрєнхий биш” номоос уншиж болно. Угаасаа дэлхийг хавтгай болгоход гол vvрэг гvйцэтгэж байгаа дэд бvтэц нь шилэн кабель юм. Тухайн vед шилэн кабель байгуулах нь тун ашигтай гэсэн итгэл vнэмшил хvн бvхэнд тєрсєн тул Америк тивийг бусад тивvvдтэй холбосон том том дэд бvтцvvдийг хайр найргvй босгож эхэлсэн бєгєєд энэхvv олноор байгуулагдсан бэлэн сvлжээг ашиглан Энэтхэг зэрэг орон Америк руу амжилттай Outsourcing хийж асар их мєнгє хийж байгааг та бид мэднэ.

Айл єрхvvд болон эцсийн хэрэглэгч шилэн кабелийн холболттой болсноор юу хожих вэ?
Танд єндєр хурдаар дамжих ёстой ямар л дижитал єгєгдєл байна, тvvнийгээ дамжуулах бололцоотой болдог нь гайхамшигтай. Цухас дурдахад єндєр нягтралтай телевизийн дvрс, видео, интернэт холболт гээд л..
Ер нь кабелиар хамгийн сайн хангагдсан орон нь OECD-ийн дурдсанаар бол Дани бєгєєд тэдний 100 айл тутмын 36.7 нь кабельтай боловч 22.5 нь буюу ихэнх нь DSL юм. Ихэнх орнуудад шилэн кабель руу шилжvvлэхдээ хойрго хандах нь бий. Яагаад гэвэл шилэн кабель нь анхны єртєг зардал ихтэй тул хєрєнгє оруулалт нилээд шаардана. Иймээс монголд ч гэсэн “хамгийн тохиромжтой холболт бол DSL” гэсэн ойлголтыг иргэдэд суулгахыг Интернэтийн vйлчилгээ vзvvлэгчид хичээдэг юм.

ХОЛБОЛТ
Хэрвээ та боломжтой л бол ШИЛЭН КАБЕЛЬ сонгоорой. Ирж яваа цагийн дэлхийн хєгжлийг дагаад шилэн кабель нь єнєєдєр єгєгдєл дамжуулах гол суваг болжээ. Wimax гэх мэтийн агаарын долгион ашигласан холболтууд нь яг vнэндээ 100% найдвартай байж чадахгvй. Тэгээд ч олон янзын долгион холилдоод хурд унах, холболт тасрах гэх мэт бэрхшээл чамгvй гарна. Магадгvй хажууд єндєр байшин бариад єргєгч цамхаг байрлахад л холболтод нєлєєлнє. DSL нь хэдийгээр энгийн интернэт холболтод боломжийн боловч єндєр шаардлагыг хангаж чадахгvй. Та бид дvрсээ харах, асар их єгєгдєл дамжуулах тухай ярьж байна шvv дээ. Иймээс л шилэн кабелийн холболтыг сонгоорой гээд аминчлан захиад байгаа юм.

ШИЛЭН КАБЕЛИЙГ ХЭРХЭН ТАВЬДАГ ВЭ?
Холболтоо хэрхэн сонгох вэ гэдэг нь айл єрхvvд автомашин сонгохдоо хэрхэн нухацтай ханддагтай адил амар зvйл биш юм. Яг vнэндээ єнєєдєр ч гэсэн зарим айлуудад шилэн кабелийн холболт авъя гэсэн ч техникийн нєхцєл бvрдээгvй байгаа нь харамсалтай. Улаанбаатарын хамгийн том сvлжээний архитектурыг Скайнэтворк компани эзэмшдэг. Магадгvй та шилэн кабелийн холболттой болохыг хvсэж байвал эднийд л хандахаас єєр аргагvй юм. Vнэндээ шилэн кабелийн томоохон сvлжээ байгуулах, архитектурыг гаргах нь нvсэр ажил билээ. Vvнийг ганц сар эсвэл нэг жилийн дотор байгуулж дєнгєхгvй. Урт удаан хугацааны нарийн тєлєвлєгєєний дагуу явах ёстой. Тvvнчлэн хэдэн жилийн ємнє МЦХ компаниас хvчээр салгасан Сvлжээ компани нь монголын аймаг сумд хоорогдын шилэн кабелийн сvлжээний ажиллагааг хариуцдаг байна.

МОНГОЛД ЮУ СААД БОЛЖ БАЙНА?
Гол гол дэд бvтэц босгоход мундахгvй их саад байдаг шvv дээ. Бидний нvдэн дээрх зvйл бол Улаанбаатар хотын автозам юм. Замаар хичнээн олон машин явж хvмvvс ажил амьдралаа зохицуулдаг билээ? Гэтэл эсрэгээрээ зам хичнээн муу билээ. Vvний хариуцлагыг хэн хvлээх юм, бvv мэд. Уул нь автозамын газар гээд л том том байшинтай албан байгууллагууд зєндєє л байх юм.

Тэгвэл мэдээллийн технологийн гол дэд бvтэц болох шилэн кабель ямархуу байдалтай байна вэ? Бас л хvндрэлvvд тохиолдоод байгаа нь харамсалтай.
1. Сувагчлалын асуудал. Та бидний Траншейн гэж нэрлэдэг Сувгийн Худгийн нэг чухал vvрэг бол Шилэн болон бусад кабелиудыг татах явдал юм. Кабелийг газар доогуур татах нь агаараар татсанаас найдвартай гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч єнєєдєр Улаанбаатар хотын сувгууд дvvрч ачааллаа даахаа больжээ. Байгууллагууд єєрсдийн кабелийг татахын тулд яахаас ч буцахгvй болжээ. Гэтэл энэхvv сувгийг хариуцдаг, єргєтгєх, зохицуулах vvрэгтэй байгууллагууд юу бодож суудаг бол?!?
2. Шилэн кабелийн дэд бvтцийн асуудал. Манай улсад vндсэн сvлжээ эзэмшдэг байгууллагыг эцсийн vйлчилгээ vзvvлэхийг хориглодог. Тэр нь ч аргагvй зєв бєгєєд монополийг хазаарлах болон єрсєлдєєнийг хєхvvлэн дэмжих чухал арга юм. Компани болгон vндсэн сvлжээ vvсгэж чадахгvй, тэгэх ч шаардлагагvй. Бvх Интернэтийн vйлчилгээ vзvvлэгчид Скайнэтворк компани шиг шилэн кабелийн нарийн бvтэц бvхий цогц сvлжээг Улаанбаатар даяар давхар давхар тавина гээд тєсєєлєєд vз дээ. Иймээс сvлжээг нь нэг компани vvсгэж ажиллагааг нь хариуцдаг бол бусад компаниуд уг сvлжээг ашиглан vйлчилгээгээ хvргэдэг байна.

СVЛЖЭЭГ ХЭРХЭН ЄРГЄТГЄДЄГ ВЭ?
Тухайн компанийн дотоод асуудал мэт боловч vнэндээ та бидний хєгжил дэвшилтэй салшгvй холбоотой асуудал тул анхаарч байхад гэмгvй юм. Танай дvvрэгт, эсвэл танай орон сууцанд шилэн кабелийн vзvvр орсон уу? Та шинэ байр худалдан авахдаа шилэн кабельтай эсэхийг заавал нягтлаарай. Гэхдээ зарим орон сууц барьж байгаа компаниуд єєрсдєє толгой нь эргэчихсэн дотоод сvлжээний кабелийг (Шил биш!!) шилэн кабельтай мэтээр ярьж тєєрєгддєг. Хамгийн аймшигтай нь тэд энэ талаар єєрсдєє юу ч мэддэггvй гээч. Хэрвээ танай байранд цэвэр шилэн кабелийн шєрмєс л ороогvй бол шилэн кабельтай биш гэж ойлгож болно.

Сvvлийн жилvvдэд интернэт сvлжээг жижиглэн дамлагчид гэж бий болсныг орон сууцанд амьдардаг хvмvvс мэддэг болсон. Тэд орцны vvдэн дээр хямдаар интернэт тавина гэсэн зар наах бєгєєд хэдэн байрны дунд нэг урсгал аваад тvvнийгээ та бидэнд жижиглэн хувааж зардаг гэсэн vг л дээ. Та маш хямдаар интернэт холболт авах боловч тэр хирээр олон хуваасан маш чанаргvй vйлчилгээг хvртэнэ. Хагас цагт амжуулах ажлыг та удаан найдваргvй холболтоосоо болж бvтэн єдрийн турш ноцолдоно гээд бод доо. Ийм дамлагчдын ашигладаг гол холболт нь та бидний сайн мэдэх дотоод сvлжээний саарал кабель (UTP) шvv дээ. Улаан цагаан байрнаас байр руу агаараар татчихсан байдаг нь дэндvv бvдvvлэг хэрэг. Дотоодын сvлжээний кабелийг гадаа татдаггvй. Тэр тусмаа євєл аймшигтай хvйтэрдэг, зун нь шатам халуун болдог манай оронд бvр найдваргvй. Тvр зуурын мєнгє олох гэсэн аргацаасан vйлчилгээ л юм даа.

Эд єєрсдийнхєє vйлчилгээг шулуухан Шилэн кабелийн холболттой, Хамгийн найдвартай, Хамгийн хурдан, Хамгийн хямд гэх мэтээр сурталчилж явдаг нь vнэнд нийцэхгvй. Харамсалтай нь барилга барьж байгаа хvмvvс тэдний vгэнд итгэх дуртай байдаг нь чихэр шиг vг, хямд vнэ зэрэгт л болдог байх.

Туршлагатай барилгачид бол сvлжээний найдвартай байдлыг дээд зэргээр хангадаг компаниас жинхэнэ шилэн кабелийн шєрмєс оруулж оршин суугчдаа найдвартай сvлжээгээр хангадаг. Шилэн шєрмєс оруулах чадвартай компани єнєєдєртєє Скайнэтворк, Сvлжээ, Мобинэт, MCS зэрэг хэдхэн компани л байгаа. Гэхдээ эдгээрээс хамгийн єргєн сvлжээтэй, идэвхтэй ажилладаг нь Скайнэтворк юм.

Скайнэтворк сvлжээгээ тавихдаа тусгай тєлєвлєгєєний дагуу ажилладаг. Мэдээж бусад нь ч гэсэн тєлєвлєгєєтэй байх л даа. Гэхдээ Скайнэтворкийн сvлжээнvvд нь єнєєдєр Ring хэлбэр рvv орж эхэлсэн. Энэ бол сvлжээний найдвартай ажиллагаанд голлох хvчин зvйл юм. Ring гэдэг нь сvлжээнvvд битvv цикл vvсгэж байгааг хэлэх бєгєєд тань руу 2 замаар холболт очих боломжтой болно. Ингэснээр аль нэг тал тасарлаа гэхэд нєгєєх нь ажиллагааг хэвийн vргэлжлvvлсээр байх юм. Нєєц замтай боллоо гэсэн vг л дээ. Ийм Ring хэлбэр хичнээн олон болно та уг сvлжээний хэрэглэгч болсондоо бvр л баярлах болно.

Гайхалтай байгаа биз. Та бидний нvднээс далд хичнээн юм єрнєдєг гээч.

ДVГНЭЛТ
Шилэн кабель нь шилээр хийсэн тул тvvнд хvн сонирхоод байх зvйл vгvй. Иймээс тvvнийг хулгайч нар тоодоггvй. Гэхдээ шилэн кабелийг хааяа хулгайлдаг нь туршлагагvй хулгайч гэдгийг нь нотолсон хэрэг. Иймээс шилэн кабель бол цэвэр єндєр технологийн бvтээгдэхvvн ажээ.

Та шинэ байранд орж байгаа бол шилэн кабелийн боломжтой эсэхийг заавал асуугаарай. Та гэртээ байрлуулсан видео камераа ажил дээрээсээ хянахыг хvсэж байгаа бол шилэн кабелийн холболт л найдвартай. Бас орчин vеийн гэрийн электрон бараанууд бvгд л интернэт болоод бусад холболтод холбогддог болж эхлээд байгаа шvv дээ. Жишээ нь сvvлийн vеийн хєргєгч, робот тоос сорогч гэх мэтийг дурдаж болно. Танай гэрт сvлжээний дотоод кабелийн vзvvр байж магадгvй. Тэгвэл уг vзvvр нь байранд байх техник єрєє хvртэл тасралтгvй vргэлжилсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Туршлагагvй барилгачид єрєєнєєс орцон дахь ШИТ хvртэл татаад тасалчихсан байдаг нь тун бvдvvлэг хэрэг билээ. Єгєгдєл дамждаг сvлжээний кабель залгаас багатай байх тусмаа л найдвартай байдал, єгєгдєл дамжуулах хурд нэмэгдэнэ.

Хэрвээ та барилга бариулж байгаа бол ЗЄВХЄН НАЙДВАРТАЙ сvлжээний компанитай л хамтран ажиллах хэрэгтэй. Таны мэдлэг дутмаг байдлыг ашиглан хувь хvмvvс, зарим жижиг компаниуд чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шиг л юм болно. Орон сууцанд тань амьдрах хvмvvсээ бодох хэрэгтэй шvv дээ.

Харамсалтай нь Хуучин орон сууцанд амьдардаг хvмvvст шилэн кабель бас л хvндрэлтэй хэвээр байна. Яаж ийгээд танай байранд шилэн шєрмєс аваачлаа гэхэд хэрэглэгч тун цєєхєн байдаг. Магадгvй зардлаа нєхєхийн тулд бvхэл байранд ядаж 10-аас дээш хэрэглэгч байх шаардлагатай. Гэтэл тухайн байрнаас ганц л айл шилэн кабельд холбуулах хvсэлтээ гаргаад байдаг нь хяслантай юм. Тvvнчлэн хуучин байранд сvлжээний тоног тєхєєрємжийг байрлуулах тусгай єрєє байдаггvй учраас Switch, Converter зэргийг хулгай авах, эвдлэх тохиолдол цєєнгvй гардаг нь сvлжээний компанийг залхаадаг гол зvйлийн нэг. Бас сvлжээний утсыг ил гvйлгэдэг нь найдвартай ажиллагаанд шууд л харшилчихдаг.

Эцэст нь хэлэхэд та єндєр vнээр авсан орчин vеийн тєхєєрємжvvдийнхээ хvчин чадлыг бvрэн утгаар нь мэдрэхийг хvсвэл яг тvvндээ таарсан найдвартай ажиллагаатай єндєр хурдын сvлжээнд холбогдох ёстой юм. Энэ шаардлагыг хамгийн сайн хангадаг нь Шилэн кабель гэдгийг та мэдэж авлаа. PlayStation 3 Network, Xbox 360 Live, Интернэтийн Youtube HD вэб сайт, дvрсээ харж ярьдаг Skype, Хяналтын видео камерын дvрс дамжуулах, онлайн хурал гээд л танд олон зvйлд холболт шаардлагатай байгаа биз дээ.

Шилэн кабелийг нэгэнт холбуулаад зардлаа нєхєєд авчихсаны дараа бусад холболтуудаас ч хямд болдог гэдгийг танд сануулъя. Мартаж болохгvй шvv.

Компьютер таймс сэтгvvл Read More......

Автомашинд УН дугаар олгож эхэллээ



Нийслэлийн харьяа машин бүхэн УБ гэсэн үсгээр эхэлж А, Б, Э,Е гэсэн серитэй байдаг. Саяхнаас УН дугаарыг ЗЦГ-аас олгож эхэллээ. Учир УБ-ын дараа бичих бүх сери дууссан бөгөөд нэмж олгох боломжгүй болжээ. УН дугаартай машин явж байвал аль аймгийнх юм бол хэмээн битгий гайхаарай. Уг дугаар нь Улаанбаатарын харьяа машин мөн гэдгийг нотлох юм. Одоогийн байдлаар УН дугаарыг 20 гаруй иргэн аваад байгаа гэнэ.
Read More......